Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН юу хийчихэв ээ???

2017-2-22
0
ЖИРГЭХ

 

“Би юу хийчихэв ээ” хэмээн сонгуулийн үеэр цахимаар нэг цуурсан Амраагийн шүдэнз одоо л бидэн хэрэгтэй байна. Иргэдийн амьдрал ирэх жилүүдэд дээшлэх найдлага улам бүр багасаж, идэж, уух хүнсний зүйлсийн үнэ тэнгэрт хадаж, эрээвэр хураавар амьдрал минь нэг л бараантаад явчихлаа. Сайн сайханд тэмүүлэх, санаагаараа тэнүүн амьдрахад минь Амраагийн “гэрэл” хэрэгтэй байна.

 

Та дахин нэг шүдэнзээ сураад “МАН юу хийчихэв ээ” хэмээн хашгираад өгөөч. Тэд эдийн засгаа аврах нэрийдлээр иргэдийнхээ амьдралыг дэнчин тавьж, татвараар дарамталж, тэтгэвэр халамжаа хумиж, орлого бүрээс нь хүссэн татаасаа авах юм гэнэ.

 

Та дахин нэг шүдэнзээ сураад “МАН юу хийчихэв ээ” хэмээн хашгираад өгөөч. Тэд эдийн засгаа аврах нэрийдлээр иргэдийнхээ амьдралыг дэнчин тавьж, татвараар дарамталж, тэтгэвэр халамжаа хумиж, орлого бүрээс нь хүссэн татаасаа авах юм гэнэ.

Уг нь иргэд өнгөрсөн хугацаанд хангалттай бүсээ чангалж ирсэн. Өндөг, элсэн чихэр тансаг хэрэглээ болж, талхыг таллаж гол зогоосон. Гэвч ард иргэд бүсээ чангалахын хажуугаар албан тушаалтангууд нь бүсээ тасартал идэж байсан нь нуух зүйлгүй үнэн. МАН-ыг төрийн эрх барихад энэ бүхэн бага ч болтугай арилна гэж найдаж байсан хүмүүс олон бий. Гэвч илжиг арслангийн арьс нөмөрсөн ч дуугаараа танигдана гэдэг шиг хичнээн сайхан амлалт өгсөн ч нөгөөх МАН хэвээрээ.

 

Монголчууд Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тусгай хөтөлбөрт хамрагдах гэж удтал хүлээсэн.  Иргэд Засаг ямар арга хэмжээ авч, аль замаар улс орноо газарчлахыг анхааралтай ажигласан. Харамсалтай нь их санасан газар есөн шөнө хоосон хонож, хамгийн онцгой, хатуу чанд шаардлагатай “Extended fund facility” хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхээр болж, эхнээс нь иргэдээ сөхрүүлж эхэллээ.

 

“Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамгийн энгийнээр тайлбарлавал ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийхийг шаарддаг хөтөлбөр. Тиймдээ ч үүний дагуу шатахуун, архи, тамхины онцгой албан татвар, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүл, хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулахаа Сангийн яам мэдэгдсэн. Мөн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгож, 2017, 2018 онд цалин нэмэхгүй. Бас авто тээврийн хэрэгслийн оношлогооны төлбөрийг нэмсэн. Гудамжинд ТҮЦ ажиллуулан хоногийнхоо хоолыг залгуулдаг иргэдээ төрийн төмөр нударгыг үзүүлсэн. Ингэж байж Олон улсын валютын сангаас эхний санхүүжилтээ авч, эдийн засагтаа цус сэлбэнэ гэсэн.

 

Гэвч шаардлагууд нь үүгээр дуусчихдаг бол тэвчиж байгаад тэсэхсэн. Монголчууд ирээдүйдээ итгэлтэй болохын тулд ийм зүйлийг тэсч чадах ард түмэн.

 

Харамсалтай нь яваандаа улам гүнзийрч “Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, “Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж, төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг байна. Түүгээр ч барахгүй  нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг аж. Энэ нь зээлээ эргүүлж авахын тулд хэрэгжүүлдэг тус сангийн бодлого. Хэрвээ эдгээр арга хэмжээнүүдийг авахгүй бол санхүүжилтээ өгөхгүй, хэдэн сараар ч хамаагүй гуйлгана. Бүр хөтөлбөрөө зогсоох арга хэмжээ ч авдаг байна.

 

Гэвч эдгээр арга хэмжээнүүд жирийн иргэдийн нуруунд ачааны хүндийг үүрүүлэхээс бодитой хэмнэлт болж чадах уу. Төсвийн зардлыг багасгах бодитой шийдэл байж чадах уу. Бас л эргэлзээ төрүүлнэ.

 

Сонгууль дуусч, засаг байгуулагдах үеэс л ард түмэн тансаглалаа танахыг эрх баригчидаас гуйсан. Харин улстөрчид эх орноо, эдийн засгаа бодсон биш, дахин сонгогдох нөхцөлөө бүрдүүлэх хүсэлд хөтлөгдөн нэг нэгэндээ найр тавьсаар хэдэн сарыг үдлээ. Ядаж л хэдэн яамныхаа дэд сайдын албан тушаалаас татгалзаад  жилд 4 тэрбум төгрөг, 519 шүүгчийнхээ цалинг бууруулаад 3.2 тэрбум төгрөг хэмнэхийн оронд зангаа тавихгүй гүрийсээр. Нэг малчинд шагнал өгөх гэж ланд-200, лексус-570 гэх үнэтэй тансаг хэрэглээний жийпнүүдийн цуваа хөдөөд хэрж байна. Ардчилсан намын үед үгүй болго хэмээн хашгирсан яамдуудын ТНБ, Дэд сайдын суудал гэх албан тушаалуудыг ар араас нь төрүүлснээ танаач. Оффшорт мөнгөө нуусан баячуудынхаа мартсан мөнгийг хураагаач. Албан тушаал амласан нэгэндээ аманд нь багтах хэмжээгээр нь авлигал өгч байгаа нь хэр шударга вэ.

 

Эдийн засгийн хүнд үед төрийнхөн тансаглалаа танаж гэмээнэ ард иргэдийнхээ амьдралд дэм болох учиртай. Өнөөгийн УИХ-ын гишүүд дотор цалингаараа амьдардаг гишүүн ховор. Гэтэл сайн дураараа цалингаасаа татгалзахын оронд нэг гишүүн нь доороо хэд хэдэн туслах ажиллуулж, нөгөөх цүнх баригчид нь унах машинаа голж, ууж иддэгээр нь ялгаж суухаар төсөв түнтийхгүй гээд яах билээ.

 

Оюутны “цалин”-гийн 150, унааны зардлынх нь 50, хүүхдийн мөнгөний  240 тэрбум, “Эхийн алдар” одонтой эхийн тэтгэмж, ахмад насны “Насны хишиг” гэх мэтээр хавтгайрсан халамжуудаа зогсоочихвол төсвийн зардлыг дор хаяж 600 тэрбум төгрөгөөр бууруулах гарц тэдэнд бий. Гэвч улстөрчид “оноо” авах сувгаа нээлттэй үлдээж, зовлонгоо та нар эдэл, жаргалаа бид үргэлжүүлье гэж байна. Эрх баригчид иргэдээ элдэвлэсээр байгаад эдийн засгаа авч үлдэх замыг сонгочихлоо.

 

ОУВС-гийн хөтөлбөрүүд хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчих мөртөө өндөр татвараар дарамталж цаашлаад ард түмний халаасыг сэгсэрч, худалдан авах чадварыг сулруулж аж үйлдвэрийн салбар доройтоход хүргэдэг байна. Хэрвээ муу юм болж Монгол Улс ирэх жилүүдийн турш ганцхан компаний эрхшээлд бүрэн автчихвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Эсвэл тэднийг сонгосон ард түмэн өөрсдөө үүрэх үү.

 

За дүүрч, хөтөлбөрөө хэрэгжүүлээд халамжаа хасаад, иргэдээс хүссэн татвараа авчихлаа гэж бодъё. Харин ямар даргын хангамжаас юу хасагдаж, юу танагдсан бэ гэдгийг хэлчих зоригтой улс төрч энэ улс эх оронд минь байх болов уу. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. МАН-ынхны мөн чанар гууль уу, алт уу...

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (135)

  • irgen (183.99.4.5)
    Manduulna gj garchihaad Mangartuulj ogch bndoo .. samarch alahnee ene Man Maniusiigaa
    2017 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.242.243.151)
    Хохь нь ээ. Ингүүлж байхдаа таарсан үхэр монголчууд. МАНтайгаа заваараад бж байвал таарна
    2017 оны 02 сарын 25 | Хариулах
  • mgl (202.70.36.14)
    hohchini ta nar uursduu songoo bizde hohchini
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Хэхэхэ Монголын ард тумэн бугд хожсон АНы л жорлондоо улдсэн байх
      2017 оны 02 сарын 24
  • ЗОЧИН (202.21.106.134)
    Монголын ард түмэн үнэг шиг мартамхай малыг малчдад орон сууцыг оршин суугчдад үнэгүй хувьчилсан АН ыг мартсан бололтой
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Тэгээд яалгах гээд байгаа юм 1996-2000 2012-2016 Монголыг самарч хаясан нь бас л унэн ш дээ. Соц нийгмийн уед баригдсан бух юмыг АНы новшнууд л цуслаа биз дээ. Та нар баяжаад ард тумэн хожсон нь хаана байгаа юм талха гуялаад л явж байна
      2017 оны 02 сарын 24
  • Зочин (112.72.11.123)
    Хайран жүжигчин ингээд ямар ч нэр төргүй болов оо хөөрхий. Би лав одоо энэний тоглосон ямар сайхан кино байсан ч үзэхгүй.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Чaшиг АНусд сайлуулсан нь ард тумний дунд доош орж муулуулсан нь дээш гарч хундлуулдэг цаг ирсэн Илжигээ
      2017 оны 02 сарын 23
  • Иргэн (202.131.250.130)
    АМРАА МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРСАН . ОДОО МАН.Д ТЭР ХЭРЭГГҮЙ. ХАЙОАН НЭР ТӨР
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.42.169)
    MAN-aas buun shagnal avch egch ntr n darga bolson yum chin amaraa duugarahguiee. MAN-ii Su. batboldiin ueiin ur l odoo tulugdunu. nuursnii une usuud harin ch AN zasag barij baih ueiig bodvol delhiin ediin zasag tuuhii ediin une usuud baihad ene MAN zuv bodlogo yavuulj chadahgui baigaa uchraas ene hamag yumnii une nemegdeed hetsuu bolood bn shd. AN heveeree baisan n deer baijee. Bi yu hiichih vee
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Ч.Сайханбилэг Бид хамгийн ардчилсан малтай гэж АНы хэдэн дебилүүдээ хэлсэн юм байна лээ ш дээ
      2017 оны 02 сарын 23
  • Зочин (202.179.25.213)
    Gantsxan ardiin nam geltgui ardchilsan namaasch gesen am asuux xereg te.Erni bol ali alini adilxan.Gexde yg odogin used bga ene xyamral zavxral bol Elbegee bolon ardchilsan namtai shuud xolbootoi.Suulin 4n Jild l ingej tartagta tulchlaa.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.70.46.220)
    Ard tvmen bid iim uls turiig xvseegui MAN bol yu ch xiij chdaxgui
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Ч.Сайханбилэг Бид хамгийн ардчилсан малтай гэж АНы хэдэн дебилүүдээ хэлсэн юм байна лээ ш дээ
      2017 оны 02 сарын 23
  • Eh oronch (202.131.252.213)
    Amaraa uneniig l helsen demjij bga
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.131.252.213)
    AN namiinhan namchirhaha bolio naad humuusee zugeer l ajiliig ni hiilge AN n darga nar l mongol ulsiig mini iim bdald oruulsan
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Zochin (27.123.214.104)
    Amraag haih hudulguun urnuuliiii
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
    • Зочин
      АНы дагз лаазаа ошиглож байвал барав
      2017 оны 02 сарын 23
  • Зочин (202.179.31.75)
    амраа ч яахав өнөө олон улс төрийн нам ард түмний төлөө хөдөлгөөнүүд хаачив
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 21 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 25 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 35 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 44 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК