Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албанаас авлигачид шахагдаж эхэллээ

2017-12-06
0
ЖИРГЭХ

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараахан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр сайд дарга нар ажлаа хийдүүлж төсвийн мөнгөөр гадаадад амарч зугаалдаг байдлыг таслан зогсоож хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан. Тэгвэл 3 хоног тутмын 2-ыг нь гадаад дотоодод зугаалж өнгөрүүлдэгээрээ рекорд тогтоосон Ховдын Засаг дарга Д.Галсандондог огцорчээ.

 

Ганцхан жилийн дотор гадаадын 15 улсад зугаалж, Улаанбаатар хот руу 33 удаа ниссэн том толгойтой түүнийг аймгийнх нь ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар шууд огцруулсан байна. Огцруулах үндэслэлүүд нь ч нэгэнт баримтаар нотлогдсон тул цаашид Д.Галсандондогт итгэл үзүүлэх боломжгүй гэсэн албан ёсны нэгдсэн шийдвэр гарч, ийнхүү огцруулжээ.

 

Үүний өмнөхөн Д.Галсандондог 11-р сарын 30-нд намын хорооны даргын албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгө завшсан, намын бага хурлаа хуралдуулахгүй намын дүрмийг ноцтой зөрчсөн, бүтэн 2 жил хийсэн ажил болон зардлаа огт тайлагнаагүй, намын гишүүдээ хагалан бутаргасан зэрэг үндэслэлээр намын гишүүдийн 93 хувийн саналаар Ховд аймгийн намын хорооны даргаас огцорсон юм.

 

Тэгвэл энэ удаад тэр увайгүй авир, ууж идэхийн дон шүглэсэн авлигач зангаасаа болж Засаг даргын албан тушаалаасаа ийнхүү огцорлоо. Ховдод хоноц шиг ховорхон үзэгдэж, төсвийн мөнгийг түрийвчээ болгосон Д.Галсандондогийг огцруулсан ИТХ-нь дараах баримтыг дэлгэсэн юм.     

 

Засаг дарга болсноос хойшхи хугацаанд 3 хоног тутмын 2 хоногийг гадаадад эсвэл Улаанбаатарт өнгөрөөж байсан баримтыг дэлгэжээ. Энэ нь Засаг дарга болсноос хойшхи 450 хоногийн ердөө 150 хоногт нь аймагтаа байсан гэсэн үг юм. Ховдчууд түүнд “нисдэг ноён”, “үүргэвчтэй ноён” гэх нэр хэдийнэ хайрлажээ.


Төсвийн мөнгөөр сар бүр гадагшаа явж, ганцхан жилийн дотор Солонгос, Вьетнам, Хятад зэрэг гадны улс руу 15 удаа, нийт 110 хоног гадаадад томилолт нэрийдлээр “зугаалжээ”. Энэ бүх томилолт нэртэй амралтандаа төсвөөс 50 сая төгрөг зувчуулсан байна


7 хоног тутам буюу 33 удаа Улаанбаатар хот руу нисч гэртээ тухалж, аймагтаа хоноцын сэтгэлээр хандсан.


Намын хороонд өгсөн хандив татварыг өөрийн болон эхнэрийнхээ дансаар авч, дундаас нь завшдаг. Жишээ нь: Намын хорооны ганцхан гишүүний татварын мөнгөний 4 удаа гүйлгээнээс гэхэд 35 сая төгрөгийг хувьдаа завшиж, намын тайланд огт дурьдалгүй идсэн байна.


Иргэн Түвшинбатад “Ажилд оруулна” гэж худал амлан түүнээс Corolla-G маркийн автомашиныг нь авлигад авч улмаар хүү Д.Хосбаярынхаа нэр дээр шилжүүлсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдож,  энэ асуудалд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Авлигад амташсан Д.Галсандондог иргэн Д.Галбадрахаас “Дөргөн суманд нөхөн сэргээлт хийх ажил олно өгнө” гэж 8.5 сая төгрөг бэлнээр авсан хэрэгт мөн л АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


2014 онд намын дарга болсныхоо даргаа 10.6 сая төгрөг шилжүүлэхэд намын тайланд 3.6 сая төгрөг орсон гэж бүртгээд үлдсэн 7 сая төгрөгийг нь хувьдаа завшсан болох нь бас л илчлэгджээ.


2015 оны 7 дугаар сард намын байр засварлана гэж 6 сая төгрөг өөрийнхөө данс руу авсан ч мөн л намын тайланд огт дурьдалгүй завшиж орхисон гээд түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргүүд ар араасаа хөвөрнө.

 

Энэ бүх баримт нотолгоо, үнэнд гүйцэгдэхээ мэдсэн авлигач Засаг дарга аргаа барахдаа намынхаа гишүүдийг хагалж талцуулсан ч намын шударга гишүүд, ёс зүйтэй төлөөлөгчид түүнд хариуцлага тооцон намын хорооных нь даргаас илт давуу буюу 93 хувийн олонхийн саналаар огцруулсан бол Засаг даргынх нь үүрэгт ажлаас мөн л огцруулж хатуу хариуцлага тооцжээ.

 

Гэтэл мөнөөх даварсан Засаг дарга асан ичих ч үгүй “Намын дарга намайг хамгаална” гэж “цээжээ дэлдэж” байгаа сурагтай. Гэвч үнэндээ бол түүнийг хамгаалах шалтгаан У.Хүрэлсүхэд өчүүхэн ч байхгүй.

 

Нэгдүгээрт ажил хийдэггүй, амарч зугаалдаг, тэгэхдээ бүр төсвийн мөнгөнд гар дүрж,түмэн олноос авлига авдаг түүнийг өмгөөлөх нь У.Хүрэлсүхэд “өргөс” болохоос “өөх“ болохгүй гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

 

Хоёрдугаарт Ховдын хөгжлөөс хойш нь чангааж гавьтай юу ч хийж бүтээгээгүй байж намынхаа нэр хүндийг шавхайтай хутгасан түүнд намын гишүүд дэмжигчид болоод иргэдийн төлөөлөгчдөөс тавьсан дүнг бататгах нь Засгийн газрын тэргүүн “ХАРИУЦЛАГА САХИЛГА БАТЫГ БЭХЖҮҮЛНЭ” гэсэн амандаа хүрч байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэх сайн талтай гэдгийг тэр сайн ойлгож бүй нь лавтай.

 

“Түрийний бөөс толгойд гарав” гэдэг шиг төрийн албыг амин хувийнхаа ашиг  олох хэрэгсэл болгож байсан Д.Галсандондогт тооцсон энэ хариуцлага У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед төрийн албанаас авлигачид шахагдаж эхэллээ гэдэг сайн мэдээг түүчээлэн цуурайтуулж байна. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • khvd (202.179.24.186)
    ene hun ih muu hun bsan bololtoi
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • 123aa (66.181.180.13)
    daraagin darga n selenge aimgin zasag darga orgil, eroo sumin altni asuudal herees heterlee, ATG nuden balai baigaad l baihuu,
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Монгол (103.57.92.70)
    Ховдынх хотод ирээд л бх, хотынх нь хөдөө гадаадад яваад л бх.. Яамны бүх алба хаагч, газар хэлтсийн даргаас дээш тушаалтнууд хэдэн удаа хаашаа хэний мөнгөөр юу бүтээж явсныг тайлагнаад байждээ, нутаг руугаа томилолт авна, гуйж нэг гуядаж нэг, олон улсын төсөл хөтөлбөрийг овсгоо гарган саана
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Ховд иргэн (66.181.181.11)
    Шөнө нь огцроод л өглөө нь онгоцоор Улаанбаатар ниссэндээ! Учир нь амь авраарай,намайг хамгаалаарай гээд хэлээд бгаа намын дарга,ерөнхий сайд Хүрэлсүхтэй уулзахаар яарсан байлгүй дээ! Шударга ёс ярьдаг Хүүкийг харах л үлджээ
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.21.85)
    Энэ царайг нь хардаа...буцдаа угын ийм юум уу авлигч гээд маяглаад байгаө юум уу
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Намын дарга намайг хамгаална гэцэн байна шд. ХҮК хамгаалах юм бол ониго болох биз
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Авлигатай тэмцэх газарт 7 хоног болгон дуудагдаж байгаа юмчинь хотод байхаас өөр яаахы хахаххаа
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Тэр ховдод чинь амруу нь ахиухан мөнгө хийгээд АН-ынхан ажла хийгээд тарвалзаж байдаг гээ биз дээ. МАН ынхан нь үстэй толгойгоо зулгааж байдаг гэсэн
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    ОВОО ӨВӨӨ БАЙНА ДАА
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    ХОЙНООС ИРЭЭД ХОТ МИНИЙХ ХОТОНД ОРООД ХОНЬ МИНИЙХ БОЛЖ ДЭЭ. ХОВДЧУУДАА. ДАХИЖ БҮҮ НУТАГТАА ГИШГҮҮЛ
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    ХОТОД ХОЛБОО СҮЛБЭЭТЭЙ НӨХӨР ДАХИАД ҮҮРГЭВЧЭЭ ҮҮРЭЭД ИРЭХ ВИЙ ДЭЭ ТҮЙ ТҮЙ
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Одоо ирээд авлигын мөнгөө хүмүүст өргөл барьц болгон барьж үлдэхийг гуйх байх даа хахахахах
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 5 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 5 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 9 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    15 цаг 22 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    15 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    15 цаг 37 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 44 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 50 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    18 цаг 33 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 43 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК