Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчдэд үнэмлэх гардууллаа

2016-12-27
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон шүүгчдэд өнөөдөр үнэмлэх гардууллаа. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонсгов.

 

 

С.Амардэлгэр, Б.Батбаатар, М.Баясгалан, Б.Цолмонбаатар, Н.Одонтуул, Б.Мөнхбаяр, Ц.Оюунчимэг, Б.Сайханцэцэг нарын 36 шүүгч Монгол Улсын Ерөнхийлөгчээс үнэмлэх гардан авсан юм.

 

Үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, анхан шатны шүүхийн шүүгч, мөн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч гэсэн албан тушаалд томилогдож байгаа нийт шүүгч нарт баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ой тохиож байна. Тэр үед анхлан байгуулж байсан төрийн байгууллагуудын нэг нь шүүхийн байгууллага юм. Шүүхийн 105 жил, дээд шүүхийн 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өмнө нь Ерөнхийлөгч шүүгчдэд үнэмлэх гардуулдаг уламжлал байгаагүй. Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг аваад шүүгчид маань онцгой ажил үүрэг хүлээж байдаг учраас уулзаж үнэмлэхийг нь гардуулж өгдөг байя гэж бодсон. Энэ нь ард түмний нэрийн өмнөөс та бүхэнд үзүүлж байгаа итгэлийг илэрхийлж байгаа хэлбэр гэж үзэж байна.

 

Нөгөө талаас шүүх, хууль хяналтын байгууллагад хийж байгаа шинэчлэлийн талаар өмгөөлж, хамгаалж нэлээд ярьж байгаа.  Та бүхний ажил бол тийм амар ажил биш. Тийм учраас төрийн зүгээс энэ хэцүү ажлыг хийж байгаа хүмүүсийг би хамгаалж, аль болох зөв талаас нь ойлгуулах талаар явах ёстой гэж боддог. Энэ нь зөвхөн шүүгчдийг хамгаалж, шүүх эрх мэдлийг хамгаалж байгаа ажил биш юм. Нөгөө талаасаа ард түмнээ хамгаалж байгаа ажил гэж хэлж болно.

Манай шүүгчид сайн ажил хийдэг. Тэр нь юу вэ гэхээр аливаа улс оронд ард иргэдийн дийлэнх олонхи нь хуулиа хэрэгжүүлээд, биелүүлээд явж байгаа хүмүүс байдаг. Тэр дундаас төрийн тогтоосон хууль тогтоомжийг зөрчиж, буруу үйлдэл гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Тэдэнтэй хариуцлага тооцно гэдэг бол нөгөө талдаа их ард түмнээ хамгаалж байгаа юм гэж ойлгож байна.

 

Шүүх, хуулийн байгууллагыг шинэчилж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг бүтэц болгохын төлөө бид ажиллаж байна гэдэг бол улс орныхоо, ард түмнийхээ төлөө хийж байгаа ажил юм. Ажил яваад, удаад ирэхээр хүмүүс түүнд дасч, шүүмжлэх тал гарч ирдэг. Энэ бол байдаг үзэгдэл. Бид үүнийг зөвөөр ойлгож, хүлээж авч хийх ёстой. Шүүхийн чиглэлээр төлөвлөж байсан хууль, тогтоомжууд нэлээд нь батлагдсан.

 

Би нэг зүйлд талархалтай байдаг. Шүүх байгууллагад ажилладаг хүмүүс маань хууль, шүүхийн байгууллагад хийхээр төлөвлөсөн, хийж байгаа, цаашдаа ч хийхээр бодож байгаа сэтгэл зүрхээрээ их дэмждэг. Яагаад гэвэл энэ хүмүүс галын фронтод ажиллаж байгаа. Юу хийх шаардлагатай, юу болохгүй байгаа вэ гэдгийг та нар их сайн мэддэг. Энэ тал дээр сайн зүйл гараад, дэвшил гараад ирвэл та бүхэн талархалтай байдаг хүмүүс.

 

Мэдээж бидний хийж байгаа бүх зүйл онож байгаа гэж би хэлэхгүй. Аливаа ажил төгс байна гэж байхгүй. Аливаа шинэчлэл ч төгс байхгүй. Хэцүү үйл явц дундуур явна. Хүмүүс шинэчлэл хийгээд дуусчихна гэж боддог. Бидний 5 жил, 7,8 жилийн өмнө баталсан хуулиудад эргээд цагийн шаардлагаар тодорхой хэмжээний өөрчлөлт орох шаардлага гарна. Шинэчлэлийн үйл явц байнга байдаг юм байна гэдгийг ойлгох ёстой. Амьдрал явж байгаа. Алдаа оноо байгаа учраас болж өгвөл бид алдаа бага гаргаж, амжилт руу зүтгэх хэрэгтэй. Одоогийн нийгэмд сорилтой, хүндрэлтэй ч тал бий. Сайн ч тал бий. Үнэхээр шүүгчид мэдлэгээ дээшлүүлье, ажлын ур чадвараа дээшлүүлье гэвэл далай шиг их боломж байна.

 

Иргэдийн талаас тавьдаг шаардлага бас их өндөр болчихлоо. Төрийн байгууллага, бидэн рүү хандаж тавьж байгаа шүүмжлэлд эмзэглэж, түүнийг буруу санаж хүлээж авахаасаа илүүтэй ойлгож хүлээж авах ёстой гэж би боддог. Энэ биднийг улам сайн ажиллах тал руу түлхдэг. Тайвшраад, тогтчихсон ус шиг байгаад байлгүй ийм байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Ард иргэд дуу, хоолойгоо илэрхийлэх, эрх нь зөрчигдөх юм бол эрхээ хамгаалах чиглэл асар өндөр хөгжсөн. Ийм боломж манай иргэдэд байгаа.

 

Үүнийг бас буруу зөрүү ашигладаг, хүний нэр төрд халддаг, янз бүрийн үйл ажиллагаа гаргадаг хүмүүс бий. Гэхдээ түүнийг алга болгоно гээд том олсон ололтоо алга болгож болохгүй. Тийм учраас жижигхэн,  хатгасан зүйлд бид дассан байх хэрэгтэй гэсэн бодлоор би ажилладаг. Та бүхэн ч тэж ажиллах байх гэж итгэж байгаа. Шүүхийн салбарт хийсэн бидний хамтын үйл ажиллагаа бол цаашдаа үр дүнгээ өгнө гэж бодож байгаа.

 

Нэг зүйл бол таван хуулийг буцаасныг би буруу алхам болсон гэж боддог. УИХ-тайгаа дахиж ярилцаад, шинээр гарч ирсэн Засгийн газар ажиллаад энэ хуулиуд эргэж өргөн баригдаж байгаа байх. Энэ хуулиуд ойрын үед батлагдвал зүгээр байгаа юм. Та бүхний хэрэглэдэг хамгийн гол хуулиуд шүү дээ. Энэ хуулиуд батлагдвал шүүх эрх мэдлийн салбарт төлөвлөж байсан ажлуудын гуравны хоёроос илүү хувь нь бодит ажил болох боломж байгаа.

 

Хуулиудаа батлаад хэрэгжүүлээд ирэхэд хүндрэлтэй, өөрчилмөөр шаардлагатай ажлууд гарах юм бол байнгын парламент байна. Хүмүүс харж байна. Амьдрал юм чинь болохгүйгээ шинэчлээд л явчихна. Ерөнхийдөө суурь нь хадгалагдаад, цаашаа нэлээд олон жил явах байх гэсэн бодолтой байна.

 

Одоо орж байгаа хууль маань ч тиймэрхүү байдлаар гараад ирэх болов уу гэсэн найдвар тавьж байгаа. УИХ-аас гэмт хэргийн, зөрчлийн асуудлууд, тэдгээртэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гээд хуулиуд маань батлагдах байх гэсэн найдвартайгаар хүлээж байна.

 

Шүүгчдийн цалин мөнгөтэй холбоотой зэрэг зарим асуудалд иргэдийн зүгээс шүүмжлэл гардаг. Тэр бүхнийг, шүүгчдийн хийж байгаа бүх зүйлийг иргэд дэмжээд, ойлгоод байна гэж байхгүй. Гэхдээ бид хүрсэн ололтоосоо ухармааргүй байна. Эдийн засаг, мөнгө, санхүүгийн хүндрэлтэй асуудал байгаа боловч энэ салбарт хүрсэн ололтоосоо ухарч болохгүй гэсэн зарчмаа барьж яваа. Цаашдаа ч энэ зарчим Монголын төрд баримтлагдах байх аа. Та бүхэн ажилдээ эзэн болж яваарай. Ингэж чадна гэж би итгэж байгаа. Хичээж ажиллах шаардлагатай шүү гэдгийг хэлье.

 

Шүүгчээр ажиллах хугацаанд иргэдийн эдэлдэг зарим эрх хязгаартай байх ёстой гэж би боддог. Уулзаж учирдаг хүн хязгаартай байх ёстой. Ажлын байр өөрийн нарийн дэг журамтай, сахилгатай байх ёстой. Тэгж байж биднийг хүндэлнэ. Шүүх засаглалыг хүмүүс хүндэлнэ шүү. Зохион байгуулалтаараа бусад байгууллагаас бид ялгарах ёстой. Хэрэгжүүлж байгаа хууль, авч байгаа арга хэмжээ, гаргаж байгаа шийдвэрээрээ бид ялгарах ёстой. Зарим ажлыг өнөөдрийн хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Дараа дараагийн хүмүүс судлаад үзэхэд үнэхээр тийм нөхцөлд энэ шүүгч ингэж хуулиа барьж шийдээд явсан байна. Энэ зөв болжээ гэсэн үр дүн үлдээсэй гэж бодож байна. Бид барьдаг хуультай, хийдэг ажилтай, маш тодорхой үүрэгтэй улсууд. Тийм учраас энэ үүргээ ажиллаж байгаа албан тушаал дээрээ зохицуулаад 100 баллд ойрхон ажиллах хэрэгтэй. Түүнээс доош орж болохгүй.

 

Ойрын өдрүүдэд шүүх байгууллагын 105 жил, орчин үеийн шүүхийн бүтэц бий болсны 90 жилийн ой болж байна. Та бүхний шагнал бол ард түмний шүүх засаглалд итгэх итгэлээр хэмжигдэнэ шүү. Түүнд онцгой анхаарч яваарай. Тэгш ойн үеэр, оны төгсгөлд уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхний ажилд дахин амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    4 цаг 1 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    4 цаг 30 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    5 цаг 57 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    6 цаг 2 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    6 цаг 36 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    7 цаг 28 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    7 цаг 29 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 31 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    7 цаг 44 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    7 цаг 53 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    8 цаг 59 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    9 цаг 39 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    9 цаг 58 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    10 цаг 31 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    10 цаг 38 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    10 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    11 цаг 1 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    11 цаг 9 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    11 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Өчигдөр 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК