Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

2017-9-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн эх орондоо ирсэн Зэвсэгт хүчний мотобуудлагын 6 дугаар батальоны цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасны дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт болов.

 

 

Энхийг сахиулагчдад шагналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах бүрэлдэхүүн гардуулан өгсөн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 124-р ангийн эмнэлгийн дарга, хошууч Баатарын Гэрэлчулууныг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Мэндийн Батдорж, Зэвсэгт хүчний 345-р ангийн төлөвлөлтийн офицер, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 089-р ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Сүхээгийн Азай, Зэвсэгт хүчний 311-р ангийн ахлах тогооч, дэд ахлагч Бямбасүрэнгийн Алтанзаяа, ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрын ажилтан, ахмад Түмэнзоригтын Амарсайхан, Зэвсэгт хүчний 186-р ангийн хорооны ахлагч, тэргүүн ахлагч Өлзийдүүрэнгийн Ариунбаяр, Зэсвэгт хүчний 014-р ангийн зэвсэг, техникийн дарга, ахлах дэслэгч Кайналын Аямурат нарын зэрэг нийт 36 хүнийг Цэргийн хүндэт медалиар, ОБЕГ-ын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Найдансүрэнгийн Адъяадорж, Зэвсэгт хүчний 339-р ангийн цахилгаанчин, гагнуурчин, дэд ахлагч Цэгмэдийн Адъяамөнх, Зэвсэгт хүчний 256-р ангийн цахилгаанчин, ахлагч Болдбаатарын Адъяахүү, Зэвсэгт хүчний 065-р ангийн офицер, ахмад Цэдэнбалын Ажмянган, Зэвсэгт хүчний 330-р ангийн буудагч, дэд ахлагч Алтанчимэгийн Азжаргал, Зэвсэгт хүчний 016-р бригадын харуулч, дэд ахлагч Чимэддамбын Азжаргал нарын зэрэг 490 энхийг сахиулагчийг Энхийн төлөө медалиар тус тус шагналаа.

 

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм энхийг сахиулагчид аа,

 

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа,

 

Та бүхэнд Монгол төрийн бодлого, шийдвэрийн дагуу итгэл хүлээлгэн даалгасан нэн хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж, эх орон, элгэн садандаа эсэн мэнд эргэн ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүрэгт ажлаа хүлээн авсан мөчөөсөө Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, тэр дундаа дэлхийн халуун цэгүүдэд эх орноо төлөөлөн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч, цэргийн албан хаагчдынхаа үүрэг гүйцэтгэл, цагийн байдлын талаарх илтгэл, мэдээлэлтэй шуурхай танилцаж, эгзэгтэй, түгшүүртэй нөхцөл байдал үүссэн цагийн тохиолдол бүрийг тухай бүрт нь мэдэрч, шаардлага гарсан үед холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ямагт бэлэн ажиллаж байсныг энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

 

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэг, НҮБ-ын бүрэн эрхт гишүүний байр суурийг бэхжүүлэн дээшлүүлэхэд та бүхэн нөр их хөдөлмөр, тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвар, чанд сахилга бат, нэгдсэн зохион байгуулалттай үйл ажиллагаагаараа үнэтэй хувь нэмэр орууллаа. Ингэснээр Монгол Улс дэлхийн олон улс оронтой ижил тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай орчин нөхцөл бүрэлдэж, улмаар манай улсын гадаад нэр хүнд дэлхийн тавцанд улам бүр өсөн нэмэгдэж, улс орны аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар барих Монгол төрийн бодлого бодит байдал дээр ажил хэрэг болон хэрэгжиж байгаа чухал үйл хэрэг юм.

 

Имй учраас Монгол Улсын төр, засаг та бүхний гүйцэтгэсэн үүрэг, эх орныхоо бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнан урамшуулж байна.

 

Та бүхэн улс орон, зэвсэгт хүчнийхээ өмнө байгуулсан гавьяа, үйл хэргээрээ үргэлж бахархаж, нйигэмд сайн сайхны үлгэр дуурайлал болон ажиллаж, амьдарч байгаа газар бүхэндээ, алба хааж буй анги, салбартаа энхийг дэмжих үйл ажиллагааны явцад сурч эзэмшсэн мэдлэг, ара туршлагаа сэтгэл харамгүй зааж сурган батлан хамгаалах салбарын шинэчлэлийн бодлого, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд манлайлан оролцож, энхийг сахиулагч гэдэг эрхэм алдраа ямагт дээдлэн өндөрт өргөж явахыг захиас болгоё.

 

Эх орныхоо захиас даалгаврыг биелүүлж яваа хүүгийнхээ, ханийнхаа, аав ээжийнхээ бат найдвартай ар тал болж, үргэлж сэтгэл зүрхээрээ хамтдаа энхийг сахиулж байсан цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийнхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцон үүргээ амжилттай гүйцэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнуулсан Зэвсэгт хүчний мотобуудлагын 6 дугаар батальоны цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
Улаанбаатарт 26 градус дулаан байна
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.43.77)
    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ХҮНИЙГ ЭРХЭЛСЭН АЖИЛ АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ ҮЛ БОЛНО ГЭЖ ЗААСАН ЯАГААД ЭХ ОРОНДОО ГЭСЭН ЭНХИЙГ САХИУЛАН АЛБА ХЖЖ БАЙГАА АЛБА ХААГЧ НАРЫГ ЯЛГАВЛААД БАЙГАА ЮМ ВЭ ЭРГҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ЭРГҮҮ ЭНХБОЛДОО АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙЧ НАР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДАМПУУРУУЛЖ ТҮҮНИЙГЭЭ БАТАЛГААЖУУЛАН МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗОЖАРГАЛД ЭРГҮҮ ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ БОЛГОЖ АВЛИГЧИН БАТТУЛГАДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ ЦОЛ ОЛГООД ЗОГСОХГҮЙ АРДЧИЛСАН НАМЫН БҮСИЙН ЗӨВӨЛГӨӨН ГЭДЭГИЙГ АЙМАГ ОРОН НУТАГТ ХИЙЖ БААБАРЫН ХЭЛСНЭЭР ЭРҮҮЛ СОЛИОТОЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ АРДЧИЛСАН НАМ ГНЭЖ НЭР ЗҮҮСЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАРТАА ТӨРИЙН ШАГНАЛ ТАРААЖ БАЙГАА АСУУДЛАА ХЭЗЭЭ ЗОГСООХ ЮМ? АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ АРДЧИЛСАН НАМЫН НЭР ЗҮҮСЭН ХЭДЭН ХУВАЛЗ ХУЛГАЙЧ НАРЫГ ХЭЛДЭГГҮЙ ЮМ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХҮМҮҮНЛЭГ АРДЧИЛСАН НИЙГЭМ БАЙГУУЛНА ГЭСЭН ЧИНЬ ЛООЗОН БОЛЖ ТҮҮНИЙГ ТА ЗЭРЛЭГ КАПИТЛИЗИМ БОЛГОСОНОО АРД ТҮМЭНДЭЭ ХЭЛЖ АРДЧИЛСАН НАМ ГЭДЭГ НЭРЭЭ СОЛЬЖ ЗЭРЛЭГ КАПИТЛИЗМЫН НАМ ГЭДЭГ НЭРТЭЙ
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.37.46)
    баттулга маш муу юмнуудыг хажуудаа авч тэнэг юм их хийлээ. ухаант эрдэмтэн мэргэд зөндөө л байна. гэтэл нэг муу шүдээ зуусан ардчилсан одойнууд л олдох юм.
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • .зочин (103.229.120.201)
    Энэ муу З. Энхболд одоо юу вэ. Харах царайны тэнэг . Ард түмнээ ядууралд оруулчихаад яаж ингэж чадаж байнааа
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (151.80.238.152)
    Хөлдүү бөх, хувцасны түгээгч, Миеэийн гуя баз, ТБД-ын цүнх баригч нар энэ салбарыг тарааж гүйцлээ дээ гэж.
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    1 цаг 8 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    1 цаг 37 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    1 цаг 53 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    1 цаг 58 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    2 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 39 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    3 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    3 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    3 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 16 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    3 цаг 37 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК