Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Даваасүрэн: Хуурамч виз ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан

2017-12-07
0
ЖИРГЭХ

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг.  Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын Хяналтын улсын ахлах байцаагч Зандраагийн Даваасүрэнтэй боомтын онцлог, үйл ажиллагааны талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

 

 

-Иммигрэйшний байгууллагад мэргэшсэн туршлагатай албан хаагчид ажиллах шаардлагатай, эрх зүйч мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан алба гэж ойлгодог. Та энэ байгууллагад ажиллаад хэр удаж байна вэ?

 

- Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 2007 онд анх ажилд орж байлаа. Одоо 11 дэх жилдээ энэ байгууллагад тогтвортой ажиллаж байна. Намайг 2007 онд ажилд орж байхад манай байгууллага бие даасан статустай байгууллага болж байгуулагдаад 6 жил болчихсон,  Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гэж нэртэй байсан. Мөн тэр жилийн 12 сард Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Сүхбаатар аймаг дахь алба байгуулагдаж, анхны албан хаагчдын нэг болон томилогдон очиж, орон нутаг дахь боомтоос ажлын гараагаа эхэлж байлаа. Би БНСУ-д хувийн хэргээр зорчиж байх үедээ тухайн улсын иммигрейшний байгууллагаар асуудал шийдүүлж байсан юм. Түүнээс улбаалаад улсынхаа иммигрэйшний байгууллагад ажиллах юмсан гэж бодсоор, ирсэн даруйдаа ажлын анкет өгч, шалгалт шүүлгийг нь даваад энэ байгууллагын босгыг алхан орж байлаа.

 

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Сүхбаатар аймаг дахь албаны  Бичигт боомт, Хэнтий аймаг дахь алба, Буянт-Ухаа дахь алба, Хяналт, шалгалтын газар зэрэг хэд хэдэн газар томилогдон ажилласан. Тухайн газар, боомт бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хоёр талын шинжтэй авто замын боомт дээр ажиллаж байгаад олон улсын зэрэглэлтэй боомт дээр ирэхэд тэс өөр орчин угтдаг. Авто замын боомт дээр зөвхөн нэг буюу 2 улсын иргэдтэй харьцаж байсан бол Буянт-Ухаа боомтод 100 гаруй орны иргэдтэй харьцаж байгаа юм. Мөн хилийн боомтгүй аймагт төлөөлөл болж ажиллах гэдэг бас л сонирхолтой. Би Хэнтий аймаг дахь төлөөлөгчөөр жил гаруй хугацаанд ажилласан. Орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бага хэдий ч гадаадын иргэд дамжин өнгөрөх байдлаар их зорчдог юм. Тэдгээр иргэдийн бүртгэл мэдээлэл, хяналт гээд ажил их байдаг байлаа. Энэ мэтчилэн газар, боомт бүрийн ялгаа, онцлог их бий. Энэ бүхнээс л суралцаж ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар гээд олон зүйл олж авсан даа.

 

- Буянт-Ухаа боомтын онцлог юу байдаг юм бол? Ачаалал хэр байдаг вэ?

 

Манай Буянт-Ухаа боомт бол ачаалал ихтэй боомтуудын нэг. Тэр дундаа зуны улиралд ачаалал маш их. Өдөрт дундажаар 50-60 виз олгодог. Харин өвлийн улиралд бол харьцангуй ачаалал багасч өдөрт 10 гаруй виз бичигдэнэ. Энэ жил бид 132 орны 4 мянга орчим иргэнд виз олгосон.

 

Олон улсын зэрэглэлтэй боомтын онцлог нь гадаадын иргэдтэй холбоотой эрхлэх чиг үүргийн аливаа асуудлыг маш хурдан хугацаанд, шуурхай, оновчтой шийдвэрлэх мэргэжлийн ур чадвар шаарддаг. Тэр ч утгаараа Буянт-Ухаа боомт дээр өнөөдрийн байдлаар нэг ээлжинд ирэгчийн танхимд 2, явагчийн танхимд 2 хяналтын байцаагч, виз, зөвшөөрлийн 1 ахлах мэргэжилтэн гэсэн 5 хүн 24 цагаар ажиллаж байна.

 

Ирэгчийн танхим Монгол Улсад зорчин ирж буй гадаадын иргэдэд виз олгох эсэхийг шийдвэрлэдэг, тэдгээртэй ярилцлага хийх зэрэг үйл ажиллагаа явагдана. Явагчийн танхимд бол Монгол Улсаас явж буй гадаадын иргэдийн гарах хөдөлгөөнд хяналт тавьж, гарах-орох виз аваагүй, визийн хугацаа хэтрүүлсэн, бүртгэлийн журам зөрчсөн гэх мэт гадаадын иргэнтэй холбоотой асуудлуудыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэдэг.

 

- Гадаадын иргэд ихэвчлэн ямар төрлийн зөрчлүүд гаргаж байна вэ?

 

- Манай боомт дээр шийдвэрлэгдэж буй зөрчлийн дийлэнх буюу 90 орчим хувийг визийн хугацаа хэтрүүлэх болон бүртгэлийн журам зөрчих гэсэн зөрчлүүд эзэлж байна. Өнгөрсөн зун Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг бид тухай бүрт нь илрүүлж, Иргэний нисэхийн дэргэдэх Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Ер нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл сайжирч, зөрчил гаргах нь харьцангуй бага болсон шүү.

 

- Хилийн боомтууд дээр ямар төрлийн виз олгодог вэ? Боомтоос виз хүсэхдээ юуг анхаарах ёстой байдаг вэ?

 

- Олон улсын зэрэглэлтэй Буянт-Ухаа боомт нь тухайн улсад Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газар байхгүй газраас ирж буй гадаадын иргэдэд 30 хоногийн жуулчин ангиллын визийг виз олгоход шаардагдах материалыг бүрдүүлж ирсэн тохиолдолд олгож байна. Хилийн боомт дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд заагдсан бүх төрлийн визийг визийн зөвшөөрлийн дагуу олгодог. Өөрөөр хэлбэл бид хуулийн дагуу бүх төрлийн визийг олгоно, хамгийн гол нь визийн зөвшөөрөл авах хэрэгтэй гэдгийг иргэддээ дахин дахин сануулаад байгаа юм. Иргэд ч энэ талаар их асуудаг. Бид 24 цагийн турш утсаар болон биечлэн мэдээлэл зөвлөгөө өгч байна.

 

Хүн болгон манай хуулийг төгс мэдэх албагүй л дээ. Гэхдээ гадаадын иргэнтэй холбогдож байгаа бол энэ талаарх хууль тогтоомжийг зайлшгүй судлах хэрэгтэй болж байгаа юм. Энэ талаарх мэдээлэл манай байгууллагын immigration.gov.mn сайтад дэлгэрэнгүй байршсан байдаг. Түүнчлэн 1800-1882 дугаарын утаснаас зөвлөгөө мэдээлэл авч болно.

 

- Буянт-Ухаа боомт олон улсын зэрэглэлтэй, олон орны иргэд бужигнаж байдаг газар. Энэ утгаараа иммигрэйшний албан хаагчдаас хэлний мэдлэгээс эхлээд мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг байх?

 

- Олон орны иргэдтэй харилцаж байгаа учраас хэлний мэдлэг бол зайлшгүй шаардлагатай болдог. Манай байцаагч нар 1-2 гадаад хэлтэй, боомт орон нутагт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, хамгийн чадварлаг, мэргэшсэн албан хаагчид олон улсын зэрэглэлтэй боомтод ажилладаг. Нөгөө талаараа Монгол Улсын нүүр царай болж буй албан хаагчид учраас манай албан хаагчид алдаа гаргах эрхгүй ажилладаг.

 

Манай байгууллага анх ажилд орж байгаа ажилчдаа эхлээд заавал сургалтад хамруулаад, бүх газар, хэлтэс, боомтын үйл ажиллагаатай танилцуулаад шалгалт авдаг. Төрийн албан хаагчийн шалгалтаас гадна дахин шалгалт аваад тэнцсэн албан хаагчдыг тухайн албан тушаалд нь томилдог. Байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг мэдсэн албан хаагч боомт, орон нутагт очоод ажилласан ч хүний өмнө нүүр улайхааргүй түвшний мэдлэг, чадвартай болдог л доо. Түүнчлэн жил бүр боомтуудад ажиллаж буй албан хаагчдад мэргэшүүлэх сургалтыг төвөөс зохион байгуулдаг нь тасралтгүй мэргэжил дээшлүүлэх боломжийг олгож байгаа хэлбэр гэж ойлгодог.

 

Энэ оны долдугаар сарын 1-ээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар, мөн бүртгэлийн программ шинэчлэгдсэнтэй холбоотой эргэлзэж байсан, мэдэхгүй байсан зүйлсээ мэдэж авсан. Одоо бол ямар нэгэн асуудалгүй, тухайн чиглэлийн дагуу ажиллаж байна. Тэгэхээр тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт маш чухал, үр дүнтэй сургалт болдог гэж ойлгож болно. Харин манай  Буянт-Ухаа дахь газар албан хаагчдынхаа хувь хүний хөгжилд чиглэсэн төрөл бүрийн сургалтыг  14 хоног тутамд зохион байгуулж хэвшээд байна.

 

- Боомтод ажиллахын давуу тал, сайхан нь юу вэ?

 

- Манай ажлын нэг онцлог нь бид тушаал заавраар ажилладаг учраас хаана ч томилогдон ажиллаж болно. Хөдөө орон нутаг, хилийн боомтод ажиллахад их зүйл сурдаг. Наад зах нь хил хяналтын байгууллагынхантайгаа хамтарч ажиллана. Хяналт шалгалтаар явна, зөрчлөө шийдвэрлэнэ гэхчилэн бүхий л зүйлийг  хийж сурдаг.  Ер нь боомт, орон нутагт хэдэн жил ажиллахад их зүйл сурна шүү.

 

Одоо бол намайг анх ажилд орж байх үеийг бодоход боомт, орон нутагт ажиллах орчин нөхцөл, хангамж харьцангуй сайжирсан. Хилийн бүх боомтууд өөрийн гэсэн байртай болчихлоо, мөн боомтууд нэгдсэн сүлжээнд холбогдож, техник хангамж жил ирэх тусам л сайжраад байна шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • GANGAR (218.37.6.145)
    Dvv ch gyalalzaj bna.....Ajiliin amjilt xvsye...Axdaa mend damjuulaarai..
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (108.92.148.34)
    Mongolchuudiig solongosiin hil deer uneheer denduu doromjildog yum bilee.Umhii solongosuudiig l sain shalgah heregtei.Ertnii tuuhiin,arheologiin ed zuil hileer davuuldag, emiin urgamaliig iheer hulfaigasr gargadag .solobgosuud unet chuluunuud hul r aildag hogiin sdanuud shuu.
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Болдоо (202.9.42.165)
    Даваасүрэндээ ажлын амжилт хүсье
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 6 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 6 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 11 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    15 цаг 23 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    15 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    15 цаг 38 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 45 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 51 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    18 цаг 34 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 44 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК