Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг шийдэх үү

2017-7-16
0
ЖИРГЭХ

Иргэн Б.Нямхүү УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт ханджээ


 

 

Иргэн Б.Нямхүү хүүхдийн тоглоомын талбайн газрын маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт ханджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танаа: Миний бие Баяжих овогт Нямхүү овогтой Уртнасан нь БГД-ийн 6 хороо, 10-р хорооллын 20-р байрны 5 тоотод оршин суудаг. Тус байрыг 2013 онд худалдан авч нүүж ирсэн бөгөөд ирснээс хойш 18,19, 20 байрны гадна талбайд нэг ч шинэчлэл засвар хийгдээгүй хэдэн эвдэрхий төмөр тоглоомтой байсаар миний мэдэхийн 4 жил болж байна. Миний охин одоо 4 настай бөгөөд охиныхоо аюулгүй байдал, сонирхлыг даган бусдын байрны гаднах тоглоомын талбай барааддаг. Энэ жил буюу 2017 онд дулаарахаас өмнө тоглоомын талбайгаа аятайхан болгуулчих санаатай сураг ажиг тавьж, мөн өөрийн сураглаж мэдсэний дагуу www.ub1200.mn сайтад 3 дугаар сарын 24-нд онлайн өргөдөл гаргасны хариу 4 сарын 10-нд хариу ирлээ.

 

Хариу 1: Тус талбай нь НЗД-ын 2013 оны А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Нарангэрэлд эзэмшүүлсэн тул тохижилт хийх боломжгүй байна гэсэн байх юм. Гэтэл уг эзэмшигч нь 4 жилийн хугацаанд тухайн тоглоомын талбайд хийсэн нэг ч ажил байхгүй. Энэ тухай бичтэл дараах хариу ирсэн.

 

Хариу 2: Иргэн Ц.Нарангэрэл нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний А327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж авсан байгаа тул Газрын тухай хуулийн 40.1.6 заалтаар хүчингүй болгох үндэслэлгүй болно гэсэн хариу ирсэн. 40.1.6 гэсэн заалтыг огт мөрддөггүй нь харагдаж байгаа юм. Тухайн газар хийсэн ямар ч ажилгүй атал гэрчилгээгээ ямар аргаар сунгаад ингээд яваад байдаг байна. Тэгээд энийгээ хээв нэг хариу бичих юм. Ингээд дүүрэг, хорооноос хувь хүний эзэмшил гээд ямар нэг ажил хийхгүй нь тодорхой боллоо.

 

Хэн нэгэн даргын буруу шийдвэр, хариуцлагагүй эзэмшигчээс болоод өчнөөн олон хүүхэд нохойтой салхилахаас өөр тоглоомгүй байна. Хэрвээ та санаж байгаа бол өнгөрсөн сонгуулийн үеэр яг тэр талбайд та ирээд яриа хийж л байсан. Эзэмшсэн газартаа ажил хийдэггүй энэ хүнийг тухайн газрын эзэмшигчээс түдгэлзүүлж хүүхдүүдэд аюулгүй, эрүүл тоглох талбайтай болгох боломжийг олгож өгнө үү" гэсэн байна.

 

Тэрбээр тус тоглоомын талбайн газрын маргаантай асуудлаар "Зууны мэдээ" сонинд нийтлэгдсэн нийтлэлийг хавсаргасан байна. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

 

-Нэг иргэний төлөө бүх нийтийн эрх ашгийг хөндөж болох уу-


 

Хотын өмнөх дарга Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчмын газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгохыг 2012 онд захирамж гарган мэдэгдэж байв. Шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байсан өнгөрсөн онд ч Хотын шинэ дарга С.Батболд иргэдийн талд гэдгээ мэдэгдэн, нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгохгүйгээ зарласан.

 

Тэгвэл эрхэм Э.Бат-Үүл дарга, одоогийн С.Батболд даргын аль алиных нь шийдвэр тэнгэрт хөөсөрч, газарт буугаагүй байна. Үүний тод жишээ бол Баянгол дүүргийн VI хороо аравдугаар хороолол дахь XVIII, XIX, XX байрны дунд хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайг нэгэн эрхэм эрх дураараа эзэмшиж байна. Хоёр даргын хориглосон шийдвэрийн үед тэрбээр байруудын дундах нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгочхож. Одоо байрны оршин суугчид хүүхдээ аюулгүй тоглуулах орчноо тохижуулах гэхээр бусдын эзэмшлийнх болчхоод, шороог нь ч хөндөх эрхгүй гайхаад сууж байна.

 

XVIII, XIX, XX байр хуучны угсармал таван давхар байрууд. Алга дарам газрыг үлдээхгүйгээр талбайгаа томруулахыг боддог барилгын компаниуд одоогийнх шиг дэлгэрээгүй үед барьсан болохоор тус байруудын дундах нийтийн эзэмшлийн талбай овоо зай талбайтай юм. Тиймдээ ч тойрсон дөрвөн байрны 240 айлын хүүхэд, хөгшид, дээр нь зэргэлдээ байруудын оршин суугчид энэ талбай руу хошуурдаг гэнэ.

 

Гэвч суух тухтай газаргүй, хүүхдээ аюулгүй тоглуулах орчин энд алга. Олон жилийн өмнө байрны хөгшид нийлээд хоёр модон саравч барьсан нь эдүгээ нялх хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хөгшчүүлтэйгээ чихцэлдэн суухаас аргагүй болж. Нарлах өөр тухтай саравч, сандал үгүй. Тус талбайд хүүхдэд зориулсан тохижилт гэвэл хуучны төмөр савлуур, гулгуур зэргээс хэтрэхгүй. Талбайн ихэнх хэсгийг цементэлж, үлдсэн багахан талбай нь элс хайргандаа баригджээ. Ногоон байгууламж муутай, олон жилийн настай хэдхэн мод торойж байна.

 

XX байрны залуу ээж Н.Уртнасан хүүхдийн тоглоомын талбайг орчин үеийн аюулгүй тоглоом суурилуулж, зөөлөвчтэй шалавч зэргээр тохижуулах санаачилга гаргаж СӨХ-доо хандахад “Боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна. Тэрбээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахад тус газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс “18, 19, 30 дугаар байрны гадна талбай нь Нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Нарангэрэлд эзэмшүүлсэн тул тохижилт хийх боломжгүй” гэж хариулжээ.

 

Тэрбээр энэ асуудлыг орхилгүйгээр Нийслэлийн газрын албыг зорьсон байна. Тус газраас илгээсэн хариуг та харж байна. “Иргэн Н.Уртнасан танаа тус дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байгуулах хүсэлтэй газар нь иргэн Ц.Нарангэрэл нийслэлийн Засаг даргын 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний А/327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж авсан. Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул иргэн Ц.Нарангэрэлийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна” гэж. 240 айлын дундын эзэмшлийн талбайг бусдад эзэмшүүлчихдэг, түүнийгээ жил бүр сунгачхаад “Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд яасан ч зөвшөөрөл олгохгүй” гээд хэлж суудаг хотын удирдлагууд байж болох уу?

 

Нэг иргэний эрх ашгаас болж олон арван хүүхэд аюулгүй орчинд тоглож наадах эрхгүй болж байна. Сайжруулаад, орчноо тохижуулаад авъя гэж санаачилга гаргасан иргэнээ шийдвэр гаргагч эрхмүүд ингэж мохоож байна. Харин дараа нь иргэдийн хариуцлагагүй байдал гэж буруутгах. Яг энэ тохиолдлыг оршин суугч Н.Уртнасан хэлж байв.

 

Тэрбээр “Уг нь би санаачилга гаргаад хүсэлт тавивал аль аль шатандаа шийдээд өгчих боломжтой юм байна гэдгийг сонгуулийн үеэр ойлгосон. Учир нь сонгуулийн үеэр нэр дэвшиж байгаа хүмүүс “Та нар тухайн үедээ хэлэх ёстой байсан. Тэгсэн бол шийдчих боломжтой асуудал” гэж ярьж байсан. Үүнээс үүдээд иргэн эхлээд санаачилга гаргаад явбал шийдвэр гаргах хүмүүс хүлээж авах нь гэж ойлгосон нь буруу байж. Худлаа зүйл юм байна” гэж байв.

 

2013 онд тус байрны нийтийн эзэмшлийн талбайг авсан иргэн Ц.Нарангэрэл одоог хүртэл тус газарт ямар нэгэн барилгын ажил эхлүүлээгүй байна. Эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглахгүйгээр хугацаа алдсан иргэдийн газрыг хураах шийдвэр ч Хотын захиргаанаас гарч байсан. Гэтэл эсрэгээрээ энэ иргэнд газрынх нь хугацааг сунгаж өгсөөр л байгаа аж. Одоо тус байруудын оршин суугчид нийтийн эзэмшлийнх нь талбайг авсан иргэнийг хэзээ ирж барилга барих бол гэж эмээж сууна.

 

Манай нийслэлд нэг л болохгүй зүйл байна. Барилгажилт нэмэгдээд хот хөгжөөд байгаа юм шиг хэр нь сүүлд баригдсан бүхий л барилга нь нийтийн эзэмшлийн талбайгүй. Үүний төлөө оршин суугчид байнга л хэрүүл тэмцэл болно. Харин байсан жаахан талбайг нь бусдад худалдчихна. Өөрсдөө ийм алхам хийчхээд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй гэж дээр дооргүй ярьдаг. Бас хориглосон захирамж гаргадаг. Цаасан дээрх тушаал шийдвэрүүд бодит байдал дээр хэзээ хэрэгжих вэ?

0
ЖИРГЭХ
Санал болгох
“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • MGL (103.10.20.58)
    Ганбаатар гишүүн иргэн Нарангэрэлтэй уулзаад тохиролцож болох байлгүйдээ.Нэгэнт гарсан тушаал шийдвэрийг дагахаас өөр аргагүй байх. Энэ сэтгэгдэл бичээд байгаа хүмүүсийн ах дүүд энэ газар байсан бол ингэж бичих үү.бага туйлширалдаа.
    2017 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.115.39)
    Худийн талбайн ашиглалт яамар байдагт судалгаа хийсэн уз! Овлийн 5сар 0,3. Хувь хавдар, намар 6 сар 0,8 хувь зуны улиралд 0,1 хувь ай юна. У унес харахад хуухдийн тогломыг байр бурд хийхээс илуу хороолол бурт спорт комплекс барьж давхар иргэдээ бялдаржуулах бодлогод шилжих нь зутэй юм. Дэлхийн хотуудын жишиг. болно
    2017 оны 07 сарын 17 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ene asuudliig olon niitiin anhaarald shiljyylj temzeh heregtei, ajlaa hiihgui baigaa dyyreg , horoodiin dargiig solih esti shdee irged niileed temzehgui bol hamaatan sadangaar dyyrsen gazruud bie bidee shaardlaga tavihgui,,,,,ard tymniig doromjilj baigaa asuudal shyydee, hariuzlagiig toozuulah deer hatuu shahah heregtei,
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.228.129.229)
    Энэ өргөдлийг гаргаж буй хүнд маш их баярлалаа. Гишүүнийг өөрийн сонгогдсон тойрог болон өөрийн барьж байгуулж буй хотхон, бусад бүтээн байгуулалтдаа Хүүхдийн төлөө бага ч гэсэн газар үлдээнэ гэж найдаж байна. Бүх хүн Спорт комплекст кино театраар үйлчлүүлэх мөнгөгүй билээ. Ялангуяа өнөөдрийнх шиг гэр бүлийн нэг нь ажилтай, ажилтай нэг хүн нь орон сууцны зээлтэйн дээр өндөр татвар төлөх гэж байгаа тохиолдолд.
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.228.129.229)
    Энэ өргөдлийг гаргаж буй хүнд маш их баярлалаа. Гишүүн өөрийн сонгогдсон тойрог болон өөрийн барьж байгуулж хотхон, бусад бүтээн байгуулалтдаа Хүүхдийн төлөө бага ч гэсэн газар үлдээгээрэй. Бүх хүн Спорт комплекст, кино театраар үйлчлүүлэх мөнгөгүй билээ. Ялангуя өнөөдрийнх шиг гэр бүлийн нэг нь ажилтай, ажилтай нэг хүн нь орон сууцны зээлтэйн дээр өндөр татвар төлөх гэж байгаа тохиолдолд.
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Zochin (222.223.43.109)
    Niigemd tulgamdaad bgaa chuxal asuudlig xundsun bna. Xuuxdin togloomin talbai, nogoon baiguulamj xeregtei bna.
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.149)
    Иргэд маш зөв асуудлыг хөнджээ. Иймэрхүү бусармаг, нийтийн эрх ашгийг хохироосон асуудлыг сайн хөөцөлдөж, иргэдийн талд шийдвэр гаргуулж, бусдад сайн дуулгах, түгээх хэрэгтэй,
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    9 цаг 48 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    13 цаг 42 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    15 цаг 4 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    15 цаг 36 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    17 цаг 0 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    17 цаг 0 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    17 цаг 9 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    17 цаг 13 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    19 цаг 53 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    20 цаг 22 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    20 цаг 38 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    20 цаг 43 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    20 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 24 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    21 цаг 47 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    21 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    21 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 1 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    22 цаг 22 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК