Арванхоёрдугаар сарын 7-ныг Эрчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэх "Цагаан туузтан"-ы өдөр болгох санаачлагыг ХНХЯ, салбарын хамт олон дэмжиж цагаан тууз зүүх арга хэмжээг зохион байгууллаа. Яамны хамт олон харьяа байгууллагынхан энэ аянд нэгдэж буйгаа гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулан түгээж аль болох олон хүнийг хамруулах замаар хүчирхийлэлтэй тэмцэхэд санаа зорилго, сэтгэл зүрх нэгтэй гэдгээ илэрхийлэх юм.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд явуулдаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм.