Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Болд: Осол болсон газарт мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна

2017-9-12
0
ЖИРГЭХ

- Химийн бодис ачиж явсан машин осолджээ -

 

Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс урд зүгт 45 км-т Цэцүүх багийн “Солонготын даваа”-нд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сум руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан осол гарчээ. Энэ тухай дуудлага 9 сарын 10-ны өдрийн 04:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Осол гарсан газар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн 50 настай, эрэгтэй Б-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт нас барсан иргэн 46 настай Г-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

 

Одоогоор Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн иргэд гээд нийт 27 хүн 6 орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Мэдээллийн дагуу бид Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд болон “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн захирал Ш.Ганбат нараас тодрууллаа.

 

-Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болд:

 

-Завхан аймгийн Солонготын даваанд гарсан ослын улмаас давсны хүчил 4 тонн, азотын хүчил бага зэрэг ер нь бол 40 литр асгарсан болов уу гэсэн тооцоотой байна. Манай газрын алба хаагчид газар дээр нь мэргэжлийн хүмүүстэй хамтран хөрс хуулалт, саармагжуулалт хийн ажиллаж байгаа. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх онц ноцтой аюул нь харьцангуй гайгүй. Саармагжуулалт бүрэн хийсний дараа хөрс, ус бусад шаардлагатай газруудаас дээж авна гэсэн. Одоогоор газар дээр нь онцгой байдлын газрын албаныхан болон сум орон нутгаас хүмүүс ажиллаж байна. Бидэнд өгсөн мэдээллээр давсны хүчил нь хоруу чанар багатай гэсэн. Осол болсон газар ажиллаж байгаа хүмүүс хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан байгаа. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын  байгууллагаас үзлэг, шалгалт хийж Солонготын даваагаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой гэж дүгнэсэн тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа.

 

-“Си Ар Си Ар Ти” ХХК-ийн захирал Ш.Ганбат:

 

-Осол гарсан шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Бидэнд өгсөн эхний мэдээллээр жолооч нь үүрэглэсэн байх магадлалтай гэсэн. Жолоочийн хувьд олон жил ажилласан туршлагатай жолооч. Манай компанийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болсон. Өмнө нь осол гаргаж байсан тохиолдол байхгүй. Сая л ийм айхавтар юм болчихлоо. Осол гарснаас хойш хоёр өдөр унтаж ч чадсангүй, хоол ч орохгүй байна. Ямартай ч осолдсон машин, ачаа бараагаа зөөж авчрах ажлыг л хамгийн түрүүнд хийлээ.

 

-Осол гаргасан жолоочийн хувьд ажлын ачаалал хэр байсан бэ?

 

-Улаанбаатраас уурхай хүртэл 1250 км. Энэ замыг том тэрэг 3-4 хоногт туулах хуваарьтай. Жолооч бол тогтоосон маршрут, хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцсон байналээ. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг замд гарахын өмнө бүх жолооч нарт өгдөг.

 

-Хохирлыг барагдуулах тал дээр яаж ажиллах вэ?

 

-Хүний амийг мөнгөөр үнэлэхгүй ч үүссэн асуудлыг шийдсэний дараа л хохирол барагдуулах тухай яригдах байх даа. Одоогоор манай зүгээс унасан машиныг холдуулах, давсны хүчил, азотын хүчил асгарч нэвчсэн хөрсийг хуулж, ачиж зайлуулах, саармагжуулалтын ажлыг л хийж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
Улаанбаатарт 26 градус дулаан байна
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.70.46.222)
    нэ ослоос болж нэгэн өрх тэргүүнгүй болж нэгэн бүсгүй хань ижилгүй болж үр хүүхэд нь өнчирч инээгээд гарсан хүн үгүй болох ямар хэцүү байгаа болоо. Бүхэл бүтэн химийн бодис тэр дундаа хүчлийг зүгээр л нэг ачааны машинд саванд хийж ачуулаад 1000 гаран км яв гээд явуулах нь аюулгүй ажиллагаа юу??? Замдаа хүчил нь асгарж түүндээ хордож ямар нэг юм болсон ч байж болно шүү дээ!!! Захирал гэсэн хүн гуай хүчил гэдэг юмаа аятайхан цоорчихгүй саванд хийчээд ийм юм ярьна шүү!!!!!
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    2 цаг 9 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    2 цаг 38 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    2 цаг 54 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    2 цаг 59 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    3 цаг 14 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 40 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    4 цаг 3 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    4 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    4 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 17 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    4 цаг 38 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК