Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Британид дахь Монголын Элчин сайдын яамнаас зөвлөмж гаргажээ

2017-11-16
0
ЖИРГЭХ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас Монгол иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.

 

1.Хил, гаалиар нэвтрэх

  • Британийн хилийн шалганд орохоос өмнө “орох хуудас”(landing card)–ыг үнэн зөв, гаргацтай бөглөх, ийнхүү бөглөхдөө анх виз мэдүүлэхдээ өгсөн мэдээллээ оруулах шаардлагатай.
  • Паспортоо биедээ авч явах. Онгоцноос буухдаа Паспортоо орхиж буух, алдах тохиолдол цөөнгүй гардаг тул сонор сэрэмжтэй байна уу.
  • Суралцахаар ирж байгаа тохиолдолд сургуультайгаа холбоотой бичиг баримтуудаа гар тээшиндээ авч явах. Үүнд сургуульд тэнцсэн баталгааны дугаар (Confirmation of Acceptance for Studies (CAS) number) заавал байх шаардлагатай.
  • Зорчигчийн хувийн байдлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл Британийн хилийн албаны ажилтан өөрийн үзэмжээр тодорхой баримт бичгийг, тухайлбал банкны дансанд холбогдох мэдээллийг шаардаж болзошгүй.
  • Хилийн албаны ажилтан танаас Британид байх хугацаа, зорилгын талаар асуулт асууж хариулт авах эрхтэй гэдгийг санаж бэлтгэлтэй байх. Та анх виз мэдүүлснээс өөр зорилго, агуулга бүхий мэдээлэл өгөх нь таныг хилээр нэвтрүүлэхгүй байх, түр цагдан хорих, нутагт тань албадан буцаах арга хэмжээ авах үндэслэл болно.
  • Хүнсний ямар нэг бүтээгдэхүүн хилээр авч орохыг хориглоно.
  • Тодорхой бараа бүтээгдэхүүнийг тээшиндээ авч явах дээд хэмжээ байдаг. Жишээ нь янжуур тамхи 200 ширхэг буюу 2 блок, архи 1 литрээс дээш авч орохыг хориглодог.
  • Хуурамч буюу дууриамал бараа бүтээгдэхүүн, хар тамхи, зэвсэг, сум зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн авч орохыг хатуу хориглоно. Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүний тухай мэдээллийг https://www.gov.uk/guidance/personal-food-plant-and-animal-product-imports -ээс уншиж танилцана уу.
  • Та биедээ 10,000 еврогоос их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай. (https://www.gov.uk/bringing-cash-into-uk)
  • Бусдын бичиг баримтыг авч явж хэрхэвч болохгүй. Бусдын бичиг баримтыг зайлшгүй авч явах шаардлагатай тохиолдолд энэ тухай зохих нотолгоо тайлбарыг Англи хэлээр бичиж хавсаргасан байх нь зүйтэй.
Хилийн албаны ажилтнуудтай зохисгүй харилцах, гүтгэх, арьс өнгө, бусад байдлаар ялгаварласан хандлага гаргах, худал хэлэх зэргээр авирлавал энэ бүхэн тань ямагт бүртгэгдэж, мөн таныг хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болох анхаарна уу.

2. Хилээр нэвтэрсний дараа

  • Танд олгосон визийн мэдээлэлд визийн хугацаа, ангилал, төрөл, ажиллах эрхтэй эсэх, эрхтэй бол долоо хоногт ажиллах цагийн хязгаарыг тус тус багтаасан байдаг. Эдгээр нөхцөл, болзол зөрчигдсөн тохиолдолд таныг баривчлах, улмаар тань албадан гаргах үндэслэл болдог.
  • Аялалын виз, эсхүл ажиллах эрхгүй визтэй ирээд ажил хийж байхдаа ажлын байран дээрээс Цагаачлалын албаны ээлжит ба ээлжит бус шалгалтын үеэр баригдах тохиолдол нэлээд их байна.
  • Мөн визийн хугацаа нь таны тус улсад амьдрах хугацаа биш гэдгийг анхаарна уу. Тухайлбал, “С” ангиллын аялалын виз, олон удаагийн орох эрхтэй 6 сарын хугацаатай олгогдсон нь таныг тус улсад 6 сарын турш амьдрах эрхтэй гэсэн үг биш. Британид таны байх хугацаа таны виз анх мэдүүлэхдээ бичиж өгсөн хугацаагаар тогтоогдоно гэдгийг анхаарна уу.
  • Хэрэв анх виз мэдүүлснээсээ урт хугацаагаар Британид оршин суусан тохиолдолд энэ нь таны дараагийн визэнд сөргөөр нөлөөлнө.

3.Оюутнуудад зориулсан зөвлөмж

  • Британид ирээд та хамгийн түрүүнд сургуульдаа бүртгүүлж оюутны үнэмлэх (Student ID)-ээ авч, өөрт хамгийн ойр орших Өрхийн эмнэлэг (General Practitioner)-дээ бүртгүүлэх хэрэгтэй.
  • Элчин сайдын яаманд бүртгүүлэх. Яаралтай хэл дуулгах, ар гэрийн гачигдал, өвдөх зэрэг аливаа асуудал гарахад та ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байвал танд тусламж үзүүлэхэд хялбар болно. Бүртгүүлэхийн тулд http://embassyofmongolia.co.uk/?p=214&lang=mn -аас зохих бүртгэлийн маягтыг татан авч бөглөн ЭСЯ-ны otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягт илгээх.
  • Аливаа гэрээний нөхцөлийг урьдаас сайтар уншиж танилцаж байх. Байр түрээслэх, гар утас авах, фитнес клубын гишүүн болох гэх мэт бүх төрлийн үйлчилгээ авахад гэрээ байгуулах хэрэгтэй болдог. Энэ үед гэрээний бүх нөхцөлийг уншаагүйгээс хожим гэрээ цуцалж болохгүй нөхцөлийг зөвшөөрсөн байх, илүү их төлбөр, торгууль төлөх байдалд орох нь түгээмэл тул гэрээний нөхцөлийг нэг бүрчлэн уншсаны үндсэн дээр сонголт хийх шаардлагатай.
  • Хувийн бичиг баримтуудаа нягтлах. Та өөрийн Паспорт (Гадаад паспорт) -ын хүчинтэй хугацааг нягталж, дуусахаас нь өмнө Лондон дахь ЭСЯ-нд хандаж сунгуулах шаардлагатай. Мөн виз, бусад бичиг баримтын хүчинтэй хугацааг нягталж байх нь таны үүрэг хариуцлага гэдгийг анхаарна уу.
  • Британийн хууль дүрэм. Гудамж талбайд хог, нус цэрээ хаях, бие засах зэрэг үйлдэл нь тус улсад эрүүгийн хэрэгт тооцогддог. Монгол Улсын иргэн согтуудаа Лондон хотын нэгэн паркад хөнгөн бие зассаны улмаас цагдаагийн байгууллагад баривчлагдаж, улмаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн явдал 2017 онд гарсан. Олон нийтийн газар бусдыг удаан хугацаагаар ширтэх, бусдын биед хүрэх, бүдүүлэг харьцах, бусдыг арьс өнгө, гарал үүсэл, шашин болон итгэл үнэмшил, хүйсээр тохуурхах, доромжлох, ялгаварлах нь хуулийн хатуу ялтай байдаг. Харилцаандаа ийм хандлага төдий гаргасан оюутан сургуулиасаа хөөгдсөн тохиолдол бий. Тус улс нь нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн камержуулсан хяналтанд байлгадаг, үйлчилгээний газруудад дүрс, дууны бичлэг хийдэг. Гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх, юуг гэмт хэрэг, зөрчил гэж тооцдог талаар дэлгэрэнгүйг http://www.cps.gov.uk/legal/v_to_z/youth_offenders/ –аас уншиж танилцана уу.
  • Бичиг баримтаа алдах. Оюутнууд Паспорт, виз, оршин суух үнэмлэх – Biometric Residence Permits (BRPs) бичиг баримтаа гээх, хулгайд алдах явдал маш ихээр гардаг. Манай иргэд нэгнийхээ бичиг баримтыг хулгайлах, улмаар түүнийг цааш нь худалдахаар завдсан тохиолдол удаа дараа гарсан. Харамсалтай нь бусдын бичиг баримтаар ажиллаж, амьдрах явдал тус улс дахь Монгол иргэдийн дунд түгээмэл байдаг. Та бичиг баримтаа гээгдүүлдсэн, хулгайд алдсан тохиолдолд цаг алдалгүй ойролцоох цагдаагийн байгууллагадаа мэдэгдэж бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсэн тухай тодорхойлолт нотолгоо авах шаардлагатай. BRP-ийг нөхөж авах тохиолдол дараах холбоост байгаа зааврын дагуу нөхөн авах талаарх мэдээллийг https://www.gov.uk/biometric-residence-permits/replace -ээс уншиж танилцана уу.
  • UK giin Mongol Zar -д нэгдэх. Энэ нь алба, амины олон асуудлаар мэдээлэл солилцдог Фейсбүүкийн хамгийн том зарын булан тул Британи дахь Монголчуудын холбоо, Элчин сайдын яамны үйл ажиллагааны зар мэдээг уг группээр дамжуулан хүргэдэг. Энэ группд заавал нэгдээрэй.
  • Стрессээс зайлсхийх. Цаг агаарын ялгаатай байдлаас хамаарч Монголоос ирсэн оюутнууд стресст орох явдал гардаг. Иймд цаг агаарын мэдээ үзэж нартай үед заавал гарч салхилах, мөн найз нөхөдтэй болж цагийг сонирхолтой өнгөрөөх, Монголчуудын дунд зохиогддог арга хэмжээнд оролцох, сайн дураар ажиллах зэргээр өөрийгөө ганцаардах, стресст орох сэргийлээрэй.

4.Цахим залилан, цахим гэмт хэргээс сэргийлэх

  • Интэрнэтээр эд зүйлс зарах, худалдан авах, байр, өрөө хөлслөх гэрээ байгуулах, урьдчилгаа болон барьцаа төлөх зэрэг төрөл бүрийн зар гардаг болсон. Та баталгаагүй цахим хуудас, худалдаа, үйлчилгээ борлуулах гэсэн хуурамч саналуудаас болгоомжилж сайтар нягталж байх шаардлагатай.
  • Баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй тохиолдолд бусдад өөрийн бүтэн нэр, хаяг, банкны дансны мэдээлэл, цахим шуудан, утасны дугаарыг хэрхэвч өгөхгүй байх нь зүйтэй.
  • Таны банк болон санхүүгийн байгууллагын нэрээр хуурамч цахим шуудан илгээж банкны мэдээлэл нууц үгээ өөрчлөх хүсэлт ирсэн тохиололд илгээгчийн цахим шуудангийн хаягийг сайтар шалгах шаардлагатай бөгөөд энэ асуудлаар банкиндаа хандаж лавлаж болно.
  • Банкны картын дугаарыг онлайн худалдааны олон веб сайтад бүртгүүлэх, сануулж орхихоос зайлсхийх шаардлагатай.
  • Таны хэрэглэдэг компъютер тань вирусын эсрэг програмтай эсэх, тэдгээрийн хугацааг зохих ёсоор сунгасан эсэхийг сайтар нягталж байна уу.
  • Худалдан аваагүй бараа, үйлчилгээний нэхэмжлэхийг нээж үзэхгүй байх нь зүйтэй, вирус нь зар сурталчилгааны болон хонжворын хэлбэрээр ирж таныг тодорхой линк дээр дарж нэвтэрч орохыг санал болгох нь түгээмэл байдгийг анхаарах.
  • Хэрэв та цахим залилангийн хохирогч болсон тохиолдолд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төвийн 0300 123 2040 дугаарын утас руу цаг алдалгүй залгаж, зөвлөгөө авах, өргөдөл гомдлоо бүртгүүлэх боломжтой. Таны найз нөхөд, ойр орчинд тань цахим гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бол энэ тухай мэдээллийг 0300 123 2040 дугаарын утсаар мэдээлж бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх боломжтой. Цахим гэмт хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.actionfraud.police.uk/about-us -ээс авна уу.

 

Эх сурвалж: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яам

 
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    21 цаг 50 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    21 цаг 51 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    21 цаг 55 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    22 цаг 8 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    22 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    22 цаг 22 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    22 цаг 29 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    22 цаг 36 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК