Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилгын компаниудын балагаас болж эрдэнэт хүний амь эрсэдсээр байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ

2017-11-22
0
ЖИРГЭХ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын хажуугийн барилга дээрээс тулгуур төмөр унаснаас болж 19 настай залуу харамсалтайгаар амиа алдаж байлаа. Дараа нь Хан-Уул дүүрэгт барилгын осол гарч нэг хүн бэртэж, нөгөө нь амь эрсдэж байсан бол авто замаар зорчиж байсан энгийн нэгэн жолоочийн дээрээс мөн л төмөр унаж, нэгэн гэр бүлийг өнчирүүлсэн. Үүнээс өмнө 12 настай охины дээрээс өргөгч цамхаг унаж аминд нь хүрсэн явдлыг бид одоо ч мартаагүй...

 

 

Манай улсад жилд 100 гаруй хүн барилгын ослоор болон барилгатай холбоотой ослоор нас бардаг гэсэн судалгааг албаныхан гаргажээ. Цөөн хүн амтай манай улсын хувьд энэ бол хэт өндөр тоо. Зуу зуун хүнээ зөвхөн барилгын компаниудын хариуцлагагүй байдлаас болж алдана гэдэг дэндүү их харамсал биш гэж үү. Хамгийн гол нь хэн нэгэн эрхтэн дархатны тушаалаар эсвэл хэнэггүй байдлаар, ашиг л олж байвал амь нас хамаагүй гэх амин үзлээс болж эрдэнэт хүний алтан амь үргэдсээр байгааг бид хэзээ ойлгох вэ. Үүнд хэн хариуцлага үүрэх вэ.

 

Учир нь энэ бүх осол барилгын норм, стандарт, хөдөлмөр хамгааллыг мөрдөөгүйн улмаас л гардгийг албаныхан ч, ард иргэд ч мэдсээр байгаа.

 

Гадны улс орнуудад ялангуяа манай улсын иргэд ихээр ажилладаг БНСУ-ын тухайд барилгын салбарынхан нь энэ чиглэлийн ажиллагаанд маш хариуцлагатай ханддаг байна. Тухайлбал, өглөө 07.00 цагаас ажил нь эхлээд 07:30 хүртэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагааныхаа журмын талаар лекц уншдаг. 07:30 цагаас лекц дууссаны дараа тухайн ажилтанг барилгуудаар дагуулж явдаг. Зүгээр ч дагуулж явдаггүй. Энд ийм осол, аваар гарч байсан үүнээс ингэж сэргийлэх хэрэгтэй хэмээн байнга сануулна. Ингээд гарын үсгийг нь зуруулаад 08:00 цагаас ажилд нь оруулдаг жишигтэй. Өдөр бүр шүү дээ. Үүнийг хариуцаж, хийж гүйцэтгэдэг хүн бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер. Аюулгүй ажиллагааны инженер нь тухайн барилгын ажлыг шалгаад хүний амь нас эрсдэх, аюултай осол тохиолдохоор бол барилгын ажлыг шууд зогсоогоод алдаагаа зассаны дараа барилгын ажлыг үргэлжлүүлэх эрх бүхий албан тушаалтан байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн хариуцлагатай, чадварлаг албан тушаалтны хийж гүйцэтгэх ажил, үүрэг юм.

 

Гэтэл манайд барилгын аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг хангаж ажиллах маш хариуцлагатай үүрэг хүлээсэн албан тушаалтан ажлаа хийж чадаж байна уу. Хамгийн чухалд тооцогдох энэхүү албан тушаалд орон тоо бөглөсөн хүмүүс л суудаг гэхэд хилсдэхгүй. Улсын байцаагч юм уу, цагдаагийн байгууллага шалгалт хийхэд л энэ орон тоог бөглөсөн нэгэн байх ёстой мэт. Өөрөөр хэлбэл манайд үйлчилж буй журам цаасан дээр л үйлчилсээр...

 

Саяхан гэхэд л барилгатай холбоотой хэд хэдэн осол гарч, хүний амь нас авч одлоо. Уг нь өвлийн цагт барилгын ажил зогсонг байдалд ордог ч улирлаас үл хамаарах ажлууд хийгдсээр байгаа. Харамсалтай нь мөн л хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас эдгээр хүмүүс амь насаа алджээ. Тухалбал Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийж байсан дөрвөн иргэн унаж амиа алдсан.  Эдгээр иргэдийн хоёр нь газар дээрээ нас барсан бол хоёр нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан байдаг. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг шатны даац нь хэтэрсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан гэсэн дүгнэлт гараад байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхонд шинээр баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцийн өрөөнд “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдан амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. “Прохит” ХХК-ийн цахилгаанчин  тус дүүргийн  иргэн Б /27 настай, эрэгтэй/, 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан байсныг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагчид салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

Эдгээр хүмүүсийн амь насаа алдсаны хариуцлагыг хэн хүлээх вэ. Үхсэн хүн үг хэлэхгүй гээд өөрсддөө тохоод үлдээх үү. Хэрэв тэдэнд аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг хангаж ажиллах нөхцөл бололцоогоор хангасан бол тэд өдийд хайртай хүмүүсийнхээ хажууд эрүүл саруул элэг бүтэн амьдрах сайхан байсан ч юм билүү.

 

“Мандала” хотхоныг “Монгол, Япон мэргэжлийн зөвлөх инженерүүдийн удирдлага дор Монгол ажилчид чанарын өндөр төвшинд орчин үеийн дэвшилтэт технологи, инженерийн шийдэлтэй хослуулсан, орон зайн оновчтой шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууц. Таны аюулгүй тохь тухтай амьдрах баталгааг Мандала хотхон өгч чадна” хэмээн сурталчилдаг.  Тус хотхоныг барьж буй “Монкон Групп” барилгын салбарт ажиллаад 10 гаруй жил болж байгаа томоохон групп гэх. Гэвч барилгын хамгийн чухал ажлыг амжуулдаг цахилгаанчныхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа байгууллага 200 айлын  аюулгүй тохь тухтай амьдрах баталгааг өгч чадах уу.

 

Ер нь аль нэг байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлагагүй, хэнэггүй үйлдлээс болж энэ мэтээр эрдэнэт хүний амь эрсдэж, үхсэн нэгнийх нь хохь үлдсэн хүнийнх нь зол болоод өнгөрдөг явдал оршин тогтносноор байх уу гэдэгт албаныхан анхаарал хандуулах цаг болсныг ч энд өгүүлэх нь зүйтэй болов уу.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (202.70.36.154)
    Залуучууд аа насаараа барилга дээр ажилласан хүний хувьд хэлэх нэг зөвлөгөө байна.Ойрын жилүүдэд барилга дээр ажиллах ерөөсөө хэрэггүй шүү. 1.Ирэх хавраас барилгын компануудын тал нь дампуурна.Цалин авна гэж саналтгүй 2.Амь нас эрүүл мэндийн хувьд ямар ч баталгаа байхгүй.Ослоор нас барлаа гэхэд хөдөлмөрийн гэрээ байхгүй ,цалинг бэлнээр олгодог тул Хөлсний доод хэмжээ болох 240 төг 36 сараар олгогдвол ар гэрт нь хамгийн их харж үзэлт болдог .За бараг л тэр нь ар гэрт нь олдохгүй дээ. Худлаа хуурч байгаад гомдолгүй гэдэг үгийг цагдаа шүүх дээр хэлүүлээд л дараа нь муридаг юм .
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    Залуучууд аа насаараа барилга дээр ажилласан хүний хувьд хэлэх нэг зөвлөгөө байна.Ойрын жилүүдэд барилга дээр ажиллах ерөөсөө хэрэггүй шүү. 1.Ирэх хавраас барилгын компануудын тал нь дампуурна.Цалин авна гэж саналтгүй 2.Амь нас эрүүл мэндийн хувьд ямар ч баталгаа байхгүй.Ослоор нас барлаа гэхэд хөдөлмөрийн гэрээ байхгүй ,цалинг бэлнээр олгодог тул Хөлсний доод хэмжээ болох 240 төг 36 сараар олгогдвол ар гэрт нь хамгийн их харж үзэлт болдог .За бараг л тэр нь ар гэрт нь олдохгүй дээ. Худлаа хуурч байгаад гомдолгүй гэдэг үгийг цагдаа шүүх дээр хэлүүлээд л дараа нь муридаг юм .
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • Золжаргал (203.91.115.36)
    Захиалагч компаниууд өөрсдөө ХАБЭА-ын төсөв санхүүг маш их хэмжээгээр хэмнэдэг , дээр нь ХАБЭА-ын зардалыг зөв зохистой зарцуулдаггүй, болж өгвөл ХАБЭА-д санхүүжилт хийхгүй байхыг маш их хийчээдэг. Ер нь ХАБЭА хүний амьдралд, ажиллаж амьдрах орчинд ямар ашигтай нөлөөтэй гэдэгийг зарим барилгын компанууд мэдэхгүй, мдсэнч мэдээгүй дүр гаргадаг. ХАБЭА бол ганц хүний ажил биш нийтийг хамарсан ажил мөн. Хөдөлмөрийн Яамын ХАБЭА-ын хэлтсийн дарга З. Бауыржан нь зөв ажил хийж чадахгүй , худлаа нэг албан тушаалд дурласан хүн юм билээ. ХАБЭА-ын гол заалт дүрмийг мэдэхгүй ярьж байгааг нь сонсоход. Ер нь Барилгын яам, ХӨдөлмөрийн яам, ХАБЭА-ын улсын зөвлөл гэж амнаас худлаа нэг хүгийг дахин дахин давтаж ярахаас өөр юмгүй хэдэн амны пигур сайтай сармагчангууд байдаг.
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
    • Анар
      Зөв юм хэлсэн б-ын дэд дарга , сайд нар худлаа албан тушаал карьер хамгалсан хэдэн нөхдүүд байдаг. Монголын барилгын компанууд хүн алахаас өөр юм хийхгүй байндаа.
      2017 оны 11 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    19 цаг 26 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    19 цаг 26 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    19 цаг 30 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    19 цаг 43 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    19 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    19 цаг 57 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    20 цаг 5 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    20 цаг 11 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    22 цаг 54 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    23 цаг 4 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК