Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Холбоо, хороо, ТББ-ын нэр зүүж тархи “угаадаг” гажиг тогтолцоог авто худалдаа эрхлэгчид цэцэглүүлж байна

2017-9-13
0
ЖИРГЭХ

Сүүлийн жилүүдэд иргэд эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэн нийлж, төрийн бус байгууллага, холбоодыг байгуулан төр засаг, ард түмэнд дуу хоолойгоо хүргэдэг моод дэлгэрчээ. Үүнийг буруутгах аргагүй ч холбоо, хороо, ТББ-ын нэр зүүж, тамга тэмдэг өвөртөлсөн нөхдүүд ээлж дараалан элдэв мэдээлэл хийж, олон нийтийг тархийг “угаах” гажиг тогтолцоотой болчихов.

 

 

Үүний тод жишээ нь авто худалдааны төвүүдийг Нийслэлийн өмчит Авто худалдааны цогцолбор рүү нүүлгэхээс үүдэн байгуулагдсан ТББ, хороо, холбоод. Хотын түгжрэлийг буруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс авто худалдааны төвүүдийг нэгтгэн стандартад нийцсэн авто худалдааны цогцолбор байгуулах ажлыг НЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж, өнгөрсөн сарын 24-ний өдөр үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлж, уг газар руу нүүхийг уриалж, басхүү шаардаж байгаа. Гэсэн ч авто худалдаа эрхлэгчдийн зарим хэсэг нь тус газар руу нүүхгүй гэдгээ мэдэгдэж байгаа бол зарим нь нүүхийг дэмжиж байна гэдгээ ч илэрхийлээд буй. Шүүх цагдаа дээрээ хүртэл тулаад авсан уг асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр.

 

Авто худалдааны төвүүд нүүхгүй байх нь хэнд ашигтай вэ

 

Нүүнэ, нүүхгүй гэх асуудлаар үүдэж, “Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо”, “Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" байгуулагджээ.

 

Тэд эсрэг байр суурьтай байгаа газрууд.

 

Тодруулбал, Да хүрээ зах болон 1000 автомашины зогсоолд худалдаа эрхлэгчид шинээр байгууллагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ мэдэгдсэн. “Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны дарга Ц.Цэндсүрэн, хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаяр нар  “Нийслэлийнхэний тооцоо судалгаагүй үрсэн 24 тэрбумыг автомашины бизнес эрхлэгчид нөхөх ёсгүй” гэж үзэж байгаа учир нүүхээс татгалзаж байгаа гэх. Түүнчлэн авто худалдааны цогцолборын  газар зүйн байрлалыг буруу сонгосон. Цэвэрлэх байгууламжийн дор, уулын жавар хорогдсон мөнх цэвдэгтэй газар барьснаас болж  өвөл машин хөлдөх, цасанд дарагдах аюултай. Тус газар хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Мөн замын түгжрэлийг улам ихээр нэмэгдүүлэхээр байгаа учир нь нүүхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

 

Авто захуудыг хотоос нүүлгэхгүй байх нь сонирхол хэнд байна

 

Гэтэл өчигдөр “Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийж, автохудалдааны төвүүдийг нүүлгэх нь зүйтэй үүнийг ард түмэн дэмжиж байна гэдгийг дуулгав.

 

Энэ талаар “Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн П.Бадрал "Улаанбаатар хотын төвд иргэдийн суурьшлын бүсэд байрлах зориулалтын бус зам талбайд худалдаа эрхлэгч авто захуудын үйл ажиллагааг хориглох шийдвэр гарсан ч уг шийдвэрээ мөрдөж ажиллаж чадахгүй байна. Нэг талаас харахад уг цогцолборт 500 гэрээ бүхий 2,000 гаруй иргэн 10 тэрбумын хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчид л хүсээд тэмүүлээд шантаачлаад байгаа юм шиг харагдах боловч, авто захуудыг хотоос гаргаж нэг дор төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хотын иргэд удаа дараа мэдэгдсэн. Авто захуудыг хотоос гаргах нь зөв, буруу талаар урьдчилсан байдлаар тандалт санал асуулга явагдаж, өнөөдрийн дүнгээр 96.2 хувь нь нүүлгэхийг дэмжсэн. Ийм байхад уг ажлыг хурдацтай явуулахгүй байх сонирхол хэнд байна. Танд ямар нэгэн ашиг сонирхол байгаа эсэх талаар 10 тэрбумын хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчид эргэлзэж эхэллээ. Манайх шиг зах дунд амьдардаг хот аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярилтгүй нэг бол иргэдээ нүүлгээд маш том худалдааны зах хот болго. Нийслэлийн гэр хороолол дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү даргаа та иргэдийнхээ төлөө ажлаа хийгээд өгөөч гуйж байна бас шаардаж байна" гэлээ.

 

Үнэхээр тэд бусдынхаа эрх ашгийг бодож ийнхүү ээлж дараалан мэдээлэл хийж байна уу эсвэл ТББ, хороо, холбооны гэх нэр зүүж, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдэлж байна уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч холбоо, хороо, ТББ-ын нэр зүүж олон нийтийн тархийг “угаадаг” гажиг тогтолцоог авто худалдаа эрхлэгчид цэцэглүүлж байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
Улаанбаатарт 26 градус дулаан байна
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Иргэн (103.11.193.234)
    Энэ үлбгэр нөхдүүд тодруулбал нийслэлийн удирдлага ажилаа хий. Та нарт хуулийн дагуу төрийн төмөр нүүрийг үзүүл гэж ард түмэн эрх олгосон нэг хэсэг бүлгийн бус нийтийн эрх ашигийн төлөө ажил гэж сонгосон үлбийгээд байлгүй ажилаа хий. Хуулийн дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй бол газарыг нь аураа, тусгай зөвшөөрлийг нь цуцал , тэр зах дээр зарагдаж байгаа машиний бүртгэл , шилжүүлгийг бүү хий, Олонхийн эрх ашигтнийцүүлж ажилаа хийй
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • оршин суугчид (103.26.194.72)
    Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй байна. Шууд нүүлгэх нь зөв . Ард олон дэмжиж байна,
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (104.8.1.196)
    Менх цэвдэгтэй,хvйтэн гэх асуудал бол зvГээр л шалтаг.Тер засаг темер нvvрээ гаргаад нvvлгэх хэрэгтэй
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • ард олон (124.158.112.79)
    Хэн та нарыг хэрэггүй юманд мөнгөө оруул гэсэн юм. Шуналдаа хөтлөгдсөн мөнгө угаагчдыг мөнгийг нь ашигтай байлгах гэж эгэл жирийн худалдаа эрхэлдэг ард иргэд худалдан авагчид хохирч бх ёстой юу Та нар өөрсдөө битгий ингэж тархи угаа
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • иргэн (103.26.193.194)
    Тиймээ гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй төр засаг гэж байж болохгүй шүү энгийн гудамжинд худалдаа эрхэлдэг биднийг болохоор цагдаа торгууль хоёроор дарамтлаад л хөөчихдөг байж мөнгөтэй их гарын наймаачидын өмнө бөхийж бөгсийг нь долоодог хотын удирдлагуудтай тэмцэнэ шүү адилхан л амьдрах гэж явна худал хулгай хийгээгүй бор зүрхээрээ орон гэрээ авч яваа эмзэг хүмүүст хууль үйлчилдэг байх ёсгүй
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.193.194)
    Одоо болно алийн болгон амьдрал ярьж бусдыгаа хохироох вэ бид ч гэсэн амар аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхтэй төр төмөр нүүртэй гээд байдаг хууль үйлчлэхэд саад болж байгаа хэсэгт тэр шийдвэрээ гаргаач хэдхэн наймаачидын эрх ашгаас болж хотоороо хохирол амсах ёсгүй нүүлгээч
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • инженер механик (202.21.118.90)
    Автомашины зах, сэлбэгийн худалдааг нэг дор төвлөрүүлэх нь худалдан авагч дад үнийн харьцуулалт хийх, олон газар хэсэж цаг алдахгүй сайн талтай. Ганц хэцүү нь 1-р хороолоос түгжрээг яах вэ?. Хотын удирдлагууд үүндээ тодорхрй хариулт өгөмөөр байна. Энэ хариуг өгсний дараа хувийн ашиг сонирхлооо бодсон хүмүүст нүүхгүй гэх шалтгаан олдохгүй байх.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
    • зочин
      Гэрэл тогийг нь таслаад ч болов заавал нүүлгэх хэрэгтэй
      2017 оны 09 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    2 цаг 9 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    2 цаг 39 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    2 цаг 54 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    3 цаг 0 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    3 цаг 14 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 40 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    4 цаг 3 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    4 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    4 цаг 14 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 17 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    4 цаг 38 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК