Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Өгөөж чихэр боов“ ХХК болон Авто плазагийн уулзварын нээлт боллоо

2017-8-28
0
ЖИРГЭХ

Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороо, Авто плазагийн уулзварын нээлт өнөөдөр боллоо.

 

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцов. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар, 11 дүгээр хороо,  ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа билээ.  

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд бас нэг чухал алхам бол уулзваруудыг өргөтгөх явдал юм. Хотын төв замуудын уулзвар нь ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй. Тиймээс энэ жил 4 томоохон уулзварыг шинэчилж байгаа. Жишээлбэл, өнөөдөр бидний нээлтийг нь хийж буй “Өгөөж чихэр боов” ХХК-ийн  уулзварыг Сөүлийн гудамж талдаа 2 эгнээ байсныг 5 эгнээ болгон, Үндсэн хуулийн гудамж урдаасаа хойш 6 эгнээ байсныг 9, хойноосоо урагш 5 эгнээтэй байсныг 8 эгнээ болгон өргөтгөн шинэчиллээ. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 25 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн энэ жил Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар зэргийг өргөтгөн шинэчилсэн байгаа” хэмээн онцлов.

 

“Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн  17-24.5 метр, эгнээний тоо 5-9,  явган хүний зам 1.5 м – 3 метрийн өргөнтэй болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болоод байна.

 

Харин Авто плазагийн уулзварыг өргөтгөн шинэчилэх ажлын хүрээнд Их тойруугийн өргөн чөлөө 2 талдаа  6 эгнээтэй байсныг баруун тийш эргэх 1 эгнээ нэмж, 7 эгнээ, урдаасаа хойш 2 эгнээ байсныг 5 эгнээ, хойноосоо урагш 2 эгнээ байсныг 3 эгнээ болгон өргөтгөлөө. Өргөтгөл шинэчлэлт хийснээр Их тойруу дахь 100 айл, Өлзий төвүүдийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байгаа юм.

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Байнгын ачаалалтай байдаг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах  Авто плазагийн уулзвар нь 1990, 2010 онд өргөтгөл шинэчлэлт хийж байсан юм.  Хотын авто замын хэт түгжрэл, иргэдээс ирсэн саналыг үндэслэн энэхүү уулзварыг нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд засварлахаар шийдвэрлэсэн билээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Велтэд лайн Монголия” ХХК ажиллаж, гэрээт хугацаандаа ажлаа дуусгасан байна” хэмээв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хорлоо (66.181.191.17)
    Сайхан тууз хайчилж, нээлт хийсэн хүмүүс. ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж байдаг. ТЭр хавийн замыг шулуунаар нь 16-р сургуулийн хойд булан хүртэлх замыг хавь ойрых нь газрыг чөлөөлөөд засаж болоогүй юм бэ? Хангай хотхоны урд уулзвар, 16-р сургуулийн зүүн хойд буланд харагдаж байгаа замаар маш олон машин явж өнгөрдөг. гэвч тэр орчмын замыг зам гэх үү? там гэх үү? Тэрорчмын газрыг чөлөөлж, замыг засаад, явган хүний зам,гарцтай болгомоор байна. Хаагуур нь хүн явах вэ? Хүүхдүүд явах вэ? ямар ч явах газар байхгүй.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • ТЭгш эрх тэгш боломж ТББ тэргүүн (66.181.191.17)
    Сүхбаатар дүүргийн 10-р хороо буюу Автоплаза орчмын замыг баруун зүүн эргэдэг болгосон болохоор хойноосоо ирэх авто машины урсгал нэмэгдсэн. Гэвч хойд талын замын нэг уузвар бүр аймаар. Яагаад түүнийг анзаарч хамт засаж болдоггүй юм бэ? Хангай хотхоны урд уулзвар, 16-р сургуулийн хойд буланд явган хүн явах боломжгүй, хойд талаас ирэх авто машины урсгал ихтэй маш хэцүү газар байгаад байна. Хойхон талд нь шинээр нэг орон сууц баригдаад дуусдаггүй. Зүүн талд нь баахан авто машины граж, 16-р сургуулийн хашааны булан тээглэсэн. Одоо түүгээр сургууль, цэцэрлэгийн олон хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэнэ. Түүнийг яагаад засаж болохгүй байгаа юм бэ? Сая хотын дарга 16-р сургуулийн засварын ажилтай танилцахдаа түүний тухай юу ч яриагүй байна. Ер нь Хангай хотхоны тэр хавийг хот их ач холбогдол өгдөггүй. Анзаардаггүй. тэр булангийн замыг янзалж, явган хүнд аюулгүй болгох хэрэгтэй байна. Өмнө нь олон сургууль руу хүүхдүүд явна. Хангай хотхонд дунд сургууль байхгүй. жижигхэн бага сургууль, цэцэрлэг хоёр
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    1 цаг 1 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    2 цаг 23 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    2 цаг 55 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    4 цаг 19 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    4 цаг 20 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    4 цаг 28 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    4 цаг 32 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    7 цаг 12 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    7 цаг 42 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    7 цаг 57 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    8 цаг 3 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    8 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 43 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    9 цаг 6 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    9 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    9 цаг 17 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 20 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    9 цаг 41 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК