Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол: Хориотой үед ч иргэд байгаль хамгаалагчийн шаардлагыг тоолгүй аялж, гал алдаж байна

2017-7-16
0
ЖИРГЭХ

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-СэлэнгэаймгийнЕрөө, Мандал, Хүдэр, ТөваймгийнБатсүмбэр суманд түймэр гарснаас болоод Улаанбаатар утаанбаатар болж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд сайн дураараа түймэр унтраах үйлсэд гар бие оролцохоос гадна хандив цуглуулж эхлээд байна. Танай яамны зүгээс ямар ажлыг хийж байна вэ?

 

-Өчигдөр Ерөнхий сайд Онцгой байдлын комиссыг хуралдаалж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ногоонбүсэдаялал,зугаалгахийхийгтүрхугацаагаархориглох шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих байгаль хамгаалагч нарын тоог нэмэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хэт халалтаас болж хуурайшсан газар нутагт гарч буй түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллаганаасаа болж гарч байгаа гэсэн харамсалтай мэдээллийг байгаль хамгаалагчид болон түймрийн голомт дээр ажиллаж байгаа Онцгой байдлынхан бидэнд ирүүлсээр байна. Тиймээс манай яамны зүгээс ой, хээрийн бүсэд аялал, зугаалга хийж байгаа иргэдэд анхааруулах, сануулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхитэй хийж байгаа. Тухайлбал, сануулах самбаруудыг аялал, зугаалга их хийдэг газруудад байршуулахаас эхлээд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт байгальтайгаа хэрхэн хандах талаарх хичээлийн хөтөлбөрүүдийг оруулахаар БСШУСЯ-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Мөн олон нийтийн сүлжээг ашиглах гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаарх мэдээллүүдийг хүргэж байна. Энэ дашрамд хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаад нийтийн сайн сайхны төлөө байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сурталчилгааг түлхүү гаргаж өгөөч гэж хүсэх байна. Нөгөөтэйгүүр, иргэддээ хандан ногоон бүсэд аялал, зугаалга хийхийг хориглосон үед бүү зугаалаач гэж уриалж байна. Өнгөрсөн сард Богдхан ууланд гарсан түймрийг унтраах үеэр мөн хориг гаргасан. Харамсалтай нь ууланд авирч буй иргэд байгаль хамгаалагчийн тавьсан шаардлагыг тоолгүй байсаар гал алдсан харамсалтай тохиолдол гарсныг дахин дахин сануулмаар байна.

 

-Танай яамны харьяа агентлаг болох УЦУОШГ-ынхныг үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлаа хийж чадахгүй байна. Үүний шалтгаан нь үүл бууддаг мэргэжлийн хүмүүсээ ажлаас халсанд байгаа гэх мэдээлэл гарлаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

 

-УЦУОШГ-ынхныг би хувьдаа сайн ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Тус газрынхан аймгуудын УЦУОШГ-тай хамтран өнгөрсөн хугацаанд үүлэнд нөлөөлөх аргаар багагүй бороо оруулсныг олон хүн мэдэж байгаа байх. Богдхан уул болон Асралт хайрхан ууланд гарч байсан түймрийг үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулсны үр дүнд унтраасан шүү дээ. Одоогоор үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах 3 баг Сэлэнгэ аймагт, 2 баг Төв аймагт гаран ажиллаж байна. Гэхдээ бороо оруулахад нөлөөлөх хэмжээний үүл гарахгүй байгаа учир хүмүүсийн ажил хийх нөхцөл боломж нь бүрдэхгүй байна гэдэг мэдээлэл ирүүлсэн. Түүнээс биш бидний хувьд үүлэнд нөлөөлж бороо оруулдаг мэргэжлийнхнийг халж, солиод байсан асуудал байхгүй.

 

Ер нь сүүлийн жилүүдэд хэт халалтаас болж хуурайшсан газар нутагт түймэр гарч, ан амьтан харангадаж байгаа үйл явц ихээр ажиглагдах болсон. Энэ бүхний буруутан нь хүн өөрөө гэдгээ сайн мэдэх хэрэгтэй. Адаглаад л аялж, зугаалж байхдаа галаа бүрэн гүйцэт унтраагаад хогоо түүгээд аваад явдаг байх хэрэгтэй байна. Байгальд амарчихаад архины жилээ хаяж, шил нь хэт халснаас болж өвс шатаж байгааг иргэд маань ухаарах цаг болсон. Сайн дураараа түймэр унтраахаар нэгдэж байгаа залуусаараа үнэхээр бахархаж байна. Зарим нь гал тавьж, хог хаяж, байгаль орчноо бохирдуулах ёстой юм шиг. Нэг хэсэг нь тарьсан хогийг нь цэвэрлэж, тавьсан галыг нь унтрааж байх ёстой юм шиг сэтгэхүйгээсээ монголчууд бид салах ёстой. Нийтээрээ байгалиа гэсэн зүрх сэтгэлтэй байж үр хүүхдэдээ эх орноо онгон, дагшин байдлаар нь өвлүүлж өгөх үүрэгтэй хүмүүс гэдгээ ухамсарлах хэрэгтэй болов уу.

 

Үүний төлөө БОАЖЯ-ынхан бодлого, шийдвэр гарган ажиллаж байгаа. Иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг бодит үр дүнтэй болгохын тулд боловсруулж байгаа хуулиуддаа экологийн боловсрол олгох, иргэдэд мэдээлэл өгөх заалтуудыг түлхүү тусгаж байна. Байгаль сүйдэлж байгаа уул уурхайн компаниудтай хариуцлага ярих хэмжээнд асуудлыг авч хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авхуулж чадлаа. МХЕГ-тай хамтарч ажилласны үр дүнд байгаль хамгаалагчид болон байгаль орчны байцаагчид эрх цуцлах хүрээнд ажлаа өргөтгөсөн байгаа. Энэ бүх бодлого, шийдвэрүүд олон олон эсэргүүцэлтэй тулгарсан ч хойч ирээдүй, эх болсон байгалийнхаа төлөө тууштай ажиллаж байгаа ажиллах болно гэдгээ хэлье. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Minjaa (66.181.189.20)
    Oyunhoppol mas hangaltgui ajillj bna oor huneer er solyo
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Багахан хэмжээний ой руу хэн орж гарч байгааг одоо цагт мэдэх амархан шүү дээ. даанч хариуцлага байхгүй,ажлаа мэдэхгүй,хийхгүй, хийхийг хүсдээггүй, хэдэн төгрөг ганц хоёр шил архи аваад ХУДАЛДАГДДАГ
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    шатсан ойг цэвэрлэх гэдэг болих хөгжсөн бизнес
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    яг үнэндээ хуурай мод авах гээд гал тавьдаг. бас энэ их шатсан модыг арчилна гээд төсөв төслөөс их мөнгө авна.... цаана их учир жанцантай юм бий..
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    гал түймэр тавих нь хэн нэгэнд ашитай гэнэ шүү
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Би (27.123.214.106)
    Сэрээцэн байна ш дээ
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ГАЛ ТҮЙМЭР ТАВЬСАН ХҮМҮҮСИЙГ ОЛЖ ШИТГЭЭД ӨГӨӨЧ ДЭЭ
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭХ БОЛСОН БАЙГАЛИЙНХАА ТӨЛӨӨ ТУУШТАЙ АЖИЛЛАХ БОЛНО ГЭНЭ ҮҮ? ЦААНА ЧИНЬ ШАТААД ДУУСЛАААААААААААААААААААААААААААААААА. ГАЛ ТҮЙМЭР ГАРЧ БАЙНА. СОНССОН УУ? СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ДУУСЧИХСАААН
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨӨД ЯАХНАВ ДЭЭ. ТЭРНИЙ ОРОНД ГАЛЫН ГОЛОМТОНД ОЧООД ХҮРЗ БАРИААЧ..
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    АЙСАН ХҮНД АРГАЛЬ ХӨДӨЛНӨ ГЭЖ....
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ӨНӨӨДӨР АНХ УДАА ТҮЙМЭР ГАРЧ БАЙГАА ЮМ УУ. ЯДАЖ АРЬСАА ХАМГААЛАХДАА ЗӨВ ЮМ ЯРЬЖ ХАМГААЛААЧ
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    яамны хүмүүс нь лицензийн наймаанд гаршиж АТГ д байдаг. Яам нь байгаль орчныг хамгаалдаг биш зардаг сүйтгэдэг шатаадаг яам болсон юм уу даа.Тэгээд эд нараас юу хүсэх вэ? дээ..
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Д.Оюунхорол (103.9.90.98)
    Олон хоног найр наадам болж байхад юун гал түймэр вэ
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.122)
    gal garch baigali suid bolloo ajilaa og hangalttai
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • зочин (202.9.41.97)
    Гал гаргасан хойно нь биш гал гарах,гаргахаас урьдчилан сэргийлж арга хэмжээ авсан байх шаардлагатай, таны тайлвар хангалттгvй , ччадахгvй бол ажлаа øгч болно ...
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Ene targan shar avgai ajlaa sain hiine shu
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    todorhoi barimttai um bol ter etgeedyydiig hatuu shiitgej torgoochdee tegeed yariad l suuh um, ulsad mash ih hohirol uchirch baihad tiim etgeedyydiig mash hatuu shiitgej bai, huuli dyrmendee oorchlolt oruulaachee !!!!
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    todorhoi barimttai um bol ter etgeedyydiig hatuu shiitgej torgoochdee tegeed yariad l suuh um, ulsad mash ih hohirol uchirch baihad tiim etgeedyydiig mash hatuu shiitgej bai, huuli dyrmendee oorchlolt oruulaachee !!!!
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зоригт (103.26.195.166)
    Хуурай мод авч борлуулах гээд зориуд санаатай шатаагаад байхад өөр юм яриад сууж байж болохгүй шүү Оюунхоролоо. Нүгэл,цээр гэдэг лут хориг устаад ингэж байна. Дэлхий, эх орноо шатаагаад баяжих гэнэ. Эцэст нь хаана гишгэж яаж амьд явах билээ дээ. Хүн дэлхийтэйгээ хамт устаж байна.
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.87.76.226)
    Aylj zugaalj arkhidaj hog tarij yavaa humuusiin balag shuu.hatuu arga hemjee avakh tsag bolson.
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.108)
    uuruun chin ajiliin hariutslaga ymar bna uuruusuu asuu
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    9 цаг 49 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    13 цаг 43 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    15 цаг 4 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    15 цаг 37 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    17 цаг 1 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    17 цаг 1 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    17 цаг 10 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    17 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    19 цаг 54 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    20 цаг 23 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    20 цаг 39 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    20 цаг 44 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    20 цаг 59 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 25 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    21 цаг 48 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    21 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    21 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 2 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    22 цаг 23 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК