Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Дуламсүрэн: Шинэ хуулиар зөрчил гаргасан хоногоор торгох шийтгэлийн хэмжээ тодорхойлогдож байна

2017-9-21
0
ЖИРГЭХ

Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, хуулийн этгээдэд хамааралтай өөрчлөлт, түүний хэрэгжилтийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэнгээс тодруулга яриа авснаа хүргэе.

 

-Зөрчлийн тухай хуульд танай байгууллагын эрхлэх чиг үүрэгтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэх талаар хэрхэн тусгасан бэ? Шинээр батлагдсан хуулиуд нь өмнө мөрдөж байсан хуулиас юугаараа ялгаатай талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 

Зөрчлийн тухай хууль батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан захиргааны арга хэмжээ ногдуулж байсан нь хүчингүй болж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.13-т зааснаар “гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”-ийг шалган шийдвэрлэхээр хуульчилсан.

 

Дээрх заалтуудыг дэлгэрүүлбэл, Зөрчлийн тухай хуулиар торгох, баривчлах, эрх хасах гэсэн 3 төрлийн шийтгэлтэй байна. Торгох шийтгэлийн хэмжээ нь тооцооны нэгжээр хэмжигдэх бөгөөд 1 тооцооны нэгж 1000 төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилсан. Зөрчил гаргасан гадаад иргэнийг 10-2000 тооцооны нэгжээр, хуулийн этгээдэд зөрчлийн хугацаанаас хамааран 10 тооцооны нэгж болон түүнээс дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байгаа. Мөн зарим төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг тодорхой зааж өгсөн. Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”. Харин олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар визгүй зорчдог орны иргэд хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар  100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулна зэргээр тодорхой зааж өгсөн байгаа.

 

Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдэж, шийтгэл хүлээх хүн нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна. Зөрчил үйлдсэн 16-18 насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор шинэ зохицуулалт хуульд орсон.

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар захиргааны шийтгэл ногдуулж байх үед торгуулийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхойлогдож, хамгийн багадаа 240 мянган төгрөгөөр торгуулж байсан бол шинэ хуулиар зөрчил гаргасан хоногоор торгох шийтгэлийн хэмжээ тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, оршин суух зөвшөөрлөө хуульд заасан хугацаанд аваагүй 1 хоног зөрчил гаргасан тохиолдолд 10 тооцооны нэгж буюу 10 мянган төгрөгөөр торгохоор болсон гэсэн үг юм. Зарим төрлийн зөрчилд тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлийн журам зөрчсөн үйлдэлд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээ нь өмнөх хуульд заасан хэмжээнээс өндрөөр тогтоогдсон тул энэ төрлийн зөрчил гаргахаас уригч хуулийн этгээд зайлсхийх хэрэгтэй.

 

Мөн хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчсон, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль болон Чөлөөт бүсийн тухай хууль зөрчсөн үйлдлүүдэд манай байгууллагын хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулахаар болсон.

 

-Шинээр Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хууль батлагдсантай холбоотойгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон уу?

 

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарах, гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол” гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга холбогдох байгууллагын саналыг үндэслэн гаргахаар хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл гадаад иргэнийг улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлснийг хүчингүй болгох эрх гагцхүү хуулиар манай байгууллагад л хадгалагдаж байна.

 

-Гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, хуулийн этгээд юуг анхаарвал зохих вэ? Эрх, үүргээ сайн мэдэхгүйгээс зөрчил гаргах тохиолдол их байдаг?

 

-Гадаадын иргэн, тэдгээрийг уригч хүн, хуулийн этгээд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх ёстой. Хэрэв дээр дурдсан хуулийн хэм хэмжээг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл хүлээхэд хүрнэ. Цаашлаад зөрчил даамжирвал Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авна.

Хэрэв торгох шийтгэл хүлээхээр болвол хуулийн этгээд зөрчил шийдвэрлүүлэх тухай албан хүсэлт, хуулийн этгээдээс хууль ёсны төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зөрчилд орсон гадаадын иргэн тус бүрийн баримт бичгийн хуулбар, Зөрчил гаргасан гадаадын иргэн, түүнийг уригч хүн нь зөрчил шийдвэрлүүлэх тухай өргөдөл, хүсэлт, зөрчилд орсон гадаадын иргэн тус бүрийн баримт бичгийн хуулбар, уригч иргэн нь Монгол Улсын иргэн бол иргэний цахим үнэмлэхний хуулбар зэргийг тус тус бүрдүүлж, зөрчлөө шалган шийдвэрлүүлнэ.

 

-Гадаадын иргэнийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөгөө мэдээлэл авах, зөрчил гаргасан өргөдөл гомдлыг хэрхэн гаргах вэ?

 

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол, мэдээлэл гаргагч нь холбоо мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Иргэдийг энэ боломж бололцоогоор нь хангах зорилгоор зарим нэгэн техникийн шинэчлэл хийж, утсаар иргэдийн мэдээллийг хүлээн авч байна. Гомдол, мэдээлэл гаргагч нь хуульд заасан өөрт хамаарал бүхий мэдээллийг үнэн зөв өгч, асууж тодруулах шаардлагатай мэдээлэл болон гадаадын иргэдтэй холбоотой зөрчлийн мэдээллийг 7575-1882 дугаарын утсаар өгч болно.  Харин зөвлөгөө болон нэмэлт мэдээллийг 1800-1882 дугаарын утсаар авах боломжтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
Улаанбаатарт 26 градус дулаан байна
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    2 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    43 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    1 цаг 6 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    1 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    1 цаг 17 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 20 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    1 цаг 41 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    22 цаг 58 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    23 цаг 2 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 8 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    23 цаг 14 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    23 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК