Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын удирдлагууд ТҮЦ-ийхэнд ”ташуур” гаргаж, автохудалдаа эрхлэгчдийн толгойг илсээр байх уу

2017-9-05
0
ЖИРГЭХ

Хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй. Гэтэл хотын удирдлагуудын захирамж, тушаал нийслэлчүүдэд ялгавартай үйлчлээд байх шиг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг дарга хотын төвд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, авто захуудын газрыг албадан чөлөөлөх захирамж өдгөөгөөс хоёр жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл хөрсөн дээр буугаагүй хий тэнсээр байна. Цагдаа шүүхийн хаалга хүртэл татаад амжсан эл асуудал өдгөө олны анхаарлыг татаж басхүү дургүйцлийг төрүүлэх боллоо.

 

Нүүхгүй гэж уллах автохудалдаа эрхлэгчид улсын ажлыг уясаар байх уу

 

Өнгөрсөн сарын 24-ний өдөр Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлсэн талаар албаныхан мэдээлсэн. Гэтэл өчигдөр Да хүрээ зах болон 1000 автомашины зогсоолд худалдаа эрхлэгчид шинээр байгууллагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ өчигдөр мэдэгдэв. Тэд нүүхгүй гэх шалтгаанаа “Авто худалдааны цогцолборын  газар зүйн байрлалыг буруу сонгосон. Цэвэрлэх байгууламжын дор, уулын жавар хорогдсон мөнх цэвдэгтэй газар барьсанаас болж  өвөл машин хөлдөх, цасанд дарагдах аюултай. Тус газар хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Мөн замын түгжрэлийг улам ихээр нэмэгдүүлэхээр байгаа” хэмээн тайлбарлаж байгаа юм.

 

Уг нь хотын захиргааны зүгээс нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, худалдаа эрхчлэгдийнхээ ая тухтай орчинд үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангах үүднээс хөрөнгө мөнгө зарцуулан байж энэхүү цогцолборыг байгуулсан. СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбайтай тохилог цогцолбор болсон учир тус газар худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн бэрхшээл саад байхгүй гэдгийг ч онцолж байгаа.

 

Мөн хотын төв хэсэгт автохудалдаа эрхлэх нь тухайн хорооны иргэд цаашлаад ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир нүүлгэх шаардлагатай гэдгийг ч хэлдэг. Байгаль орчны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаагаар “Да хүрээ зах орчимд 20 шахам жил авто худалдааны үйл ажиллагаа явуулсанаас болж энэ газрын ойр орчимд агаар, хөрсний бохирдол  нийслэлийн бусад цэгүүдээс хамгийн их байгаа нь тогтоогдсон. Тэр дундаа хүний биед  огт байх ёсгүй хар тугалга тус зах орчимд амьдардаг хүүхдийн цуснаас илрэх болсон.  Энэ бол хойч үедээ заналхийлсэн ноцтой хэрэг мөн” гэдгийг баримтаар нотолж байгаа. Гэсэн ч худалаа эрхлэгчид “Нүүхгүй. Бидний эрхийг зөрчиж байна” гэсэн хэдхэн үгээр улсын ажлыг уясаар өнөөдрийг хүрлээ.

 

Үнэхээр ардчилсан улс болохоор ийнхүү иргэдийнхээ үгэнд багтаж, тэдний эрхийг дээдэлж толгойг нь илээд байна уу гэвэл бас үгүй юм аа.

 

Хотын удирдлагуудын тушаал ТҮЦ-ийнхэнд хоног алдахгүй үйлчилж байна

 

 

Өнгөрсөн жил шүүхийн өмнө буруутаж, ялагдал хүлээсэн хотынхон тушаал захирамжаа өөрчилж, ТҮЦ эрхлэгчдээс “хариу”-аа авч эхэллээ. Тодруулбал зөвшөөрөлгүй ТҮЦ, ил задгай худалдаа эрхлэгчдийг журамлах ажил эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өнгөрсөн жил эл ажил өрнөсөн ч “ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ныхон шүүхэд хандснаар Хотын даргын захирамжийг хүчингүй болгуулж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан юм. Гэсэн ч энэ жил хотын Ерөнхий менежер, МХЕГ-ын дарга нарын хамтарсан тушаал гарч, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгахаар болов.

 

Гэсэн ч үүнийг худалдаа эрхлэгчид үг дуугүй зөвшөөрөхгүй байгаа. Тэдний хэлж буйгаар “Бид зүгээр суугаад төр засгаас бэлэн хоол гуйгаагүй. Ажил олдохгүй болохоор арга ядахдаа гадаа гандаж, хөдөө хөхөрч суугаад хэдэн хүүхдээ тэжээхээр хөдөлмөрлөж байна. Гэтэл хотын удирдлагууд бидэнд ажлын байр бий болгож өгөхийн оронд хүчээр ажилгүй болгож, хоолыг маань булааж байгаад үнэхээр гомдож байна. Ил задгай худалдаа эрхлэгчдийг гарал үүслийн бичиггүй бараа бүтээгдэхүүн зардаг гэж буруутгадаг. Гэтэл бид Монгол Улсын хил гаалиар орж ирээд бусад томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвөөр борлуулж байгаа зүйлийг л цөөхөн хэдэн төгрөгтөө багтааж аваад зардаг. Үүнд ялгаа байхгүй. Бидэнд ажлын байр бий олгоод өгвөл заавал энэ хүнд ажлыг хийх гэж улайрахгүй” гэдгээ мэдэгдэж байгаа юм.

 

Үнэндээ ажлын байр гуйж, царайчлах ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид, жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн зардаг иргэдэд хотынхоны гаргасан захирамж тушаал хоног алдалгүй үйлчилж байхад яагаад ажлын байрыг нь бэлдээд өгчихсөн автохудалдаа эрхлэгчдэд үйлчлэхгүй сунжраад байна гэдэг ч бас л анхаарал татах асуудал. Үнэхээр албаны хүмүүсийн гаргасан тушаал шийдвэр хэрэгжих ёстой бол ижил тэгш үйлчилж, төрийн төмөр нударгыг тэнцүү хүртээмээр санагдах.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • иргэн (66.181.178.113)
    Энд төр төмөр нүүрээ харуулахгүй бол нүүхгүй шдэ.Монголд дураараа авирлаад бүр сурчихсан байхгүй юу.Хотын дарга шийдвэрээсээ эргэж буцаад байлгүй бүх үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй шдэ.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • baatar (46.149.119.176)
    Nuulgekh n zuvuu.Ene olon yam,agetlag,gazariin olon darga nar khereggui gedeg n kharagdaj baina.Ene olon ugjnii darga naraa cuuluu!Deg said khereg alga.Ene ardchilsan niigemd avakh yum baina uu...
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • нүүлгэ (122.201.22.149)
    ТЕХНИКийн захуудаа зориг гаргаад нүүлгээч. НЭГ нөхөр жагсана гэхээр шийдвэрээсээ буцаж болохгүй. ИРГЭД эрүүл мэндээрээ хохирч байна. ХУРДАН нүүлгээч.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.8.130)
    хамгийн бохирдолтой хэсэг болох гурвалжингийн гүүрний баруун талд зам хааж элс цемент зарж байгаа асуудлыг цэгцэлчих ухаантай дарга алга уу. Батболд болон Одонтуя дарга нараа та нар нэг явж үзээч
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • зочин (150.129.140.206)
    Зөрчлийн хуулийн дагуу гудамж,талбайд ил задгай хүнс бараа заруулахгүй гэж Баянзүрх,Сонгинохайрхан,Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шуурхай арга хэмжээ авч Нарантуул,Баянзүрх,Хархорин,Бөмбөгөр худалдааны төвийн хавийг цэгцтэй болгоод байхад 3,4-о хорооллын хаана л бол хаана ил задгай хүнс,бараа зарсаар байгааг Баянгол дүүргийн холбогдох удирдлагууд тун эвлэрэнгүй хандаж хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь анхаарал татаж байна...
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Баянгол дүүргийн иргэн (150.129.140.206)
    Манай дүүргийн 10-р хороололын арын туслах замыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ хавар маш зам,талбайг тохилог болгосон.Гэтэл өнөөдөр машины зогсоолыг суудлын машинтай ганзагын худалдаачид эзлэн авч,автобусны зогсоолыг хүрэн модон ТҮЦ бүхий чанаргүй хүнсний бараа зарагчидаар дүүрч,нэгдүгээр эгнээг таксид булааж,орчин бохирдож,иргэд автобусаар зорчиход үнэхээр хүндрэл үүсч буйг БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА н.ОДОНТУЯА та харьяа гаүзар,хэлтсийн дарга нараа өрөөнд нь хаших биш салхинд гаргаж газар дээр нь өвлийн ачааллаас өмнө яаралтай арга хэмжээ авах цаг болжээ.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Нийслэлийн зарим иргэд (150.129.140.206)
    Нийслэлийн удирдлагууд өмнөх удирдлагын үед гаргасан шийдвэрийг залгамжлан авсан тул авто машин,техникийн сэлбэгийн захуудыг заасан байрлалд нь нүүлгэж орчны бохирдлоос оршин суугчдаа амарч улмаар хөдөлгөөний түгжрэлийг бага ч гэсэн арилгахад төр төмөр нүүрнн харуулж огцортлоо үзэлцэх хэрэгтэй.Өгөөмөр захын далд эзэн УИХ-ын эрхэм гишүүн Ө.Энхтүвшин та нийслэлийн иргэний хувьд иргэний үүргээ биелүүлэхийг хүсье.Манай зарим иргэд Багахангай,Багануур,Налайх,Биокомбинатаас ажилдаа ирж очоод болж л байна.Төрийн хууль биелүүлдэггүй хэсэг бүлэг нөхөд,тэдниийг дараагийн сонгуульд ашиглах гэж далдуур хөөргөн дэмжиж суугаа улс төрчидтэй шударгаар тэмцэе Даа хүрээ,Өгөөмөр болон бусад захын ойр буй оршин суугчидаа.Та бүгд хотын удирдлагад тусалаарай.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • 0000 (103.10.23.111)
    ТҮЦ ийг хэн би болгосон бэлээ дээ Тэр хүмүүстэй хариуцлаг тооцох хэрэгтэй Ажилаж байгаа хүмүүс дураараа тэнд ТҮЦ тавиж худалдаа хийгээгүй ТҮЦ авсан мөнгийг нь иргүүлэн өг ТҮЦ ээн иргүүлэн ав
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Авто захууд болон 100 айлын барилгын захыг Хотоос маш хурдан гарах хэрэгтэй байна
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.93.161)
    өчнөөн олон авто салон байхад төрийн сэг дамлан худалдагчдаар яадаг юм. Овойргон залуучууд тэр бүрэн биш элэгдлийн хугацаа дууссан төмрийн сэгийг авч унаад хичнээнээрээ нүд аньж байна. ингээдл нүдэн балай байсаар байх уу дамчид ашиг олж байх нь чухал
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • дудат дүүргээд тэр (150.129.140.206)
    Ниййслэлээс энэ жил багагүй хөрөнгөөр 10-р хороололд авто зогсоол бүхий аятайхан тохижилт хийсэн чинь нээсэн өдрөөс нь хувийн машинтай жижиг наймаачид зогсоолыг өдий болтол эзэлсээр бна.Мөн арын автобусны буудал дүүрэн ТҮЦ-үүд явган зорчигчдын замыг хаасан олон том хүрэн амбааруудаар дүүргэд хөл тавих зайгүй,бохир орчин бий боллоо. Иргэд тайван,чөлөөтэй аятайхан орчинг хүсч байхад хэдхэн захиргаагүй нөхдийн толгойг дүүргийн эрх мэдэлтнүүд юунд илээд байнаа.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.181)
    Энэ хэдэн ТҮЦ-нээс болж хот бохирдох нь тулгамдсан асуудал мөн үү? Харин бөглөрөл бохирдол гэдгийг үнэн төрхөөр нь харуулж хотод утаа хорт хий үйлдвэрлээд байгаа авто болон худалдааны захуудыг нүүлгэж чадах уу? ТҮЦ-ийнхэнд гаргадаг төмөр нүүрээ тэдэнд харуулж барах уу? ХОТЫН ДАРГАА.. Арай зөөлчлөөд амрыг нь бодоод ТҮЦ-ийнхэн Нохой хоёрт эр бяр, эрдэм ухаанаа гаргаад байгаа юм биш үү?
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Та буруу бодож бн.
      2017 оны 09 сарын 05
  • Зочин (122.201.31.181)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Нэг пид хар хүн бх юм.
      2017 оны 09 сарын 05
  • Зочин (202.9.40.29)
    Захуудыг хотоос гаргах нь зөв ш тээ.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    3 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    35 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    1 цаг 59 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    2 цаг 0 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    2 цаг 8 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    2 цаг 12 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    4 цаг 52 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    5 цаг 22 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    5 цаг 37 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    5 цаг 42 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    5 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 23 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    6 цаг 46 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    6 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    6 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 0 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    7 цаг 21 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК