Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын тэнгэрээр жилдээ 100 мянган онгоц нисч өнгөрдөг боллоо

2017-11-27
0
ЖИРГЭХ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баяртай давхцан манай улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо 100 мянгад хүрсэн түүхт үйл явдал тохиолоо.

“DLH726”аялалын дугаартай “A340-600”агаарын хөлөг 2017.11.26-ны өдрийн 11.45 минутад манай улсын хилээр нэвтрэн орж ирснээр агаарын тээврийн түүхэн дэхь дамжин өнгөрөлт анх удаа зургаан оронтой тоо давж байгаа нь энэ юм.

 

1993 онд өнгөрөлтийн нислэгийн тоо жилд 3220 байжээ. Харин энэ тоо жил бүр нэмэгдсээр өнгөрсөн онд 99.210-д хүрсэн байна. Цаашдаа ч техник, технологийн шинэчлэлийг хийж, цар хүрээгээ өргөжүүлснээр нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг албаныхан хэлж байна. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Улс тунхагласны баярын өдөртэй зэрэгцэн манай улсын дээгүүр 100 мянга дахь агаарын тээвэр дамжин өнгөрсөн давхар баяр тохиолоо. Энэ нь 100 мянга дахь нислэг өнгөрөхөд Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан олон мянган ажилтнууд болон үе үеийн удирдах албан тушаалтнуудын бодлогоор тавигдсан тоног төхөөрөмжийн шинэчлэл нөлөөллөө. Мөн бид өнгөрсөн нэг жилд навигацийн орлогын бодолтыг өөрчилж, агаарын тээвэрлэгч нартайгаа уулзан, тэдэнд өөрсдийн аюулгүй байдлын хангалтаа танилцуулсны үр дүнд нислэг нэмэгдлээ гэж үзэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа нислэгээ чиг шулуун болгосон. Энэ нь агаарын тээвэрлэгч нарт эдийн засгийн ашигтай дэм болж байгаа юм. Учир нь тойрог замд цаг алдаж, шатахуун их зарцуулдаг байсан. Харин чиг шулуун болсноор манай улс дээгүүр арай бага хугацаанд, бага шатахуунаар дамжин өнгөрөх бололцоогоор хангагдсан” гэв.

 

Нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвд дөрвөн бүсийн бодит ажиглалтын нислэгийн удирдлагын сектор бий. Тус төвийн гол зорилго нь дамжин өнгөрч байгаа нислэгийг аюулгүй, үр ашигтай, найдвартай удирдлага үйлчилгээгээр хангах юм. Мөрөн секторын Бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч Б.Хашцолмон “А340” агаарын хөлгийг аюулгүй удирдлагаар хангаж, зөвшөөрөл өгөн хилээр нэвтрүүлсэн. Тэрбээр “Сая ХБНГУ-ын Мьюнхэнээс Шанхай хотын чиглэлд нисч байгаа агаарын хөлөг дамжин өнгөрлөө. Манай улсын хилээр нэвтрэхээс 10-15 минутын өмнө нэвтрэх онгоц зөвшөөрөл авах ёстой байдаг. Мөн хилийн бүс дээр хэдэн цагт ямар өндөртэй ирж байгаагаа илтгэнэ. Хэрэв нөгөө талын нислэгийн удирдлага манай улсад нэвтрэх эрхгүй байвал зөвшөөрөл олгоддоггүй” хэмээв.

 

Өмнө нь нислэг хоорондын зай 150 км буюу 10 минутын зайтай байдаг байсан. Харин 1992 оноос 90 км болсон бол 2015 оноос 30 км болсон байна. 30 км гэдэг нь онгоц хооронд таван минут гаруйхан хугацааны зайтай агаарын замд зорчино гэсэн үг юм. Түүнчлэн өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж өдгөө хоногт дунджаар 400 орчим онгоц энэ төвийн удирдлаганд дор дайран өнгөрдөг. Эдгээр онгоцны 70-80 хувь нь шөнийн цагаар буюу 02.00- 06.00 цагийн хооронд өнгөрдөг байна. Ийм өндөр ачаалалтай, хариуцлагатай ажил хийдэг учир нислэгийн удирдагч нарт маш өндөр шаардлага тавьдаг. Тэднийг өмнө нь зөвхөн ОХУ-д бэлтгэдэг байсан бол сүүлийн жилүүдэд Швейцарь, Тайланд, Англи, БНХАУ, Украйн Улсад бэлтгэдэг болсон гэнэ. Мөн мэргэжлийн өндөр төвшнөөс гадна Англи хэлний олон улсын иргэний нисэхийн байгууллагын IVболон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх шалгуурыг тавьж байна.

 

Техник, технологийн шинэчлэл хийж, 2012 онд нислэгийн бодит ажиглалтын систем суурилуулсан, агаарын замын бүтэц зохион байгуулалтаа шинэчилсэн зэрэг нь дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэхэд мөн нөлөөлсөн. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга П.Мөнхжаргал “Бид 1997 оноос хойш агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэхээр эрчимтэй ажилласан. ИНЕГ-аас олон төрлийн шат дараалсан ажлыг хийсний үр дүнд Монгол Улсын агаарын зайн багтаамж тууш зайчлалыг тав дахин, босоо зайчлалын зайг 40 хувиар ихэсгэсэн. Иймээс бид 100 мянга байтугай 200 мянга, цаашдаа 400 мянган нислэгийг өнгөрүүлэх хүчин чадал бүхий агаарын зайтай болсон гэсэн үг. Энэ нь маш олон мэргэжилтний олон жилийн хүч хөдөлмөр, тухай бүрт авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн” гэлээ. Түүнчлэн цаашид хийхээр төлөвлөсөн зүйлсээ тэрбээр “Ирэх онд болон ойрын таван жилдээ төлөвлөсөн ажил их бий. Нислэг нэмэгдэхийн хэрээр нислэгийн удирдагч нараас гарах ур чадварыг өндөр төвшинд байлгах шаардлага тулгарна. Мөн Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалтыг шинэчлэх ажил төлөвлөгдөөд явж байна. Одоогоор манай бодит ажиглалтын дөрвөн сектор, процедурын ажиглалтын нэг сектор ажиллаж байгаа. Бид цаашдаа бодит ажиглалтын үйлчлгээтэй найман сектор болгож, ачааллыг жигд хуваарилах ажлыг хийнэ” хэмээв.

 

Одоогоор манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй компани ашиглаж, өнгөрөлтийн нислэг гүйцэтгэдэг. Цаашдаа он дуустал сар гаруйн хугацаанд 10 мянга гаруй нислэг өнгөрүүлэх тооцоо байгаа юм. Ингэснээр нийтдээ 110-115 мянган олон улсын нислэгийн дамжин өнгөрөлт хийх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Монгол Улсад орох навигацийн орлого 50 тэрбумаар нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

 

Навигацийн үйлчилгээний орлогоос 2011 онд Улсын төсөвт 40.8 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2015 онд 98.5 тэрбум, өнгөрсөн онд 130 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • горилла (202.9.43.176)
    харин ч их цөөн байна.Секунт тутамд онгоц буудлаас нь гадны онгоц нисч бууж байдаг бусад орныг бодвол МУ-ын агаарын хөгжил 17-р зуунд буй атаршсан тал билээ . Гол нь бид бурууьай. Навигацийн мэргэжилтэн ... ховор, учир ийм цөөн онгоц МУ-ын асар уудам тэнгэрээр зорчиж байна. Уг нутаг нь УБ-аас жижиг Гонконгт секунтэд хэдэн онгоц бууж нисё байгаагийн дэргэд ч бид чинь- МИАТ,ИНЕГ бол оргинал ОРКА -гориллууд дээ
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    18 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    18 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    18 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    18 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    18 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    19 цаг 3 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    19 цаг 10 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    19 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    22 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    22 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК