Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорихоос оргоод 23 жилийн олдсон иргэн Т: 3 жил хоригдоод суллагдах байтал 23 жил шаналж явсандаа харамсаж байна

2017-8-17
0
ЖИРГЭХ

Хорих ангид ял эдэлж байсан Т нь Баян-Өлгий аймгийн харьяат. 1993 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн байж. Тэрээр Баян-Өлгий аймаг дахь Хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 1993 оны аравдугаар сард оргож Казахстан улс руу зугтжээ. Араасаа эрэл хайгуул хийлгэхгүйн тулд өөрийгөө нас барсан гэж хуулийн байгууллагынхан болон эргэн тойрны хүмүүст ойлгуулах нь хамгийн зөв гэж бодсон байна.


Ингээд өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт, бичиг бүрдүүлж бусдаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлжээ. Түүний санаснаар болж, 2009 онд аймгийн Прокурорын газраас оргодол Т-д холбогдох хэргийг нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” гэнэ. Гэхдээ энэ хуурамч бичиг баримтыг өөрөө бүрдүүлсэн үү, оргодол олдохгүй байсны улмаас хуулийн хугацаанд Прокурорын байгууллага энэ хэргийг хаасан уу гэдгийг одоогоор шалгаж байна.


Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран ажилласны үр дүнд нас барсан гэх оргодол Т-г тус аймгийн нутаг дэвсгэрээс энэ оны зургадугаар сард буюу 23 жилийн дараа илрүүлжээ. Оргодол Т-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлээд байна.


23 жилийн дараа эх орондоо ирсэн иргэн Т-тэй уулзаж товч ярилцлаа. Үнэн зөвийг хуулийн байгууллага тогтоох нь дамжиггүй. Харин түүний хувьд ийнхүү гурван жилийн хугацаанд ял эдлэх байснаас оргон зайлж, бүтэн 20 жилийнхээ амьдралыг харлуулсан нь бодит үнэн юм. Иймээс бусад хүмүүст сургамж болгох үүднээс түүнтэй хийсэн яриаг хүргэж байна.

 

-Та яг ямар хэргээр ял шийтгэгдэж байгаад оргосон юм бэ?


-Би 1993 онд Тува улсаас мал хулгайлсан хэргээр гурван жилийн хорих ял аваад, хоригдож байхдаа Казахстан улсын хилийг хууль бусаар давж оргосон юм. Маш харамсалтайгаар өөрийнхөө амьдралыг би өөрөө л бусниулсан. Залуус минь миний алдааг битгий давтаасай гэж хэлмээр байна. Үнэндээ бол Тувагаас манай малыг хулгай хийсэн юм. Малынхаа араас яваад, буцахдаа цөөнгүй мал авчирч нутгийнхаа иргэдэд тараасан. Үүнээс болж малын хулгайн хэргээр гурван жилийн ял сонсоод дөрвөн сар эдэлж байхдаа оргосон юм. Оргодол хүн яахав орох оронгүй. Тэнд очоод удаа ч үгүй машины осолд орж хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Хөл дээрээ босохтойгоо болж хар зах дээр тэрэг түрдэг байлаа. Ингээд “Монголоос ирсэн хүнийг малчнаар авна” гэсэн зар харж, зарын дагуу нэг айлд очоод 170 адуутай айлыг 1700 адуутай болтол мал хариулсан даа. Эмнэлэгт хэвтэх, малчин болох бүртээ бичиг баримтаа хаясан гэсэн шалтгаан л хэлж аргалж байлаа. Гэхдээ дотроо бол өдөр бүр хэзээ намайг хуулийн байгууллагаас ирж баривчлах бол доо гэсэн айдастай амьдарсан. Хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг би яс махандаа тултал ойлгосон. Хорих ангиас оргоод хүний нутагт 23 жил болно гэдэг амар амьдрал биш. Эх орондоо харих юмсан гэж өдөр бүр бодож байгаад ирлээ.

 

-Та хорих ангиас оргох үедээ гэр бүлтэй байсан уу?

 

-Байлгүй яахав. Миний охин нэг настай байсан. Намайг шоронд орохоор манай эхнэр охиноо ээж аавд минь өгөөд хүнтэй суусан байсан. Ээж минь 96 настай хөгшин байгаа. Аав минь намайг энд ирэхээс цөөхөн сарын өмнө нас барсан байсан. Аав, ээж хоёр минь намайг аль хэдийн нас барсан гэж бодоод хойноос минь буян хийж байсан юм билээ. Ирэхэд охин минь хоёр хүүтэй болчихсон байна. Миний охин, ээж хоёр намайг хараад хамгийн их баярласан даа. Тэднийгээ энэ олон жил зовоосондоо дахин дахин гэмшиж байна.


-Та охинтойгоо, зээ, хүргэнтэйгээ одоо дотно байгаа биз дээ?


-Би өвөө нь юм чинь зээ маань намайг өвөө гэж дуудалгүй яахав. Сая зээ хүү маань надтай хамт байж байгаад буцсан. Охин хүргэн хоёр маань сайхан ажиллаж амьдарч байна. Олон жил сураггүй болж эднийгээ зовоосондоо харамсч байна. Гурван жилийн ялаа эдэлчихгүй, 23 жил гэрийнхнийгээ зовоож, ээж аавыгаа гомдоож, өөрийгөө тарчлаасандаа ах нь үнэхээр харамсаж байна даа. (нүдэнд нь нулимс цийлэгнэв)

 


-Таныг өөрийгөө нас барсан гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж байна. Та ийм хэрэг үйлдсэн юм уу?


-Би өнгөрсөн жил Баян-Өлгий аймагтаа ирсэн. Насны эцэст нутаг орноо бараадахаас өөр арга байгаагүй. Байсан айлаасаа бүтэн жил гуйж байгаад хэлж хөөцөлдөж, эх орондоо ирлээ. Угаасаа оргохдоо л би бичиг баримтгүй байсан. Би энд ирээд өөрийгөө нас барсан гэсэн бичиг баримт бүрдүүлээд, хэрэг маань хаагдсаныг мэдсэн. Гэхдээ би өөрөө хэргээ хүлээж ирээгүй. Цагдаагийн байгууллагаас намайг шалгаж дуудсан. Тэгээд л би илчлэгдсэн юм. Одоо оргон зайлсан гэсэн шалтгаанаар шалгагдаж байгаа.

 


-Цаашид яая гэж бодож байна?


-Миний хэрэг хуулийн дагуу нэг тийшээ шийдэгдэх байх. 27 настайдаа оргосон. Одоо би 53 настай. Насныхаа эцэст цайгаа хувааж уух ханьтай болж, 96 настай ээжийгээ сайхан асарч, аавынхаа буяны ажлыг сайхан хийж, үнэнч шударга ажиллаж амьдарна гэж бодож байна. Нэг үгээр хэлэх юм бол маш их санаа амраад байна. Энэ олон жил дандаа л айдас түгшүүртэй байлаа. Гурван жилийн ялаа эдлээд гараад ирсэн бол аавтайгаа уулзчихсан, ээжийгээ зовоохгүй, гэр бүл өнөр өтгөн, бүтэн байх байлаа. Залуус минь тэвчээр хатуужилтай байгаарай. Хэрэг хуучирна гэж хэзээ ч байхгүй. Тиймээс миний алдааг хэн ч бүү давтаасай гэж бодож байна. Үүнийг л захимаар байна.


Б.Уранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • АРХАГ ХУЛГАЙЧ БАЛИУС БАЯСАА (66.181.182.144)
    ХАМАА ЧИ ЖИРД ГУРАВХАН ЖИЛ АВААД ӨӨРТӨӨ САЙН ДУРААРАА ЧАНГЫН ЯЛ ӨГЧИХСӨН БАЙНАШТ.ЧИ Ч ТЭНЭГ ЛАЛАР ЮМАА.БООРЦОГНЫ ШОРОНД ЖИЛ ГАРАН БОЛООД Л ГАРИЙШТ.ЯАСАН ГӨЛГӨӨ АЙГАА ЮУ? ОДОО ХАЛХЫН ШОРОНД МӨНГӨГҮЙ ХУЛГАЙЧ ШУУД НИНЖА БОЛНО.ХАМАА ЧИ ГАЙГҮЙ БАЙХАА.САЙН ӨМГӨӨЛӨГЧ АВААД АРГААД БАЙ.
    2017 оны 08 сарын 20 | Хариулах
  • зочъъ (103.212.117.88)
    Тува нар олон Монголчуудын алсан даа !!!!!Өршөө
    2017 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Туваагийн хулгайч нарт олон айл малаа алдсан даа энэ бол Монгол төрийн арчаагүй байсаны гай Улсын хэлээ хамгаалаж чадахгүй байсанаас энэ
    2017 оны 08 сарын 19 | Хариулах
  • халиун (182.160.36.42)
    Баттулга ерөнхийлөгч өршөөчих байхаа.
    2017 оны 08 сарын 19 | Хариулах
  • xalx (202.179.2.118)
    Ix zovjee xuurxii,ylaa xetryylen edeljee
    2017 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (103.57.93.75)
    Хуулийн хулгайч баттулгад хандаж би ял шийтгэлээ өөрөө өөрийн биеээр 23 жил эдлэв. ингэсэн хүнд ял шийтгэл байхгүй биздээ.би хуулийг хулгайлж ял завшаагүй биз дээ.гэж хүсэлтээ гарга.өршөөл үзүүлнэ биз дээ.баттулгаа
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • Zoshin (202.70.46.211)
    Jinhen er hun bna aimgiin pokupopynhon tud herdiig haahyn tul oorsdoo nas barsan gej huuramsh bishig barimy burduulj hergiig haaj medeenees hasuulsan
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ene hyniig orshooh heregtei shdee, aldsan malnaasaa bolj l malaa olj irehdee bas joohon um hiij,,,,,toriin hulgaichuudiin derged odoo yuch bish, olon jil zovsoniig ni bodson orshooh yndeslel baij bolno shdee, 96 tai eejteigee baig l dee, bas ter hoorond um bolno shyydee, huuliinhan orshool uzyyleh heregtei
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (112.72.11.103)
    Ene hun ene nasni amidralaaraa ooriigoo yallajee.odoo zugeer huulia deedelj tensen CH ymuu belegdliin jurmaar huuli sonsgood yavuulah heregtei.osold orohdoo uhsen bol.esvel Mongoldoo ireegui bol yahiin.tsagdaa shuuh yugaa ch medehgui baij l bgaa sde.
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • манай улсын хууль новш.шүүгч нь тэнэгүүд (66.181.177.139)
    хил хууль бус зөрчснөөр захиргааны арга хэмжээ авч болох бсан.гадаадаас мал хулгайлж ирэх ял биш.гадаадад хүн алаад ирэхч ялгүй.зөвхөн хил яаж нэвтэрсэн гэдэг бий энэ нь захигааны арга хэмжээ.гэтэл манай хуулийнхан ял болгох гээд ялладаг.
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (202.9.42.77)
    27 nastai orgood 23 jiliin daraa 50 tai ene ony 6 sard barigdsan baital odoo 53 tai setguulchee zuv bich
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Төрөөс төрсөн баячууд гэдэг хүмүүс цөм хулгайлаж баяжсан хулгайч шүү дээ тэдэндээл эхлээд ял өг Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугцаа дуусан байна Энэ хүн угийн хулгайч биш хүн юм байна Хулгайчаас болоод ийм үүлдэл хийсэн байна Дахин ийм үүлдэл хийхгүй нь тодорхой байна
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.120.148)
    хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан юм биш үү хө.
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (202.70.46.229)
    Zugeer l saihan amidrahad ni tus bol
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Харын хулгайч малыг нь хулгайлсан байхад араас ньочож малаа авсан байна авсан малаа малаа тэдгээр хулгайчид алдсан нутагын олондтараасан байна ,3, жил энэ хэрэт оноогүй ял байна 27 жил энэ хэгээс болоод өөрийгөө ялалсан байна одоо хөөн хэлэлцэх хугцаа дуусан зүгээр явууль
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    6 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    4 цаг 0 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    5 цаг 22 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    5 цаг 54 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    7 цаг 18 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    7 цаг 18 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    7 цаг 27 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    7 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    10 цаг 11 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    10 цаг 41 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    10 цаг 56 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    11 цаг 1 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    11 цаг 16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 42 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    12 цаг 5 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    12 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    12 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 19 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    12 цаг 40 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК