Өчигдөр Монгол банк 608 кг алт худалдан авсан нь жирийн өдрийнхөөс 6 дахин их алт худалдан авсан үйл явдал болжээ.
Лондонгийн металлын бирж дээр байнга хэлбэлзэж байдаг алтны ханш өчигдөр 2017 оны хамгийн өндөр ханштай байсан учраас ийнхүү алт худалдан авалт нэмэгдсэн байна.
Өчигдөр нэг грамм алт 105,678 төгрөгийн ханштай байсан нь Монгол банкны худалдаж авсан алтны тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна.