Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

214 орчим ерөнхий боловсролын сургуулиас зөвхөн 44 нь “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай байна

2017-9-05
0
ЖИРГЭХ

Хүүхдийн автобусны тоо 24 хувиар буурсан байна

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх  автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулсан билээ.

 

Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 214 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа үүнээс шалгалтанд 44 сургууль, 1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.

 

 

Үүнд: Баянзүрх дүүрэг 13 сургуулийн 21 автобус

     Баянгол дүүрэг 7 сургуулийн 10 автобус

     Сонгинохайрхан дүүрэг 3 сургуулийн 3 автобус

     Сүхбаатар дүүрэг 12 сургууль, 1 сургалтын төвийн 30 автобус

     Чингэлтэй дүүрэг 1 сургуулийн 1 автобус

     Хан-Уул дүүрэг 5 сургуулийн 13 автобус

     Налайх дүүрэг 2 сургууль, 1 цэцэрлэгийн 3 автобус

     Багахангай дүүрэг 1 сургуулийн 1 автобус хамрагджээ.

 

Үүнээс 90,2% нь буюу 74 автобус насжилтаар, 22% нь буюу 18 автобус нь шар өнгөтэй байх шаардлагаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн байсныг арилгуулахаар “Зөвлөмж” хүргүүллээ.

 

2017-2017 оны хичээлийн жилд нийт 82 автобус хамрагдаж өмнөх оны мөн үеэс хүүхдийн автобусны тоо 24 хувиар буурсан үзүүлэлттэй боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийгдсэн, техникийн бүрэн бүтэн байдал илт сайжирсан ололттой байлаа.

 

Цаашид Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай “Хүүхдийн автобус”-аар тээвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ нь бага насны хүүхдийн аюулгүй байдал хангах, түгжрэл саатал, агаарын бохирдлыг бууруулах, зэрэгт чухал нөлөөтэй юм. 

 

Мөн эцэг эхчүүд хүүхдийн автобусны үйлчилгээнд тогтмол хяналт тавьж байх, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд шалгалтанд тэнцээгүй, шаардлага хангахгүй байгаа автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

 

Хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөнд оролцогч хүүхэд багачууд, иргэдийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгддэг.

 

Энэ үеэр гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус албанаас “KGB Tegbe” мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээтэй хамтран “ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЬЕ” уриан дор тус төвийн гадна талд байрлах сурталчилгааны 3 самбарт болон үйлчилгээний 15 тээврийн хэрэгслийн гадна талд, Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын гудамж авто зам дагуу уриалга, зөвлөмж байрлуулан ажиллаж байна.

 

Мөн хүүхэд зам хөндлөн гарахад дунджаар 10-15 секунд шаардагддаг бөгөөд энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй, зөв замын хөдөлгөөнд оролцох талаар ЭЦЭГ ЭХ ТА хүүхэддээ үлгэрлэн зааж сургаж, тэдэнд багаас нь зөв дадал эзэмшүүлэхийг уриалж байна.

 

Монгол улсын ирээдүй, эзэн болсон хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос хамгаалцгаая. Тэдний минь ирээдүй гэрэл гэгээтэй байг.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХАРЪЯА НЭГЖИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 

Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Сургалт 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд сургалтанд 21 аймгийн болон нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар хамрагдаж байгаа юм.

 

Сургалт, зөвлөгөөнөөр алба хаагчдад шинээр хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтууд, анхаарах асуудал, Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн өнөөгийн байдал, Замын хөдөлгөөнд тавих хяналтыг зохион байгуулах, анхаарах асуудал, Цагдаагийн алба хаагчийн сэтгэл, харилцааны соёл болон Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, Урьдчилан сэгийлэх ажлын аргачлал, анхаарах  асуудал зэрэг нийт 26 сэдвийн дагуу Тээврийн прокурорын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологи, холбооны төв, Леди төв, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран сургалтыг зохион байгуулж байна.

 

Мөн сургалт, зөвлөгөөний төгсгөлд зарим аймаг дахь Замын цагдаагийн тасгаас бэлтгэсэн сонсгол мэдээлэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар танилцаж санал солилцох юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    4 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    36 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    2 цаг 0 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    2 цаг 0 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    2 цаг 9 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    2 цаг 13 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    4 цаг 53 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    5 цаг 22 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    5 цаг 38 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    5 цаг 43 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    5 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 24 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    6 цаг 47 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    6 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    6 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 1 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    7 цаг 22 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК