Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

2017-7-31
0
ЖИРГЭХ

"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт нийслэлд цуглаж, туршлага солилцсон юм. Энэ үеэр Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.

 
-Та олон жил шүүгчээр ажилласан. Шүүгчээр ажиллаж байгаад шүүхийн захиргааны байгууллагад ажиллахад ямар байна вэ?
 
-Би шүүхийн байгууллагад 42 жил ажиллаж байна. Үүний 38 жилд нь шүүгчээр ажиллажээ. Сүүлийн жилүүдэд эвлэрүүлэн зуучлагч хийж байна. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хуулийг чанд баримталж ажилладаг. Шүүгчийн ажил маш хүнд. Шүүхийн процесс олон шат дамжлагатай. Шүүгч бие хүний хувьд уян хатан байдлаа алдах ч тохиолдол бий. Уйлсан, хэрэлдсэн, маргасан, цөхөрсөн янз бүрийн хүмүүсийн асуудлыг гагцхүү хуулийг барьж, итгэл үнэмшлээрээ шийддэг. Тийм ч учраас шүүгч ноён нуруутай байх ёстой.
 
Эвлэрүүлэн зуучлагчийн ажил шүүгчийнхээс огт өөр. Хуулиа баримталдаг ч оролцогчдын тохиролцоог баталгаажуулж, сэтгэл ханамжийг нь дээшлүүлэх үүрэгтэй. Иргэд маргаанаа өөрсдөө шийдвэрлэх, эвлэрэхэд эвлэрүүлэн зуучлагч зуучилж, тусалдаг. Тийм ч учраас үйлчлүүлэгчид аль, аль талдаа сэтгэл ханамж өндөр байдаг.
 
-Иргэдийн шүүгчид хандах хандлага, эвлэрүүлэн зуучлагчтай харилцах хандлага хоёр ялгаатай л байх.
 
-Ялгаатай байлгүй яахав. Шүүхийн олон шат дамжлага иргэдэд дарамттай санагддаг. Гэхдээ шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх иргэндээ үйлчилдэг болсноор иргэдийн айдас багассан нь ажиглагддаг. Эвлэрүүлэн зуучлагч ч шүүхийн нэрийн өмнөөс хариуцагчийг дууддаг. Дуудсаны дагуу шүүхэд ирээд хуультай танилцаад, маргааных нь талаар ойлгуулахаар сэтгэл ханамж өндөртэй байдаг. Шүүхдэлцэх биш өөрсдийнхөө хүсэл зорилгыг хангаад, тохиролцож, эвийн журмаар шийдвэр гаргаж болдог юм байна гэсэн ойлголттой үлддэг. Ер нь үйлчүүлэгчид тайвшраад гардаг. Харин шүүх хуралдаанд оролцох иргэд айдастай, эмээсэн байгаа нь ажиглагддаг.
 
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Орон нутагт эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг иргэд хэр хүлээн авч байна вэ?
 
-Шүүхээр үйлчлүүлж, хуульд заасан олон шат дамжлагыг дамжсанаас эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлэх нь хялбар гэдгийг иргэд ойлгодог болсон. Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ улам бүр ойртсон нь ажиглагддаг. Хүмүүс маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх сонирхолтой, шүүхэд хандсан ч эв найрамдалтайгаар төгсгөх хүсэлтэй байдаг. Тиймээс ч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд иргэдийн оролцоо өндөр. Ховд аймаг дахь анхан шатны шүүхэд гэхэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлдэг иргэдийн тоо өдөр ирэх тутам өсч байна. Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн 60 гаруй хувийг эвлэрүүлэн зуучлалаар шийдэж байгаа тоон үзүүлэлт ч бий.
 
-Орон нутагт эвлэрүүлэн зуучлалаар ихэвчлэн ямар маргаан шийдэгдэж байна вэ?
 
-Ихэнх нь зээлийн маргаан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний маргаан ихсэх хандлагатай байгаа. Гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн маргаан нь нийт хэргийн 10 орчим хувь л байдаг. Зээлийн маргааны 80 хувь нь эвлэрээд гардаг. Итгэлцээд нэгэндээ мөнгө зээлдэг. Эргээд зээлээ төлөх чадвар хомс байгаа нь ажиглагдаж байна. Үүнд эдийн засгийн хямрал нөлөөлж байх шиг.
 
-Гэр бүлийн маргааны эвлэрэл тааруу байх шиг санагддаг. Орон нутагт ямар бол?
 
-Гэр бүлийн маргааны хувьд залуучууд салах нь ихэссэн. Залуучууд тэвчээр багатай, сэтгэл санааны хувьд тогтворгүй, бэрхшээлийг даван туулах чадвар дутмагаас салах тохиолдол их байна. Олон жил ханилсан, олон хүүхэдтэй, дунджаас дээш насны гэр бүлийн салалт ч ихсэх хандлагатай байна. Ажилгүйдэл, архидалт үүний шалтгаан болдог. Гэхдээ олон жил ханилсан, олон хүүхэдтэй гэр бүл салах гэж ирээд эвлэх нь их. Харин залуучууд эвлэрэхгүй талтай. Орон нутгийн хувьд шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг.
 
-Та шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнө шүүгчээр ажиллаж байсан. Шинэтгэл эхэлсний дараа шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа. Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш шүүх хэр өөрчлөгдөж байна вэ?
 
-Шүүгч төрийн ноён нурууг дааж явдаг хүндтэй ажил. Шүүгч хуулийн хязгаар дотор ажилладаг. Эрхэмсэг зан чанарыг баримталж ажилладаг байлаа.
Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд ороод явахад ч сайхан байна. Захиргааны ажилтан болохоор арай өөр түвшинд сэтгэж, нээлттэй ажилладаг юм байна. Шүүхийн шинэтгэл үнэхээр үр дүнгээ өгч байна. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн байдал ч сайжирч байгаа. Гэхдээ шүүхийн захиргааны ажилтнуудын идэвх оролцоо тааруу байгаа нь ажиглагддаг. Сэтгэлгээ, идэвхи оролцоог нь дээшлүүлэхэд шүүхийн шинэтгэлийн дараагийн шатанд анхаарах биз ээ.
 
Намайг шүүгчээр ажиллаж байх үеийн шүүх, өнөөгийн шүүх хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Техник технологийн маш том шинэтгэл хийлээ. Боловсон хүчнээ шинэчилж байна. Шүүх үйлчилгээний байгууллага болж төлөвшиж байна. Энэ мэт шинэтгэлийн эхний үр дүн иргэдэд хүрсэн. Энэ эрчээрээ шүүхийн шинэтгэл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байдаг.
 
-Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын уулзалтад оролцохоор нийслэлд ирсэн. Сэтгэгдэл ямар байна вэ?
 
-"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо”-ны ажил саяхнаас жигдэрч байгаа. Шүүхийн захиргааны ажилтнуудад өгөөжөө өгсөн байгууллага байгаасай гэж хүсдэг. Алс холоос шүүхийн дээвэр дор нэгэн зорилготой байгаа хамт олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа.
 
Б.Цэцэгдэлгэр
0
ЖИРГЭХ
Санал болгох
“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    4 цаг 33 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    8 цаг 26 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    9 цаг 48 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    10 цаг 20 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    11 цаг 44 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    11 цаг 45 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    11 цаг 53 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    11 цаг 57 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    14 цаг 37 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    15 цаг 7 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    15 цаг 22 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    15 цаг 27 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    15 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 8 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    16 цаг 31 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    16 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    16 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 45 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    17 цаг 6 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК