Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол: Түймрийн голомт дээр ажиллахдаа авсан мэдээллээ ЗГ-ын хуралдаанд танилцуулна

2017-7-18
0
ЖИРГЭХ

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Улаанбаатартай ойр байгаа түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Хөх чулуутын аманд 2 өдөр ажиллалаа. Энэ хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, Төв аймаг, Сэлэнгэ орчимд гарч байсан гал түймрүүдийг цурманд оруулах ажлыг гүйцэтгэсэн юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшиний хэлж байгаагаар “үүлний эхо” буюу  радар нь Улаанбаатарыг тойрсон 46 километр радиуст байгаа үүлийг шинжилдэг аж. Ийнхүү үүлийг “эход харсны” дараа нөлөөлөх боломжтой үгүйг нь тогтоож, буудах эсэхээ шийддэг гэнэ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үүлэнд нөлөөлөх пуужин авах санхүүжилтийн асуудлыг төсөв батлах үеэр УИХ-д оруулсан ч дэмжлэг аваагүй учир Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 1000 ширхэг пуужингийн санхүүжилтийг шийдүүлээд байгаа билээ. Тиймээс үүлэнд нөлөөлөх пуужингийн хүрэлцээнд санаа зовох асуудалгүйг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлж байсан юм.

 

Д.Ганболд: Үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороо түймрийн голомтонд ажиллаж буй хүмүүст маш их дэм болж байна

 

Энэ үеэр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд “Цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олондоо баярлалаа. Та бүхний ачаар үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороо түймрийн голомтонд ажиллаж байгаа хүмүүст маш их дэм болж, түймрийг цурманд оруулж байна. Мөн БОАЖЯ-ны ажилтнуудынхаа цалингаас 5 сая төгрөг хандивласан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролдоо талархаж байна. Энэхүү мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулах болно. Сум дундын ойн ангид нийт 27 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан нь техник төхөөрөмж муутай байгаа гал унтраахаар ажиллаж байгаа хүмүүст бодит тусламж болж очиж байгааг дуулгахад таатай байна. Дэм дэмэндээ түймэр унтраах ажил амжилттай болж байгаад баяртай байна” хэмээж байлаа.

Гал түймэрийн томоохон голомт болох Хөх чулуутын аманд Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын, Төв аймгийн Онцгой байдлын газрын, сум дундын ойн ангийн ажилтнуудаас гадна сайн дурын залуус, 120, 326 дугаар цэргийн ангийнхан болон нутгийн иргэд ажиллаж байна.

 

Б.Хашмаргад: Цурманд оруулсан түймрийг гал болгон алдаж байна

 

Энэ үеэр Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад “Хэт хуурайшилттай байгаагаас болж аянга буусан дариуд ууланд түймэр гарч, оройноосоо шатаж эхэлж байна. Оройноосоо гал эхэлж байгаа учир хүн хүч хүрэх гэж их цаг алдаж байна. Нөгөөтэйгүүр, цурманд оруулсан түймэр дахин сэргэж байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн сард БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын шийдвэрээр манай газарт болон Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газар тус бүрт 10 сая төгрөгийг гал түймрээс урьдчилан сэргийлэхэд зориулж гаргаж өгсөнд баярлаж байгаа. Тиймээс цурманд оруулсан гал түймрийг дахин сэргээхгүй байх арга хэмжээг нутгийн удирдлагууд сайн авч ажиллах хэрэгтэй байна” гэж сануулсан юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймэр дээр ажиллаж байгаа ОБЕГ-ын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодруулж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна гэдгээ дуулгасан. Албан хаагчдын хэлж байгаагаар тэдэнд туулах чадвар бүхий тоноглогдсон машин, уулын бэлээс орой хүрчих хэмжээний усан шахуурга, 5-10 километрийн радиуст барьдаг радио станц хэрэгтэй байгааг хэлж байсан.

 

Түймрийн голомт руу очих модон гүүрнүүдийг засахаар боллоо

 

Түймрийн голомт дээр сайн дураараа ажиллахаар ирсэн залуус ирэх замд байгаа модон гүүрнүүдийг засахгүй бол машин гарахгүй байгаа тухай мэдээллийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд өгсний үндсэн дээр дагалдаж явсан Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар аймгийн Авто зам засвар арчлалтын мөнгөнөөс санхүүжилтийг нь шийдэн асуудлыг шийдэхээр болов. Сайн дураараа 200 гаруй залуу түймрийн голомтонд ирснээс Хөх чулуутын амны түймэрт 2 дугаар салааныхан ирсэн аж. Тэд Онцгой байдлын албан хаагчдад ус зөөж өгөн маш их тус болж байгааг Төв аймгийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Ахлах дэслэгч Б.Баттулга хэлж байлаа. 2 дугаар салааныхан гэж өөрсдийгөө нэрлэсэн 15 залуу энд 3 дахь хоногтоо ажиллаж байгаа бөгөөд тэд анх хуваарилагдахдаа л энэ нэрийг зохион байгуулагчдаас авсан гэж байлаа. Сайн дураараа түймрийн  голомт дээр ажиллаж байгаа иргэд болон ОБЕГ-ын албан хаагчдын хоол хүнсийг дөхүүлж, гал тогоог нь барихаар ирсэн залуус ч ирсэн байлаа. Тэдний дунд олны танил загвар өмсөгчид, жүжигчид, дуучид байсан нь олон залууст үлгэр дуурайлал болсон байх гэж найдаж байгааг энэ үеэр ажлын хэсгийнхэн хэлж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол сайн дурын залуусыг идэвхтэн байгаль хамгаалагч тэмдгээр урамшуулж, цаашид байгаль хамгаалах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлэхэд залуус урамшин хүлээж авсан бөгөөд цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулж түймэр унтраахад хувь нэмрээ оруулж байгааг энд ажиллаж байсан иргэдэд дуулгаад өөрсдийнх нь хувь нэмэр маш их байгаад баярлаж, бахархаж байгаагаа илэрхийлж байв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.21.113.110)
    энэ авгай худлаа гар хэзээ ч эх оронд минь юм хийх хүн биш хүний хийсэнийг өөртөө нааж ярьдаг хүнийг муулдаг зуудаг хогийн юмыг зайлуулаач
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.24.53)
    Бөөн бөөнөөрөө зураг татуулаад хэнд хэрэг бнаа. Тэнэгүүд. Шатаж байгаа ойгоо харуулаач.
    2017 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    бульдог цараалсан эм одоо боль туймэрээс гадна ногоо хорхой шавьжаа яах гэж бн хэдэн хунд шингэн хор уруулэд л тэд нар нь цацсан болоод явж блаа наадамын омно хэдэн халтар тогрог аваад алга болсон шавьж хэвээр иээж бн лээ хайран ардын монго ховхорж уз сайдын нэр зохихгуй бн авхуулсан зурга хар хэлэх уг алга
    2017 оны 07 сарын 18 | Хариулах
  • Дэндэвпэлжээ Налайх (202.21.106.158)
    Оюунхоролоо ЛАНД цуглуулж рекламдаж байхаар аймаг сумдуудад өндөр даралттай усан шахуургын НАСОС -уудыг оймод ихтэй аймаг сумдын ОБГазруудад ханган нийлүүлэх нь ЛАНД-аас чинь чухал бусуу ,зураг татуулах нь чухал бишээ гал гарсан цурам руу 1 ч болов хувин ус цацалдаа Оюунхоролоо
    2017 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    8 цаг 8 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    12 цаг 2 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    13 цаг 24 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    13 цаг 56 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    15 цаг 20 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    15 цаг 20 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    15 цаг 29 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    15 цаг 33 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    18 цаг 13 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    18 цаг 42 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    18 цаг 58 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    19 цаг 3 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    19 цаг 18 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 44 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 7 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    20 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    20 цаг 17 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    20 цаг 21 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    20 цаг 42 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК