Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө.
Харин аймгуудын баяр наадам хэзээ болохыг танилцуулж байна.
Баянхонгор аймаг
Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийнэ.
Говь-Сүмбэр аймаг
Баянтал сум - долдугаар сарын 27,
Шивээговь сум - долдугаар сарын 30,
Дорноговь аймаг
Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно.
Өвөрхангай аймаг
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно.
Өмнөговь аймаг
Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Сүхбаатар аймаг
"Зүүн бүсийн хурд" уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл (4)