Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр талтай ”гүтгэлэг”

2017-5-01
0
ЖИРГЭХ

.УИХ-аар хэлэлцэгдэх гэж байсан "Зөрчлийн тухай" хууль тойрсон маргаан мэтгэлцээн сошиалд өрнөж байна. Алив зүйлийг зөвхөн нэг талаас нь хараад дүгнээд байвал буруутгаж маргалдах шалтаг заавал гардаг. Ямар нэгэн асуудал дээр нэг талыг барьж туйлширдаг, үүний улмаас маргалдаж бие биеэ хараан зүхэж талцдаг үзэгдэл даамжирсаар. Харин шийдлийн хувьд нэгдсэн ойлголцолд хүрч чаддаггүй нь монголчууд бидний муу чанар төдийгүй бусад хүмүүс зорилготойгоор ашиглах боломж нь болдог. Хэдийгээр би сэтгүүлч биш боловч, өөрийн санаа бодлоо нэмэрлэхийг хүслээ.
* СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААСАА:
 
1. Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрчдийн мэдэлд байдаг төдийгүй, үүнийгээ улстөрийн сонгуульд бие биенээ гүтгэхэд ашигладаг нууц биш. Энэ шалтгаанаар "Хэвлэлийн эрх чөлөө" хязгаарлагдмал байгаа нь ч үнэн.
 
2. Олон сайн сэтгүүлчид нийгэмд зөв мэдээлэл өгөхийг хичээдэг боловч олон муу сэтгүүлчид бусдын захиалгаар, гүтгэлгийн чанартай, хар бараан зүйлс бичдэг нь нууц биш. Энэ шалтгаанаар сэтгүүлчдийн үнэлэмж буурч, хүмүүс тэдэнд итгэхгүй байгаа нь ч үнэн.
 
3. Сонгуульд ялсан улстөрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай "Хаалтын гэрээ" байгуулж, улс орны нийтлэг эрх ашгаас урвасан, хууль бус муу үйлдлүүдээ олон нийтэд мэдээллүүлэхгүйгээр "үгсэн хуйвалдаж" байгаа нь нууц биш. Энэ шалтгаанаар нийгмийн буруу тогтолцоо бий болж, бид бухимдан тэмцэхийг хүсч байгаа нь ч үнэн.
 
*УЛСТӨРЧДИЙН ТАЛААСАА:
 
1. УИХ-ын гишүүн Гарамжав, "Хэвлэл мэдээллийн байгууллагуудад" шударга ёсыг тогтоон, хариуцлагын шударга тогтолцоог бий болгохын төлөө энэ заалтыг оруулсан гэж бодохгүй байна. Зүгээр л тэд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг айлган дарамтлахыг хүссэн байх.
 
2. Хууль бус үйлдлүүд нь болон хариуцлагагүй замбараагүй байдал нь даамжирсанд тэсвэрээ алдсан сэтгүүлчдийн зөв мэдээллүүд өнөөгийн улстөрчдийг "айлгаж" бас "залхааж" байгаа болохоор тэд өөрсдийгөө хуулийн ийм заалтаар хамгаалахыг хүсч байгаа. Тэд ийм байдлаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын эздийг хязгаарлахыг хүсч байж ч болох юм.
 
3. Хууль хэрэгжүүлэх байгууллагуудын удирдлагуудыг тэд томилдог болохоор, хуулийн ийм заалтыг улстөрчид өөрсөддөө ашигтай байдлаар ашиглаж чадна. Өөрөөр хэлбэл бие даасан, хараат бус хуулийн тогтолцоо бүрдээгүй цагт хүмүүс хуулийн шударга хэрэгжилтэд итгэхгүй байгаа төдийгүй, хууль зөвхөн улстөрчдөд үйлчилнэ хэмээн хардаж байгаа хэрэг.
 
*ЯАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ?
 
-"ГҮТГЭЛЭГ" гэж юу юм бэ? "ГҮТГЭСЭН" гэдгийг хэн, хэрхэн нотлох вэ? "ГҮТГҮҮЛЭГЧ"-ийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ? гэсэн олон асуудлуудад нухацтай, бодитой хандах хэрэгтэй болж байна. Энэ хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдээр ч хэлэлцүүлэх шаардлагатай болно. Энэ хууль хэрэгтэй хууль боловч яг өнөөдөр цаг нь болоогүй байна хэмээн харж байна л даа. Сайн хөрсөн дээр ургасан хууль, бусдаас өшөө авах шалтгаан болохгүй байх.
 
-Энэ асуудал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж чадсан шигээ, "Хэвлэл мэдээллийн байгууллагууд"-ын бие даасан байдал, хэвлэлийн эрх чөлөө, хариуцлагын асуудал дээрээ анхаарч өөрчилбөл юутай сайн сан. Яг үнэндээ одоогийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад сайн стандарт тогтоон мөрдүүлж чадвал, 5-8 ТВ болон Медиа групп л оршин тогтнож үлдэнэ дээ. Ийм шаардлага ч буй болжээ. Тэд ч аажимдаа төрөлжин, өөр өөрсдийн хэрэглэгчтэй болж чадна.
 
-Улстөрчид ч, сэтгүүлчид ч буруу муу үйлдлийнхээ төлөө ав адилхан ХАРИУЦЛАГА хүлээдэг байх тогтолцоо руу бид хүссэн ч хүсээгүй ч явна. Өөр зам бидэнд үгүй. Ийм хариуцлагын тогтолцоо бий болсноор нийгэм эрүүлжих тийшээ хандаж, хүмүүс ч бие биенээ гүтгэн доромжлох нь багасах болно.
 
Сүүлийн үед олон асуудлууд дээр сэтгүүлчид сонор соргог байж, өөрийн санаа бодлоо зоригтойгоор илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Энэ чинь иргэдийн идэвхи урмыг сэргээх эхлэл болж байгаа. Ер нь алив зүйлийг нэг талаас нь бус олон талаас нь үгүйдээ л хоёр талаас нь харьцуулан дүгнэж байх нь зөв хариу, шийдэл олохын баталгаа мөн.  Хичнээн муугаар харж байвч урагшаа алхаж байгаа болохоор бүх зүйлс сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа. Гэхдээ энэ бүхэн миний л хувийн бодол юм шүү дээ.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.70.46.207)
    Ээж ээ. Ангирхан уургийг чинь хөхөмөөр Мөөм мөөм мөөм. Э
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Баньдхүү Самдан (202.179.10.82)
    Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн энэ улсын иргэн мөн бол ичих нүүртэй байгууштай. Саяхан тэд иргэдийн өмнөөс нэвтрүүлгээ бүтэн нэг цаг хааж эмгэнэн зүрх өвдөж сэтгэл эмтлэм гашуудлын хөгжим эгшиглүүлэв. Үзэгчид яав юу болов..дэлхийн дайн дэгдэж, газар хөмрөв үү хэмээн гайхаж хүүхэлдэйн киногоо хүлээсэн хүүхдүүд сэжиг хүрэм улаан хүрэн өнгөөр “Иргэний мэдэх эрхэд онц аюул учирлаа!” гэх дэлгэц дүүрэн бичгийг хармагц айн зугтав. Тэгэхнээ МАН-ынхан өргөн олон болон өөрсдийгөө бодоод хүний нэр төр санаатай гутаагсдад торгуулийн хариуцлага хүлээлгэх хууль хийж хариуд нь нөгөө улаан хөлтийг урдуураа гаргадаггүй айхавтар Асар Басар сэтгүүлчид хөөрхий муу иргэдээрээ гул барин нохойтож байгаа нь энэ аж.Гайхалтай юу?. Гүтгэлэг нь Эрүүгийн хуулиар зохицуулах “гэмт хэрэг” биш гэдэг байснаа одоо бүр давраад Иргэний хуульд хамаарах “Зөрчил” биш болгож ёс суртхууны хороо байгууллага л юу яаж болох юм” гэх. Энэ хууль ганц сэтгүүлч хэвлэл мэдээллийнхэнд биш бүх хүнд хамаатай тул хийхээс арагүй л дээ. Бид
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.178.179)
    Арслан толгойтын буруу.
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Булган нутгийн иргэн (182.160.36.138)
    Өөрөө зүй бус зүйл хийгээд тэр нь илэрч сонин хэвлэлд гарч явдаг болохоороо энэ авгай тийм санал оруулаж нөгөө толгойгүй 65ямаа-нууд кноп дарж байх гэж.Анхдагчдын нутаг Булган нутгийн минь нэрийг бузарласан энэ авгайг яалтай билээ.Үнэндээ манай нутгийнх мөн юм болов?....
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Мэдээж сайн сэтгүүлчид олон байгаа. Харин хар ПР гээч зүйлээр мэргэшсэн, захиалгат нийтлэл тараан бусдыг доромжилдог, хаалтын гэрээ хийдэг, худалдагдсан сэтгүүлчидтэйгээ салбараараа тэмцэх хэрэгтэй байна. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг шиг ганц хоёр амьдралаас хамгийн бузар булай бүхнийг хардаг, сэтгэл дотор нь харанхуй ноёлсон худалдагдсан шаарнуудаас болж Бүхэл Бүтэн Салбараараа унах ёсгүй.
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • nnn (150.129.142.144)
    Sarangerel gishuund ih bayarlalaa. ner tsever hun l ene ugiig helne
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • ooo (202.9.43.104)
    iimerhuu avgai nar UIH-d suuchaad dur zorgooroo uuriin uzemjeeree huuli batluulah geed zutgeed baidag ni Mongoliin unuugiin emgenel yum shuu
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
    • Зочин
      bas nugoo galtar gahain tooroi shig oyundar uher avgai ene emeetei tsug setguulchdiin esreg sain zarlasan sh dee, ter maanagiig yagaad bichihgui baigaa yum be?
      2017 оны 05 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    14 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    50 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    54 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    1 цаг 2 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    1 цаг 4 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    1 цаг 28 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    1 цаг 30 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 36 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    1 цаг 38 мин
  • “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    1 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    1 цаг 49 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    2 цаг 3 мин
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
    2 цаг 59 мин
  • “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
    17 цаг 24 мин
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
    17 цаг 39 мин
  • “TOURISM WEEK – 2026” үндэсний чуулган төрийн ордонд болж байна
    18 цаг 3 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ
    18 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
    19 цаг 9 мин
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
    19 цаг 20 мин
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
    19 цаг 59 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Музей үзэх шинэ МООД
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
24 баримт
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК