Цахилгааны шугам засварын ажил үргэлжилж байна. Засварын хүрээнд хэрэглэгчдийн цахилгааныг түр хязгаарладаг.
Баянгол дүүргийн зарим хэсэгт өнөөдөр /2017.08.13/ цахилгаан хязгаарлах юм.Тодруулбал, 22.00-09.00 цагийн хооронд доорх газруудын цахилгааныг түр таслана.
Тодруулбал, Баянгол дүүрэг 6, 7-р хороо, Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг, ГССҮТ-ийн орчмоор, 1, 3, 4, 10-р хороолол, Горький, Зүүнаран, Хөтөл, Овоотын гудамж, эдгээрийн ойр орчмоор цахилгаан хязгаарлах юм байна.