Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туркийг хаанчлах хүсэл

2017-1-16
0
ЖИРГЭХ

Туркийн гадаад бодлого Тайип Режеп Эрдоганыг Ерөн­­хийлөгч болсноос хойш буюу 2014 оноос эрс  идэвх­жиж “Исламын улс” болон курдуудын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлсэн. Сүү­лийн жилүүдэд  дэлхийн хэв­лэл мэдээллийн гол сэдвийн нэг нь  Турк болон  Ерөн­хий­­лөгч Эрдоган болов. Дэлхийн хэвлэлүүд “Исламын улс”-ын эсрэг Туркийн довтолгоо­ны тухай биш, харин курдуу­дыг хэрхэн бөмбөгдөж, Ерөнхий­лөгч Эрдоганы Турк Улсыг ганцаар хаанчлах гэсэн хүслийн  тухай илүүтэй бичиж байна.

 

 

“Исламын улс”-ыг бус Курдыг дарах гэсэн оролдлого


 

Туркийн эрх баригчид өөрсдөө Курдистаны ажилчны намын (КАН) эсрэг байлдаж байгаа хэмээн тайлбарлаж байна.  Харин курдууд Эрдо­ганыг 2012 онд байгуулсан энхийн гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Энэ гэрээг байгуулахаас өмнө Турк, КАН хоёрын хооронд олон жилийн дайн өрнөж 40 орчим мянган хүн амиа алдсан юм. Курдуудын хөдөлгөөн нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд зөвхөн КАН-аас бүрддэггүй.

 

АНУ Иракт дайн эхлүүлснийхээ дараа курдуудыг дэмжих болсон. Тиймээс Эрдоган курдуудыг гэнэтхэн довтолж эхэлсэн нь Вашингтоныг эвгүй байдалд оруулав.

 

Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл америкчууд Турк, КАН хоёрын аль нэгийг сонгон холбоотноо болгох хэрэгтэй болно. Вашингтон Сириг бөмбөгдөхөөс татгалзсанаас хойш Турк, АНУ-ын харилцаа муудсан. Гэхдээ геополитикийн хувьд туркууд АНУ-д илүү хэрэг болно. Ийм байдлаар Ойрхи Дорнодын  болон Туркийн нөхцөл байдал дарьтай торх шиг болж байна. Ажиглагчид Турк нь “Исламын улс”-тай тэмцэх нэрийдлээр курдуудыг дарахыг оролдож байна гэж үзэж байна. Хэдийгээр Туркийн эдийн засаг, армийн хүчин чадал муугүй ч 30 жил болоход курдуудыг дарж чадаагүй. Харин одоо Анкарагийн хувьд нөхцөл байдал улам хүндрэв. Хэрэв бүх хүчээ курдуудын эсрэг чиглүүлбэл хэтэрхий эрсдэлтэй алхам болно. Эрдоганы цаад санаа нь “Исламын улс”-ыг биш, КАН-ыг дарж авах явдал гэсэн санааг дэлхийн хэвлэлүүд тодотгож байна.

 

Замдаа таарсан бүхнийг зайлуулагч


 

Ататурк шашныг улс төрөөс тусгаарлаж, орчин үеийн Турк Улсыг байгуулсан. Харин  Эрдоган шашны үйл ажиллагаанд маш идэвхтэй нэгэн. Түүний байгуулсан Шударга ёс, Хөгжлийн нам Засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж, цэргийн эрхтэнүүд түүнийг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Шударга ёс, Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнд бүх насаар нь хорих ял оноосноор Эрдоган саад болж байсан цэргийн эрхтэнүүдээс ангижирсан юм. 2011 онд Туркийн 200 гаруй цэргийн, тэнгисийн цэргийн болон нисэх хүчний албан хаагч, сэтгүүлч шашингүй үзэлтэн, улстөрчдийг шорон руу илгээсэн явдал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байсан. Энэ үед Ерөнхий сайд байсан Тайип Режеп Эрдоганыг сөрөг хүчний улстөрчдийг замаасаа зайлуулахын тулд шүүх тогтолцоог ашигласан хэмээн буруутгаж байсан ч газар авалгүй намжсан юм. 2013 оны зургадугаар сард Эрдоган Станбул хотод гарсан эсэргүүцлийн томоохон жагсаалыг хүчээр тараасан. Шударга ёс, Хөгжлийн намыг исламын хэт туйлширсан суурьтай гэж буруутгадаг тэрс үзэлтнүүд эсэргүүцлийн хөдөлгөөнийг бусад хотод дэвэргэж байв.  2013 оны арванхоёрдугаар сард Туркийн Засгийн газар авлигын хэрэгт орооцолдсон тухай шуугиан дэгдэж, олон хүн баривчлагдсаны дотор кабинетын гишүүд болон хүүхдүүд нь байсан билээ. Тус улсад өнгөрсөн долдугаар сард болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа Эрдоган хэдэн зуун мянган хүнийг ажлаас нь  халж, хорьж, гадуурхаж байгаа юм. Түүнээс гадна хэд хэдэн хэвлэл мэдээллийг террорист бүлгэмүүдийн ухуулга сурталчилгаа хийсэн гэж буруутган хаасан төдийгүй парламентын курд гишүүдийг энэ шалтгаанаар баривчилжээ.  Энэхүү өөрийнхөө эсрэг буй хүмүүсийг цэвэрлэх ажиллагааг Европын холбоо шүүмжилж, гэрээ хэлэлцээрээ царцаахыг анхааруулаад байгаа. Гэвч Эрдоган үүнийг үл тоон, “Босогчид одоо ч манай цэрэг, цагдаа, шүүхэд орогносоор байна. Бид тэдэнд улс үндэстнээ өгөхгүй. Тиймээс хэрэгтэй бүхнийг хийнэ” гэдгээ мэдэгдээд байгаа юм.  Цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойших хугацаанд л гэхэд аюулаас хамгаалах хүчний 9997 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Албан ёсны мэдээнд дурдсанаар, төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотойгоор онц байдлын дэглэм зарлах тухай хуулийн хүрээнд аюулгүй байдлыг хангаж, нийгэмд хэв журам сахиулах үүднээс хамгийн багадаа  550 ТББ, 19 хувийн эмнэлэг болон есөн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаажээ. Мөн Дотоодыг хамгаалах яам, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн, Эрчим хүчний, Хуульзүйн яам болон бусад төрийн байгууллага, төрийн мэдлийн телевиз, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 55 мянган албан хаагчийг ажлаас нь халсан байна.

 

Туркийг бүх насаараа хаанчлах гэсэн хүсэл


 

Режеп Таийп Эрдоган Турк Улсыг  Ерөнхийлөгчийн засаглалтай орон болгохоор зүтгэж байгаа. Парламент дахь үндсэрхэг үзэлтнүүд түүний саналыг хүлээн авч, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүнийг 2029 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжихээ илэрхийлсэн.  Харин өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үйл явц дахин нэг алхмаар урагшиллаа гэж хэлж болно. Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган болон түүнийг хүрээлэгчид өнгөрснөөс сургамж авч, Засгийн газрын хэврэг бүтэц, хагарлаас хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин эсэргүүцэгчдийн зүгээс засаглалын шинэ хэлбэрт шилжсэнээр авторитар дэглэмийг бий болгоно гэж шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентын  анхан шатны санал хураалтаар 338 хүний дэмжлэг авчээ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болж байна. Санал асуулгыг ирэх хавар зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Туркийн Үндэсний ассамблей 550 хүний суудалтай бөгөөд хуулийн төслийг дэмжин батлахад 330 санал шаардлагатай байсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы гарт хэмжээлшгүй эрх мэдэл төвлөрч, тэр Засгийн газрын сайд нарыг томилох, огцруулах, эрх баригч намыг тэргүүлэх эрхтэй болохоос гадна 2029 он хүртэл Туркийн төрийн эрхийг барих боломжийг бүрдүүлнэ.

 

 “Maarif” сан


 

Ахмет  Давутоглу Туркийн Ерөнхий сайдаар ажиллах үедээ Боловсролын яамны харьяа сан байгуулах саналыг парламентад оруулж байсан. Үүний дагуу Ерөнхийлөгч Эрдоганы зарлигаар нэг сая турк лирийн хөрөнгөтэй “Maarif” хэмээх сан байгуулагдсан юм. Энэхүү сан нь гаднын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжин оюутан, багш  нарын дотуур байр, соёлын төв, номын сан, лаборатори, урлаг, спортын танхим зэргээр хангах үйлчилгээг үзүүлэх юм. “Maarif” сангийн комисст Боловсролын яамны хоёр, Гадаад хэргийн яамны нэг, Сангийн яам болон Дээд боловсролын байгууллагын тус бүр нэг, Засгийн газрын гурван гишүүн багтдаг. Тэгвэл тус сан нь Саудын Арабын Засгийн газраас санхүүждэг тухай “TR724” сайт мэдээлжээ. “Maarif” сан нь Туркийн Засгийн газраас санхүүждэг атлаа өөр улсаас санхүүгийн дэмжлэг авч буй нь олон хүний гайхашралыг төрүүлж байгаа ажээ. Түүнчлэн тус сан байгуулагдсанаасаа хойш гадаад улс орнууд дахь турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжих дорвитой юу ч хийгээгүй бөгөөд гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх мэдэлтнүүдийн мөнгө завших гэсэн нэг хэлбэр хэмээн бичиж байна.

 

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.8.90)
    Туркууд Курдуудтэй аугаа Сулейманы үеэс л дайсагналцаж байсан санагдах юм. Бараг 500-600 жил байх даа
    2017 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.23.73)
    hogiin gar
    2017 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 15 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 25 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 34 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК