Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Эрхэмжаргал: Виз зөвшөөрөлтэй холбоотой зарим үйлчилгээг утсаар цаг авч үйлчлүүлэх боломж бүрдлээ

2017-9-11
0
ЖИРГЭХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд дэвшүүлсэн “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтын хүрээнд иргэдийн цаг завыг хэмнэж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Утсаар цаг авах” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаар ГИХГ-ын Зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн О.Эрхэмжаргалаас тодрууллаа.

 

-Гадаадын иргэн, харьяатын газраар буюу төрийн захиргааны байгууллагаар үйлчлүүлэхдээ Утсаар цаг авах үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээний талаар тодруулахгүй юу?

 

-Дэлхий нийтээрээ цахим хурд, технологийн дэвшлийг ашиглаж байна. Энэ утгаараа үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн “Утсаар цаг авах үйлчилгээ”-г 2017 оны  9 дүгээр сарын 15-аас эхэлж нэвтрүүлэх гэж байна. Энэ үйлчилгээ нэвтэрснээр виз зөвшөөрөлтэй холбоотой зарим үйлчилгээг утсаар цаг авч, очер дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

 

Эхний ээлжинд хөрөнгө оруулагч, боловсролын салбарынхан буюу багш, оюутнууд мөн Засгийн газар хоорондын байгууллагын төлөөлөгчид энэ үйлчилгээнд хамрагдана. Манай байгууллагаар үйлчлүүлэгчид бол гадаадын иргэд тэр дундаа Монголд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, боловсролын салбарынхан байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн цаг завыг хэмнээд зогсохгүй, аливаа чирэгдлийг багасгах шинэлэг үйлчилгээ юм. Мөн нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг хэлбэр гэж хэлж болно. Учир нь Иммигрейшний байгууллагаас цаг авчихсан байхад дараалалд хүлээж зогсох шаардлагагүй, тухайн цагтаа л үйлчилгээгээ аваад сэтгэл хангалуун гарна гэсэн үг. Дээр нь манай байгууллага хотын төвөөс алслагдсан байгууллага. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ цаг зав болоод, эдийн засагт нь ч гэсэн хэмнэлттэй уг үйлчилгээг нэвтрүүлээд байна.

 

-Үйлчилгээний цагийг хэрхэн авах вэ. Үйлчлүүлэгчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

 

-Манай Зөвлөгөө мэдээллийн 1800-1882 дугаарын утас бий. Уг утсаар холбогдож цаг авна. Бид цаг өгөхдөө сар хүртэлх хугацаанд багтааж цаг олгоно. Тэгэхээр цаг авсан үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирээд үйлчилгээгээ авах боломжтой. Хэрвээ манайхаас олгосон цагт үйлчилгээгээ аваагүй тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн цаг хүчингүй болно. Цаг авч үйлчлүүлж буй иргэд манай Зөвлөгөө мэдээллийн хэсгээс болон байгууллагын цахим хуудаснаас мэдээлэл авч материалын бүрдлийг сайтар хангах ёстой. Гол анхаарах зүйл нь холбогдох хууль, журмын хүрээнд тавьсан шаардлагын дагуу материалын бүрдлийг хангасан байх ёстой. Үйлчлүүлэгчид дунд материалын бүрдэл дутуу, чанарын шаардлагад нийцээгүй зураг авчрах, анкет бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг асуудлууд гардаг. Бид шаардлага хангасан материалыг л хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрээ гаргана. Хэрэв таны материалын бүрдэл дутуу тохиолдолд урьдчилж цаг авсны хэрэг гарахгүй. Материалын бүрдэл дутуугаас болж л бүх төрлийн үйлчилгээ удаашрах, дахин дахин ирэх чирэгдэл үүсч байгаа юм. Тиймээс үйлчлүүлэгчид маань өөрсдийнхөө хариуцлагыг нэмэгдүүлж, өөрөө өөртөө явдал чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаараарай гэж хэлмээр байна. Энд бас нэг зүйлийг тодотгож хэлэхэд, энэ үйлчилгээ маань цаг авсан хугацаанд материалын бүрдүүлбэрийг шалгах болохоос шийдвэр гаргах хугацаа биш гэдгийг анхаарна уу.

 

-Утсаар цаг аваагүй, шууд үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн тухайд ямар байдлаар үйлчлүүлэх вэ?

 

-Тэдгээр хүмүүст урьдын адил дугаараар үйлчилгээ үзүүлнэ. Заавал цаг авч үйлчлүүлэх ёстой гэсэн ойлголт биш юм. Тэгэхээр ажлын цагаар төрийн үйлчилгээ хэвийн явагдана.

 

-Цаашид ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа вэ?

 

-Манай байгууллагын энэ жилийн зорилт бол “Цахим иммигрейшн”. Цаашид бид олон улсын жишигт нийцсэн Цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 20-оос эхлээд туршилтын журмаар Виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр урьдчилсан хяналт явагдаад, үйлчлүүлэгчээ нэг удаа ирүүлэх, цаг зав, зардлыг нь хэмнэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Цаашид энэ үйлчилгээ маань амжилттай хэрэгжээд эхэлбэл дараа дараагийн үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
Улаанбаатарт 26 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    14 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    15 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    23 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    27 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 7 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    3 цаг 37 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    3 цаг 52 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    3 цаг 57 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 38 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 1 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 12 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 15 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 36 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК