Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль, тогтоолын төслийг баталлаа

2017-12-14
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2017.12.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн эцсийн найруулгыг сонслоо.

 

 

 

Дараа нь өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ё.Баатарбилэг, Л.Болд, Д.Тэрбишдагва нар хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэв. Гишүүдийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайлбарлахдаа “Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлыг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурал хэлэлцэж эхлэх үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг асуудлаар нийтийн сонсгол хийх шаардлагатай гэж үзсэн. Мөн Тусгай хяналтын дэд хороо ч  хэлэлцэх шаардлагатай гэсэн тул хойшлуулсан. Үүнээс гурван долоо хоног өнгөрсний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай, харин зөвшилцдөг албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах боломжгүй. Харин Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой тул тус Байнгын хороонд холбогдох материалыг шилжүүллээ гэдэг тайлбар ирүүлсэн юм. Энэ үеэр Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэхээр нөхцөл үүсээгүй байна гэдэг тайлбарыг мөн ирүүлсэн.

 

Өргөдлийн байнгын хороо дээрх асуудалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлах шаардлагатай гэсэн учир өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсныг хойшлуулсан. Тус Байнгын хорооны дарга сая хэлэхдээ, нэг асуудлаар 900-аас доошгүй иргэн өргөдөл, гомдол ирүүлсэн тохиолдолд тухайн асуудлаар Өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсгол явуулах дэгтэй тул Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжгүй гэлээ. Иймд маргаашийн чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ. Мөн маргаашийн (2017.12.15 Баасан гараг) 15.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганы нэгдсэн хуралдааны хаалттай горимоор мэдээлэл хийх тул холбогдох газрууд бэлтгэл ханган ажиллаж байгааг гишүүдэд дуулгасан.

 

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа

 

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эхэлж, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа. Малыг үнэлэх, даатгалд хамруулах, худалдах болон малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, зээл авах болон малын бүртгэлийг үндэслэх, малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ баталгааны тэмдэг олгох, малчинд мэргэжлийн үнэмлэх олгох зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Түүнчлэн малчин өрх мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахад хэрэглэх баталгааны тэмдгийн талаарх зохицуулалт, үржүүлгийн бүтээгдэхүүнийг стандартаар тогтоосон тусгай орчинд хадгалан малын генийн санг бүрдүүлэх, аймаг, нийслэлийн мал үржлийн албаны удирдлагад болон сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал зүйч ажиллахтай холбоотой саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэлээ.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар хуулийн төслийн нэр томъёо, зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн болон ажлын хэсгээс хариулт авсан.

 

Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг “Энэ хуулийн 15.1-д заасан байгууллагын даргын албан тушаалд мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мал зүйч, Аймаг, нийслэлийн мал үржлийн албаны даргын албан тушаалд мал зүйч ажиллана”, мөн зүйлийн 16.6 дахь заалтыг “Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технолги, малын генетик, нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч ажиллана” хэмээн тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Мөн “Мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгаа” гэсэн 19 дүгээр зүйлийг төсөлд нэмж тусгахыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Дараа нь төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувийн саналаар Малын генетик нөөцийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа.

 

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа

 

Дараа нь Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос боловсруулсан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилготой тус төсөлд малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 онд багтаан  явуулах, дүнг Улсын Их Хуралд танилцуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг заасан хугацаанд баталж, хууль таниулах ажлыг зохион байгуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. 

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар зарим зүйлийг тодруулж, хариулт авлаа. Дараа нь “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь дэмжсэнээр “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    14 цаг 13 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    14 цаг 13 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    14 цаг 17 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    14 цаг 30 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    14 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    14 цаг 45 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    14 цаг 52 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    14 цаг 58 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    17 цаг 41 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    17 цаг 51 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК