Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байна

2017-11-28
0
ЖИРГЭХ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит бус хоёрдугаар хуралдаан хоёр дахь өдрөө  Хангарьд ордонд үргэлжилж байна.  Өнөө өглөө эхэлсэн уг хурлаар  Нийслэлийн  2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг цогцоор нь хэлэлцэж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  хэлэхдээ “УИХ-аар энэ сарын 14-ны өдөр Монгол Улсын  2018 оны төсвийн тухай хуулийг баталсан.  Монгол Улсын төсвийн хуульд заасны  дагуу төсвийг төлөвлөх явцдаа  олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Нийслэлийн иргэний танхимд  9 дүүргийн  300 гаруй иргэн оролцсон  “Улаанбаатар хотын 2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг  зохион байгуулсан.  Хэлэлцүүлэгт гарсан саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан, төсөвт тусгасан” гэдгийг онцоллоо.

 

Улаанбаатар хотын 2018 оны төсөвт  800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 630.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын  78.8 хувийг бүрдүүлэхээр,  дүүргүүдийн төсөвт 169.7 тэрбум төгрөгийн орлого  төвлөрч,  нийслэлийн төсвийн орлогын 21.2 хувийг  тус тус бүрдүүлэхээр байна.  Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын  90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх  9.9 хувь буюу 78.9 тэрбум  төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.

 

Хотын шуудын урсгал зардлын  31.3 хувь  буюу 107.1 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангийн зардалд, 27.7 хувь буюу 94.8 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр  үнэ төлбөргүй зорчих зардалд болон машин цагийн зардалд, 11.7 хувийг эзлэх  40.2 тэрбум  төгрөгийг хот тохижуулах зардалд,   1.5 хувь буюу 5.2 тэрбум төгрөгийг  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд, 4.7 хувь буюу 15.9 тэрбум төгрөгийг “Бичил зээл” “ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” сан”-гийн зардалд  тусгасан байна. Дээрх  зардлуудыг төсөвт тооцон тусгаснаар  хотын шуудын урсгал зардлын нийт дүн  342.2 тэрбум төгрөг болж байгаа юм.

 

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас  нийслэлд хуваарилж байгаа шилжүүлгийн орлого  16.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь  2017 онтой харьцуулахад  4.4 тэрбум  төгрөгөөр  нэмэгдсэн дүнтэй байна.  Улсын тусгай шилжүүлгээр  санхүүжих  Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг  2017 оноос  35.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 354.5 тэрбум төгрөг байхаар, төсөвт байгууллагын өөрийн орлогыг   9.7 тэрбум төгрөгөөр, нийт 364.2 тэрбум төгрөгөөр тус тус  баталсан байна.

 

2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр  111 тэрбум  585 сая төгрөгийн,  нийслэлийн замын сангийн хөрөнгөөр  36 тэрбум  862  сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  11 тэрбум 471.3 сая төгрөгийн , нийт 159 тэрбум 919 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.  2018 онд  Нийслэлийн төсвийн суурь орлогыг  660.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг  323.2 тэрбум төгрөг,  Төсвийн тухай хуулийн  56 дугаар  зүйлийн  2.2 т дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн тэнцлийн ашгийн  60 хувь болох  208.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан  төвлөрүүлнэ.  Улаанбаатар хотын  2018 оны төсвийн төслийг  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд танилцуулсан.  Хот байгуулалт, нийгмийн салбар, авто зам,  байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулах, хот нийтийн аж ахуйн салбарт  нилээд ажил хийхээр төсөвлөж, төлөвлөсөнөө танилцууллаа. Гэр хороололын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж,   бичил цэцэрлэг байгуулах, жижиг гудамж хийх,  эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтыг ажлуудыг ч хийнэ гэдгээ хэллээ.  Төсөв хэдийн хүндхэн байгаа ч авто замын салбарт ч   шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг тусгасан гэдгээ НИТХ- ын индэр дээрээс хотын дарга хэллээ.

 

“Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”  танилцуулгыг  нийслэлийн Газрын албаны дарга  Э.Болорчулуун “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” танилцуулгыг  Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч. Однасан нар хийлээ.   Тус хуралд  Нийслэлийн аудитын байгууллага  санал, дүгнэлтээ танилцуулсан. Хуралдаан асуулт, хариултаар үргэлжилж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    17 цаг 35 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    17 цаг 35 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    17 цаг 39 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    17 цаг 52 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    17 цаг 59 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    18 цаг 7 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    18 цаг 14 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    18 цаг 20 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    21 цаг 3 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    21 цаг 13 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК