Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Даваазул: Орон нутгийн замыг ЦЕГ-аас давхар хянана

2017-9-11
0
ЖИРГЭХ

 

Орон нутгийн замын хяналтын цэгүүдэд зөвхөн замын цагдаа үүрэг гүйцэтгэдэг байв. Тэгвэл өнөөдрөөс эхлэн тэднээс гадна цагдаагийн мөрдөгч нар ажиллахаар болж, тус хяналтын цэгийн үйл ажиллагааг өргөтгөн эрчимжүүллээ. Энэ талаар ЗЦА-ны дарга, хурандаа Б.Даваазулаас тодруулав.

 

 

-Орон нутагт замын хяналтын хэчнээн цэг ажиллаж байна вэ. Мөрдөгч гээд цагдаагийн байгууллагын алба болгоноос хүн ажиллах болсон шалтгаан, ач холбогдол юу юм бол?

 

-Цагдаагийн байгууллагын өмчлөлд орон нутгийн замын хяналтын 13 пост ажиллаж байгаа. Эдгээр постод зөвхөн замын цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь цагдаагийн байгууллага нийтлэг үүргээ биелүүлэхэд дутагдалтай байсан юм. Тиймээс ЦЕГ-ын даргын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн орон нутагт байгаа байнгын ажиллагаатай 13 постыг үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайн орон нутгийн Цагдаагийн газраас мөрдөгч нарыг нэмж ажиллуулах боллоо.

 

Мөн хяналтын постуудад ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хянах, мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд зүйлийг шуурхай олох, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор орон нутгийн замд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм. Түүнээс гадна орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах ач холбогдолтой.

 

Одоогоор хяналтын долоон цэгийг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын штабтай холбосон. Тус штабт ЭЦА, Мөрдөн байцаах алба, ЗЦА-наас тус бүр нэг алба хаагч 24 цагийн турш ажиллаж байна. Улсын хэмжээнд орон нутгийн замыг найман бүсэд хуваан, хяналтын үйл ажиллагааг сайжруулж байгаа. Энэ ажлыг хийхийн тулд ЦЕГ-ын дотоод нөөц бололцоог ашиглахаас гадна тухайн орон нутгийн Засаг дарга, ГХУСАЗЗ-ийн дэмжлэг туслалцааг авч, хяналтын цэгийн үйл ажиллагааг сайжруулах, камержуулах, гэрэлтүүлэг тавих ажил хийж байна.

 

-Засгийн газрын 153 дугаар тогтоолд зааснаар 150 км тутамд хяналтын нэг цэг байх ёстой гэдэг. Тэгэхээр энэ 13 цэгийн тоог нэмнэ гэж ойлгож болох уу?

 

-Уг тогтоолын дагуу бол улсын хэмжээнд орон нутгийн замд хяналтын 58 цэг ажиллаж байж хянах боломжтой гэж үздэг. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2018 онд 2.1 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд хяналтын 27 цэг барих хөрөнгө төсөвт суулгахыг Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-аас даалгасан. Үүн дээр одоо ажиллаж буй 13, баригдаж байгаа гурвыг нэмээд нийт 43 посттой болчихвол орон нутгийн зам тодорхой хэмжээнд хяналттай болно гэсэн үг.

 

Гэхдээ зарим тохиолдолд заавал хяналтын цэгт биш, хөдөлгөөнт эргүүлээр хянах боломжийг манай ажлын хэсгийнхэн судалж байна. Тухайлбал, микро автобусыг тоноглоод зам, тээврийн осол ихээр гардаг хар цэг, хулгайн мал, мах тээвэрлэдэг, баталгаагүй зам, гүүрээр хүн тээвэрлэж осол гарч болзошгүй газруудаа хөдөлгөөнт хяналтад авах боломжийг судалж байна.

 

-Тэдгээр цэгт ажиллах мөрдөгч, цагдаа нарын цалин, урамшуулал, урсгал зардал хаанаас гарах юм бол?

 

-Тухайн орон нутгаас нь гарна. Цахилгаанаар халаадаг, нүүрс түлэх зэргээр өвлийн улиралд цэгүүдийг янз бүрээр дулаацуулдаг. Энэ мэт урсгал зардлыг орон нутгийн дэмжлэгээр шийдэх юм. Нэг жишээ дурдахад, Элсэн тасархайд байрлах хяналтын цэг хөрөнгө оруулалт байхгүй гэсэн шалтгаанаар ажилладаггүй.

 

Үүнийг шийдэхийн тулд төсвөөс хөрөнгийг нь гаргаж, ЗТЯ-наас тендер зарласан ч шаардлага хангах компани байгаагүй. Хоёр дахь удаагаа зарлаад байна. Энд 10 км-ийн цаанаас цахилгаан татахаас эхлээд гарах зардал уг нь багтсан л даа.

 

-Хяналтын цэг ямар хугацаанд өргөтгөсөн хүн хүчээр ажиллах юм бэ. Цаашид орон тоогоо нэмэх юм уу?

 

-Байнга үйл ажиллагаа явуулна. Одоогийн 13 цэгтээ байгаа хүн хүчээрээ ажиллана. Дээрх 13 цэгт шалгах төхөөрөмж, хэвлэгчийн хамт хүлээлгэн өгсөн. Цаашид постуудыг сүлжээгээр холбох, техник технологийг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авах юм.

 

27-г ашиглалтад оруулбал хүн хүч, техник хэрэгсэл, урсгал зардал зайлшгүй шаардлагатай болно. Өнгөрсөн долоо хоногт ЗЦА-наас төв, орон нутгийн хэлтэс, тасгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн хийхдээ постуудаа хэрхэн ажиллуулах талаар үүрэг чиглэл өгсөн.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
Улаанбаатарт 26 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.9.41.211)
    Suuliin yed zamiin tsagdaagiin ajil saijirch bna uu gej haragdaj bgaa shuuu
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • зочин (182.160.3.116)
    за наад санаа чинь харин жинхэнэ ажил шүү.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • АР ӨВРИЙН ХААЛГАНЫ ЦАГДАА ГЭЖ.... (202.179.31.41)
    Орон нутгийн цагдаа нарын дунд бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс их байна.Бүр машины бичиг баримтын бичгийг арай ядан уншдаг нөхдүүд ч бий.Энэ бичгийг компюьтерт хэвлэсэн юм шүү дээ.Хэрэв гар бичмэлээр бичсэн бол ёстой будаа өөрөөр чинь уншуулах байх.
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • ФУРГОН (202.179.31.41)
    Орон нутагт танай ЗЦ-ийн тасгийн дарга дэд хурандаа А.Е гэдэг нөхөр ЗЦ-н постын хажууд хувийн ресторан барьж ажиллулаад олон жил боллоо.Энэ жил 2 давхарыг нь барьж дуусч байна.Тэр ресторан нь шөнийн 04 цаг хүртэл ажиллана.Мөн ч сайхан шүү ЗЦ-н пост ресторан хоёр хавирга бөөр нийлсэн тэгээд яг аймгийн төвийн 4 замын уулзвар дээр үйл ажиллагаа явуулж байдаг.
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • Дарамтыг хамтдаа цөөлөхийн төлөө тэмцээрэй. (202.179.31.41)
    Найман ямаанд наян найман ухна гэх болсон одоо цагт ямар их төсөв мөнгийг орон нутаг руу чихээд байна.Ядуу иргэдээ яаая гээд байхад юун мөрдөс зүүсэн дарамтлагч нарт орон нутгийн тсвөөс хөрөнгө мөнгө.Шинээр байгуулагдах ЗГ та нөхдийн зан байдал ард иргэдтэй яаж харьцаж буй талаар дорвитой ажил зохиох байхаа.Яадарсан таксиний,тээврийн,микрогийн жолооч нараас судалгаа авах хэрэгтэй.Ард иргэд цагдаагийн нөхдүүдэд маш их гомдолтой байгааг та анзаарав уу?Учир нь прокурорын мөрдөнгийн алба байхгүй юм чинь.
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • МИКРО АВТОБУСЫН ЖОЛООЧ (202.179.31.41)
    Хахир өвөл хаяанд ирсний шинж үү? Энэ өвлийн малгайтай нөхөр ажлаа өгөхийн даваанд мөн ч их ажил хийдэг хүн царайлж харагдах гээд л.Та нар өмнө нь ийм ажил хийхгүй яав.ЗГ өөрчлөгдөнө.Та нарын томилгоог хийнэ тун удахгүй.Тэсэн хүлээж бай орны чинь хүн бэлэн байгаа.Орон нутгийн иргэдэд маш их садаа болж буй газар нь ЗЦ-ийн пост юм шүү?
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Гости (112.72.11.106)
    Саяхан миний бие ОХУ-ын нутагт авто машинаар зорчлоо. Авто машинууд шөний цагаар зорчихдоо гэрлээ байнга шилжүүлж байна. Гэрэл шилжүүлээгүй тохиолдолд гэнэт замын цагдаагийн машин гүйцэж ирээд замын цагдаагийн ажилтан торгууль оногдуулж хэвшсэн гэж жолооч нөхөр тайлбарлаж байлаа. Манай жолооч нар шөнө гэрэл шилжүүлэхгүй өнгөрөх юм Энэ байдалд анхаарч ажлаач гэж хүсэж байна.
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • hahaha (66.181.188.220)
    odoo chin uvul biluu? yun ustei malgai shaatsiin
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.119)
    Гэрлээ шилжүүлэхгүй явсан машины буруугаас дорноговийн айраг суманд гэр бүлээрээ буюу аав ээж нь 6настай хүүтэйгээ амь үрэгдлээ шүү дээ Цагдаа нар ямарч хариуцлага үүрэхгүй байна
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    14 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    14 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    22 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    26 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 6 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    3 цаг 36 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    3 цаг 51 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    3 цаг 57 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 11 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 37 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 0 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 15 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 35 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК