Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: ”Inspire me festival Ulaanbaatar” арга хэмжээний хөтөлбөр

2016-11-11
0
ЖИРГЭХ

Их британийн элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа “Inspireme Festival” соёлын өдөрлөг энэ сарын 11-12-ны өдрүүдэд болно. Тус өдөрлөгт зориулж дараах арга хэмжээнүүд болно. 

 

1.     Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай багачуудад ном уншиж өгнө

 

Олон улсын хүүхдийн утга зохиолын зургаан удаагийн шагналт Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог  Бямба гарагийн 12:00 цагаас Шангри-ла Моллд байрлах Багачуудын Музейд хүүхэд багачуудад ном уншиж өгнө. Зохиолч Ж.Дашдондог нь "Алтан үлгэр" хүүхдийн шилдэг зохиолын 108 номын цувралыг  хэвлүүлж байжээ. Тэрээр хүүхдийн уншлагыг Монгол ахуй нөхцөлд тохируулан орон нутгийн сумд хооронд олон мянган бээрийг туулан хүүхэд багачуудад номын сангаа хүргэсээр иржээ.

 

2.     Дэлхий дахинд хаягжилтын цоо шинэ аргачлал нэвтрүүлэгч компани Монгол хэл дээр апп гаргаснаа танилцуулна

 

what3words нэрээр олон улсад танигдан олон шагналын эзэн болсон Британийн инноваци нэвтрүүлэгч компани 170 гаруй оронд нэвтрээд буй гар утасны апп-ныхаа Монгол хэл дээрх хувилбарыг гаргаад байна.  Монгол Шуудан компанитай хамтран Монгол улс даяарх хаяг тодорхойгүй байдлыг бүрэн шийдэхээр ажиллаж буй тус компанийн удирдлагууд Улаанбаатар хотод зохиогдож буй #INSPIREmeFESTIVAL-д зочилж байна. what3words апп-г татаж авсан байхад та Говийн ганц айлыг ч олоод очно. 

 

3.     Дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч Их Британи улсын боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдана.  

 

Их Британийн их, дээд сургуульд суралцахыг хүсэгчдийн зорин ирэх үйл ажиллагаа бол #INSPIREmeFESTIVAL юм. Британид боловсрол эзэмших талаар бүхий л шатны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, шилдэг сургуулиудыг танилцуулах зэрэг маш олон үйл ажиллагааг зохион байгуулахаар Британийн сургуулиудын Монгол дахь түнш байгууллагууд болох  STUDY UK, BPP University, City University of London, Nogoon Jade нар бэлтгэлээ базаагаад байна.

 

4.     Монгол сарлагийн хөөвөрийг Лондонд тансаг бараа болгож буй Tengri брэнд өдөрлөгт бүтээгдэхүүнээ танилцуулна 

 

Лондонгийн дээд зэрэглэлийн эрэгтэй хослол урлагч дэлгүүрт Монгол сарлагийн хөөвөрийн утсаар нэхсэн бүс  барааг нийлүүлж буй Tengri брэнд өдгөө 1,500 малчин өрхүүдийг төлөөлж байна. Энэхүү брэндийг үүсгэн байгуулагч Ненси Жонстон #INSPIREmeFESTIVAL-д оролцож Англи чамин хийц, Монгол малын түүхий эд, дэвшилтэт технологи нийлэн хэрхэн тансаг хэрэглээг бүтээдэг талаар сонирхолтой яриа хийнэ. 

 

5.     Авьяаслаг Монголчууд 2015 нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын тоглолт болон сюрпризүүд

 

Британийн SYCOtv-н форматыг Монголдоо амжилттай хөрвүүлж Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгээрээ телевизийн салбарын үе үеийн рекордыг эвдэж буй Монгол ТВ-н баг хамт олон Британийн өдөрлөгийн үеэр нэвтрүүлэгтэйгээ холбоотой хэд хэдэн зарлал, сюрпризүүдийг хийхээр зэхэж байна.  Мөн 2015 оны шилдэг оролцогчид урилгаар оролцон сэтгэлд хоногшсон үзүүлбэрүүдээрээ бэлэг барихаар боллоо.  Үүнээс гадна Монгол ТВ сувгийг үүсгэн байгуулагч Чинбатын Номин өдөрлөгийн  хүрээнд энтрепренер залуусын уулзалтад оролцож  сонирхолтой яриа хүргэнэ.

 

6.     Кембриджийн Их Сургуулийн эрдэмтдийн эмхтгэсэн “Монголын Түүх” номыг анх удаа олон нийтэд танилцуулна

 

Монгол судлалын чиглэлээр бичигдсэн дэлхийн олон эрдэмтдийн томоохон бүтээлүүдийг нэгтгэн анх удаа Англи хэл дээр гаргасан энэхүү 3 боть номыг NEPKO хэвлэлийн газар зохиогчийн эрхийн дагуу уншигч түмэнд толилуулна.  Уг бүтээлийг   Кембрижийн их  сургуулийн профессор  Монгол болон Дотоод Ази судлалын танхимын захирал  Дэвид Снийт  эмхэтгэн гаргасан. Энэ бүтээлд гадаадын нэрт эрдэмтэд болох Чарлз Браун, Игор дэ Рашвилц, Дэвид Морган, Овэн Латимор, Каролин Хампри нарын Монголч эрдэмтдийн судалгааны ажлууд төдийгүй Монголын судлаач зохиолч эрдэмтэдийн бүтээлүүд мөн багтсан байна.

 

7.     Харри Поттер ном албан ёсны зохиогчийн эрхтэйгээр Монгол хэл дээр гарах гэж байна

 

Британийн нэрт зохиолч Ж.К. Роулингийн бичсэн, 65 хэлнээ хөрвүүлэгдэн дэлхийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчидийг байлдан дагуулсан Харри Поттер уран зохиолыг Интерномын хамт олон зохиогчийн албан ёсны эрхтэйгээр Монгол хэлнээ хөрвүүлэн гаргахаар болжээ.

 

8.     Бизнес эрхлэгчдэд Британи улсаас худалдааны санхүүжилт авах боломжийг танилцуулна

 

Британи, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх олон ажлууд хийгдэн сүүлийн жилүүдэд энэ харилцаа эрчимтэй хөгжиж байна. Британиас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад Британийн төрийн экспортын санхүүжилтийн агентлаг дэмжлэг үзүүлж, зээл олгох боломжтой юм. Дэмжлэг авах нөхцөл, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой зэрэг мэдээллийг #INSPIREmeFESTIVAL –н үеэр дэлгэрэнгүй хүлээн авах боломжтой ба энэ сэдвээр Британийн ЭСЯ-ны Олон Улсын Худалдааны хэлтэс илтгэл тавина.

 

9.     Британи улсын Чевнинг тэтгэлэгээр төгсөгчдийн баяр болно

 

Британи улсын Засгийн газрын Чевенинг тэтгэлэгт хөтөлбөрт өдгөө 140 Монгол оюутан хамрагдаж тус улсын шилдэг их сургуулиудад суралцаад байна.  Тэдгээр төгсөгчдөөс нийт 30 хүн боловсролын дипломоо Британийн Элчин сайд хатагтай Катрин Арнолдоос гардан авах ёслол Бямба гарагт Британийн өдөрлөгийн хүрээнд зохиогдоно. Мөн тус өдөрлөгийн хүрээнд энэ тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авах боломжтой.  

 

10.  Британи Монголын спортын хамтын ажиллагааг танилцуулна

 

       Британи болон Монгол улсын иргэд хоорондын хамтын ажиллагаа спортын салбарт түлхүү өргөжиж байна. Британи улсын ЭСЯ-аас энэ жил хоёр улсын армийн хоёр дахь удаагийн поло тэмцээнийг Монголд зохион байгуулсан. Мөн Британийн иргэн Пол Уотсон Монголын Баянгол хөл бөмбөгийн багийг дасгалжуулж, олон улсын тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлсээр байна. Түүнчлэн Монгол улс болон Британийн рагби хөлбөмбөгийн багууд удахгүй Монгол улсад учраа таарах бэлтгэл хийгдэж эхлээд байгаа бол Монголд анхны крикетийн талбайг барин тус спортыг хөгжүүлэхээр ажиллаж буй хоёр орны иргэд Британийн өдөрлөгийн үеэр дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. #INSPIREmeFESTIVAL –н үеэр IMAX кино театрт Our Beautiful World болон Underhill хэмээх Британий хөлбөмбөгийн соёлыг харуулсан кинонууд үнэ төлбөргүй гарна. 

 

11.  Британи улсын Монгол дахь сайн дурын байгууллагуудын олон жилийн хөдөлмөрийн үр шимийг таниулна

 

Британичуудын 1.2 тэрбум төгрөгийн хандив хэрхэн Монгол хүүхдийн эрүүл, мэнд боловсролд зарцуулагдаж буй, мөн тус улсын байгаль орчны мэргэжилтнүүд Монгол улсын зэрлэг ан амьдтыг устан үгүй болохоос хамгаалан ажиллаж буй,  Монголын бэлчээрийн газар нутгийг цөлжилтөөс хамгаалахад судалгаа шинжилгээг явуулж буй Британи Монголын хамтарсан төслийн мэдээллийг #INSPIREmeFESTIVAL-аас олж авах боломжтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт 30 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    13 мин
  • Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    40 мин
  • ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    49 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    56 мин
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    17 цаг 45 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    18 цаг 14 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    19 цаг 41 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    19 цаг 46 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    20 цаг 20 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 12 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    21 цаг 13 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    21 цаг 15 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    21 цаг 28 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    21 цаг 37 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    22 цаг 43 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    23 цаг 23 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    23 цаг 42 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК