Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Цэрэндоржийн гудамжинд байгаа хөшөө дурсгалуудыг хэвээр үлдээнэ

2017-8-04
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангаас “Автомашингүй гудамж” төслийн талаар дараах зүйлийг тодрууллаа.

-“Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны газар доорх үйлчилгээ бүхий тохижилтыг хийх ажил албан ёсоор эхлээд байна. Тохижилт хийх газрыг 2016 онд олгосон бөгөөд мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж “Автомашингүй гудамж” төсөл болгон хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Улмаар Улаанбаатар хотын автозамын түгжрэл, иргэдийн амгалан тайван зорчих боломж нөхцөлийг хангах үүднээс олон улсын томоохон хотуудад хийгддэг төслийн жишгээр уг ажлыг хийхээр болсон юм. Ажлын зураг төслийг 2017 онд баталсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний барилгын ассоциацитай хамтарч байгаа. Хотын төв хэсэгт орчин үеийн жишигт нийцсэн газар доорх тохижилттой, иргэд, жуулчдын ая тухыг хангасан орчин бий болох юм.  

 

-Төсөл хэрэгжиж дуусахад түүхийн дурсгалт зүйл болох хөшөөнүүдийг эргэж тавих уу?

 

-Тэгэлгүй яахав. Зураг төслийн дагуу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжид байгаа хөшөө дурсгалуудыг байршилд нь хэвээр үлдээнэ. Тодруулж хэлбэл, зураг төслийн дагуу одоо байгаа газрын түвшин, хэмжээ, тохижилт хэвээр байхаар газар доорх тохижилтын ажил хийгдэнэ. Тус гудамжинд 1 усан оргилуур, 2 хөшөө байдаг. Хөшөө дурсгалыг түүхийн дурсгалт зүйл гэдэг утгаар нь хадгалж үлдэнэ. Усан оргилуур, ногоон байгууламжийг төлөвлөлтийн зураглалын дагуу илүү сайжруулж хийнэ. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Иргэд Шөнийн гудамжийг эхлээд шүүмжилж байсан ч одоо нэмэлт тохижилт хийснээр иргэдийн талархлыг хүлээсэн газрын нэг болоод байгаа.

 

-Газар доорх үйлчилгээний байгууламжийн ажил хэр хугацаанд хийгдэх вэ?

 

-Уг ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ. Эхний ээлжийн тохижилтын ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн. Төслийг 1-2 жилийн дотор хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Газар доорх 2 давхар байгууламж гэдэг нь инженерийн тооцоололтой нэлээн том ажил. Тиймээс тодорхой хугацаа зарцуулагдах нь ойлгомжтой. Аса циркийн хойно Сөүлийн гудамжнаас Их дэлгүүр урд талын уулзвар хүртэлх талбайг төслийн хүрээнд тохижуулна.

 

Иргэд Автомашингүй гудамж гэхээр ямарч машин явуулахгүй болгоод түгжрэл нэмэгдэнэ гэж ойлгоод байх шиг байна. Өдрийн цагаар тус гудамжинд автомашин чөлөөтэй зорчино. Тодорхой цаг хугацаанд иргэдийн тав тухыг хангах зорилгоор хааж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох гэж байгаа юм.

 

-Энэ төслийг хэрэгжүүлж буй Монголын барилгын үндэсний ассоциацийн талаар мэдээлэл өгнө үү?

 

-“Автомашингүй гудамж” төслийн санаа 2014 оноос эхлэн яригдаж эхэлсэн юм. Тухайн үед хувийн хэвшлүүдээс олон санаа гарч байсан боловч Улаанбаатар хотын маань нүүр царай болсон энэхүү гудамжийг тохижуулах төсөлд хариуцлагатай, нэр хүндтэй байгууллага оролцох шаардлагатай гэдэг үүднээс шийдэгдээгүй байсан. Төслийн хэрэгжүүлэгч байгууллага бол Монголын барилгын үндэсний ассоциаци. Монголын барилгын үндэсний ассоциаци нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй аж ахуйн нэгжүүдийг гишүүнчлэлдээ багтаасан барилгын салбарын хамгийн том нэр хүнд бүхий байгууллага байдаг. Энэ төсөлд шаардагдах бүх хөрөнгө оруулалтыг төсөл хэрэгжүүлэгч буюу Монголын барилгын үндэсний ассоциаци хариуцаж байгаа. Төслийг хэрэгжүүлэхэд нийслэлээс нэг төгрөг ч гарахгүйгээр хийгдэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна гэжнийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.70.46.207)
    Төв аймаг руугаа тонил
    2017 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin (59.153.113.12)
    Zugeer bailgaach ee, naad gudamjaa.Uur gazar baihgui yu.Naad shuudveree uurchluh heregtei.Zaluuchuud, hugshid heden uieeree naana chini amarch zugaalj, durtai duunuudaa duulj bolovson amarch chaddag gazar.Zaaval negiig nuraaj nuguug baiguulah geed baidag yamar uchirtai yum be, bas l mungu yavj baigaa biz.Huduuniihun ta nar hotin soeltoi irged bolj bolohgui baina uu.Tegj baihaar hotin zahaar baigaa gazruudaa yanzlaach dee.Barag hotin tuvd baigaa Hailaast,Dari eh, Chingeltei, Heden buudluudaa,Gandangiin havi zereg hachin zavaan gazruudaa soeljuulaach dee.Hamgiin turuund saihan bolgomoor gazruud zunduu l baina shuu dee.Naad gazraa orhi.
    2017 оны 08 сарын 06 | Хариулах
  • Zob (103.26.193.175)
    nomin delguur bn bidend oor delguur uilchelgee hereggui ternii orond oor gazar emneleg surguulia Bariach huuchaar bailgaash malbai tom baishin hereggui ard tummees sanal abahgui hotiin udurdlagiig oorshöoh temcel ard olon hiine chuu..,.,,,
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
  • Ж.Б (202.9.41.116)
    Ямар ч тохиолдолд иргэд,оршин суугчидаас асуулга явуулж байж шийдэх асуудал.
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
  • АМГАЛАН АМЬДРАЛЫГ ХҮСЭГЧ (66.181.186.249)
    УРТНАСАН ГЭЖ ЭНЭ ХҮН ЧИНЬ ЯАСАН АМЬДРАЛААС ТАСАРХАЙ ХҮН БЭ. ТЭР АЭССЦИАЦИ ГЭЭД БАЙГАА ЮМ ЧИНЬ ОРШИН СУУГЧ БИДЭНД ЯМАРЧ ХАМААГҮЙ. ЭСЭРГҮЙЦЭЖ БАЙНА
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.186.249)
    ЭНЭ ТӨСЛӨӨ ЗОГСООГООЧЭЭ. ЧИМЭЭГҮЙ ХОТ ГЭСЭ ТӨСӨЛ ЧИНЬ ОЙР ОРЧМЫН ХҮМҮҮСИЙН ХУВЬД МАШИХҮНДЭЭР ТУСЧ НАСТАЙ ХҮМҮҮС НЬ ТЭР ШУУГИАНД ЦУС ХАРВАХ ГЭЖ БАЙНА. ЮУН ЧИМЭЭГҮЙХОТ. ЯНХАН ХАР ТАМХИНЫ ҮҮР БОЛЖ БАЙХАД.ЯМАР ХҮМҮҮС МӨНГӨ УГААЖ ГАЗРЫН НАЙМАА ХИЙЖ БАЙНА ГЭЖ АМТАЙ БОЛГОН ЯРЬЖ БАЙНА. БОЛИОЧ
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • SUUGII (66.181.184.124)
    Иргэд Шөнийн гудамжийг эхлээд шүүмжилж байсан ч одоо нэмэлт тохижилт хийснээр иргэдийн талархлыг хүлээсэн газрын нэг болоод байгаа....ENE BOL HARIN HUDLAA SHUU. HUN YUM HIIJ BAIHAD SHUUMJLEH AMARHAN. TEHDEE UNEHEER SHUUMJLEH YUM BAS BNAA. SEOULIIN GUDAMJ DAHI SHUNIIN GUDAMJ CHINI BAAHAN HOOL IDEJ ARHI PIVO UUJ ARHIDAJ SUUDAG BIE UNELEGCHID, NUUTSAAR UVS MUS ZARDAG HUMUUS HOLHILDOJ BAIGAAG HARJ HYANADAG HUNGUI, HOGIIN GAZAR BOLJ HUVIRCH BAIGAAG MEDEH UU
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • ТЭР
      ЧИ ОЙР ХАВЬД НЬ АМЬДАРДГҮЙ НОХОЙ БАЙНА ЛДАА
      2017 оны 08 сарын 04
  • Зочин (66.181.185.157)
    Шинээр юм бүтээгээч! Зүгээр байсан юмыг эвдэж буулгаж байх ямар хэрэг бна аа? Тэнэг Батболд оо!
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.43.182)
    Тэр хавийн оршин суугчид нь хязгаартай цаг нь дуусахаар гэртээ орж унтах уу?
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    3 цаг 35 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    7 цаг 29 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    8 цаг 51 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    9 цаг 23 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    10 цаг 47 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    10 цаг 47 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    10 цаг 56 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    11 цаг 0 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    13 цаг 40 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    14 цаг 9 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    14 цаг 25 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    14 цаг 30 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    14 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 11 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    15 цаг 34 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    15 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    15 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 цаг 48 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    16 цаг 9 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК