Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголыг хэн тагнадаг вэ?

2017-2-13
0
ЖИРГЭХ

Монголчуудын талаарх Америкийн тагнуулын байгууллагын мэдээлэл


 


2017 он гараад олон сонин содон үйл явдал дэлхий дахинд өрнөж байна. Түүний дотроос АНУ-ын Тагнуулын төв газар дэлхий дахинд явуулсан тагнуулын ажиллагааны нууцын зэрэглэлээс гарсан мэдээ, тайлан, зураг, схем, дүн шинжилгээ, баримт зэргийг багтаасан 13 сая мэдээллийг нийтэд ил болгож интернетэд байрлуулсан явдал нь олны анхаарлыг ихэд татав.


Мэдээж зарим мэдээллийг аль 10-20 жилийн өмнө ил болгосон хэдий ч зөвхөн америкийн Мэриланд хотод байх Үндэсний архивийн газарт биеэрээ очиж байж үзэх боломжтой байсан билээ. Тагнуулын төв газар бол АНУ-ын Холбооны Засгийн газрын гадаад тагнуулын алба бөгөөд дэлхий даяар тус улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг олзворлож, задлан шинжилгээ хийх үндсэн үүрэгтэй байгууллага юм.


Энэхүү тагнуулын ажилдаа америкчуудын татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд ойролцоогоор 15 тэрбум ам.доллар /2013 оны тоо/ зарцуулдаг аж

 
Ил болсон мэдээллийн дотор 1940-1990-ээд онд хамаарах хүйтэн дайны үеийн баримтууд, үл таних нисдэг биетүүдийн судалгаа, сансрын нууц төслүүдийн нэг “оддын хаалга” физик туршилтууд, 1952 онд эхлүүлсэн мк-ултра /МК-Ultra/ буюу хүний бодол санаа, зан ааш удирдах, хянах хөтөлбөрүүд гэх мэт урьд өмнө нь нууцын ангилалд байсан олон ажиллагаануудын тухай маш их материалиуд багтаж байна. Эдгээр ил болсон материалыг “https://www.cia.gov/library” гэсэн хаягаар ороод сонирхож буй сэдвийнхээ нэрийг бичээд үзэх, хадгалаад авах боломжтой.

 
Миний бие уг хаягаар ороод хайлтын цонхонд “Mon­golia”, “Outer Mongolia”, “Tsed- enbal”, “Choibalsan” зэрэг үгийг бичээд хайхад манай улсын өнгөрсөн түүхтэй холбоотой олон мэдээллүүд гарч ирж байна. Тухайлбал, “Гадаад Монголын тагнуулчид Өвөр Монголд”, “Зүүн Европын цэргийн төлөөлөгчид Монголд байгаа тухай илтгэл”, “Монгол дахь Зөвлөлтийн цэргийн хүчин”, “Даалгавар №1109 Монголын Чойбалсан хот дахь цэргийн хөдөлгөөн”, “Даалгавар №1107 Монгол дахь шинэ нисэх буудал”, “ЗХУ болон Монголыг холбосон хурдны зам”, “Монголын Сайншанд дахь газрын тосны талбай”, “Улаанбаатар хотын ойролцоох Газар-Агаар ангиллын пуужингийн байгууламжийн тухай”, “Чойбалсан хот дахь Зөвлөлтийн цэргийн хөдөлгөөн” гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл байна.

 
Америкийн ТТГ-аас монголчуудын талаар ЗХУ-ын баримталж байсан бодлого, БНМАУ-ын нам, төрийн өндөр албан тушаалтны тухай цуглуулсан мэдээллүүд тун сонирхолтой. Жишээлбэл, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Америкийн тагнуулын төв газраас тус албаны захирал Виллиам Ж.Касейд зориулан бэлдсэн “Ю.Цэдэнбалаас Ж.Батмөнхөд эрх мэдэл шилжих үйл явцын талаарх” 7 хуудас тайланг нэрлэж болно. Уг тайланд “Зөвлөлт Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Ю.Цэдэнбалын эрүүл мэндийн байдлыг шалтаг болгон түүнийг огцруулах ажиллагааг Москва зохион байгуулсан” гэсэн дүгнэлтийг америкчууд хийжээ.

 
Түүнийг огцруулахад нөлөөлсөн гол гурван хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Нэгд, Зөвлөлт дэмжээд байхад Монголын эдийн засгийг муу удирдсан, хоёрт, орос эхнэрийнхээ нөлөөгөөр Зөвлөлтийн өмнөх засгийн бодлогыг тууштай дэмжигч, гуравт, 1982 оноос ЗХУ нь Хятадтай харилцах хатуу харилцаагаа зөөллөөд байхад түүнийг ойлгохгүй хэтэрхий Хятадын эсрэг бодлого баримталдаг” зэрэг багтаж байв. Мөн уг тайлангийн төгсгөлд “Улаанбаатарт болж буй ямар нэгэн үйл явдлыг Москва анхааралтай ажиглаж байгаа, ялангуяа ямар нэгэн бодлогын чиглэлээр хийгдэх ажил бүхэн Кремлээс шалтгаалах буюу хамааралтай болжээ” гэсэн байв.


Өөрөөр хэлбэл, манай улсын төр, засаг 1984 оноос Зөвлөлт oросоос бүрэнхамааралтай эсвэл хяналтад оржээ гэж дүгнэж болохоор байна. Уг бэлтгэсэн тайлангаа ТТГ-ын дотоод салбар, нэгжүүдэд олшруулан тараахаас гадна Үндэсний аюулгүй байдлын агентлаг, ЗХУ-Зүүн Европыг хариуцсан алба, Үндэсний аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч, АНУ- ын Төрийн департмент, Батлан хамгаалах яам зэрэг тагнуулын гол байгууллагууд руу илгээдэг байна.


Энэ бүх материалиудаас америкчууд 1960-1980 оны сүүл хүртэл ЗХУ-ын Монголд явуулж буй бодлого, Монгол дахь Зөвлөлтийн цэргийн үйл ажиллагаа, Монголын хилийн район дахь БНХАУ-ын цэргийн ажиллагааг гойд сонирхож, энэ талаарх мэдээллийг тагнуулын төрөл бүрийн хүч хэрэгслийг ашиглаж цуглуулаад дүн шинжилгээ хийн америкийн шийдвэр гаргах төрийн дээд албан тушаалтнуудад танилцуулдаг байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

 
Америкчуудын хувьд Монгол орон 1987 онд Улаанбаатарт өөрийн Элчин сайдын яамаа нээх хүртэл “хаалттай бүс” байсан гэж хэлж болохоор. Тийм учраас манай улсын тухай мэдээллийг ихэвчлэн сансрын тагнуулын хиймэл дагуулаас авсан фото зураг, ЗХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон дахь өөрсдийн тагнуулын албадаас цуглуулж авдаг байсан бололтой. Америкчууд Монголд өөрийн цэргийн атташегаа суулгах оролдлого хийж байсныг зөвлөлтүүд зөвшөөрдөггүй байжээ.


Энэ тухай 1970 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ТТГ-ын захиралд хаягласан маш нууц захидалд дурьдсан байна. Захидалд “Манайд Элчин сайдад энэ асуудлаар хариулт өгөх албан ёсны цэргийн атташе Монголд байхгүй. Москва дахь манай цэргийн атташе хааяа нэг Улаанбаатар хотод айлчилдаг ба дараагийн удаа тийшээ явахдаа энэ асуудлыг судлах бодолтой байгаа хэдий ч хэзээ явах хугацааг одоогоор хэлэх боломжгүй байна” гэж өгүүлжээ.

 
Ялангуяа, 1970 оны сүүлчээр ЗХУ, БНХАУ хоёр муудалцаж, хоёр улс өөрсдийн цэрэг, зэвсгийн хүчийг Монголын хилийн дагуу зузаатгаж байсан тэр эгзэгтэй цаг мөчид америкийн тагнуулчид маш өндөр ач холбогдол өгч, тун идэвхитэй ажиллаж байж.


Америкчууд дэлхийн тойрог замд буй өөрсдийн “Kh-11 Кеnnеn” загварын тагнуулын хиймэл дагуулуудыг ашиглан /1982 оноос “Crystal" гэж нэрлэх болсон/ манай улсын нутаг дэвсгэрт явагдаж буй зөвлөлтийн цэргийн хөдөлгөөн, үйл ажиллагаа, барилга, байгууламж, нисэх буудлын зургийг өндөр нарийвчлалтай авч түүндээ дүгнэлт хийн мэдээ, материал бэлтгэдэг байжээ.


Тухайлбал, “Монгол дахь цэргийн үйл ажиллагаа” сэдвээр 1970 оны 1 дүгээр сард ТТГ-аас бэлтгэн 118 хувилж тараасан маш нууц зэрэглэлтэй 4 хуудас тайлан байна. Энэ бол ТТГ-ын “Үндэсний фото зураг тайлбарлах төв” хиймэл дагуулаас авсан зургууддаа үндэслэж бичсэн тайлан юм.

 
Тайланд “Зөвлөлтийн цэрэг Монголд байрлах ажиллагаа 1965 онд эхэлсэн, 1967 онд энэ үйл явц улам эрчимжин 1969 он хүртэл үргэлжилсэн. 1970 оны 1 дүгээр сарын байдлаар Монголд 2 байнгын нисэх буудал, 17 хээрийн нисэх буудал баригдаад байна. Мөн хамгийн багадаа 3 дивиз цэргийн хүч байрлах боломжтой хуурай замын цэргийн 5 баазыг одоохондоо олж илрүүллээ. Цэргийн зориулалттай байгууламжуудыг өргөтгөх, эсвэл шинээр барих ажил тасралтгүй явагдаж байна.


Цэргийн хүчийг төвлөрүүлэх ажлыг Монголын зүүн талын нутгаар ялангуяа Транс-Монголын чиглэлийн төмөр зам болон Чойбалсан хотын районд явуулж байна” гэжээ. Налайх, Чойбалсан дахь нисэх буудлыг дурьдсан ба уг газруудад 1969 оны 12 дугаар сараас эхлэн “МиГ-17” сөнөөгч онгоц бүхий Зөвлөлтийн нисэхийн хороод байрлаж байв. Харин хуурай замын цэргийн хувьд гурван дивизийн хэмжээний ангиуд байрлаж буй газруудаар Улаанбаатар хот, Сүмбэр сум, Сайншандыг нэрлэсэн. Усан цэргийн зориулалттай 4 дэх том байгууламжийг Чойбалсан хотод, 5 дахь байгууламжийг Налайхад байгуулж байна гэж гэсэн дүгнэлтийг хийжээ.


Зөвлөлтийн цэрэг Улаанбаатар хотод анх 1966 оны эхээр үзэгдэж эхэлсэн. Тэр цагаас хойш тус бүр нь 100 гаруй байшингаас бүрдсэн хоёр том цэргийн баазыг барьж байгуулсан ба энд ойролцоогоор 2000 гаруй нэгж цэргийн техник, хэрэгсэл бий. 1968 оны сүүлчээр уг баазад Зөвлөлтийн мотобуудлагын дивиз анх харагдсан. Сүмбэр суманд цэргийн байгууламж байгааг 1969 оны 12 дугаар сард анх илрүүлсэн. Одоогоор 46 байшин баригдсан байгаа бол нэмээд 76 байшингийн суурь байна. Мөн 80 орчим майхнаас бүрдсэн лагерь, 1969 оны 12 дугаар сард 600 гаруй техник, 12 нэгж агаарын довтолгооноос хамгаалах цэргийн их буу харагдсан тухай мэдээлэл багтжээ.

 

Дараагийн удаа солонгосын дайнд Монголын цэргүүд өвөр монголчуудтай хамтран тулалдаж явсан тухай, ар монголд бэлдсэн тагнуулчид өвөр монголд хэрхэн ажиллаж байсан тухай материалыг бэлтгэн хүргэх болно.

 
Дэд хурандаа Р.Энхболд

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (66.249.82.221)
    Одооч гэсэн тагнаж байгаа биз
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Хэ хэ хэрүүл л тагнахгүй бол өөр юу талаар вэ дээ. Нэгнийгээ шоронд хийх, баривчлах, хүний мууд дурлаж хэрээ шиг бахирах нь улсын нууц уу. Ардчиллын нэрэн дор сүйрсэн коммунизмаа амжилттай нууж бгаа нь бол харин дэлхийд ховор нууц бх шүү
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • nymdorj (188.64.243.212)
    menge ni dungu bolson nymdorj . hujaagaas . geriinhee tavilgiig achuulj . . erdenet vildveriin medeeliiig ugch baisan ni il bolson shvvdee .
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      hustdag pizdaa ve muu hulsnii bicheech uhej dald orooroi
      2017 оны 02 сарын 13
  • Аи (202.9.40.249)
    Тэмүүжин гээд бгаа хүмүүс зайлуул ажилгүй болсон хүмүүс юм бхдх
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Тааварлагч (103.229.121.168)
    КГБ-ын талд С. Зориг, АмерикынТагнуулын тев газарт Элбэгдорж байсан байх кккккккккк америк гэж их хашгирдаг юм.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Монгол (112.72.11.122)
    Тэмүүжин гишүүний тагнуулын асуудал эх орносо урвасан асуудалыг шалгахыг шаардаж байна
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.40)
    orosuud bhgui baisan bol mongol uls gej bhgui bailaa zuvlultiin yed manaih yagaad orsod uusalgui uldsen yum bol ter bodlog bol nariin uhaantai yum bna lee orsuud manaihiig uusgah bologo bariagui gants bie orsuud zunduul orj irdeg baisan shuu dee ted nart mongol huuhnuudtei untach bolhgui ted nar bilgiin zamiin uvchin ihtei gej ted nard heldeg baisan yum bilee tsug ajildag orsuud manain yarj baillaa
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.186.237)
    Улс орон болгон бие биеэ чадах хэрээрээ тагнаж чагнасаар ирсэн одоо ч адил тагнуулын хэрэгслууд аргууд улам нарийн болж хугжсээр технологийн олон ололт дэвшил батлан хаигаалах тагнуул сансар судлал зэрэг салбараас иргэдийн хэрэглээнд ирсэн. Ундэр хугжилтэй орнуудвн тагнуулын уйл ажиллагаа хучирхэг ургэн хурээнд явдаг
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ene chin huuchirsan medeeg il bolgoson barimt ,,,,shineer nuuz baigaa tagnuuliin ajillagaa enees aimaar baigaa shdee, manai teneg zaarim hymyys hichneen medee medsen medeegui, zoriud damjuulsan baiga ni nuuz heveer,,,bas odooch byr ih tagnaj baigaa !!!!
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.226)
    Тэмүүжин АНУ-гийн тагнуулын албанд мэдээ өгдөг гэсэн байхаа.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    газар агаар агиллын пуужин гоё сонсогдож байна шүү кк
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.93.207)
    батчимэг
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.33.31)
    ЭЛБЭГДОРЖИЙНХОН
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 26 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 35 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 44 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК