Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өглөө, орой явах нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

2017-11-23
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотод  өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.

 

Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан автобус хоорондын интервал холдож, хүлээлгийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэрэг хүндэрлүүд гарч байгаа юм. Ингэснээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг тулгамдсан асуудал үүсээд байна.

 

Иймд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй үед үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал ихтэй зогсоолуудын ачаалалыг бууруулах чиглэлээр дараах зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.

 

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Өнөөдрийн зохицуулалтаар оройдоо нэмэлтээр 99 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Тухайн автобуснуудыг иргэдийн зорчигч урсгалтай нийцүүлэн хамгийн их ачаалалтай газруудад гаргаж байгаа. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар үйлчлүүлж байгаатай холбогдуулан аль чиглэлд, хэдэн хүн, хэдэн цагийн үед явж байна гэсэн тоон судалгаа бүрэн гарч ирж байгаа юм. Энэ судалгаан дээр үндэслэн төлөвлөлтүүдийг хийгээд явж байна. Мөн 20 гаруй чиглэлд автобуснуудын өглөө гарах цагийг 5-10 минутаар урагшлуулах, орой 22:00-23:00 цаг хүртэл сунгах ажлуудыг хийгээд байна” хэмээн ярилаа.

 

Өглөөний оргил ачаалалын үед:

 

Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй дундын зогсоолуудын ачааллыг бууруулж иргэдийн зорчих эрэлтийг ханган ажиллах үүднээс холбогдох судалгааг хийж, өглөөний пик цагуудад ажлын өдрүүдэд өглөөний 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс /Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, 7-н буудал/ зургаан чиглэлд тус бүр нэг автобус явуулах төлөвлөлтийг хийж, үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.

 

№

Зогсоолын нэр

Зохицуулалт хийсэн чиглэл

Эх авах цаг

1

Саппоро

Ч:45"Ганхийц - ХМК - Зайсан"

7:40

2

3-р эмнэлэг

Ч:3 “Зүүнсалаа - Халдвартынэмнэлэг”

7:25

3

10-р хороолол

Ч:40 “Махимпекс – Тэнгискинотеатр - Улаанхуаран”        Ч:59 “ХМК-Офицеруудынордон”

7:30

7:40

4

25-р эмийн сан

Ч:57 “Улаанчулуут -Их наран - МУИС”

7:30

5

7 –н буудал

Ч:7 “Нисэх – Төвномынсан - 7 буудал-Зунжин”

7:30

 

Оройн оргил ачааллын үед:

 

Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Үүнд: 8 аж ахуйн нэгж, байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийн өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн.

 

 

Дээрх зохицуулалт хийгдснээр орой 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 73-аар нэмэгдүүлж 855 автобус, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 91-ээр нэмэгдүүлж 670 автобус, 22:30 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 49-өөр нэмэгдүүлж 310 автобус тус тус ажиллахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийсэн байна.  

 

Иргэдийн санал хүсэлтээр хот орчмын болон алслагдсан 20 гаруй чиглэлд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн  зохицуулалт хийсэн.

 

Оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудын байршил болон цагийг тодорхойлох судалгаа хийж ажлын өдрүүдэд оройн 18:10-19:50 цагийн хооронд хотын төвийн ачаалал ихтэй МУБИС, Мөнгөн завъяа, Ард кино театр, Ионсей эмнэлэг зэрэг цэгүүдээс 20-30 минутын давтамжтайгаар хотын захын 7 чиглэлд тус бүр 4 автобус явуулах төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Энхтайвны өргөн чөлөөний дагуу автобусны 1-р эгнээ болон бусад ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангах үүднээс Замын Цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран тус газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлээд байна. Тухайлбал энэ сарын 21, 22-ны өдрийн мэдээгээр автобусны хөдөлгөөнд саад учруулсан болон зогсоол дээр удаан зогссон 408 зөрчил илрүүлж, 123 зөрчилд сануулах, 114 зөрчилд 2 сая 320 мянган төгрөгөөр торгох, 10 зөрчилд бичиг баримт хураасан, 161 зөрчлийг баталгаажуулан ЗХУТ-д хүргүүлэн, шуудангаар торгууль илгээх арга хэмжээг тус тус аваад байна.

 

Нийтийн тээврээр зорчигчид Та бүхэн UB Smart bus application-ийг гар утсандаа татаж сонгосон чиглэл дээрээ даран хүлээж буй автобус чинь аль буудал дээр явж байгааг шууд онлайнаар мэдээллийг авах боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 999 (202.179.30.194)
    Энэ дарга нэртэй амьдрал мэдэхгүй бацаан минь наад автобуснуудаа өөрсдөө ард түмэнтэйгээ цуг автобусны буудал дээр зогсоод шалгаад үздээ. Албан тасалгаанд суугаад асуудал шийддэг юм биш. Чадахгүй бол зайгаа тавиад зайлсан бай.
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    19 цаг 26 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    19 цаг 26 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    19 цаг 30 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    19 цаг 43 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    19 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    19 цаг 58 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    20 цаг 5 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    20 цаг 11 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    22 цаг 54 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    23 цаг 4 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК