Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ахиад л Арслан хотын тухай

2017-12-12
0
ЖИРГЭХ

 

Одоогийн цэвэр цэмцгэр Сингапур дандаа ч ийм байсангүй. Хэдхэн жилийн өмнө манайхтай л адил байж. Тэр үед цонхоор хогоо шидэх, дуртай газраа тамхи татах, гудамжинд явж байгаад шүлсээ хаях, тэр бүү хэл согтуугаар машин жолоодох нь энгийн үзэгдэл байсан гэдэг. Иргэдийнхээ ийм дэггүй байдлыг таслан зогсоож, эрс хүмүүжүүлэхээр шийдсэн ухаалаг удирдагчид нь улс орноо дэлхийн жишиг хот болгохын төлөө шийдвэртэй алхам хийхээр шулуудсаны хүчинд өнөөгийн Арслан хот бий болжээ. Азийн дөрвөн барын нэгээр нэрлэгдэж байсан Сингапур асар богино хугацаанд өндөр хөгжлийг олжээ. Энэ нь ердөө зөв удирдлагын зөв бодлого хийгээд тэднийг дэмжсэн иргэдийн ухамсар дээр тулгаарласан байна. Торгуулийн хот гэж дэлхий дахинаа нэрлэгдтэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нь эхлээд сингапурчууд их эсэргүүцдэг байжээ. Юм л бол болохгүй гээд торгоод унахаар арга ч үгүй биз. Харин одоо бол тэд бахархдаг байна. Энэ л гайхалтай өөрчлөлт биш гэж үү. 

 

Хамгийн чухал нь Арслан улсын хууль журам чанга хатуу шигээ хэнийг нь ч алагчлалгүй үйлчилдэгт үлгэр жишээ авахуйц хот болохын гол учиг байгаа юм. Сингапурын нийт хүн амын 75 хувь нь хятадууд, үлдсэн нь малайчууд болон энэтхэгүүд.  Үндэстний онцлог гэлтэй эдгээрээс энэтхэгчүүд хог их хаядаг гэнэ. Ер нь торгуулийн систем хэрэгжүүлж эхэлсэн эхний жилүүдэд байдал нэлээд бэрх байж. Хичнээн торгоод ч нэг их нэмэр болдоггүй үе зөндөө. Тэр бүрийд хариуцлагаа сулруулсангүй. Харин ч тохиолдол бүрт торгосон хэвээр байж. Аливаа зүйлд зорьж тэмүүлж байгаа хүн алхам тутамдаа бэрхшээл саадтай учирдаг гэх логик энд ч бас байсан нь тодорхой. Гэхдээ шантарч ухрахгүйгээр, урагш алхах оролдлого байнга хийвэл амжилтад хүрдгийн жишээг энэ улсаас харж болох юм. 

 

Арслан улсын шинэчлэл өөрчлөлт манайхтай л адил 1990 оноос эхэлсэн байдаг. Тухайн үед Сингапур хотын дарга байсан Ли Куан Ю-г өнөөдрийн өндөр хөгжилтэй Синга-г бүтээхэд өөрийн хувь нэмрийг оруулсан хүн гэж өргөмжилдөг. Хөгжингүй Сингапурыг үсрэнгүй Арслан улс болгоход гол нөлөөлсөн хүн нь яах аргагүй Ерөнхий сайд Ли Куан Ю. Энэ орноос туршлага судлах гэж байгаа манай орны хувьд Монголд нэн даруй хэрэгжүүлмээр зүйл нь авилгатай тэмцсэн жинхэнэ бодит туршлага нь юм. Арслан орныг авилгаас салгасан Ли Куан Ю нэгэнтээ “Хэрвээ авилгатай тэмцье гэвэл өөрийн гурван найзаа шоронд суулга. Яагаад гэдгийг нь та ч мэднэ, тэд нар ч мэднэ” гэж хэлжээ. Дахиад уншаад үз дээ. Хатуу ч гэсэн үнэн үг байгаа биз. Ингэж хэлж, авилгатай тэмцэхээр шуударсан тэд цагдаагийн байгууллагыг халаа сэлгээнд хамруулснаар тэмцлээ эхэлсэн гэдэг. Гэхдээ манайд хийж байгаа шигээр биш л дээ. Бүх цагдаад буруу өгөөд, гоочлоод эхэлсэнгүй, харин ч хэн нь хэнтэй холбоотой байгааг хөдөлшгүй баримтаар нотлоод шууд арга хэмжээ авч, “далд эзэн”-ийг нь илрүүлээд, хамтрагчтай нь халсан байна. Ингэж мөнгөтэй, эрх мэдэлтэй сүлжилдсэн цагдаагаа цэвэрлэж авчээ. Одоо ч Сингапурт цагдаагийн албанд ороход өргөдөл гаргасан тухайн хүнийг бус гэр бүлээр нь шалгадаг байна. Нягт шалгасны үндсэн дээр шаардлага хангасан хүнийг л цагдаагийн ажилтнаар авдаг байна.

 

Гол нь энд манайхнаас ялгаатай нь, хуулиа ягштал биелүүлдэг, даган мөрддөг, дарга цэрэг гэж алагчлалгүй адил тэгш хэрэгжүүлдэг, торгодог хорьдог байна. Түүнээс биш, нэг их дуулиан шуугиан тариад л олны анхааралд оруулчихаад хэсэг хугацааны дараа ор тас мартагнуулаад орхидог монгол араншин тэнд үгүй. Тийм ч учраас хууль нь гууль бололгүй хууль шиг үйлчилж байгаа юм. Эднийд тэртээ 1952 онд байгуулагдсан Хээл хахуультай тэмцэх тасаг гэж байдаг. Манайхаар Авилгатай тэмцэх газар. Харин энэ нь ажилласан шиг ажилладаг. Хүнийг тийм хэрэгт сэжигтнээр шалгаж байна гэж хааяа мэдээлэхээс хэтрэхгүй юм уу, үгүй бол сүр дуулиан болгож хориод шоронд амь насыг нь үрээд байхгүй, жинхэнэ утгаараа хуулиа хэрэгжүүлж ажилладаг гэсэн.

 

Өртэй бол төрийн албан хаагч болно гэж зүүдлэх хэрэггүй

 

Хэн нь дарга, хэн нь цэрэг ард байх нь энд огт хамаагүй, хууль дүрэм зөрчсөн л бол шийтгүүлнэ, хариуцлагаа хүлээнэ. Арслан улсад төрийн албан хаагч бусдаас илүү эрх ямба эдлэх тухай ойлголт байхгүй. Үүгээрээ манайхныг гайхашруулж мэдэх юм. Тэнд төрийн албан хаагчийг түмэн олондоо үйлчлэх ёстой хүн л гэж үздэг байна. Уг нь энэ нь тун зөв. Саруул нийгмийн эрүүл ойлголт гэх үү дээ. Харин манайд бол эсрэгээрээ гэдгийг хэн хүнгүй мэдэх газар. Яаж ийгээд төрийн албан хаагч болчихвол түмэн олондоо төмөр нүүрээ үзүүлдэг Монгол төрийн бат цайзад нэвтэрч, тэр утгаараа хамгаалагдана гэсэн үг. Яг л ингэж харагддаг. Тэгвэл Сингапурт төрийн албан хаагчийг ажилд авахдаа банкны данснаас эхлээд гэр бүл, төрөл төрөгсдийн эд хөрөнгийн бүртгэлийг авдаг байна. Хэрвээ аль нэг банкинд өртэй бол төрийн албанд орох тухай зүүдлээд ч хэрэггүй гэнэ шүү. Яагаад гэхээр өртэй хүнийг хээл хахууль авна гэж үздэг байна. Үнэхээр өртэй хүн бусдын өгсөн мөнгөнд хамгийн түрүүнд гар сунгах нь мэдээж хэрэг.

 

“Өртэй хүн өөдөлдөггүй” хэмээн дээдчүүлээсээ эхлээд бид ярьдаг ч одоо бол өргүй монгол хүн олоход өвсөн дотроос зүү хайх шиг хэцүү болсон цаг. Тэгэхээр Сингапурын дээрх жишээгээр асуудалд хандвал бараг бүх төрийн албан хаагчийг халаад төрийн алба эзгүйрэх аюул нүүрлэж мэдэх юм. Ялангуяа зөвхөн тухайн хүн бус гэр бүл, төрөл төрөгсдийг нь хамруулаад ирэхээр банкинд өргүй монгол бараг л гарахгүй болов уу. За даа, хөрөнгөлөг хэсэг бүлэг хүмүүсээс бусад нь бүгд ямар нэг хэмжээгээр өртэй л байгаа. Гэхдээ манай Монгол ч гэсэн төрийн албан хаагчдаа хээл хахуулиас ангид байг гэсэндээ татвар төлөгч бидний мөнгөнөөс хумслан байж боломжоороо л цалинг нь нэмдэг гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Төрийнхөө энэ бодлого зорилгыг төрийн албан хаагчид нь хэрхэн ухамсарладаг нь харин учир битүүлэг.

 

Өөрийнхөө буруугүйг нотолж чадахгүй бол шоронд орно

 

Асуудалд орсон Засгийн газрын гишүүдийг Сингапурт баривчилж болдог. Тэдэнд манай УИХ-ын гишүүд шиг халдашгүй дархан эрх гэж байдаггүй. Хамгийн гол нь өөрийнхөө буруугүйг өөрөө баталж нотлох л хэрэгтэй. Тэгж чадахгүй бол шоронгийн хаалга өмнө чинь нээгдэнэ. Төрийн албан хаагч буруутай үйлдэл хийсэн, хэрэгт холбогдсон, хээл хахууль авсан нь илэрвэл  хамгийн багадаа 100 мянган синга доллароор торгож, эд хөрөнгийг нь хураагаад 10 жил шоронд суулгахаар шийтгэдэг байна. Тиймээс ханцуй дотроо наймаалцах гэсэн ойлголт насаараа хөрөнгө мөнгөгүй, бас чилийсэн арван жилийг нарсанд өнгөрөөнө шүү гэж шивнэхтэй адил зүйл болж таарах нь. Манайд ийм хуультай, түүнийгээ тууштай хэрэгжүүлж чаддаг байсан бол монгол төр аль хэдийнэ цэвэрлэгдэх байжээ гэж өөрийн эрхгүй бодогдох юм. 

 

Хууль гэж ямар чанга, хариуцлага гэж ямар өндөр байдгийн нэг жишээг дурдмаар байна. Сингапурын Байгаль орчны сайд нь ээлжийн амралтаараа Индонез руу явж амарчээ. Харин амарч ирснийхээ дараа ямар мөнгөөр явснаа баталж чадаагүй учраас амиа хорлосон түүх бий. Энд төрийн албан хаагч гадаадад амарч болохгүйдээ бус, ямар мөнгөөр амарсан гэдгээ л баримтаар баталж нотлох учиртай юм байна. Мөн манайхаар бол Авилгатай тэмцэх газрын дарга нь 372 удаа казинод тогложээ. Тэгэхдээ 400 мянган синга доллар алдсан байна. Хуулийн дагуу төрийн албан хаагч казинод орох бүртээ хэзээ орсон, хэдэн доллар зарцуулснаа тайлбарлах ёстой юм байна. Тухайн албан тушаалтан тэгж чадаагүй учраас 10 жилийн хорих ял авчээ. Бодит жишээ ийм байна. Харин манайд ингэвэл юу болох бол. Хэд нь шоронд орж, хичнээн нь хөрөнгөө хураалгах бол гэдэг нь тун сонин байна.

 

Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • сэтгэгч (92.90.16.63)
    сайхан мэдээлэл байна.. даанч манай хэзээ ч хэрэгжихгүй.. хэрэгжүүлэхгүй дэ.. чааваас гэж бид ямар нийгэмд амьдрах биш амьд яваад байна даа
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 6 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 6 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 10 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    15 цаг 23 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    15 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    15 цаг 37 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 45 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 51 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    18 цаг 34 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 44 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК