зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Үржинханд: Өөрийнхөөрөө жаргалтай

2017-1-27
0
ЖИРГЭХ

Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ хөөрхий. Нүдээ нээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхөнөсөн би бусад ах дүү, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга дагаж амьдардаг гэж сонссон юм байна. Яахаараа заавал өргөстэй, үзлийн муухай царайтай гээд л булан тохой оногддог байна аа гэхээр бусдаас дутуу юм шиг санагддагаа нуух юун. Хэн ч биднийг арчилж торддоггүй, харин ч бүр хог хаягдлаа овоолж өгнө, тэр ч байтугай үржил шимийг нь булаалаа гээд үзэж чадахгүй нэг нь зулгааж тасдаж хаяхыг нь яана. Тэгсэн ч бид улам л өнөр олуулаа болсоор. Одоо энэ гудамж бараг манай нэрэмжит "хороолол" болсон гэлтэй. - Хүүе, тэр хараач. Хойд айлын Жаргал эзэгтэй өнөөх ягаан хувингаа баруун гартаа дааж ядан толгойгоо эсрэг тийш нь гилжийлгэсээр ирж явна. Пөөх..., тээр. Ингээд л саван хөөсөндөө сааралтсан угаадсаа нүүр нүдгүй цацаж орхичихоод хэнэг ч үгүй яваад өгөхийг нь яана. За, гэхдээ энэ аагим халуунд сэрүү татаад л явчихаж байгаа болохоор бороо хургүй удаж, хатах шахаж байгаа надад бол болж л байна гэж сайхнаар бодоод үлдэхэд болохгүй нь байх вэ. Учиргүй сайхан гэх нь ч хаашаа юм, үнэндээ бол үнэр танар гэж авахын аргагүй золигийн эд.

 

Тэглээ гээд хүссэн зүгтээ зугтаж чадах биш дээ ямар. Усгүй намайг сэрүүцүүлж өгсөнд "Баярлалаа" эгч минь гээд л үлдэж байгаа юм. За энэ ч яахав, та нар намайг нэг муу гудамжны буланд хэнд ч тоогдохгүй насаараа амьдарсан болохоор тийм ч уйтгартай амьтан гэж бодохын хэрэггүй шүү. Миний амьдрал бол үнэхээр сонирхолтой. Саяхан гэхэд л бараадаж ургасан энэ байшинд маань амьдардаг айлын Гэрлээ бүсгүйг нэг залуу зорьж ирдэг юм байна. Ганган хээнцэр тэргээрээ намайг арай л дайрчихсангүй. Халуун бүгчим болоод ч тэр үү, машиныхаа хаалгыг дэлгэчихээд уулзаж байгаа хоёрын үг яриа, үйлдэл бүхэн нь нүднээ илт. Хөөрхий хүмүүс, хэн ч хараагүй гэж бодоод л хамаг нууцаа дэлгэн ярьж, үнсэлцэж гарсан даа. Арга ч үгүй биз дээ, би сонслоо харлаа гээд ер нь яах ч билээ. За тэр ч яахав, хамгийн гол нь үс зүсээ цэмбийтэл янзалсан ганган залуугийн гарт улаан туузаар чимэглээстэй үзэсгэлэнт сайхан сарнайн үхэл дурлалт бүсгүйдээ барих хамгийн гоё бэлэг байсан нь дэндүү харгис ч юм шиг санагдаад явчихав. Сайхан улаан дэлбээгээ хумиад сульдсан нүдээрээ над руу аврал эрэн харахад нь өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрснийг юу гэх вэ. Сарнайн тавилан гэж энэ л байх. Бас бодоод байхад сарнайн үхэл ариухан юмаа, хайр сэтгэлт хосын аз жаргалын бэлэгдэл болоод үхнэ гэдэг бахархалтай төгсгөл биш гэж үү. Гэрлээ түүнийг гэртээ авч ороод яасныг нь мэдэхгүй л дээ. Би л хувьдаа, бусдад баяр хөөр, аз жаргал бэлэглэж, энэ орчлонд ирсэн хэргээ бүтээдэг сарнай цэцгээр бахархсаар хоцорсон юмдаг. За тэгээд, энэ хорвоогийн сонирхолтой зүйл алийг тэр гэх вэ, бас нэг удаа хоёр согтуу нөхөр манай гудамжинд ирээд бөөн "дайн" боллоо доо. Хоорондоо маргаж байна аа, хэн нь чадалтай, нэгнээсээ илүү давуу гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж үзэж тарав. Харин би тэднийг хараад чадалтай, хүчтэй гэдгээ батлах гэж зүтгэсний учрыг олох гээд хирдээ л бодолд автлаа.


Түрүүний хувин дүүрэн угаадас цацчихаад явж одсон Жаргал гэгч эзэгтэйн байшингийн цонхон дээр гоёмсог таримал цэцгүүд зөндөө бий. Хэдэн сарын өмнө чамин эрээн ваартай сайхан цэцэг авчирсан нь миний л мэдэхээр өдөр бүр услан тордож харагддагсан. Тээр өндөр цонхон дээрээс ихэмсэг нь аргагүй харагдах үзэсгэлэнт цэцэг. Нэг л өдөр өмнө минь савтай хогноос үхэдхийн унахыг хараад өөрийн эрхгүй шимширч билээ. Тэр цагаас хойш бусдын дэмжлэггүйгээр ургаж чаддаггүй таримал цэцэг ч биш, зуурхан хугацаанд гэрэлтээд үхдэг сарнай ч биш, булан тохой гэж гололгүй байгалийн хатуу ширүүнийг туулан ургаж чаддаг, өөрийнхөөрөө жаргалтай, хүчирхэг "Халгай"-н тавиландаа үргэлж баярлаж амьдардаг болсон юм даа би.

 

Э.Үржинханд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1960-аад оны дэлхийн рок хөгжмийн ерөнтөнц Бент Режийн нүдээр...
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    3 цаг 24 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    3 цаг 41 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    7 цаг 51 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    8 цаг 10 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    8 цаг 29 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    8 цаг 33 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    9 цаг 43 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    10 цаг 9 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    10 цаг 25 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    10 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    11 цаг 17 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 22 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    12 цаг 4 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    12 цаг 7 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    12 цаг 12 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    12 цаг 16 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК