Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүд Монгол ахан дүүстэйгээ уулзлаа

2017-7-06
0
ЖИРГЭХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын эрхлэх үндсэн чиг үүрэгт гадаадын иргэдэд Монгол хүүхдийг олон улсын гэрээ конвенци, хууль тогтоомжийн хүрээнд үрчлүүлэх чиг үүрэг байдаг. Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 266 хүүхдийг 17 орны буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг гадаад гэр бүлд үрчлүүлсэн байна. Нийт үрчлэгдсэн хүүхдийн 148 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ 156, ХБНГУ-33, Франц-20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.

 

 

Дээр дурдсан конвенцид итгэмжлэгдсэн байгууллага буюу зуучлагч байгууллагаар дамжуулан гадаад үрчлэлийг хийж болохыг зохицуулсан бөгөөд 266 хүүхдээс 171 нь олон улс хооронд хүүхэд үрчлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгджээ.

 

1956 онд үүсгэн байгуулагдсан АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллага нь Монгол Улсад 16 үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд уг байгууллагаар дамжин 71 хүүхэд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн байна. Тус байгууллага нь үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аялал зохион байгуулдаг ба энэ удаад уг байгууллагаар үрчлэгдсэн анхны хүүхдүүд эцэг эхийн хамт Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар Монгол Улсад 10 жилийн дараа ирсэн нь энэ аж.

 

 

Гадаадын иргэн харьяатын газраар дамжин “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн Монгол хүүхдүүд  төрсөн эх орондоо хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан эдгээр хүүхдүүдийг гэр бүлийнх нь хамтаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн  өнөөдөр хүлээн авч уулзлаа. 2002, 2003, 2004, 2006 онуудад АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн 7 хүүхэд  гэр бүлтэйгээ хүрэлцэн ирсэн юм.

 

Уг уулзалт, арга хэмжээний үеэр Монгол орны байгалийн үзэсгэлэн, соёл уламжлалыг харуулсан сонирхолтой бичлэг үзүүлж, морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардууллаа. Түүнчлэн эцэг эх, хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний Монголд ирсэн сэтгэгдлээс хуваалцсан юм. 10 жилийн дараа төрж, өссөн эх орондоо ирсэн хүүхдийн хувьд Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншилтай танилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, ирээдүйд Монголд орондоо хэрэгтэй зүйл хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна гэдгээ онцолж байсан юм. Мөн цаашид Монгол орны түүх, соёлыг улам их судалж, Монгол хэл сурах тухайгаа ч тодотгож байлаа.

 

Keoni Шинэбаяр: Үрчлэгдсэнээсээ хойш анх удаа Монголд ирж байна. Ээж маань надад хэлэхдээ Монгол Улс маш их өөрчлөгдсөн байна гэж хэлсэн. Бүр их өөрчлөгдөхөөс нь өмнө ирж Монгол оронтой танилцаж байгаадаа баяртай байна. Өчигдөр өөрийнхөө олдсон гэх газар дээр очиход надад жаахан хүнд байсан. Би ирээдүйд мэс заслын эмч болж хүнд хэцүү өвчиндөө шаналж байгаа хүмүүст тусална.

 

 

Andie Dovil Сэлэнгэ: Би 11 настай. Миний Монгол нэр Сэлэнгэ. Би АНУ-д аав ээж, мөн Монголоос үрчлэгдсэн ахтайгаа цуг амьдардаг. Миний ах 14 настай. Энэ  удаад  зөвхөн  ээжтэйгээ ирсэн. Монголд ирээд өндөр өндөр уул, байгалийн тогтоц нь их сонин, гоё санагдсан. 1O хонох хугацаанд бүр их зүйл үзэж, танилцана гэж бодож  байгаа. Өчигдөр үрчлэгдсэн асрамжийн газартаа очоод сэтгэл их хөдөлсөн. Намайг асарч байсан асрамжийн газрынхандаа баярлалаа.

 

Хүүхэд үрчилж авсан эцэг эхийн төлөөлөл Bith Ellen Anderson:

 

Би анх 2002 онд хүүхэд үрчилж авахаар шийдээд, маш олон орон судалсан. Тэр дундаас Монгол орон ихэд таалагдсан. Тэгээд 2004 онд том охиноо анх үрчилж авсан. Дараа нь охиноо Монгол дүүтэй болгох зорилгоор хүүгээ үрчилж авсан. Ийм сайхан хүү охин хоёртой болсон би өөрийгөө маш их азтай хүн гэж боддог.  Надад Монголын ард түмний найрсаг, зочломтгой зан, соёл уламжлал их таалагддаг. Бид ирснийхээ маргааш нь манай хүүхдүүдийг асарч хүмүүжүүлж байсан байгууллага дээр очсон. Мөн хүүхдийнхээ хаягдсан байсан газар дээр нь очиж зураг авсан. Хэцүү байсан хэдий ч хоёр хүүхдийнхээ ээжид маш их талархсан. Яагаад гэхээр аюулгүй газар үлдээсэн байсан. Мөн бид Асрамжийн газарт хандив авчирсан  байгаа” гэсэн юм.

 

 

Мөн энэ үеэр хүүхдүүд Гадаадын иргэн, харьяатын газарт хадгалагдаж буй өөрсдийн хувийн хэрэгтэйгээ танилцсан бөгөөд тус хувийн хэрэгт хүүхдийн хэзээ төрсөн, хаанаас олдсон, хэрхэн өсөж байгаа зэрэг бүхий л мэдээллийг багтаадаг байна. Үрчлэгч эцэг, эх үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам хийж Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх эрхзүйн зохицуулалттай.  Уг ирүүлсэн хүүхдийн өсч бойжиж буй фото зураг, видео бичлэг зэргийг хүүхдийн хувийн хэрэгт баяжилт хийн, архивладаг аж. Ийнхүү олон улсад үрчлэгдсэн хүүхдүүдийн үрчлэлийн дараах хяналт, тайлан мэдээлэл тогтмол хийгддэг байна. Түүнчлэн үрчлэгдсэн хүүхэд нь үрчлэгч эцэг, эхийн байнга оршин суугаа улсад ирмэгц зуучлагч байгууллага нь үрчлэгч эцэг эхтэй нь холбоо тогтоон, нийгмийн ажилтнаа явуулж хүүхдийн байдалтай танилцах арга хэмжээ авах, үрчлэгч эцэг, эх оршин сууж буй газраа өөрчилсөн бол тухай бүр хаягийн өөрчлөлт хийсэн тухай өөрийн орны эрх бүхий байгууллагад болон Монгол Улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ? (66.181.160.107)
    Ёстой азтай хүүхдүүд! Ирээдүйд монгол хүн гэдгээ марталгүй эх орныхоо төлөө зүтгээрэй!!! 1990-ээд оны эхээр миний таньдаг америк өвгөн эх нь голсон, эмээ нь тэжээж чадахгүй тураалд оруулцсан, 1 ой хүрээгүй хүүхдийг аваад явсан. 2-3 жилийн дараа зураг ирүүлсэн чинь танихын аргагүй сайхан хүү болсон байсан!
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.40.97)
    Hvnii horrvoo gej gants abidrahad saihan amidrah heregtei bvgdedni ervvl enhiig hvse
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Ahmad nastan Tumurbaatar (202.9.40.97)
    Mongol. Hvvhedvvd huurhun bna aztai bha mongoloo bitgii martaarai bvgdiigni vnse eej aabd i talarhya setgel mash ih hudluj bna
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.1.81)
    Монгол хүүхдүүдийг үрчилж авсан АНУ -ын иргэдэд талархлаа илэрхийлж байна.
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • азтай хүүхдүүд (122.201.21.150)
    Энд асрахад өссөн бол дунд сургууль төгсөөд орон сууц байргүй олон асуудалтай тулгарна шүү
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.186.146)
    САЙХАН ЭЭЖ,ААВЫН ХҮҮХЭД БОЛОН ҮРЧЛЭГДСЭН АЗТАЙ МОНГОЛЫН ҮРС БАЙНА.ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙВАЛ ХААНА Ч АМЬДАРЧ БОЛОХ ХОРВОО ШҮҮ ДЭЭ.ТА БҮХЭНД АЗ ЖАРГАЛ ХҮСЭН ЕРӨӨЕ
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    11 цаг 25 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    15 цаг 18 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    16 цаг 40 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    17 цаг 12 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    18 цаг 37 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    18 цаг 37 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    18 цаг 45 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    18 цаг 49 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    21 цаг 29 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    21 цаг 59 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    22 цаг 14 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    22 цаг 20 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    22 цаг 34 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 0 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    23 цаг 23 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    23 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    23 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 38 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    23 цаг 58 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК