Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүрьеэ өвчин дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна

2017-11-21
0
ЖИРГЭХ

 

"Жилд 4000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна"

 

Сүрьеэ өвчин нь дэлхий олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны энэ сарын 23-24-ний өдрүүдэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэгийг Blue Sky төвд зохион байгуулагдах  гэж байна. 


Өнөөдөр энэ асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ж.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Глобаль сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг,  МСЭМХ-ны тэргүүн Ц.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

"15-24, 25-34 мөн  65-с дээш насныханы дунд сүрьеэгийн өвчлөл илүү өндөр байна"

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:


Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, стратеги, ДЭМБ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн зэрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар сүрьеэгийн өвчлөл, нас баралтыг бууруулахад манай улс ихээхэн амжилтанд хүрч тандалт, оношлогоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр дэвшилд хүрснийг энд хэлэх нь зүйтэй юм.


Манай улсад дэлхийн жишигт хүрсэн лабораторийн сүлжээ, үндэсний лавлах лаборатори, сорьц тээвэрлэх тогтолцоо бүрэн нэвтэрсэн, хурдавчилсан оношилгооны аргуудыг практикт хэрэглэж байгаа . Шууд хяналттай богино хугацааны эмчилгээг эрүүл мэндийн бүх шатанд баг, сум, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан нэвтрүүлсэн. Өнөөдөр эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчлэх чадавхитай болсон байна.

 

Мөн сүрьеэгийн эм, урвалж оношлуур, халдвар хяналтын хэрэгсэл зэргийг Глобаль сан, Засгийн газраас тасралтгүй ханган нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:

 

  • Монгол улсын сүрьеэгийн өвчлөлийн түвшин 100000 хүн амд 428 байгаа нь дэлхий дахинд сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд орж байна.
  • Монгол улс НДББ-ийн 37 орны өвчлөл өндөр 7 орны нэг. Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 
  • Сүрьеэгийн өвчлөлийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 14.0 байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдол 58.6%, аймаг орон нутагт 39.7%, Хорих байгууллагад 1.7% бүртгэгдэж байна.
  • Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст жигд тархалттай байгаа бөгөөд 15-24, 25-34 мөн  65-с дээш насныханы дунд сүрьеэгийн өвчлөл илүү өндөр байна.
  • Нийт бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь дунджаар 10% байна.
  • Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 260 (239-274) хүн нас барсан байна. Сүрьеэгийн нас баралт 10000 хүн амд сүүлийн 5 жилийн дунджаар 0.88 байна.
  • 2012-2016 онд нийт 10359 хүн сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын  группт орсон ба жил бүр нэмэгдсээр байна.
  • Уушгины халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт сүүлийн 5 жилийн дунджаар аймаг орон нутагт 89.2%, УБ хотод 81.2%, улсын дундаж 84.6% байна.   

 

Олон зууны туршид нийгмийн халдварт өвчин хэмээн нэрлэгдэж ирсэн сүрьеэ өвчин нь бүх салбарт хамаатай бүх нийтийн асуудал учир нотолгоонд тулгуурласан салбар хоорондын алсыг харсан тууштай хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэж байна." хэмээлээ.

 

"Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их"

 

ЭМЯ-ны НЭМГ-ны дарга Д.Ганцэцэг:


Дэлхий дахинд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх олон талт цогц арга хэмжээний үр дүнд халдварт өвчнүүд эрс буурч, халдварт бус өвчин тэргүүлэх чиглэл болж байгаа хэдий ч шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан өвчнүүд хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ юм .


Монгол улс сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй 7 орны тоонд орж байна. Манай улсад сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор БЗДХ, Вируст гепатитын дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна. 


Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их, өвчтөн удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ажил эрхэлж, өрхийн орлого буурах зэрэг гэр бүл болон улс орны нийгэм эдийн засагт ихээхэн дарамт учруулж байна.


Манай улсад сүүлийн жилүүдэд хийгдсэн  хоёр томоохон суурь судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг шийдвэр гаргах, бодлого боловсруулах бүх шатанд ашиглаж, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлийн чухал баримт бичиг болж байгааг цохон тэмдэглэж байна.


Сүрьеэгийн эмчилгээний явцад өвчтөн, тэдний гэр бүлд тулгардаг эдгээр бэрхшээлийг даван туулах бүрэн эмчлэхэд эмч, эмнэлгийн ажилтан эрүүл мэндийн байгууллагаас гадна нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хөдөлмөр, боловсрол хүн амын хөгжил зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагууд төдийгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо маш чухал юм.   


Иймд салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулалтаар хангаж, хамтран ажиллаж, сүрьеэ өвчний асуудлыг амжилттай шийдвэрлэж, “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” хамтдаа ажиллаж чадна гэдэгт итгэж байна.

 

Энэ удаагийн үндэсний сургалт хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ЭМЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ, олон улсын байгууллагууд (ДЭМБ, Глобаль сан, Жайка, ДЗОУБ ) зэрэг төрийн болон төрийн бус байгууллага зэрэг25 байгууллагын 170 гаруй оролцогчийг хамруулж байгаараа ихээхэн онцологтой  аж.


Үндэсний сургалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар үндэсний хэмжээнд хийгдсэн 2 томоохон судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулах, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг танилцуулах, орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар ЭМС-ын А/306 тоот тушаалын хэрэгжилтийн талаар мэргэжил арга зүйгээр хангах юм байна.

 

"Орон нутгийн засаг захиргаа анхаарал хандуулах шаардлагатай "

 

Сүрьеэгийн эмийг ууж эхэлснээс хойш 14 хоногоос 3 сарын дотор халдвар дамжуулах нь эрс буурдаг байна. Манай улсын хувьд 2002 оноос хойш Глобаль сангийн дэмжлэгийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 39 сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.

 

Глобаль сангийн дэмжлэг дуусах хугацаа дөхөж байгаа бөгөөд одоо энэ үүргийг төр бүрэн хариуцах цаг үетэй нүүр тулаад байна. Иймд шийдвэр гаргагчдын оролцоо чухлаар тавигдаж буй бөгөөд орон нутгийн засаг захиргаа энэ асуудалд хөрөнгө гаргах нь чухал байгаа юм.

 

Энэ сарын 23-24-нд болох сургалт, хэлэлцүүлгээр сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай зардлыг шийдвэрлэх, орон нутагт тохирсон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    20 цаг 53 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    20 цаг 53 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    20 цаг 57 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    21 цаг 10 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    21 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    21 цаг 24 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    21 цаг 32 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    21 цаг 38 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК