Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хатуу өвөл болохыг анхааруулав

2017-8-26
0
ЖИРГЭХ

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2017.08.03/ болж, цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө. 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллээр улсын хэмжээнд 150 сум гантай, 50 сум гандуу байна. Ихэнх аймаг хадлан тэжээл бэлтгэх бололцоо тааруу болсон учраас ОХУ-аас 400 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх гарц хайж буй аж.

 

Энэ жил 517.4 мянган га-д тариалалт хийснээс  үр тариа  391.6  мянган га-д,  үүнээс улаанбуудай  367.2  мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал  75.9 мянган га-д,  тэжээлийн ургамал  25.7  мянган га-д,  эмийн ургамал 1.9 мянган га-д,  жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан. 

 

Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутагт тариалсан таримлын өсөлт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч  улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна гэж ХХААХҮ-ийн сайд хэллээ.

 

Хатуу өвөл болохыг анхааруулав 

 

Цаг уур орчны шинжилгээний газрын дэд дарга мэдээлэл хийх үеэрээ хамгийн хатуу өвөл болохоор тооцож, хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж, нөөцөлж өвлийн бэлтгэлээ хангах шаардлага байна гэдгийг анхаарууллаа. 

 

Наймдугаар сарын байдлаар цаг агаар эхний арав хоног, дунд арав хоногийн сүүл, сүүлийн арав хоногийн дунд үеэр бороотой байх урьдчилсан төлөв гарчээ. 

 

Түүнчлэн 8 дугаар сарын 1,2 дугаар арав хоногуудын сүүлчээр 2-3 хоногоор ихэнх нутгаар бага зэрэг халах ч гуравдугаар арав хоногийн эхээр уулархаг нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрч болзошгүй аж. Иймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалд анхааралтай хандаж ажиллах шаардлагатайг санууллаа. 

 

Хот хоорондын хөдөлгөөнийг зогсоожээ 

 

Арвайхээр- Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд өнгөрсөн шөнө хүчтэй адар бороо орсны улмаас төмөр бетон гүүрний далан сэтэрчээ. Иймээс дээрх чиглэлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Төмөр бетон гүүрний даланг сэргээн засварлахаар Өвөрхангай аймгийн зам арчлалтын компани ажиллаж байна гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ. 

 

Хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн зам, гүүр цөөнгүй байна. Тухайлбал, Хяргас нуур Сонгино чиглэлийн хатуу хучилттай авто зам үерт автаж, засах шаардлагатай болсон. 

 

Тээврийн хөдөлгөөнийг хаагаад байсныг саяхнаас нээжээ. Тус авто замыг Увс аймгийн АЗЗА компани ажиллаж, нэг эгнээг нь зассан. Үргэлжлүүлэн дахин нэг эгнээг засаж буй юм. 

 

Увс аймгаас 7 км газарт ширүүн аадар борооны улмаас мөн улсын чанартай авто зам эвдэрсэн. Энэ мэтчилэн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор гарч байгаа эвдрэл гэмтлийн улмаас хот хоорондын зорчигч тээврийн зарим үйлчилгээ саатаж байгаа гэдгийг тодотголоо. 

 

Үүнээс гадна Элсэн тасархайн гүүр мөн суулт өгч хаахаас аргагүй болсон аж. Одоо 400 орчим км замыг түр нээснээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжоор хангасан. 

 

Тус яамнаас гаргасан тооцоогоор авто замын эвдрэл гэмтлийг засахад 4.7 тэрбум төгрөг шаардлагатай. 

 

Улсын төсөвт суулгасан байсан хөрөнгийг тус яам наадмаас өмнө авто замуудаа сэргээн засахад зориулж, зарцуулсаар дууссан. Одоо ямар ч хөрөнгө, мөнгөгүй болсон. Тиймээс энэ асуудалд Улсын Онцгой комисс анхааралдаа авахыг хүсэв. 

 

Хурлын төгсгөлд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

 

-Ургацын урьдчилсан балансыг энэ сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах,

 

-Засгийн газрын 186 дугаар тогтоолоор батлагдсан энэ онд бүрдүүлэх аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавьж, үр дүнг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулах,

 

-Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгүүлэх, санхүүгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх, дулааны цахилгаан болон дулааны станцуудыг 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэхэд анхаарч,  нүүрс татан авалтын ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,

 

-2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах ажлын хүрээнд алслагдмал айл өрх, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийн судалгааг эртнээс гаргаж, төв, орон нутгийн эмнэлгүүдийн машин, техник, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн засварын ажлыг дуусгах,

 

-Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тундас оруулах үйл ажиллагааны явцыг ард иргэдэд сурталчилан таниулах, нэгдсэн ойлголт өгөх зорилгоор телевизийн нэвтрүүлэг хийж мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтайгаар нэвтрүүлэх,

 

-2017 оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон ой, хээрийн гал түймэр, үер, мал, амьтны гоц халдварт өвчин, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, дайчлагдсан иргэдийн томилолт, урамшууллын зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож, биелэлтийг Улсын онцгой комиссын дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.10.23.111)
    Өвөлийн хатууч яаах вэ байлын ариншан арилна дэлгэрсайхан улирал ээжлэнэ харин Өр зээль төлбөр Төрд үүрэлсэн хулгайч нараасаа л яайж сална даа Монголчууд минь
    2017 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    1 цаг 0 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    2 цаг 22 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    2 цаг 54 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    4 цаг 18 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    4 цаг 19 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    4 цаг 27 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    4 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    7 цаг 11 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    7 цаг 41 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    7 цаг 56 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    8 цаг 2 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    8 цаг 16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 42 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    9 цаг 5 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    9 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    9 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 19 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    9 цаг 40 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК