Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хонгорзул олимпийн өлгий нутгаас хүрэл медаль хүртлээ

2017-9-10
0
ЖИРГЭХ

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афинд үргэлжилж байна. Афин хотын “Ano Liosia Olympic Hall” ордонд (Энэхүү ордонд "Афин-2004" олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдсан) болж буй хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр охидын 52 кг-ын жинд “Бангкок-2017” өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий 2015, 2016, 2017 оны аварга, 2014 оны мөнгөн медальт, “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын VI наадам, “Асашёорюү кап” ОУТ, “Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын аварга, Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс 13 дахь медалийг эх орондоо авчирч байна. Энэ жинд одоогоос зургаан жилийн өмнө Унгарын Сомбатхейд болсон тэмцээнээс ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэж байв.

 


Б.Хонгорзулын жинд 22 орны тамирчин барилдсан бөгөөд эхлээд Украины Соломиа Винникийг, дараа нь Канадын Виктория Салыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялсан ч 1/4 шигшээд 2016 оны өсвөр үеийн Азийн аварга Японы Юзүка Инагакид 2:12-оор ялагдав. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болсон. Дагах барилдаанд Польшийн Польшийн Аманда Томшикийг 7:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд өнгөрсөн жилийн ЕАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Анастасья Сиделниковаг 6:1-ээр тус тус ялсан юм.

 


Өсвөр үеийн ДАШТ-ээс нэг хүрэл медальтай ирж байгаа хэдий ч манай охидуудад Афины цагийн зөрүү нөлөөлөв үү, санасныг бодвол боломжоосоо доогуур барилдлаа. Монголын эмэгтэй бөхчүүдийн ирээдүйд авч явах залгамж халаа болсон охидууд маань олимпийн өлгий нутгийн дэвжээ том туршлага болсон нь дамжиггүй. Тэднийг цаашид олон тэмцээн хүлээж байна. 

 

 


Охидын 10 жингийн долоод нь Японы охид түрүүлэв. Наран улсын 56, 60 кг-д зодоглосон тамирчдыг энэтхэг охид шигшээ барилдаанд ялж аваргалжээ. Хэдэн жилийн өмнө Энэтхэгийн эмэгтэй бөхчүүд Ази тивд тийм ч хүчтэй өрсөлдөгч биш байлаа. Тэгвэл цаг өөр болж, тэрбум гаруй хүн амтай Жагарын орны нядханууд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийд айлгах хэмжээний өрсөлдөгч болжээ. Өсвөр үеийн ДАШТ-ий охидын хамгийн хөнгөн жинд Азербайжаны Шахана Назарова түрүүлж, Европ тивийн цорын ганц алтан медалийг зүүсэн юм.

 

ОХИДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:


38 кг (12 тамирчин): 1. Шахана Назарова (Азербайжан) 2. Мария Томыщ (Украин) 3. Лучана Бекбаулова (ОХУ), Жульета Эсперанца Мартинез Гонсалез (Мексик) ...8. Энхболдын Буман-Аюуш (Монгол)
40 кг (11): 1. Ханано Сакүраи (Япон) 2. Петия Дэлчева (Болгар) 3. Симран Симран (Энэтхэг), Эйшан Юсифова (Азербайжан)
43 кг (16): 1. Юми Ито (Япон) 2. Эмили Кинг Шилсон (АНУ) 3. Неелам Неелам (Энэтхэг), Алдынай Даржаа (ОХУ) ...11. Батбаатарын Энхзул (Монгол)
46 кг (20): 1. Ремина Йошимото (Япон) 2. Екатерина Михайлова (ОХУ) 3. Луси Йепес Гузман (Эквадор), Маниша (Энэтхэг) ...13. Түмэнбаярын Цээням (Монгол)
49 кг (19): 1. Сүзүна Йошимүра (Япон) 2. Мария Тюмерекова (ОХУ) 3.Татьяна Профатилова (Украин), Зейнеи Йетгил (Турк) ...17. Дагвадоржийн Отгонжаргал (Монгол) 
52 кг (22): 1. Юзүка Инагаки (Япон) 2. Андреа Ана (Румын) 3. Болдсайханы Хонгорзул (Монгол), Минакши (Энэтхэг)
56 кг (23): 1. Сонам Сонам (Энэтхэг) 2. Сена Нагамото (Япон) 3. Анастасия Блайвас (Герман), Анна Хелла Сжел (Унгар) ...10. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Монгол)
60 кг (23): 1. Аншу Аншу (Энэтхэг) 2. Наоми Рүике (Япон) 3. Эрика Богнар (Унгар), Кристина Сазыкина (Беларусь) ...12. Нандинцэцэгийн Анударь (Монгол)
65 кг (23): 1. Хонока Накаи (Япон) 2.Алара Леа Бойд (АНУ) 3. Оксана Чудык (Украин), Виктория Алеся Зехцяренко (Беларусь) ...14. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Монгол) 
70 кг (17): 1. Юка Кагами (Япон) 2. Алёна Тимофеева (ОХУ) 3. Келани Сара Корбетт (АНУ), Бернадетт Наги (Унгар) ...10. Цэрмаагийн Хулан (Монгол)

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    1 цаг 14 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    2 цаг 42 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    3 цаг 11 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    3 цаг 28 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    3 цаг 31 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    3 цаг 36 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    3 цаг 54 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    4 цаг 37 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    4 цаг 42 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    5 цаг 19 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    5 цаг 41 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    6 цаг 26 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    7 цаг 42 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    7 цаг 56 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    8 цаг 25 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    8 цаг 30 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    8 цаг 44 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    8 цаг 54 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    9 цаг 8 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    9 цаг 31 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК