Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ачихаасаа илүүтэй зогсоолоо шийд

2017-12-11
0
ЖИРГЭХ

Нэгдүгээр эгнээнд түр болон удаан хугацаагаар зогссон автомашиныг ачдаг жишиг тогтоод удаж байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой хийж буй алхам. Гэхдээ ачиж эхэлсэн цагаасаа өдийг хүртэл араасаа хэл ам, хэрүүл тэмцэл таталсаар байгаа юм. Мэдээж хэрэг, яаралтай ажил гараад гялс машинаа тавьчихаад гүйгээд ирэх зуурт машиныг нь ачаад явчихсан байхад захын хүн гомдоллох нь аргагүй. Үүнийг нөгөө талаас нь харах юм бол нийслэлийн замын даац хэтэрч, жил бүр өсөн нэмэгдэж байгаа автомашиныхаа тоонд дарагдах шахаж байхад нэгдүгээр эгнээнд автомашинаа тавиад орхичихсон нөхрөөс болж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг бөглөрөхийг хэн хүсэх билээ. Зоосны хоёр тал шиг ийм зүйлээс яаж эвтэйхэн гарах вэ гэдэг дээр толгой гашилгалгүйгээр шийдвэрлэж байгаа гарц нь нэгдүгээр эгнээнд бүр болон удаан хугацаагаар тавьсан машиныг ачих. Автомашиныг ачих ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв ерөнхийд нь зохицуулдаг. Өдөрт дунджаар 40-50, ачаалал багатай өдөр 8-10 тээврийн хэрэгслийг ачдаг байна. Ерөнхийд нь гэсний учир эднийхээс гадна “Тэнүүн Огоо”, “Авто гранд мастер”, “ОЧУТ”, “Хас транс”, “BMML-2”, “Ачит Сэлэнгэ” гэсэн зургаан компани машин ачих үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй байсан болохоор тэр. Замын цагдаагийн газраас дээрх зургаан хувийн компанид Машин ачиж журамлах эрхийг өгсөн байдаг. Харин Автозамын хөгжлийн газраас тээврийн хэрэгслийг зөөх, шилжүүлэх, түр саатуулах журмыг удаа дараа зөрчиж, иргэдийн эд хөрөнгөнд хохирол учруулсан “Хас транс” компанитай байгуулсан гэрээг өнгөрсөн жилийн өдийд цуцалжээ.

 

Харин эдний хоорондын уялдаа холбоо муутайгаас тэр үү, өөр хоорондоо ачих “бүтээгдэхүүнээ” булаацалддагаас тэр үү хоромхон зуурт санд мэнд ачиж явснаас иргэдийг бухимдуулах үйлдэл болоод байгаа юм. Замын хөдөлгөөнд саад учруулж байгаа машиныг ачих нь зөв. Гэхдээ хүний эд хөрөнгийг хурга шүүрсэн элээ мэт яаравчлан “булаахын” оронд эхлээд зохих журмын дагуу арга хэмжээ авдаг баймаар байна. Ачилтын хэдэн төгрөгийн төлөө энд тэндхийн булан тохойгоос сэм ажиглаж байгаад эзнийг нь буунгуут таван хормын дотор ачаад явчихаасаа өмнө эзэнд нь мэдэгддэг анхааруулдаг байхыг иргэд хүсч байгаа юм.

 

                                                                Ачилтад алагчлал байна уу

 

Ийм асуултыг олон иргэн тавьдаг. Аливаа машиныг ачаад явах нэг хэрэг. Гэтэл автомашиныг өнгө үзэмж, загвар хийц, улсын дугаараар нь ялгаварлан ачдаг гэх гомдол олон хүний амнаас гарч байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Баячуудын унадаг Lexus 570, Land 200, BMW мэтийг нэгдүгээр эгнээнд байхад тэр бүр оролдохгүй атлаа дундаж амьжиргаатай иргэдийн хэрэглээний машиныг нүд ирмэхийн зуурт ачиж оддог гэдгийг жолоо мушгидаг захын хүн хэлж байна. Тэгсэн атлаа эксел мэтийг тоож ачдаггүй болохыг ч дуулгаж байна. Энэ юу гэсэн үг вэ. Миссийн тэмцээнд оролцуулах гэж байгаа биш, үнэхээр л ачих ёстой газар тавьсан бол машин болгоныг л ачих журамтай юм биш үү. Түүнээс бус, “За, энэ ч аль нэг даргынх байх. Хэл ам болоод бөөн төвөг удна. Больё” гэдэг ч юм уу, эсвэл “Энэ ч журмын хашааны мөнгөө төлж чадахгүй зай бөглөхийн нэмэр болно. Орхиё” гээд нүд аниад өнгөрөх ч юм уу, үгүй бол “Үүнийг ачаад явчихвал дороо мөнгөө төлж таарна. Гялалзуулчихья” гэсэн маягаар хандаж болохгүй биз дээ.

 

Төрийн ажлыг ингэж хийдэг бол тун сайхнаа

 

Ачилттай холбоотой иргэдээс гардаг нэг гомдол бол дэндүү хурдан ачиж байна гэх асуудал. Бас эхний удаад сануулах хэрэгтэй гэдэг. Ер нь бол нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг гэрлийн хурдаар ачдаг бололтой. Ямартаа л “Жолооч нарыг 5-10 минут хүлээгээд машиныг нь ачдаг” гэдгээ Замын хөдөлгөөний удирдах газрынхан нэгэнт мэдэгдчихсэн. Нөгөө хувийн компаниуд бүр ч хурдан ачдаг байж таарна. ЗХУГ-ын сайтад тавигдсан мэдээллээр бол үйлчилгээний хураамж гэж 55000 төгрөг авдаг байна. Журмын хашаанд тавьсны хөлс таван мянган төгрөг дээр нь нэмэгдэнэ. Бас 30 км-ээс дээш зайд тээвэрлэбэл км тутамд 1700 төгрөг нэмэгдэнэ гэнэ.  Хөөрхөн орлого шүү. Тэгэхээр ачаад байхаас яахав. Хурдан ачих тусмаа олныг ачих нь ойлгомжтой. Мөнгө гэдэг ийм л хүчтэй эд. Мөнгөтэй болохоор хурдтай байгаа юм. Үүн шигээр төрийн ажлыг ийм хурдаар хийдэг бол тун сайхнаа. Элдэв хүндрэлгүй, нүд ирмэхийн зуурт иргэдийн асуудлыг шийдээд л. Сэрэхгүй бол сайхан зүүд байгаа биз.

 

Ачихаас өөр ямар арга байна вэ

 

Нэгдүгээр эгнээнд зогсохоос аргагүй төрийн үйлчилгээний байгууллага, олон нийтэд үйлчлэх газар олон атлаа машинаа байрлууллаа гээд ачих нь учир дутагдалтай. Юуны өмнө зогсоолын асуудлаа шийдчихээд дараа нь машин байрлуулахгүй байх шаардлага тавиасай гэх хүсэлтийг хувийн машинтай хүн бүр хэлдэг.

 

Жирийн иргэн миний бодлоор ачилт нь эцсийн шат байлаа гэж бодоход наана нь төлбөртэй зогсоолыг нэммээр байна. Тэгэхдээ сайн дураар үнийг нь тогтоосон, тухайн албан байгууллагын үзэмжийн зогсоол биш. Эзэн нь тодорхой, хураасан мөнгө хаашаа очдог нь илэрхий байх нэгдсэн зогсоолуудыг бий болгомоор байна. Түүнээс бус өөрийн албан байгууллагын байршлыг ашиглаад машины хаалт босгож, хүн ч явуулахгүй, машин ч оруулахгүй хашиж орхиод цагийн 1000 төгрөгийн ханш тогтоогоод мөнгө олдог арга газар аваад удлаа. Нэг цагийн 1000 төгрөг гэдэг яаруу ажлаар яваа түр зогсоол хайсан хүнд хямд сонсогдож болох ч, төлбөрт зогсоолтой ойролцоо ажил алба нь байдаг хүмүүст өдрийн найман цаг машинаа тавихад дулаан гаражид хонуулсанаас ч илүү мөнгө гарч байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр зогсоол нэрээр зам хааж, бусдадаа тээг болж байгааг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр ачилтаас илүүтэй автомашины зогсоолын асуудал нэг чухал болоод байгааг анхаарах хэрэгтэй. Том барилга байгууламжууд дээрээ машины зогсоолтой болмоор байна. Ялангуяа нягтрал ихтэй хотын төвийн А бүсэд байрладаг том том үйлчилгээний газрууд, их дэлгүүрүүд ийм автомашины зогсоолтой болбол асуудлыг нэлээд хөнгөвчилнө. Мөн автомашины давхар зогсоолтой болмоор байна. 3.5 метр өргөнтэй, 16 метр урттай талбайд 36 машины давхар зогсоол хийсэн туршлага бэлхнээ Монголд байгаа шүү дээ. Түүгээр ч зогсохгүй таван давхар байшинд 24, есөн давхар байшинд 36 машины зогсоол хийх боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тийм болохоор автомашины зогсоолын асуудлыг ингэж шийдвэрлэсэн барилгын компанийг урамшуулдаг болчихвол дэвшил болно доо. Автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлээгүйд нь  барилга барих зөвшөөрөл өгөхөө больчихвол манайхан нэгийг бодож, хоёрыг хийх л улс даа.

 

Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.9.43.223)
    Үйлчилгээний хураамж 55000 гэж юу яриад байнаа. Хулгай ш дээ үнэндээ. Ичиж амьдраасай балиар хулгайч нар. Өөр хүн шиг ажил хийж чадахгүй нь үү та нар. Хулгай хийхээс өөр юм хийж чадахгүй хүмүүсийн цуглуулга. Цагдаа нь ч тэр ичиж үхээсэй
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (107.77.165.5)
    Ачаад бай
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.114.207)
    замын цагдаагийн газрын улсын төсөвд торгуулиар төвлөрүүлэх төлөвлөгөө нь тасарчих гээд байгаа тул ойрд ширүүн байгааг хүмүүс ойлгооч
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • хотын даргад (103.26.193.36)
    Дэлгүүр хүртэл төлбөртэй зогсоолтой болж байна. Адаглаад машины зогсоолыг боломжтиой бүх газар нь байгуулмаар байна.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
    • Иргэн ба явган зорчигч
      Дэлгүүр иим байх юм бол шууд хаалтыг дайраад гарч байцгаая ер нь ниитиин эзэмшил эмнэлэг дэлгүүр гээд . Орц явган хүнии замдээр байгаа машинд иргэд өөрсдөө сайхан арга хэмжээ ав. Хадаасаар гоё зур нус цэр болгоод өгөхөөр яахыг нь хар.нэгдүгээр энгээн дэх машиныг ачих нь зөв өө
      2017 оны 12 сарын 11
  • Зочин (103.9.89.210)
    Та бүхэн NextStop 25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? Шилжилт25Final ТопУлсТөрчЗалуу ? ТопБизнесмэн ? БүтээнБайгуулалт Нэмье 2017Start БүтээгчУлсТөрчЗалуу ? БүтээгчБизнесмэнЗалуу ?
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • olon hunii setgeliig (162.243.26.96)
    Sayhan neg nyalh huuhedtei huuhnii mashiniig achaad yavtsan bdgiin nuguu huuhen garch ireed yah uchiraa olohgui neg gartaa tortoi yumtai huuhdee nuguu gartaa tevertsen ter ohinii nudnees ni nulimas tsiilegneel yavtsan haraad ih uruvdsun
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
    • Зочин
      -
      2017 оны 12 сарын 11
  • иргэн (182.160.3.255)
    Ачилт гэдэг луйврыг болих хэрэгиэй. Харин албан байгууллага аж ахуйн нэгжийн гаднах талбай,шороо бужигнасан газруудыг автомашины зогсоол болгох хэрэгтэй. Байгуллагууд чинь шуналдаа автаад ойрын талбайгаа хашиж өмчлөөд зарим нь мөнгө нэхээд зогсдог болсон байна. Төр хийх ажлаа хийх хэрэгтэй байна. Мөнгө унагаах,ашиг авчрах ажил байвал хийгээд, ард иргэдэд ашигтай хэрэгтэй зүйлийг хийхгүй байгааг л жинхэнэ эсэргүүцэх хэрэгтэй ш дээ. Зогсоолыг нь байгуулаагүй, зогсох газаргүй газраас машин ачвал жинхэнээсээ эсэргүүйэхэд нэгдэх хэрэгтэй байна
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Иргэн (103.9.90.130)
    Үхэж далдарч үйлс нь хазаймарууд, олон ч хүний хараал идэж байгаада муу новшнууд
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Машинаа зөв л байрлуулчих тэгээд хуц чи ганц хөдөлгөөнд орж байгаа юм уу бусдын эрхэнд бүү дараа бол доо
      2017 оны 12 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 6 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 6 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 10 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    15 цаг 23 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    15 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    15 цаг 37 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 45 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 51 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    18 цаг 34 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 44 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК