Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2017-9-15
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу орон даяар зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.09.14) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, Улсын дээд шүүхийн зарим гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, шүүхийн захиргааны ажилтнууд болон эрдэмтэн судлаачид оролцов.

 

Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж нээж хэлсэн үгэндээ, энэ удаагийн хэлэлцүүлгийг мэргэшсэн хуульчдын дунд зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өмнө нь бүх шатны шүүхээр хэлэлцүүлсэн. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх шүүх эрх мэдэлтэй холбоотой дөрвөн асуудлаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас санал авахад 700 гаруй хүн саналаа ирүүлсэн. Энэ саналыг удахгүй Улсын Их Хуралд хүргүүлнэ гэдгийг тодотголоо.

 

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн талаар танилцуулав. Дараа нь хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Шүүх эрх мэдэл”-лийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх явцад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас  гаргасан саналын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулга хийсэн юм.

 

Хэлэлцүүлэгт оролцогчид дараа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон судлаачийн илтгэл, төслийн шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудын талаархи хэлэлцүүлгийн явцад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас гаргасан саналын танилцуулгатай холбогдуулан санал бодлоо хуваалцаж барй сууриа илэрхийлэв.

 

Мөн уг хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, саяхан Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид манай улсад ажиллаж, С.Зориг агсны хэргийн асуудлаар олон хүнтэй уулзсан байна. Надтай ч уулзсан. Тэд уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дэргэд “Хянан шалгах түр хороогоо байгуулаарай” гэж захисан. Тэгэхээр юуны өмнө нийтийг хамарсан, ард түмэнд эргэлзээтэй асуудлаар парламент нь ядаж үнэнд ойртсон мэдээлэл авдаг болмоор байна.

 

Манайхан том том асуудал ярьж байгаад Улсын Их Хурлаас Ажлын хэсэг байгуулдаг. Удалгүй “буруу мэдээ байж, мэдээлэл дутуу дулимаг байж” гээд сууж байдаг. Улсын төсөв, Засгийн газрын тайлан хэлэлцэх үеэр гишүүд, олон нийтийн зүгээс янз бүрийн яриа их гардаг. Тиймээс төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, өөрийн хянан шалгах чиг үүрэгт туслах хяналтын албатай байх хэрэгтэй юм байна гэдэг саналыг гишүүд гаргадаг. Ер нь хариуцлага тооцдог араа шүдтэй болохгүй бол явахгүй нь ээ. Иймээс энэ саналын томъёоллыг нь зөв гаргаад хэлэлцэх хэрэгтэй байгаа юм. Энэ бол ард түмний захиалгаар, амьдралын шаардлагаар гарч ирсэн асуудал. Мөн сонгуулийн тогтолцоон дээр ч судлаачдаас санал авмаар байгаа юм. Сонгуульд зарж байгаа мөнгө хэрээс хэтэрсэн. Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч, намууд, улсын төсвөөс зарж байгаа мөнгө гээд нарийн тооцвол маш их хэмжээний тоо гарна. Иймээс эдгээр асуудлыг тал талаас нь ярьж байгаад янзлаад цэгцлээд авмаар байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлээд хэлэлцүүлэгт саналаа илэрхийлсэн шүүгч, судлаачдын саналыг хуулийн төслийн Ажлын хэсэгт танилцуулж, төсөлд тусгах талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар "Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч томилж байгаа. Мөн Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч санал болгож томилуулдаг. Улсын Их Хурлаас санал болгосноос өөр хүнийг Дээд шүүхээс буцааж байсан тохиолдол байхгүй юм билээ. Шүүлтүүрийн зарчим нь тэдгээрийг Улсын Их Хурал баталдаг, Ерөнхийлөгч ёсчилдог. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч санал болгож байгаа бол Улсын Их Хурал баталдаг хяналтын маягтай тогтолцоотой болох хэрэгтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн.

 

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн тухайд гэвэл манайх хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Харин манайх шиг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай Финланд улсад Ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхгүй байдаг. Учир нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг давхардуулах нь буруу гэж үздэг юм байна. Манайд бол Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих эрхтэй. Харин бүх ард түмнээс сонгогддог Финландын Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих эрхгүй, харин ёсчлох, ёсчлохгүй байх л эрхтэй байх жишээтэй.

 

Мэдээж Засгийн газарт хуулийн төсөл санаачлах талаар чиглэл өгөх эрхтэй. Манай улсын хувьд 2000 оноос хойш Ерөнхийлөгчийн эрх мэдэл 49 хуулиар нэмэгдсэн байдаг. Эндээс гүйцэтгэх эрх мэдэл буюу АТГ, шүүх, прокурор гурвын томилгоог нэг институцийн оролцоотой томилох нь хяналт алдагдаж, хүний эрхийн зөрчил үүснэ гэж үзэж болохоор байгаа юм.

 

Парламентын хяналтын хувьд Парламентын мөрдөн шалгах эрх нь мэдээлэл олж авах хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Мөрдөн шалгах эрх мэдэл нь тодорхой асуудалд гүн гүнзгий шинжилгээ хийх, хууль тогтоох байгууллагыг бүх талын мэдээллээр хангах үндсэн зорилго чиглэлтэй. АНУ, Германы туршлагууд бий. Засаглалын хэлбэр үл харгалзан дэлхийн ихэнх улсад Парламентын хянан шалгах хороо байдаг. Парламентын засаглалтай 88 улсын 76-д нь парламентын хяналт бий. Ер нь манай парламент гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд их оролцдог болохоос хянан шалгах, шударга ёс тогтоох тал дээр хязгаарлагдмал гэдгийг онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
Улаанбаатарт 26 градус дулаан байна
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.180.218.132)
    Бүх ард түмнээс сонгогдсон еранхийлөгч хууль санаачлах эрхгүй гэхээр сонин санагдаад бх юм.Ард түмэн сонгохдоо ямар нэгэн захиа даалгавар өгөх л бхдаа Тэрнийг нь дүлий Их хуралдаа зөвхөн дамжуулах л юм бздээ
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    1 цаг 7 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    1 цаг 37 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    1 цаг 52 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    1 цаг 58 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    2 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 38 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    3 цаг 1 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    3 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    3 цаг 12 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 15 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    3 цаг 36 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК