Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олзоо нуусан ”Овт шаар”-ууд орлогоо төрд хураалга

2017-7-26
0
ЖИРГЭХ

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэлээс 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг 2016 онд олон нийтэд ил болгосон нь дэлхий даяар дуулиан болсон билээ. Том том гүрнүүдийн олигархиуд ч яахав, олсон хуссан хэдэн төгрөгөө оффшорт нуудаг л юм байгаа биз. Дайны хажуугаар дажин гэгчээр дэлхий нийтээрээ "Panama papers"-ын мэдээлэлд анхаарал хандуулж, хаанахын хэн хэдэн данс, хэдэн доллартайг сонирхож байтал хөгжлөөрөө хойш ухарч, хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг,  даржин ч дэгжин юм царайлдаг, авлигачдаараа алдартай ч авдаггүй юм шиг ярьдаг дарга нартай Монгол улсын оффшорчид толгой цохин гарч ирэв ээ. Монгол гэсэн хайлтад давхардсан байдлаар 49 нэр зарлагдсан байдаг юм.

 

Тус цахим хуудаснаа байрласан оффшор данстангууд 1-4 удаа данс нээлгэсэн гээд бод доо. Тус бүсэд хамгийн олон данстай эрхэм Батзориг Чимэддорж дөрвөн данстайгаар бусдыгаа тэргүүлсэн гээд Монгол улсын "Овт шаар"-нуудыг нэрлээд байвал нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх олон мэдээлэл хөвөрнө. Оффшорчдын мэдээлэлд цочирдсон улс төрчид ч нэг хэсэг дарна, нухна ухааны юм ярьж байгаад таг болж билээ.

 

Зах зухаас нь сануулбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүсэлт тавьж Оффшорын асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийсэн юм. Түүний үгнээс өлгөн авч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан шаардлагатай зэрэгцүүлэн зүтгүүлэх аваас амжилт олох нигуур их байна.

 

Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Конвенцэд тусгасан оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг хураан авч авчруулах боломжтой.

Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт тухайн үед "НҮБ-ын Авлигын эсрэг конвенц 2005 онд үйлчилж эхэлсэн. Үүнд 181 улс нэгдэж орсны дунд оффшор бүс болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Швейцар Луксенбүрг, Нидерланд, Кибер, Багам, Панам зэрэг улсууд нэгдэн оржээ.

 

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар төрийн албан хаагч эд хөрөнгө завших шамшигдуулах замаар олсон орлогыг хураан авах арга хэмжээг хүсэлт хүлээж авсан улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд тус конвенцэд тусгасан оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг хураан авч авчруулах боломжтой. Харин хураагдахад харилцагчийн нууцлалтай холбоотой асуудал гэсэн шалтгаанаар хугацаа алдах хүндрэл байна. Хуулиар бол ХОМ гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд байгаа хөрөнгөө бусдад худалдах, шилжүүлэх үүрэг хүлээсэн. Хэрэв хууль биелүүлээгүй бол тухайн албан тушаалтныг эгүүлэн татах буюу халах, сахилгын хариуцлага хүлээлгэнэ" гэсэн юм.

 

 

Мөн үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргал "Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа гэж тогтоогдоод байна. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байна. Тэднээс байцаалт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 29 хүний тухайд оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн" гэж байсныг санаж байна.

 

Гэтэл оффшор данс байсан ч одоо үгүй болсон, эсвэл огт байгаагүй хэмээн мэлдсэн олон гишүүд бий. Тухайлбал Кёкүшюзан Д.Батбаяр. Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт хийгээд Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” компанид Кёкүшюзан Д.Батбаярт хамааралгүй болох нь тогтоогдож, оффшортой хамааралгүй болсон. Мөн Э.Бат-Үүл баатарын хүү Чулуудайн оффшор дахь компани 2013 онд татан буугдсан, УИХ-ын гишүүн Сү.Батболд Би хувьцаа худалдаж авсан, зарсан. Түүнээс биш оффшор компани байгуулаад данс эзэмшээд байгаа юм байхгүй, БХБ-ын сайд асан Д.Цогтбаатар "Надад оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна гэх зэргээр өөр өөрсдийн тайлбарыг хийсэн.

 

Хонь гаталсан усыг чоно  "Хонь гаталсан ус юм даа" хэмээн амтархан долоодог юм гэсэн шүү. Цаадуул чинь оффшор дансандахаа төрдөө өгчихсөн юм гэж улилдах ч юм бил үү хэн мэдлээ.

Оффшор дансныхаа талаар тайлбар хийж хамааралгүй болсон нөхдүүд ч яахав гээд үлдээе. Харин өдийг хүртэл амаа жимийн, тас гэдийж суугаа нөхдүүд хэрхэх вэ. Тухайлбал 1 сая ам.доллар дансандаа хийгээд таг мартсан С.Баярцогт гишүүн байна. Нэг сая ам.доллараа мартаж байхыг бодоход "Үрээгээ танихгүй баян"-ы нэг яах аргагүй мөн байгаа биз. Тиймээс хэрэгцээгүй, хэрэггүй шахам болж мартагдсан нэг сая ам.доллараа барьж гүйж ирээд төрдөө өргөл болгон өгч нэрээ цэвэрлээд авчих хэрэгтэй гээд зөвлөчих PR-чин түүнд байхгүй л байгаа юм даа.

 

За тэгээд хамгийн олон данстай эзэмшдэг  Батзориг Чимэддорж дөрвөн дансаараа гайхуулаад суухын оронд нэг дансандаа шилжүүлчихээд нүглийн нүдийг гурилаар хуурвал бас л нэрэнд хал балгүй юм даа.  Араас нь Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх, Петровис ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл, Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр нарын нэрс хөвөрнө дөө. Бүгд л "Үрээгээ танихгүй" хур баячууд. Тэд оффшорт нуусан хөрөнгөө "хаясанд" тооцсон ч хотойхгүй. Тээр жил Ш.Отгонбилэг агсан Швейцарын нэгэн банкинд 20 сая ам.доллар хадгалуулж орхисныг хожим гэр бүлийнхэн нь ч авч чадаагүй гэдэг.  Одоо Д.Туяа хатагтай ч, үр хүүхдүүд нь ч тэр мөнгөөр дутахааргүй сайхан амьдарч явааг түмэн олон харж л байгаа. Д.Туяа хатагтай ч "Энэ мөнгийг байхгүйд тооцож явъя" хэмээн хаясан гэх дуулиан тухайн үед гарч байсан юмдаг.

 

Тэгэхээр манай оффшорчид дардайгаад байгаа дансаа хав дараад хэвтэлгүй, ёстой л овт шарын мэхийг хийж чимххэнийг төрд үнэрлүүлчихээд хэлэх үгтэй, буцах замтай болчих хэрэгтэй гэх нэгэн ч байна. Хонь гаталсан усыг чоно  "Хонь гаталсан ус юм даа" хэмээн амтархан долоодог юм гэсэн шүү. Цаадуул чинь оффшор дансандахаа төрдөө өгчихсөн юм гэж улилдах ч юм бил үү хэн мэдлээ. Олзоо нуусан "Овт шаар"-ууд минь орлогоо төрд хураалга, хураалга...

 

Оффшор данстай 49 эрхмийг жагсаавал: 


 

1.    CRMI CO., LTD оффшор данстай 

2.    Болорчимэг Болдбаатар оффшор данстай

3.    John F Barghusen оффшор данстай

4.    Сайхандаваа Өлзийхишиг оффшор данстай

5.    Энх-Амгалан Мөнхнаст оффшор данстай

6.    Болдмаа Эрэмгийдорж оффшор данстай

7.    Цогт Нацагдорж оффшор данстай

8.    Батзориг Баяр оффшор данстай

9.    Үлэмжсайхан Дамдин оффшор данстай

10. LI Guogang оффшор данстай

11. Болд Жамбалсүрэн оффшор данстай

12. Цогт Нацагдорж оффшор данстай

13.  Сэргэлэн Цэндсүрэн оффшор данстай

14. Цогт Нацагдорж оффшор данстай

15. Мөнхжаргал Сэдбазар оффшор данстай

16. Бүрэн-Эрдэнэ Хүлдорж оффшор данстай

17. Fan Wenshuang оффшор данстай

18. Оюунгэрэл Жанчив оффшор данстай

19. Батсайхан Саруулбаяр оффшор данстай

20. Бат-Үүл Чулуудай оффшор данстай

21. Анхбаяр Хүрлээ оффшор данстай

22. Сайнбаяр Сайнжаргал оффшор данстай

23. Хүрэл Ханджав оффшор данстай

24. Бум-Эрдэнэ Харьюу оффшор данстай

25. Батбаяр Даваа оффшор данстай

26. Бат-Эрдэнэ Батхуяг оффшор данстай

27. Баяраа Монгол оффшор данстай

28. Бат-Очир Сүхбаатар оффшор данстай

29. Hou xiao ning оффшор данстай

30. Батбаяр Даваа оффшор данстай

31. Бум-Эрдэнэ Харьюу оффшор данстай

32. Батзориг Чимэддорж оффшор данстай

33. Батзориг Чимэддорж оффшор данстай

34. Давааням Чойндон оффшор данстай

35. Шагдардулам Самбалхүндэв оффшор данстай

36. Будрагчаа Цээнээ оффшор данстай

37. Батзориг Чимэддорж оффшор данстай

38. Давааням Чойндон оффшор данстай

39. Батзориг Чимэддорж оффшор данстай

40. Давааням Чойндон оффшор данстай

41. Анхбаяр Хүрлээ оффшор данстай

42. Батзориг Чойндон оффшор данстай

43. Батзориг Чойндон оффшор данстай

44. Энх-Амгалан Мөнхнаст оффшор данстай

45. Дэлгэрсайхан Борхүү оффшор данстай

46. Дэлгэрсайхан Борхүү оффшор данстай

47. Lio Yao Gang оффшор данстай

48. Очирсүх Янсанжав оффшор данстай

49. Yang Gui Xiang оффшор данстай

 

Р.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Иргэн (150.129.141.215)
    Зев сайн тэмц
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.198)
    Ерөнхийлөгч өөрийнхөө офшорт байгаа мөнгийг оруулж ард түмэнд харуул
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
    • иргэн
      мал минь, өөрөө офшорт мөнгө нуусан бол бусдыг тэгж уриалж болхиймуу.
      2017 оны 07 сарын 27
  • дооёо (202.179.2.242)
    Ерөнхийлөгч зөв зүйлээс ажлаа эхэлж байна.баяр хүргэе. Монголын төрийг цэвэрлэж Монголоо улс шиг улс болгоорой. Ард түмэн дэмжинэ.
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • доёо (202.179.2.242)
    Санжийн Баяр, Баярцогт нарыг эхлээд шалгах хэрэгтэй. С. Баяр оюутолгойн гэрээ монголд ашиггүй байвал хар толгойгоороо хариуцана гэж томроод байсан. одоо саарал толгойгоороо хариуцах цаг нь болсон
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.34.244)
    улс, ард иргэдийн татвар, нийтийн баялагаас хууль бусаар олз ашиг олсон оффшорчидын мөнгийг улсын мөнгө болгож бүтээн байгуулалт, өрөндөө өгвөл таарна.
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.160.58)
    End bichigdsen hulgaich nar todorhoi shuu dee. Gevch bid avna gj hudlaa shuu dee. Niigmiin anhaaral BOND-iin munge haash orson bee, ergen tulegdej bn uu gsn sedev deer bh yostoi shuu mongolchuudaa! Bidnii ur shir BOND-iin mungenees uussen shuu!
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Ochirbat (103.229.123.159)
    Chuluudai gej hund baihgui gesen shdee tegsen end ner ni baihin unen hudlin ali ni be hu yun amitañ helmegduulj onigoo bolob oo ta mini ee
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.26.44)
    Оффшорчид оо , одоо 48н хоног үлдлээ шүү,
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.92)
    ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭН ЭРДЭНЭТИЙН МӨНГӨ ИЧЭЭЧЭЭ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    SAIN ANZAARVAL MONGOLOO GEH SETGELGUI HYATDIIN UR SAD ESVEL BAGA YASTAN MONGOLIIN ESREG AJILSAN HUMUUS OFFSHORETOI BGAA!!! TEDEND MONGOLIIN BAYLAG ULSIIN SAN HUMRUG TUSGAAR TOGTNOL TUI CH HAMAAGUI!!! DIILENH NI NUGUU AGUU MAH NAMIINHAN!!!!
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    zugeer oloogui ulsiin horongo luivardaj, huivaldaj, hulgailj olson horongiig Mongoldoo oruulj irj ediin zasagaa bosgoj avah ni chuhal, dahiad huuli zagdaagiinhan ni hodolj ogohgui baigaa asuudal gargaj bolohgui shdee, delhii dayar hodolson barag byh oron horongoo olood avsan, mongol bolohoor zali gargaj offshore-iin huuli ch geh shig,,,,,busad ornuud yalanguya baruuniihan erdoo l ediin zasgiin gemt hergiin zagdaa gej baaidag ter ni , tatvariin albataigaa niileed l olood avsan shdee, yamarch offshore-iin huuli ene ter gesen hudlaa haizaalah zuil baihgui ,,,,!!!!!!!!
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    zugeer oloogui ulsiin horongo luivardaj, huivaldaj, hulgailj olson horongiig Mongoldoo oruulj irj ediin zasagaa bosgoj avah ni chuhal, dahiad huuli zagdaagiinhan ni hodolj ogohgui baigaa asuudal gargaj bolohgui shdee, delhii dayar hodolson barag byh oron horongoo olood avsan, mongol bolohoor zali gargaj offshore-iin huuli ch geh shig,,,,,busad ornuud yalanguya baruuniihan erdoo l ediin zasgiin gemt hergiin zagdaa gej baaidag ter ni , tatvariin albataigaa niileed l olood avsan shdee, yamarch offshore-iin huuli ene ter gesen hudlaa haizaalah zuil baihgui ,,,,!!!!!!!!
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • ард (103.10.23.78)
    Нөгөө гадаад өр чиньтэнд би хулгайч овот шаарууд хулгайлаад тэнд нуусан
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • АРД НИЙТ (202.72.245.207)
    МАНАЙХНЫ ОФШООРТ БАЙГАА МӨНГӨ БҮГД ХУЛГАЙНХ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ШИЙДВЭР ДЭЭРЭЭ ХАТУУ ЗОСООРОЙ БИД ДЭМЖИНЭ ХАРНА ТЭМЦЭНЭ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.43.237)
    очирхүүд байжил таарна
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Ed nar uur ulsiin nereer baina lee (98.206.11.144)
    ULAMBAYAR BARSBOLD MONGOLIAN NATURAL RESOURCES INVESTMENT GROUP BVI COMPANY LIMITED Mr. Nyamaa Dovchin Industrial Holdings Partners Inc. Enkhtaivan Chimed LUCK HARVEST INVESTMENT LIMITED ENKHMAA DAVAANYAM Ascend Financial Group Ltd BALDEN BATBAYAR HIGH RANGE INTERNATIONAL LIMITED GANSUKH Khishigsuren GANSUKH Khishigsuren SUKHEE GOMBO COSMICA HOLDINGS LTD. Mr Gochoo Natsagdorj Mint Gold Trading Ltd
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (98.206.11.144)
    ULAMBAYAR BARSBOLD MONGOLIAN NATURAL RESOURCES INVESTMENT GROUP BVI COMPANY LIMITED Mr. Nyamaa Dovchin Industrial Holdings Partners Inc. Enkhtaivan Chimed LUCK HARVEST INVESTMENT LIMITED ENKHMAA DAVAANYAM Ascend Financial Group Ltd BALDEN BATBAYAR HIGH RANGE INTERNATIONAL LIMITED GANSUKH Khishigsuren GANSUKH Khishigsuren SUKHEE GOMBO COSMICA HOLDINGS LTD. Mr Gochoo Natsagdorj Mint Gold Trading Ltd
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • ARD (27.123.213.2)
    OPSHOORTONGUUDIIN MONGIIG HURAAJ OROO DARAH HEREGTEI
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.23.78)
    О Магнайг АТГдарга болог
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • эрдэнэ (103.10.23.78)
    Нэг удаа хугцаа зааж сануулаа Хугцаа хэтрэх юм бол үг дуугүй баривчлан саатууль ,, гэр бүл үр хүүхэд төрсөн ах дүүг нь гадагшаа гарах эрхийг хаа Монгол төрөөс төрсөн хөрөнгөтөн бол хулгайч байж таарна өөрөөр тийм их мөнгө олох арга байхгүй
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    al min , yanhan, gudas, shees geh metchilen.eniig yu gej oilgoh ve.hun uurlaj gomdoj thuhurch bolno.gehdee ingedeggui l bhgui yu.ene uuruu hen be.yu ch chadahgui archaagui l negen bgaa da.RR.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.242.241.249)
    Demjij bna
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.46.221)
    battalga al mine chi uuruinhiu ynhan gudas ohini ner deerh oppshoroo tataachee myy al mine
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
    • Иргэн
      Наад хvн чинь амиа хоролчихвий дээ. Яанаа
      2017 оны 07 сарын 26
    • Зочин
      Энд нэг хүн бачимдаад үхлээ шд. Өмдөндөө шээлээ юу чи.....??????
      2017 оны 07 сарын 26
  • Зочин (178.62.48.28)
    Офшор данстай мөнгө хөрөнгөө Монголд оруулж ирээгүй түүнийгээ тайлбарлаж нотлож чадаагүй нөхдүүдийг хатуу шийтгэ ар гэрийг нь баривчлан саатуулж барьцаалж байгаад ч гэсэн заавал авчируул элдэв тайлбар өгөх л байх гэхдээ тайлбаруудыг нь үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бас цагаан захтангуудыг яаж хөрөнгөжсөнийг нь тайлбарлуулж шалгаж үнэн тайлбар өгсөн эсэхийг тогтоо үүний тулд АТГ байгуулагдан ажиллаж байгаа шүү дээ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
    • irgen
      end neg offshore-toi hyn uhlee
      2017 оны 07 сарын 26
    • Зочин
      chi bitgii shaa jinger mine
      2017 оны 07 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 43 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 49 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    11 цаг 52 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 2 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК