Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай нэг “Юм”, эдний нэг “Хог”, тэдний нэг “Сэг” гурав...

2017-1-12
0
ЖИРГЭХ

 

Манайхан ёжтой хүмүүс. Тиймдээ ч голыг нь олоод айхавтар айхавтар үг унагана. Хэзээ, хэн хэлсэн нь бүү мэд. Гэхдээ л нэг ийм явган яриа байдаг юм. Нэг нөхөр хажуу айлынхаа эзнийг гэртээ орж ирэхэд хүүхдүүдийнхээ тухай ярьж л дээ. Тэгээд “...Манай нэг юм, эдний нэг хог, тэдний нэг сэг гурав нийлж тоглож байгаад үнээ тугал нийлүүлчихэж...” гэж. Өөрийнхийгөө “Юм” гэж зөөлөвтөр, хаяаныхаа айлын хүүхдийг “Хог” гэж арай хатуувтар, саахалт айлын хүүхдийг “Сэг” гээд л... Бас л бодмоор тунгаамаар үг шүү. Яг энэ үг өчигдөр Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр бодогдов. “Манай нэг юм” хэлж, байж байгааг нь дээ, гэтэл хөршийн нэг “Хог” айхавтар үгсийг шинэ жилээр хэлсэн, хаа холын Америкийн нэг “Сэг” тэнд ард түмнээ уйлуулж байна шүү дээ. Эрхэм уншигч та гурван улсын Төрийн тэргүүний хэлсэн үгийг өөр өөрийнхөө гэгээн оюунд тунгаан нэгийг бодно биз. 

 

Тэдний нэг “Сэг”...


 

Обама ч угаасаа мундаг л даа. Бүрэн эрхийнхээ хугацааныхаа сүүлийн өдрүүдийг үдэж, ард түмэндээ хандан илтгэл тавьсан нь Америкийг доргиож байна шүү дээ.

 

Барак Обама илтгэлийн үеэр “Бидний баг хамт олон өнгөрсөн найман жилийн хугацаанд АНУ-ыг илүү хүчирхэг болгох бүхий л талын түвшинд хангалттай ажилласан. Цаашид Нэгдсэн улсын төрийн хүчирхэг байдал олон жил оршин тогтнох болно.


Миний засаг захиргааны үед авсан арга хэмжээнүүд бараг бүгд Америкийг найман жилийн өмнөхөөс  илүү сайн, илүү хүчирхэг улс болгоход нөлөөлсөн.


 
Хоёр алхмаар урагшлаад нэг алхмаар ухарсан юм шиг санагдах үе бий. Гэхдээ америкчууд зогсолтгүйгээр урагшилсаар байна. Хэсэг бүлгээрээ бус бүгдээрээ хөгжин цэцэглэх гэсэн бидний хүчин чармайлт ямагт өргөжсөөр ирсэн.


 
Хүн бүрт эдийн засгийн боломж бий гэдгийг мэдрэхгүйгээр ардчилал урагш гишгэхгүй.


 
Манай залуус, бидний давшилт, бидний олон талт бөгөөд нээлттэй байдал, эрсдэлд бэлэн, аливаа юмыг зохион бүтээх гэсэн бидний хязгааргүй хүсэл эрмэлзэл, хүчин чадал нь ирээдүй биднийх гэсэн утгыг илэрхийлж байгаа юм” гэж ирээд л зангарагтай гэгч нь хэлж.

 

Лайв бичлэг дээр нь улаан бундангууд зогсоо зайгүй хөвөрч байна. Тэр нээрээ хүчтэй “Сэг” юм аа.

 

Манай нэг “Юм”...


 

“Манай нэг юм” утааны тухай ярьж байнаа. Гомдмоор гэж. Сошиалаар дүүрэн уйлсан уурласан эможи. Зарим хүмүүс “Айлын Ерөнхийлөгч ард түмнээ уярааж уйлуулаад бууж байхад, манай Ерөнхийлөгч ард түмнээ уурлуулаад бууж байна” гэж байна. Нөгөө хэсэг нь манай Ерөнхийлөгч хошгоруулж ч чадахгүй, худлаа ч ярьж чадахгүй болчихож гэнэ.

 

Эрхэм Ерөнхийлөгч маань юу хийх тухайгаа биш, юу хийж бүтээсэн тухайгаа ярих цаг байлаа.

Үнэндээ одоо хийе, бүтээе, тэгье, ингэе гэж уран үгсийн чуулган хийх цаг биш л дээ. Бүтэн 8-н жилийн хугацаанд юу ч хийгээгүй байж, 8 сар хүрэхгүй хугацаанд юун 10 шийдэл, гарц. Эрхэм Ерөнхийлөгч маань юу хийх тухайгаа биш, юу хийж бүтээсэн тухайгаа ярих цаг байлаа. Өөрөө хэлбэл “Би тэгж байлаа” гэж өнгөрсөн дурсамж сэргээж ярих биш, өнөөдөр бүтээн байгуулалтаа ярих ёстой байв.

 

Шинэ жилийн баярын мэндчилгээ нь ч хийх л юм байсан. Хүнийх нь хийсэн тухайгаа тайлагнаж, ам бардам хэлж байхад минийх гэсэн нь “Хийе” л гээд сууж байх. Хэлэхээсээ илүү хийсэн бол Монгол минь хөгжих л байлаа, дэвжих л байлаа. Хэдийгээр бал бурам шиг амттай сайхан үгсийн чуулган үнэнийг хэлсэн мэт боловч энд ямар ч бүтээл, хөгжил, дэвшил алга.

 

"...Хуучин оныг хаана үдэх нь биш, харин шинэ оноо яаж угтах нь чухал юм. Монгол хүн бүр бие биенийхээ сайныг урамшуулж, хамтран зүтгэвэл манай улс орон урагшлан дэвших нь гарцаагүй.

 

Монгол хүний амин чанар бол Монгол хүн болж төрснөөрөө бахархах юм. Монголчууд Монголдоо хайртай. Монголдоо хайртай хүн бүр Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах учиртай. Хөгжил дэвшил бол хөлжиж баяжихаас илүү өргөн ойлголт юм.

 

Монгол хүний билэг оюун, үндэсний эх оронч үзэл, Монгол Монголоо дэмжих эрмэлзлэл, дэмжлэг бол Монгол түмний оршин байхын үндэс юм. Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хөдөлмөрч чанар л Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө.

 

Монголын маань олон олон сайн сайхан өдрүүд, гэгээн бахархалт мөчүүд бидний өмнө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ажиллаж амьдарч байгаа цаг үедээ эзэн болж Монголынхоо өөдлөн дэвших их үйлсэд улам их хувь нэмэр оруулах нь Монгол хүн бүрийн журамт үүрэг юм.

 

Монгол Улс, Монгол түмэн маань өнө мөнх бадран мандах болтугай...” гээд л.

 

Үүнээс гадна Ерөнхийлөгч маань энгэрээ цоолуулж. Хаанахын хэн цоолсон юм бүү мэд. Ямартай ч дэлхийн хэмжээнд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр тодорч шагнуулжээ. Миний ойлгосноор бол энгэр цоолдог нэг том гар томруулдаг шил бариад л утаа угаартай хэн сайн тэмцэж байна вэ гээд дэлхийг тойрч хайж байтал манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын утаатай тэмцэлдэж байсан юмдаг уу даа. Яг хүүхдээ ширэглэж байгаа аав шиг... Хөөрхий нэг айлын нярай хөлсөж, аав нь ширэг хийж л дээ. Гэтэл аав нь амандаа “Хүүхэд айлгаж ичээгээд байгаа муу муухай бүхэн зайл зайл п....да” гэж байна гэнэ шүү цаана чинь. Яг энэ аав шиг Улсын маань аав болсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшиг зайл зайл п....а" хэмээн утаатай тэмцэж байгаад дэлхийн хамгийн мундаг утаатай тэмцэгч болсон ажгуу.  Манай нэг “Юм” нээрээ арай л гомдмоор юм аа.

 

Эдний нэг “Хог”...


 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ оны босгон дээр ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн нь атаархал төрүүлэм байсан юмдаг.

 

“...Ядуу хоцрогдсон бүс нутгийн хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулж, иргэний үнэмлэх олгохдоо муж хотоор нь хязгаарлах явдлыг цуцалж, иргэний харьяалалгүй зарим хүмүүсийг хууль ёсны харьяалалтай болгож, олон айлыг гэр бүлийн эмчтэй болгож, гол мөрөн бүрийг хариуцаж ажиллах эзэнтэй болгосон. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгис далайн эрх ашгаа тууштай хамгааллаа. Хэн нэгэн энэ асуудалд халдах санаа сэдэхийг Хятадын ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй...”  гээд л.

 

Өөрийн эрхгүй санаа алдмаар. Муухай Хятад хүн л гэнэ. Гэтэл тэд мөн чанартаа, үнэн хэрэгтээ бол үнэхээр эх орондоо үнэнч, бүтээлч, эрүүл нийгэмтэй, эрчимтэй хөгжилтэй улс. Ингээд олон үг нуршилгүйгээр айлын хүүхдүүдийн айхавтар үгсээс багцлан хүргэе. Энд уран яруу үгс, утгын чимэг, хошгоруулалт нэгээхэн ч байхгүй. Харин уншсан хүн хашгирмаар санагдах вий...

 

"...Бид "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-гөө эхлүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг практикт идэвхтэй хэрэгжүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажлаа түргэтгэн, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэлхийд тэргүүлэх эгнээнд хүргэж чадлаа. Хуулийн засаглалыг бүх талаар ахиулж, хууль зүйн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн, тус салбарын голч байдлыг ахиулж, нийгмийн шударга ёсыг хамгаалж чадлаа. Бид намаа чанд хатуу засахын төлөө ажиллаж, авилгын хэрэгт холбогдсон том, жижиг албан тушаалтнуудыг нэг бүрчлэн хатуу шийтгэснээр улс төрийн орчин, нам засгийн хэв журам, нийгмийн ёс суртахуунд нааштай өөрчлөлт гаргалаа.

 

Зүгээр суугаад амжилтад хүрдэггүй, харин хичээл зүтгэлийн үр дүнд зорьсондоо хүрдэг.

2016 онд "Тэнгэрийн мэлмий" сансрын дуранг ашиглалтад оруулж, "Ү Күн" хиймэл дагуулыг сансар огторгуйд бүтэн жил амжилттай ажиллуулж, "Мө Зи" хиймэл дагуулыг хөөргөж, "Шэньжөү-11" нисгэгчтэй сансрын хөлөг, "Тяньгүн-2" сансрын лабораторийг сансрын гүнд аялууллаа.

 

Мөн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд хөдөө орон нутгаас хот руу шилжсэн ард иргэдийг хот суурины харьяалалтай болгох явдлыг хялбаршуулж, ядуу хоцрогдсон бүс нутгийн хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулж, иргэний үнэмлэх олгохдоо муж хотоор нь хязгаарлах явдлыг цуцалж, иргэний харьяалалгүй зарим хүмүүсийг хууль ёсны харьяалалтай болгож, олон айлыг гэр бүлийн эмчтэй болгож, гол мөрөн бүрийг хариуцаж ажиллах эзэнтэй болголоо.

 

Бид энх тайванч хөгжлийн замналаа хэлбэрэлтгүй баримтлан, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгис далайн эрх ашгаа тууштай хамгааллаа. Хэн нэгэн энэ асуудалд халдах санаа сэдэхийг Хятадын ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

 


Чинээлэг нийгмийг байгуулах үйл явцаас нэг ч хүн хоцорч гээгдэх ёсгүй. Жилийн турш, дахиад 10 сая гаруй хүн ядуурлаас ангижирууллаа.


 

Ирж буй 2017 онд ХКН 19 дэх бүгд хурлаа хуралдуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулиар засаглах, намаа бүх талаар засах ажлыг үргэлжлэн эрчимжүүлэх болно. Зүгээр суугаад амжилтад хүрдэггүй, харин хичээл зүтгэлийн үр дүнд зорьсондоо хүрдэг.

 

Шинэ он гарах гэж байгаа үед ядуу амьдралтай иргэдийн асуудал миний анхаарлыг хамгийн их татаж байна. Тэдэнд хоол унд байгаа болов уу? Халуун дулаан гэр оронтой болж чадаа болов уу?

Чинээлэг нийгмийг байгуулах үйл явцаас нэг ч хүн хоцорч гээгдэх ёсгүй. Жилийн турш, дахиад 10 сая гаруй хүн ядуурлаас ангижирууллаа. Урт хугацааны турш ядуусыг тэтгэх тэргүүн фронтод шаргуу ажиллаж ирсэн анд нөхдөдөө талархал дэвшүүлье. Шинэ он гарах гэж байгаа үед ядуу амьдралтай иргэдийн асуудал миний анхаарлыг хамгийн их татаж байна. Тэдэнд хоол унд байгаа болов уу? Халуун дулаан гэр оронтой болж чадаа болов уу? Шинэ он болон удахгүй болох цагаан сараа баяр баясгалантай тэмдэглэж чадах болов уу?

 

Мөн зарим иргэд маань ажлаар хангагдах, үр хүүхэд нь боловсрол эзэмших, эмчлүүлэх, орон сууцтай болоход хүндрэлтэй байгааг ойлгож байна. Эдгээр асуудлыг зохицуулах нь нам, засгийн газрын зайлшгүй үүрэг хариуцлага юм. Нам болон олон нийт ядуу амьдралтай иргэдэд үзүүлэх дэмжлэг туслалцаагаа улам нэмэгдүүлж, өөрчлөлт хөгжлийн ололт амжилтыг улам олон иргэнд тэгш хүртээн, ард түмнээ улам аз жаргалтай амьдруулах хэрэгтэй.

 

Хятадын ард түмэн зөвхөн өөрсдөө сайхан амьдрахыг хүсэхгүй, харин дэлхийн улс орнууд, нийт хүн төрөлхтөн сайн сайхан амьдрахыг хүсдэг.

Санаа нийлж амжилтад хүрдэг. 1 тэрбум 300 сая иргэн маань жаргал зовлонгоо хамтатган, манай нам ард иргэдтэйгээ хамтдаа шаргуу хичээн зүтгэвэл бид энэ цаг үеийн "урт замын аян дайн"-ыг амжилт дүүрэн даван туулж чадна.

 

Хятад улс эртнээс "даян дэлхий-нэг гэр бүл" хэмээх санаачилга гаргасан. Хятадын ард түмэн зөвхөн өөрсдөө сайхан амьдрахыг хүсэхгүй, харин дэлхийн улс орнууд, нийт хүн төрөлхтөн сайн сайхан амьдрахыг хүсдэг. Өдгөө, дайн дажин, ядуурал, өвчин тахал, байгалийн гамшиг зэрэг  нь олон улс орон, бүс нутгийг хамарч, ард иргэдийг нь гашуун зовлонд унагаж байна. Тиймээс бид сэтгэл санаагаа нэгтгэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг хэлбэрэлтгүй мөрдөж, энэ сайхан дэлхий ертөнцөө улам амар амгалан болгож, улам хөгжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэж байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Зочин (119.40.98.162)
    Mongol ulsad eronhiilogchiin zasaglal tuilin heregtei bna zasgaa ooroo shuud baiguulaad parlamentaa taraadag ingehgui bol toriin ajild ambits hor 2 salahgui baihaas gadna ajild unendee chodor saad bolj bna hogjil baihgui bolj bna
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.35.14)
    Монголоор тэнэсэн Ардчилал гэх хий үзэгдэл энэ 7 сард тонилох нь
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • зуун (202.70.37.34)
    С Баяр шиг шиидмэг хүн одоо бодож байхад алга байна дөө. Тэр 7 байшин гол гаргаа л биз. Элбэгээ 3,5 тэрбумыг өршөөгөөд хувьдаа байртай болоо л биз. Эцсийн бүлэгт ард түмэнд өгөөж өгч байвал болоо. Харьцуулж үздээ
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Малчин (202.70.37.34)
    тэд тэрбум давсан бид дөнгөж 3 сая манай энэ юм 76 ухна ишиг ямаануудын байж байгааг. Мал маань 60 сая давсан байдаг
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.38)
    Mongolchuud min nuden deer suirch baigaag bugd harj baina,ur huuhduudiin min ireeduig Ardchilaliin bag zuusen deeremchid ugui hiisenOdoo ene baliaruudaas salaya ard tumen min.Aggiin shaarnuud Oyu tolgoi Tavan tolgoi Erdenet geed tom buhniig zalgilaa,ta nar haraad l suugaad baih uu,yag goloo tasluulj baigaa honi shig
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • 24 tsagt (202.70.46.218)
    magtaad bga orondoo amidardaa. Hunii hiisen ajli, erh medliin hureeg ni medchiheed haritsyylmaar um. Mongolchyydiin eviig evdegch hamgiin adgiin humuus ni setguulch hevleliinhen boljee.
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.222)
    Монголчууд минь тийм ч муу хүмүүс бишлдээ. Гэхдээ орчин цагийн хөгжил дэвшилд хүрч чадахгүй хүмүүс. Боловсрол байхгүй, хувиа хичээсэн, өдөр хоног аргацаасан худалч бас болж л өгвөл хулгай хийнэ. Яалтай ч билээдээ үйлийн үр юмдаа.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
    • зочин
      Яааг үнэн. Боловсролгүйн дээр сэтгэлгээний ядуурал, хоцрогдолд нэрвэгдсэн. Ийм болсон нь хаалттай нийгмийн хашаанд олон жил хашигдсан, мөн олонх нь өмч хөрөнгөгүй ядуу. Дэндүү цөөхүүлээ.
      2017 оны 01 сарын 12
  • Зочин (88.234.2.203)
    Manai erunhiilugch 8 jiliin hugatsaand ih zuil hiij ih zuv ulger duurial uzuulj zuv ajilsan shuu muu heleed baih ym baga baigaa baih urdnii 3 erunhiilugchuus l hamaagui deer baisan
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (112.72.12.76)
    24 цагийнхан дэндүү муухай үг унагасан байна. Явж явж өөрийгээ л салтаа руугаа хийж байгаа хэрэг шүү дээ. Ингэхэд ардчилалын буяныг эдлээгүй сайтууд, сэтгүүлчид байхгүй шүү дээ. Өмнөх нийгэмд амиа аргацааж байсан цөөхөн сэтгүүлч за яахав сэтгүүлчид л гэе бөөн цэнзүүр дотор гөлөг шиг байцгаасан. Худлаа гээд хэлээ хамаэр дээрээ хүргэх хэн ч байхгүй. Ер нь одоо үхлээ хатлаа л гээд байна. Баярласан хэрээнүүд бархирцгаагаад байх шиг байх юм.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Хэлэх угээ зув сонгооч (103.26.194.142)
    Ойр тойрныхноо ингэж хэлдэг зуйл монголчуудад байхгуй. Манай нэг юм гэж бол бутэл муутай хуухдээ ч юмуу хэлэх нь бий. Тэр нэг хог гэж хэлэх нь их тааруу хэлж бгаа явдал. Сэг гэж бол ххэнийг ч хэлэхгуй ээ энэ бол муухай уг.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Удирдагч 2 (139.5.216.186)
    шийдэмгий үйл хөдлөл хурдантай хүн л улсыг удирдах учиртай ажээ. Учир нь шийдэмгий хүн бодлоготой хүнийг олж чадвал улс орон хөгждөг. харин хэдийгээр бодлоготой хүн байлаа ч өөрөө удирдагч болоод шийдэмгий хүнийг хөлсөлж ажиллуулж сул талаа нөхөж хэзээ ч чаддагүй байна.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Удирдагч (139.5.216.186)
    Бодлоготой бөгөөд шийдэмгий хүн л удирдагч байх ёстой. Түүх сударт өгүүлсэнээр олон янзын хүмүүс цэрэг улс орныг удирдаж байжээ. Харин тэдний дундаас бодлоготой бөгөөд шийдэмгий хүмүүс их үйлсийг бүтээсэн байх юм. Хэдийгээр зөв бодлоготой бөгөөд зөв ярьдаг хэлдэг байлаа ч эргэж няцсан шийдэмгий бус бас тэгээд ясар нэгэн үйл хөдлөл хийж чаддагүй хүн хэзээ ч их үйлийг бүтээж байгаагүй бөгөөд харин ч гадны хэн нэгэнп улс орноо алдсаэн байдаг. Мөн шийдэмгий аливаа үйлийг хийдэг ч бодлогогүй хүн улс орноо алдахаас гадна ойрын хүндээ алагдах тохиолдол их байжээ. Энэ хоёр зан чанар нэг хүнд тохиох нь их ховор ихэнхидээ тус тусдаа заяагддаг. Тэгвэл хэн нь улс орныг удирдах ёстой вэ гэвэл
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Mongoliin tord dandaa buruu uzeltei, ulsiin ard tymnii horongiig harmaaldag hymyys l baidag,,,eh ornoo yaj bodoh um be, hezeech bodoogui boood ard tymen yaduu baigaa bizdee
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.38.60)
    элбэгдорж юу ч хийгээгүй хийхгүй харин хошгируулсан. энэ бас л авъяас. хошгирсон ард түмэн харин хохь нь . бид 50 жил хоцорлоо .
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.123.64)
    Ши дарга аргагүй л их гүрний удирдагч гэдгээ харуулахаар үг хэлжээ!!!!
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.35.120)
    хуурамч амьтан сөнөсөн цагт Монгол минь сэргэх нь. 17 оны 7 сар хурдан болоосой
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • иргэн (49.0.185.201)
    хэлсэн үг тухайн бодит юм, манай юм нууд бидит байдлаа харж чадахгүй аж, ардчилал ард түмнээ татахгүй бол тэр биш болчихсон байгаа нь тэр, нэг зүйлийг анзаархад айлын хог бүгд хамтдаа гээд ба шүү, хүчирхэгийн замыг олоод байгаа хэрэг байх, гэтэл хариуцлагагүй бас хүзүүгүй
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Сиймхий ч гсн гэр минь (103.26.194.142)
    Сэмхмй ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн эх минь гэдэг ардын угээ л сана бусад яах вэ. Уэрсдээ л хичээе. Монгол ямар байх нь бидний л хичээл зутгэл санааных. Ану хятад угаас том гурнууд янз бурийн юмаа янз бурийн уг хэллэгээр л хэлнэ шдээ . Тэдний сонирхол явж явж яг адилхан гэдэгт эргэлзэхгуй байж болно. Сиймх й ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн эх орон нэгт чинь
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • рйайй (202.72.242.4)
    АРДЧИЛАЛЫН ДАЙСНУУД ЭЛБЭГДОРЖООР ДАЙРУУЛЖ МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ НӨГӨӨ ХОГИЙН СОЦИАЛИЗМ РУУГАА МОНГОЛЫГ МААНЬ ЧИРЭХ САНААТАЙ ХОРЛОНГИЙН ТАРИАЛАН ТАРЬЖ БАЙНА БҮГДИЙГ НЬ БУУДАХ ЮМСАН доор бичжээ.Муу ч гэсэн төр улсынхаа ерөнхийлөгчийг муу муухайгаар нь дуудаад мнголчууд юу олж долоох вэ? Элбэгдорж улс орныхоо төллөө энэ муулж байгаа хүмүүсийн дууграх эрх чөлөө, өөрийгөө муулуулах эрх чөлөөг та нарт олгохын тулд амь биеэ зориулсаар явна. Үхсэн хойно нь энэ муулсан хүмүүсээс түүхэнд үлдэх үү? Ерөнхийлөгч бол хийдгээ хийсэн хүн. Энэ хүн Зуун авгайтай зуун тэр бум төгрөгтэйбайх эрхтэй хүн шүү.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
    • Зочин
      chi mine doodhiig ni doloogood uld dee hair aa
      2017 оны 01 сарын 12
  • одоо (103.9.90.98)
    гэтэл манайхан дээр доргүй ширээ байраа сольж хэрүүл хийж суусаар... утаан дундаа бүдгэрсээр бүдгэрсээр л........
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.131.249.138)
    Manai Elbegdorj hiih ajil oldohgui uidaad moriitoi togloh ni arai l ihedsen shuu.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • мн (202.21.117.34)
    Абома ч яахав. Дэлхий олон ч улс орныг дотроос нь хаглан бутаргаж дайн самууны хөлд нэрвэгдүүлсэн. үүний үр дүнд байгалийн баялгийг нь дээрэмдэж ирснээр бэртэгчин америкчуудад нь таалагдсан юм байгаа биз. Харин америкчууд дотор энэ үлйдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг илтгэх нэг баталгаа нь түүний баруун гад Хилларигийн сонгуульд ялагдсан ялагдал. Сүүлийн үед энэ ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй ичих булчирхай байхгүй шившгээ дэлгэж байна аа. Шудрага бөгөөд үнэний төлөө зогсдог улс төрчид үүнийг хараад шоолж байхав. Элбэгдоржийн хувьд ард түмнийг хуучин шигээ хошгирдог хэвээрээ гэж андуурч байх шиг байна. Хэлэх ч үг алга. Хятадын удирдагчийн хувьд улс орныхоо эрх ашгийг хамгаалж дотооддоо болон гадаадад хатуу бодлого явуулж байгаа нь зөв ч гэлээ гадны улсуудад харшлах эдийн засаг, улс төрийн хорон бодлогыг таашаамааргүй
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • ХЭХЭ (202.5.196.34)
    ҮНЭНДЭЭ АРДЧИЛАЛЫГ ДАЙРАН ДОРОМЖЛОГЧИД БОЛ БҮГД ОРОС, ХЯТАДЫН ТАГНУУЛ ТУРШУУЛ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД УЧИР НЬ ОРОС, ХЯТАДЫН АЛЬ АЛИНД АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС ДАЛАЙН ЧАНАД ДАХЬ АНУ-ААС Ч ИХ АЮУЛ ЗАНАЛ УЧРУУЛЖ БАЙГААГ ТЭД ҮХЭР МОНГОЛЧУУДААС ИЛҮҮТЭЙ ОЙЛГОХЫН ДЭЭДЭЭР ОЙЛГОЖ ГУЙРАМЧИНГУУДАА НОХОЙ МЭТ УЛИН ГАСЛУУЛАХ ЮМ ХАХХАХА
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
    • хэхэ-д
      Ардчилал нэрээр өөрийн хувийн эрх ашгаа дээдэлсэн хувааж хуйвалдсан л хүмүүс л Ардчилал гэдгийг дээдэлдэг юм бишүү. Ард түмнээ хошгируулж өөрсдөө нууцалж хуйвалдаж дэлбэртлээ баяжих улс үндэстэн,газар нутаг маань эрүүл бүрэн бүтэн байх тэдэнд падлийгүй бололтой
      2017 оны 01 сарын 12
  • Зочин (202.4.248.67)
    Бусад газрын ерөнхийлөгч хийж чадлаа л гээд яриад байх юм. Манайх байхгүй ээ. 8 жил болоход юу ч байхгүй. Утааны асуудлыг шийдчихсэн байсан бол ямар сайхан бэ. Эсвэл ядаж энэ нийтийн тээвэр автобуснуудыг хатуу графикийн дагуу эмх замбараатай явуулдаг болгосон байсан ч аштай юу.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
    • ХЭХЭХ
      ХЭХЭ ГАНЦ ХҮН ЯАХ ВЭ ДЭЭ ҮХЭР МОНГОЛЧУУД БҮГД КОММУНИСТ БӨГСНҮҮДИЙГ МАГТАН ДУУЛЖ ЭНЭ ХҮНИЙГ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХГҮЙ БАЙНА
      2017 оны 01 сарын 12
  • хэхэ (202.5.196.34)
    АРДЧИЛАЛЫН ДАЙСНУУД ЭЛБЭГДОРЖООР ДАЙРУУЛЖ МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ НӨГӨӨ ХОГИЙН СОЦИАЛИЗМРУУГАА МОНГОЛЫГ МААНЬ ЧИРЭХ САНААТАЙ ХОРЛОНГИЙН ТАРИАЛАН ТАРЬЖ БАЙНА БҮГДИЙГ НЬ БУУДАХ ЮМСАН ХАХАХ
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (119.40.98.98)
    Монгол улсынхаа ерөнхийлөгчөө ямагт дэмжинэ энэ хүн хэзээд сайн үйл хийдэг цаашид ч хийнэ гэдэгт Монголын ард түмэн бахархаж байдаг.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.218.240)
    Өнгөрсөн найман жилийн хугацаанд Обамаагийн үс цайрсан Элбэгдоржийн зоолсон хоёр тэнцэнэ шүү
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.246.180)
    Ёстой манай нэг юм байж байгааг нь хараарай. Хог саванд хийх цаг болжээ.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    ZURGIIG NI HARAAD L DURGUI HURDEG BOLCHIHOJ , UUG NI BI ELBEGDORJID SANALAA UGCH BAISAN SHDEE
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
    • irgend
      hydlaa shaa. cham shig um yag sanalaa ugch haragdaach
      2017 оны 01 сарын 12
  • buhimdagch (203.91.115.38)
    ENE MALIIG ED NARTAI YAJ HARITSUULAH VE NERTEI TSUUTAI HORLON SUITGEGCH NARTAI HARITSUULAH NI ARAI DUHUH BAIHDAA
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.25.173)
    сэтгүүлч хүн яаж ерөнхийлөгч хийж чадах билээ
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
    • Зочин
      hun eronhiilogchoor tordoggui yum
      2017 оны 01 сарын 12
  • Зочин (202.179.31.71)
    httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.31.71)
    httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.221)
    зохиогчын нэргүй байгаа юм чинь урдаас захиалаж хэвлүүлсэн байхаа
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.216.173)
    javhlan gishuunii mongoliin hamgiin tom utaa bol elbegdorj. 1 odoriin ch omno ogtsruulah heretei gedeg unen.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • utaa (150.129.143.216)
    ELBEGEE CHI BUUSHUUHAN NAAD SUUDALAA UGUUD 1 UDAACH ARD TVMENDEE TUS BOL ENE L TOM TUS CHAMAIG ZAILAASAI L GEJ BDOJ BNA
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.36.240)
    хурдан зайлуулах тусам ард түмэнд тустай. харийн нутагт зовж амьдарч байгаа гээд байсан хүн.олон гэмт хэрэгт холбогдож байгаа. үүнийг нь Солонгосоос жишээ авч шалгах ёстой.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.216.173)
    elbegdorjiin targalsan mongolchuudiin tursan yag tentsene. erdenet, oyu tolgoig zalgichihaad odoo tavan tolgoi uruu dairch bna
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
    • ил тод
      Манлай сайхан бичжээ. Үүнээс илүү байхгүй. Монгол хүн бүр уншвал...... даанч Намуудын суртал ухуулгаар тэнэгэрсэн ард түмэндээ. 20 ЖИЛИЙН дараа яасан их магтах бол гэхдээ хужаа мангасд залгиулаагүй байх хэрэгтэй. SOS. SOS
      2017 оны 01 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
    22 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    24 мин
  • Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
    28 мин
  • “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна
    29 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн онцлох мэдээллүүд
    1 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
    1 цаг 59 мин
  • Б.Батбаатар: Намайг намаас хөөх гэж оролдож байгаа хүмүүс намайг сайд болоход албан тушаал нэхэж байсан
    2 цаг 52 мин
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    3 цаг 17 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    3 цаг 53 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    3 цаг 57 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    4 цаг 4 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    4 цаг 6 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    4 цаг 30 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    4 цаг 33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 39 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    4 цаг 40 мин
  • “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    4 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    4 цаг 51 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    5 цаг 6 мин
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
    6 цаг 2 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Музей үзэх шинэ МООД
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК