Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Далай лам ”X Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг”

2016-11-24
0
ЖИРГЭХ

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц манай улсад энэ сарын 18-22-ны өдрүүдэд дөрөв хоногийн айлчлал хийхээр ирсэн юм. Айлчлалын үеэрээ сүсэгтэн олонд ховор ном айлдахын сацуу X Богдыг тодруулах асуудал олны анхааралд өртөөд байв. Тэгвэл X Богдыг тодруулах таамаглал оргүй зүйл биш ажээ.

 

XIV Далай лам  өчигдөр Их тэнгэрийн аманд хийсэн хэвлэлийн бага хурлаараа  албан ёсны айлчлалаа өндөрлөсөн. Түүний сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэе.

Баримт 1. Би Түвд хүн. Түвдийн улс төрийн тэргүүний ажлаа би 2011 онд шилжүүлж өгсөн. Сонгуулиар сонгогдсон хүн цаашид улс төрийн тэргүүний ажлыг авч явна.

 

Баримт 2. Хамгийн сүүлд IX Богд Жавжумдамба хутагттай уулзсан минь гайхамшигтай тохиол байлаа. Би түүнд  таны дараагийн төрөл авах газар Монгол шүү” гэж айлтгасан юм.

 

Баримт 3.  X Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг.

Баримт 4.  IX Богд Жавзундамбын дараагийн дүр  Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй.

 

Баримт 5. Би Түвд хүмүүст “Өндөр суудалд сууснаар шашныг авч явдаггүй юм шүү” гэж хэлдэг.

 

Баримт 6.  Миний бие ес дөх удаагаа Монголд айлчилж байна. Энд ямар ч улс төрийн зорилго байхгүй. Цэвэр шашны айлчлал. Монголд дахин айлчилж байгаадаа би туйлын их баяртай байна.

 

Баримт 7. Монголын Богд Жэвзундамба  хутагт бол агуу түүхтэй лам. Урьд урьдын далай ламуудтай ч барилдлагатай хүн байсан.

 

Баримт 8. Бурханы ном сургаалыг зөвхөн сүсэглэх төдийгөөр авч явах боломжгүй, учир шалтгааны үүднээс судалж, ойлгож авч явах ёстой.

 

Баримт  9. Төвдийн шашин, соёл хэл бичиг, үүнийг хамгаалах, түүний орчныг бас доройтуулахгүй авч явах үүргийг би үхэхийг хүртэл хийх болно.

 

Баримт 10. Монгол, Түвд орны хувьд 3000 жилийн өмнөөс холбоотой, барилдлагатай байсан ард түмэн. Түвдийн шашин дэлгэрэхээс өмнө ч бид холбоотой байсан болов уу.

Баримт 11. Эртнээс хэлж ирсэн үгээ одоо ч хэлье. Та бүхэн номд сайн суралцаарай

 

Баримт 12. Түвдэд том лам, хувилгаан гэхээр эрдэм, ном нь аяндаа бий болчихсон юм шиг яриа байдаг.  Тиймээс бид энийг өөрчлөх ёстой. Энэ бол хоцрогдол.

 

Баримт 13. Удахгүй АНУ-д хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга ирэх байх. Тэр үед нь би айлчилж очно.

 

Баримт 14. Х Богд нялх, жаахан байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай.

 

Баримт 15. Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал байнга тавьдаг. Би энэ дэлхийн бурхны шашинтай улсуудаас Монгол, Японд л чөлөөтэй ирж, очиж чаддаг.

Баримт 16. Би бурхны шашинтай хүн ч бурхны шашинтай улсад очиж чадахгүй байна гэдгийг тоглоом, шоглоом болгон хэлдэг.

 

Баримт 17. Би 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа. Хятадын засгийн бодлого бол намайг салан тусгаарлагч гэж үздэг.

 

Баримт 18. Зарим хүн “Түвдийг тусгаар улс болгохын төлөө явахгүй байна” гэж намайг буруутгадаг.  Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар бус хоёр улсад  харилцан тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж ирсэн.

Баримт 19. Би Далай лам гээд хүнтэй дээрээс харилцах нь утгагүй. Бурхны сургаальд хуврагууд бурхны шашныг авч явна гэсэн болохоос биш ганц лам гээгүйг санах хэрэгтэй.

 

Баримт 20. Ванчин Богд одоогоор хоёр болчихоод байна. Ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү. /инээв/

 

Баримт 21. Надад одоо улс төрийн үүрэг, хариуцлага байхгүй болсон. Харин номын үйл хэргийг авч явах үүрэг үлдсэн.

Баримт 22.  Дэлхий дээр долоон тэрбум хүн байдаг. Тэд зовлонг эс хүсч амар амгаланг хүсдэг. Гэвч зовлонгийн шалтгаан нь уур хилэн, хүсэл, шунал юм.

 

Баримт 23.  Би аль ч улсад айлчилсан хамгийн эхний үүрэг хариуцлага маань дэлхийд энх тайвныг тогтоох, амар амгаланг түгээх.

 

Баримт 24. Монгол оронд шашин шүтэх, шашны ном үзэх хориотой байсан ч өнөөдөр сайхан цаг ирсэн.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • 6688 (202.21.111.50)
    Odoo zasgiin gazar turiin alban haagchid iim uur amisalgaltai bhad Chinaagaas avah ter ih munguur yahiin be? Ted avaad l iim yum hiine tiim yum hiine geed avaad idchihen tegeed uriin ard tymen l tulnu. Dalai lamiig buruutgah hereg bna uu daa.
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • ИРГЭН (202.179.27.198)
    Үргэлжлэл Өнөөдөр манай улсын ЭЗ маш хүнд хямралын үед байна. Маш яаралтай бага хүүтэй, урт хугацаатай зээл олж өндөр хүүтэй богино хугацаатай зээлээ төлөх нь амин чухал асуудал байлаа. Эс бөгөөс дефольд болж олон улс манай улсын ЭЗ-ийн дампуурлыг зарлах болно. Тийм тохиолдолд манай асуудлыг бид биш өөр хүмүүүс шийдэх болно. МУ хэн нэгний заавраар л явах болно, Үндсэндээ тусдаа бие даасан бодлого явуулж чадахгүйд хүрнэ. Дээрээс нь манай зээлжих зэрэглэлийг бас бууруулчихлаа. БНХАУ-ын хүүгүй шахам 4 тэрбумын зээл бол маш чухал тусламж гэж үзэхээс өөр аргагүй зүйл байв. Өөр ийм хэмжээний хөнгөлттэй зээл өгөөд дээрээс хараалгаж зүхүүлээд сууж байх улс орон олдох боловуу даа. БНХАУ, МУ-ын харилцаанд сэв сууж магадгүй байгаад их баярлаж байгаа хүмүүсийг жинхэнэ эх орончид гэж үзэхэд бэрх байна.
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • ИРГЭН (202.179.27.198)
    Далай лам Далай ламын айлчлалтай холбогдуулан МУ-ын иргэн хүний хувьд саналаа хэлмээр байна. Юуны өмнө би бурханы шашнаа хүндэлдэг шүтдэг гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ бүх улс орон өөрийн улс орныхоо эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг бөгөөд үүнийгээ ч чөлөөтэй зарладаг, МУ-ын төр, иргэн бүрийн хувьд ч МУ-ын эрх ашгаас дээгүр тавих шашны холбоо байж хэрхэвч болохгүй. Далай лам 1950 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа, Түвдийн гадаад дахь ЗГ-ийг 60-аад жил тэргүүлссэн Ноббелийн шагналтай , улс хоорондын харилцааны нарийн түвэгтэй асуудлыг сайн мэдэх, дэлхийд нэртэй томоохон улс төрч. Энэ айлчлал ямар үр дагаварт хүргэж болохыыг мэдэхээс илүү мэдэх хүн, түрч атугай хойшлуулж болох байлаа. Манайх ч зориуд гэмээр маш дээгүүр хэмжээнд ИХ ТЭНГЭРТээ хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Гандан хийд яасанч баян юм. Өнөөдөр манай улсын ЭЗ маш хүнд хямралын үед байна. Маш яаралтай бага хүүтэй, урт хугацаатай зээл олж өндөр хүүтэй богино хугацаатай зээлээ төлөх нь амин
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.27.198)
    Далай ламын энэ айлчлал МУ-ыг Хятадтай мөргөлдүүлэхэд чиглэсэн жинхэнэ УЛС ТӨРИЙН айлчлал байсан бөгөөд зорилгоо бүтээгээд буцлаа.МУ ойрын хугацаанд бага хүүтэй урт хугацаатай зээл олж өрөө төлөхгүй бол дефолд болж дампуурна, манай өрийг МУ-д биш олон улс шийдэх болно, Энэ бүхнийг Далай лам, Чойжамц хам нар мэдэж байсан уу, мэдэж байсан.
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • цэцэг (103.229.120.41)
    Энэ төвдөөс хөөгдсөн өвгөн хүн мэдэхгүй юм шиг л ярих юм аа тийм л сайн байсан юм бол цагаас нь өмнө богд найзыгаа яагаад шүлэс ам нь гойжсон өрөвдмөөр амьтан болтол нь хараасан юм бэ ? тэгээд чааваас цаадахь нь хэрэгггүй амьтан байхаар буцы гээд цаг хугцаанаасаа өмнө ертөнцөөс буцсан Чойжамц нарын лам нар мэдэж л байгаа шдээ чойжингын хороос айгаад юу ч хэлж чадахгүй л явж байгаа биз дээ
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.21.12)
    Монгол улсаас далай лам хятад хоёр гай бузар савраа тат
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын гал сэтгэлд нь бадарч оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Бурхан бол шашин шүтэгчдэд ямарч ухаан бодлынх нь өмнө байдаг бол байгаль судлаачдад төгсгөлд нь байдаг. Нобелийн шагналт эрдэмтэн Макс Планк
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Шашины хэл нь шинжлэх ухааны хэлийг бодвол уран зохиол, яруу найрагтай төрөл нэг юм. Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Бурхан миний хувьд зөвхөн хүний сул тал юм, харин бурханы сургаал бол бараг хүүхдийн гэмээр үлгэр домгийн алдартай эмхэтгэл юм. Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Надад бурхан хэрэггүй. Гэвч хүн шүтлэг-итгэлгүй байж болохгүй. Миний итгэл үнэмшил бол шинжлэх ухааны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд аз жаргал өгнө гэсэн тэр итгэл үнэмшил юм. Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Байгаль бол оригиналь эх нь нь харин бурхан бол түүний копи хуулбар. Людвиг Фейрбах
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. Питер Дж Меролла
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. К.Маркс
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. Наполеон Хилл
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    Далай лам Монголд ирэхэд Монгол улсын засгийн газрын оролцоо их байсан. Учир нь Засгийн газрын яам, агентлагууд Далай ламд виз олгосон, хил гаалиар нэвтрэх зөвшөөрөл олгосон, түр хэдэн хоног оршин суух зөвшөөрөл олгосон, төрийн өмчийн барилга байшингийн заалуудад уулзалтыг зохион байгуулсан, төрийн цагдаа нарыг ажиллуулсан гээд их олон зөвшөөрлийг төрийн яам, агетлагуудаас олгосон . Тэгсэн мөртлөө Далай ламын айлчлалд Засгийн газрын оролцоо байхгүй гээд байх юм . Манай төр засаг гэж нэг ийм.
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.9)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
    • Ajaa ni
      Taivshir day. Chinii husel barag bieleed baina. Buh zuil 90onoos umnuh ruugee gerliin hurdaar uharch baina. Yr dung ni hamtdaa hartsgaaya.
      2016 оны 11 сарын 24
  • цэцэг (103.229.120.41)
    Худалч нь дэндсэн худалч хулгайч дэлхийгээс хөөгдсөн сахиусний үйлтэн цаашид дэлхийд орогнох цаг хугцаа нь дуусасан Бээжингийн шорон л хүлээж байна хөшигний ард олон хүнийг харааж алсан алуурчин лам нэртэй там
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    13 цаг 59 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    14 цаг 28 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    15 цаг 55 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    16 цаг 0 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    16 цаг 34 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    17 цаг 26 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    17 цаг 27 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 29 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    17 цаг 42 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    17 цаг 51 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    18 цаг 57 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    19 цаг 37 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    19 цаг 56 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    20 цаг 29 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    20 цаг 35 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    20 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    20 цаг 59 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    21 цаг 7 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    21 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Уржигдар 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК