Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арга нь олддоггүй бүсгүй ааш

2017-5-04
0
ЖИРГЭХ

Эрчүүд бидэнд адил нэгэн зовлон байнаа. Хайрлан дурлаж хань ижлээрээ сонгосон бүсгүйнхээ ааш авирын учрыг олох гэж зовцгооно. Өнөөдөр цэв цэлмэг, тув тунгалаг байсан тэнгэрт гэнэтхэн бараан хар үүл хуралдаж, цахилгаан цахилж аянга нижигнэн, аадар асгаран хамаг бүхнийг арчин өнгөрөхүйеэ даарч норсон сэтгэлдээ дагжин чичэрч, гэнэтхэн "юу болоод өнгөрөв өө" гэж гайхан бодох. Гэрэлт наран сацрагаа түгээн хамаг бүхнийг дулаацуулан норсон бүхнийг ээн хатааж, сэтгэл хийгээд биеийг дулаацуулах ахул тайвширч нэгэнтээ мушилзан инээх. Тэртээд нүүгэлтээд холдсон бараан үүлсийг харангаа "сүртэй юм бэ?" хэмээн инээмсэглэнэ. Юу болоогүй юм шиг нарны ээвэр дулаахан илчинд мансууран нойрмоглох аж. Гэхдээ л тэрхүү нарны дулаахан илчинд тайвширч жаргана.

Заримдаа шиврэн орох бороонд нэвтэртлээ норсон хувцсаа хатаах гэж галын илчинд хичнээн наавч хатаж өгөхгүйн зовлон буй. Ээгээд байгаа хэрнээ норсон хувцаснаас дуслах хүйтэн дуслууд бөнжигнөн урсаж, бие болоод сэтгэлийг жиндүүлнэ. Хөгжилтэйеэ асчих галын дөлийг хичнээн ихээр гөлрөн ширтэвч, хувцас хийгээд сэтгэл хатан дулаацаж өгөхгүй сэтгэлийг минь дагжин чичрүүлэх аж. Яг энэ үед норсон сэтгэлээ зуун граммаар даруулж хатаамаар ч юм шиг санагдах үе бий. Хувцас болоод биеийг минь хатааж амжихгүй байгаа галын дөл рүү гөлрөн ширтэх харцанд, бороонд нороод даарсан болжморынх шиг арчаагүй төрх тодорно. Яагаад ч юм бэ? асгарсан борооны дуслууд ууршиж амжаагүй байхад сэтгэлээ хатаах гэж чармайх бидний горьдлого.

 
Их гоёмсог цэцэгсийн дунд хөгжилтэйеэ хөөцөлдөн гүйлдэх тэр мөчид гэнэтхэн чулуу таарч хөлийг нь зүсэн цус асгаруулах мөч. Би өвдөг дээрээ борхирон сууж чиний хөлнөөс асгарах цусыг долоох гэвч чи янгуулчлан чангаар орилон хашгирахад миний сэтгэл тарчилж, гэнэт зогтусдаг. Зүгээр л балмагдсандаа тэвдэж байгаа нь тэр. Чиний гар миний хүзүүгээр чанга гэгч тэврэн, би чамайгаа өргөн тэртээх уулс рүү гүйх мөчдөө сэтгэл дотроо "дахиад хэзээ ч чамтайгаа цэцэгсийн дундуур хөөцөлдөн гүйхгүй" гэж өөртөө амлан, миний хөлийг зөөлхнөөр ороон гижигдүүлэх цэцэгт талыг үзэн ядаж орхин одно. Гэхдээ л хэзээ нэгэн цагт сэтгэлийг минь гижигдэн дуудах цэцэгт нуга руу хараа билчээн сэтгэлээ аргаддаг. Тэр нугаар хичнээн баяртайгаар хөөцөлдөн гүйхийг хүсэх авч, тэр л  орчинд хөл зүсэх чулуу буй хэмээн айн ширвээтэнэ.
 
Хав халуун цөлд бороо нэгэнтээ асгарч хамаг бүхэн тэр дуслуудаас шим тэжээл аван дэлгэрэх шиг гайхамшигтай, аз жаргалтай мөчүүдэд хамтдаа л баймаар. Зүгээр л тэр бороон дунд чамайгаа цээжиндээ тэврэн нэвт норж зогсмоор ч юм шиг. Чамайгаа чангаар тэврэн ангасан хөрсийг дэвтээн амилуулах тэр л газар дээгүүр чанга чангаар инээлдэн гүймээр, чамайгаа газарт буулган араас нь хөөж гүйцэх гэж хамаг чадлаараа хашгиран гүймээр. Халтирч унасан зөөлхөн газар дээр чамайгаа шавартай хутган орилуулмаар, дараа нь дээрээс асгарах зөөлхөн бороон дунд хоёулаа угаагдан, чиний зөөлхөн уруулыг уруулаараа тэмтчин байж үнсмээр. Бороонд норсон сэтгэлээ аргадан байж хатаамаар. Энэ зөөлхөн борооны уянгалаг дуслууд чамд намайг, надад чамайг уусган буйг бүх бие сэтгэлээрээ мэдрэн амталмаар. Тэгээд л чамтайгаа хөтлөлцөн тэртээх алсад нумрах солонго руу гүймээр. Тэнд л бидний аз жаргал буй гэдгийг мэдэрч бие бие рүүгээ харан хамаг сайхнаар инээмсэглэмээр. Бие биедээ уусч тэртээх хол руу хамтдаа шувууд болон нисмээр. Тэнгэрийн уудам орчилд хамтдаа л байж, чиний муухай араншинг мартмаар.
 
     Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.116.108)
    xexe
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    aashtai avgaitai baagii baina daa, kkk, gehdee hoorhii hairtai l yum baina
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    13 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    49 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    53 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    1 цаг 1 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    1 цаг 3 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    1 цаг 27 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    1 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 35 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    1 цаг 36 мин
  • “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    1 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    1 цаг 48 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    2 цаг 2 мин
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
    2 цаг 58 мин
  • “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
    17 цаг 23 мин
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
    17 цаг 38 мин
  • “TOURISM WEEK – 2026” үндэсний чуулган төрийн ордонд болж байна
    18 цаг 2 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ
    18 цаг 13 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
    19 цаг 8 мин
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
    19 цаг 18 мин
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
    19 цаг 58 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Музей үзэх шинэ МООД
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
24 баримт
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК