Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Есдүгээр сарын өрнийн зурхай

2017-9-03
0
ЖИРГЭХ

ХОНЬ /3.21–4.19/

 

Ялагдах дургүй, төрөлхийн өрсөлдөгч хонины ордны ивээгч гараг энэ сард тун тааламжтай байрлалд очих гэж байна. Тиймээс өмнө нь дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлж, шинэ зүйлийг туршиж үзэх, аз сорьсон алхам хийхэд тохиромжтой.
Ажил, карьер Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай. Таны цаашдын ирээдүйд туслалцаа үзүүлэх хүмүүстэй танилцана. Илүү тогтвортой ажиллахын тулд бусадтай маргалдахаас зайлсхий.
Мөнгө, санхүү: Сарны байрлалаар таны мөнгө санхүү тогтвортой байх болно. Бусдад мөнгө зээлүүлэх, зээлж авахаас сэргийл. Бага хэмжээний эрсдлээс болж санхүүгийн дарамтад орох аюултай.
Хайр дурлал: Хостой хонийн ордныхны хувьд хэвийн харилцаатай байх бол ганц биечүүд өөрт тохирох сайн хүнтэй учрах болно. Та түүнийг сорьж, өөрт нийцүүлэх гэж хүчилснээр үргээж болзошгүй. Тайван бас ухаалаг байхыг од эрхэс зөвлөж байна.
Эрүүл мэнд: Сарын дундаас үе мөч гэмтэх, зовуурилж болзошгүй тул дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Дэглэм барих, хүнд спортоор хичээллэхэд тохиромжгүй. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь амин дэмийн дутагдлаас сэргийлнэ.

 

ҮХЭР /4.20–5.20/

 

Тайван дөлгөөн үхрийн ордныхны хувьд энэ сар донсолгоотой, сэтгэл догдлом сар байх болно. Та огт өөр орчинд орж, шинэ хүмүүстэй танилцана. Тэдгээр хүмүүсийн дотор найз нөхөд, хайр дурлал ч байж магадгүй тул биеэ зөв авч явахыг од эрхэс зөвлөж байна.

Ажил, карьер: Энэ сард таныг маш том сорилт хүлээж байна. Дарга тань чухал ажил даалгах, шинэ төсөлд томилно. Та боломжийг алдалгүй ашиглаж чадвал ирээдүйдээ том алхам хийж байгаа хэрэг юм.
Мөнгө, санхүү:  Сарны нөлөөллөөс таны эд хөрөнгийн ашиг сонирхол буурна. Тиймээс их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, дансаа хаах зэрэг тохиромжгүй. Өндөр эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.
Хайр дурлал: Хамтрагчаасаа уйдах, шинэ харилцаа үгүйлж болзошгүй. Хосдоо үнэхээр хайртай юу, эсвэл өөр хэн ч байхгүй учраас хамт байгаа юу? гэж өөрөөсөө асуух цаг. Хүнд хэцүү үед яаран шийдвэр гаргалгүй хүлээцтэй хандах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Энэ сард сэтгэл санаа гэнэтийн цочролд орох, эргэн тойрны хүмүүсээсээ болж тавгүйтэх мэдрэмж төрнө. Сарын эхний үед хүлээцтэй байж, биеэ барьж чадвал энэ бүхэн өөрөө танаас холдон одох болно.

 

ИХЭР /5.21–6.21/

 

Энэ сард ихрийн ордныхон эмзэг мэдрэмтгий байна. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсох, өнгөрснийг мартах, шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжтой. Сарын эхэнд тавгүйтэж магадгүй ч түр зуурын мэдрэмж байхыг од эрхэс зөгнөж байна.
Ажил, карьер: Илүү нухацтай, чухал албан тушаалд орно. Та ч төвөггүй гүйцэтгэх болно. Ажлын байран дээр өрсөлдөөн бий болох болно. Тэвчээртэй, ухаалаг хандах хэрэгтэй.
Мөнгө санхүү: Санхүүгийн эрсдэлтэй алхам хийх, өндөр үнэтэй эд зүйл худалдан авахаас бүү ай. Энэ сард танаас “гарсан” бүхэн эргэн ирэх болно. Найз нөхөд, хамт олондоо гэнэтийн бэлэг барих нь таны нэр хүндийг өсгөнө.
Хайр дурлал: Тогтворгүй харилцаандаа цэг тавих зөв цаг үе. Романтик болзоо, хэрүүл маргаан, сэтгэл догдлом уулзалт гээд таныг олон зүйл хүлээж байна.
Эрүүл мэнд: Орхисон спортоороо эргэн хичээллэх, хүч сорьсон дэглэм барихад тохиромжтой. Уураг, амин дэм хэрэглэх нь хүч тамир сэргээнэ.

 

МЭЛХИЙ /6.22-7.22/

 

Сарын эхэнд “сайн”, дунд үед “муу”, сүүлээр “гайхалтай” байх болно. Сарын 22-нд шинэ хүнтэй танилцана. Тэр хүн ажил мэргэжил, хайр дурлал гээд танд юу дутагдаад байсныг мэдрүүлэх болно. Өөрийгөө сонсож, хүлээцтэй байхыг од эрхэс зөгнөж байна.
Ажил, карьер: Өмнө нь учирсан бэрхшээл үргэлжилнэ. Гэхдээ та тэнцвэртэй байдлыг тогтоосноор шийдвэрлэж чадна. Сарын эхэнд онц зүйл болохгүй ч дунд үеэс чухал ажил хүлээн авна. Боломжийг ашиглаж чадвал тушаал дэвших, нэр хүндтэй болох болно. Ажил хэргийн сонирхолтой саналууд ирэх ба зарим нь хувийн бизнесээ нээнэ.
Мөнгө санхүү: Санхүүгийн хувьд уналтад орох, өр нэхэгдэж болзошгүй тул яаран зарлага гаргах хэрэггүй. Хичээн хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа нэлээд зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.
Хайр дурлал:  Гэр бүл, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаж, мартагдашгүй сайхан аяллыг зохион байгуулаарай. Энэ нь таны сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлж, дотны хүмүүст тань том бэлэг болно.

Эрүүл мэнд: Энэ ордныхны сэтгэл санаа тавгүйтэх, гутралд орох тул бясалгах, тайвшруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

 

АРСЛАН /7.23-8.22/

 

Ухаалаг байж өөрийгөө хүндлэх сар. Их ашиг амласан эрсдэлтэй алхам бүү хий. Үр дүнг тооцоолж уран сэтгэмждээ автах хэрэггүй. Дотоод сэтгэлээ сонсож, бусдын төлөө бус өөрийнхөө төлөө алхам хийгээрэй.
Ажил, карьер: Сонирхолтой үйл явдлууд тохиож, ажил төрлөө өөрчлөх боломж ирнэ. Удаан нэг газраа байсан бол бууриа сэлгэх нь их ашиг авчирна. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй холбоо тогтооно.
Мөнгө санхүү: Сайн мэддэг зүйлээ ч сайн тооцоолж бодитоор хандаж хөрөнгө оруулах хэрэгтэй. Санхүүгийн төлөв байдлаа бусдад зарлах, онгирох хэрэггүй. Атаархаж жөтөөрхөхөөс сэргийл.
Хайр дурлал: Романтик адал явдал, шохоорхол, хөнгөн сээтэгнэлээр дүүрэн сар. Хуурмаг мэдрэмжид автаж хайртай хүнээ гомдоохоос болгоомжил. Хостойгоо хамт хийж болох сонирхолтой зүйл турших нь харилцааг амилуулах болно.
Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч бай. Ядаргаанд орох, бэртэхээс сэргийлээрэй.

 

ОХИН /8.23-9. 22/

 

Амьдралын бүхий л хүрээнд санаачилгатай байж өөрийгөө нээн харуулах цоо шинэ боломж ирлээ. Бусдыг шүүмжлэх, өөрийгөө дөвийлгөснөөр хамт олны дундах нэр хүндээ алдаж болзошгүй. Шинэ санаа, цаашдын зорилгоо бусадтай хуваалцсанаар өмнө нь олж хараагүй шинэ зүйлийг нээх болно.
Ажил карьер: Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд завгүй байх болно. Сарын дунд үед өөрийгөө батлан харуулах боломж ирнэ. Алдахгүй байх хэрэгтэй.
Мөнгө санхүү: Сайн байна. Тиймээс та удтал авахаар мөрөөдсөн зүйлээ худалдан авч чадна. Хамаатан саданд тань материаллаг дэмжлэг хэрэгтэй болно. Мөн үр хүүхэд, ахуй амьдралын асуудалд багагүй мөнгө зарна.
Хайр дурлал: Романтик адал явдлаар элбэг cap. Та анхны харцаар ч дурлаж мэдэх бөгөөд үнэхээр хань тань мөн гэж үзэх юм бол гэрлэх санал тавина. Энэ сард баталгаажуулсан гэрлэлт урт удаан настай байх магадлалтай.
Эрүүл мэнд: Хэвийн байна. Гэхдээ жин нэмэх, дотор муухайрахаас сэргийлэх үүднээс хоолны шинэ дэглэм барьж, спортоор хичээллэх хэрэгтэй.

 

ЖИНЛҮҮР /9.23-10. 22/

 

Энэ сард унтаа байдлаасаа сэрэх цаг. Боломж ирэхийг хүлээлгүй өөрөө бүтээхэд тохиромжтой. Зорилгодоо хүрлээ ч санаа амралгүй зогсолтгүй хөдөлмөрлөж чадвал сарын дунд үед маш сайхан боломж ирнэ.
Ажил, карьер: Бүтээмж ихтэй, завгүй байна. Санаа амарч болохгүй. Энэ үед л хичээж чадвал нэг хэсэгтээ амжилтаар тасрахгүй.
Мөнгө санхүү: Бусдад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тохиромжтой. Шагнал урамшуулал хүртэх, гэнэтийн их хэмжээний мөнгө олох зэргээр “одтой” байхыг од эрхэс зөгнөж байна.
Хайр дурлал: Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. Хайр дурлалын асуудалд залхуурах хэрэггүй. Хэт их завгүйгээс болоод хамтрагчаа гомдоож болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй.
Эрүүл мэнд: Стресс, сэтгэл гутрал, ядаргаанд орж болзошгүй. Сайн хөдөлж, идэвхтэй байгаарай.

 

ХИЛЭНЦ  /10.23-11.21/

 

Нууцлаг тачаангуй хилэнцүүдийг адал явдал хүлээж байна. Хуучин эд зүйлээ цэгцэлж хорвоог өөрөөр харж эхлэх болно. Ашигтай саналаас бүү татгалз. Сарын эхэнд буруу хүмүүстэй нөхөрлөх хэрэггүй. Та оюунлаг хөгжилдөө илүү анхаарах ба шинэ зүйл турших хүсэлд автана. Хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ажил карьер: Алдаж онох болно. Гэхдээ бүтэлгүйтлээс та хамт олны дундах олон янзын хүмүүсийн жинхэнэ нүүр царайг олж танина. Таны дэврүүн сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүсээс болгоомжил.
Мөнгө санхүү: Тогтвортой байна. Данс нээлгэх, мөнгөн хадгаламж нээлгэх нь гэнэтийн эрсдэлээс хамгаалах болно.
Хайр дурлал: Болзоо, шинэ учрал, адал явдал тохионо. Хамтрагчтайгаа шинэ газраар аялж, бие биеэ таних нь харилцааг бэхжүүлэх болно. Хуучин дурлал эргэн сэргэнэ.
Эрүүл мэнд: Сайтар амарч байх шаардлагатай. Хэт халах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Дугуй унах, усанд сэлэх нь эмчилгээний нөлөөтэй.

 

НУМ /11.22-12.21/

 

Нумыхны ажил хэрэг, хайр дурлал үлгэрийн мэт байх болно. Та энэ сард ухаалаг байж чадвал удаан хугацааны тогтвортой харилцаа үүсгэнэ. Сэдсэн ажилд өрсөлдөгч гарч ирж магадгүй ч тоохгүй байж чадвал үр дүнд хүрэх болно.
Ажил карьер: Сарын эхэнд онц өөрчлөлт гарахгүй ч дарга тань урам өгч, хурал зөвлөгөөнд урина. Боломжийг бүү алд.
Мөнгө санхүү: Маш сайн байна. Мөнгө их хэмжээгээр орж ирэхийн зэрэгцээ ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл хурдан өснө. Зарим нумууд томоохон худалдан авалт хийнэ.
Хайр дурлал: Гэнэтийн учрал, санаандгүй болзоонд уригдана. Найзтай болоод удаж байгаа хүмүүс албан ёсоор батлуулах шийдвэр гаргана. Гэрлэгсдийн хувьд эцэг эхдээ анхаарал халамж тавих хэрэгтэй болно.
Эрүүл мэнд: Хэвийн сайн байна. Нэмэлт тэжээл хэрэглэх, спортоор хичээллэхийг зөвлөж байна.

 

МАТАР /12. 22-1. 19/

 

Матрын ордныхны хувьд үйл явдлаар арвин сар болно. Удаан хүлээсэн боломж ирэх тул зөв ашиглаж хүссэндээ хүрэхийг хичээх хэрэгтэй. Хувийн амьдралаа олонд дэлгэснээр харилцаандаа сэв суулгаж болзошгүй. Асуудлыг шийдмэг, хурдан шийдвэрлэхийг од эрхэс зөвлөж байна.
Ажил карьер: Баяр хөөртэй, хамт олонч байх болно. Ажлаа хянаж, доод албан тушаалтнуудтай зөв харилцах хэрэгтэй. Одоогийн ажил цаашид үр өгөөжөө өгөх тул тэвчээртэй байх нь үр дүнтэй.
Мөнгө санхүү: Өөрөөсөө доогуур төвшний хүмүүст туслах, хандив өгөх нь олон асуудлыг өөрөөр харахад тань тусална.
Хайр сэтгэл: Гэр бүлтэй матрынхны хайр дахин сэргэж урьд өмнө байгаагүй харилцан ойлголцолд хүрэх болно. Таарамжгүй хосуудын харилцаа төгс зохицолд хүрнэ. Ганц биечүүд сарын дунд үеэс заяаны ханьтайгаа учрах магадлалтай.
Эрүүл мэнд: Ханиад хүрэх, халдварт өвчин авч болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй.

 

ХУМХ /1.20-2.18/

 

Нээлттэй, тааварлашгүй сар ирж байна. Та гэнэтийн шийдвэрийг ч сайн тунгааж бодож гаргаснаар өөрийн санаа бодлыг бусдад зөвөөр ойлгуулж чадна. Зөн совин хүчтэй байна. Бусдын зөвлөгөөнөөс илүү дотоод дуу хоолойгоо сонсохыг од эрхэс зөвлөж байна.
Ажил карьер: Албан тушаал гайхам хурдан урагш ахина. Энэ сард илүү их амжилтын сууриа тавих болно.  Та төрөл садан, ойр дотны хүмүүсийн тусламжид найдалгүй бие даан асуудлаа шийдэх ёстой.
Мөнгө санхүү: Маш том сорилт тулгарна. Та зөвөөр шийдэж чадвал маш их хэмжээний санхүүгийн гарцыг олж харна. Өмнөх алдаагаа ахин гаргаж болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй.
Хайр дурлал: Дурлалын талбарт “аз од” гийх cap. Сэтгэл татсан нэгэнтэй дотно харьцаа үүсгэнэ. Гэрлэгсдийн тухайд шинэ хүнтэй болох магадлал их байна. Хувийн амьдралаа бусдын ярианы сэдэв болгохоос зайлсхий.
Эрүүл мэнд: Архаг өвчнөө эмчид үзүүлж, хүндрэхээс болгоомжил. Тамхиа хаяхад тохиромжтой.

 

ЗАГАС /2.19-3. 20/

 

Удаан мөрөөдсөн шинэ амьдралаа эхлүүлэхэд тохиромжтой сар. Загасууд жижиг нуураас гарч илүү том далайд сэлэх болно. Шинэ хүмүүс, шинэ ажил, шинэ хайр дурлал тэднийг хүлээж байна. Өөрийгөө сонсож бясалгал хийх, ганцаар аялахыг од эрхэс зөвлөж байна.
Ажил карьер: Бусдад өөрийгөө нээн таниулах болно. Таныг дутуу үнэлж, дээрэлхэж байсан хүмүүс эсрэгээрээ хүндэлж эхэлнэ. Ухаалаг, тэвчээртэй байж биеэ тоохоос сэргийлснээр хамт олны дунд хайрлагдах болно.
Мөнгө санхүү: Гэнэтийн ашиг олж, удаан сэтгэл зовсон өр зээл шийдэгдэнэ. Яаран их зарлага бүү гарга. Бусдад мөнгө зээлдүүлэх нь усанд хаясантай адил гэдгийг мэдэх хэрэгтэй.
Хайр дурлал: Сарын 10,11-нд гайхалтай учрал тохионо. Өнгөрсөн дэх хүнийг мартаж чадвал шинэ учралаас аз жаргал мэдэрч чадна. Романтик болзоонд уригдах тул бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Удаан хүлээсэн хүн эргэн ирнэ.
Эрүүл мэнд: Хэвийн байх хэдий ч өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    1 цаг 12 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    2 цаг 40 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    3 цаг 10 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    3 цаг 27 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    3 цаг 29 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    3 цаг 34 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    3 цаг 52 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    4 цаг 35 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    4 цаг 40 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    5 цаг 17 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    5 цаг 39 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    6 цаг 24 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    7 цаг 40 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    7 цаг 54 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    8 цаг 23 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    8 цаг 28 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    8 цаг 42 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    8 цаг 52 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    9 цаг 6 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    9 цаг 30 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК