Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хохирогчид Б.Хурцыг Элчингээр томилох биш хариуцлага тооцох ёстой гэлээ

2017-12-15
0
ЖИРГЭХ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлсэнтэй холбогдуулан өнөөдрөөс нэг сарын өмнө Томилгооны сонсгол хийх УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгад нэр бүхий 20 гишүүн нэгдэж, УИХ-ын даргад өргөн барьсан ч эрх баригчид хуулийг өөрсдийн таалалд нийцүүлэн тайлбарлаж, аргацаасаар өнөөдрийг хүргэсэн. Иймд сонсгол хийх хүсэлт гаргасан гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр /2017.12.15/ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ зохион байгуулж, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг сонсож хэлэлцлээ.

 

 

Сонсголд Томилгооны сонсгол зохион байгуулах санаачилгад нэгдсэн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг нарын гишүүд болон өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, Иргэний нийгмийн төлөөллүүд оролцов.

 

Сонсголын үеэр нэгдүгээрт, Монгол хүний үндсэн эрхэд ноцтойгоор халдсан талаар, хоёрдугаарт, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан талаар, гуравдугаарт, төрийн албаны эрх мэдлийг хувийн зорилгоор урвуулан ашигласан талаар тус тус хэлэлцсэн юм.

 

Б.ХУРЦ ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙГООР ЗӨРЧИЖ БАЙНА

 

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Донровын Цогтбаатарын хилс хэрэгт гүтгэгдэн, нэг жил есөн сар хоригдсон талаарх өргөдөл, бодит нөхцөл байдлын талаар түүний өмгөөлөгч Г.Баянбилэг мэдээлэл өглөө. Д.Цогтбаатар нь өргөдөлдөө “Би 2005 онд ТЕГ-ын СТГ-т хэлтсийн орлогчоор ажиллаж байх үедээ тухайн үед СТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцын зарим хууль бус үйлдлийг эсэргүүцэж маргалдаж байсан. Тухайлбал, бусдын утсан харилцааг хянахдаа өөр иргэний нэрээр тогтоол үйлдэх, тогтоолгүйгээр тагнах, бусдаас 50 сая төгрөгийн хээл хахууль авах зэрэг үйлдлийг нь хуульд нийцэхгүй болохыг сануулж, эсэргүүцэж байсан /Энэ асуудлаар Б.Хурцыг шалгасан баримт ТЕГ-ын АБА-нд бий/. Үүнээс болж Б.Хурц нь “Д.Цогтбаатар амьд явах эрхгүй хүн, би түүнийг ямар нэг аргаар заавал шоронд хийнэ” гэж ил заналхийлэх болсон” хэмээн бичсэн нь анхаарал татаж байгаа юм. Д.Цогтбаатарт ТӨРИЙН НУУЦ ЗАДРУУЛСАН /Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ГХ-ийн сайд асан Д.Пүрэвсүрэн нар БНСУ-ын иргэнээс 360 мянган ам.доллар авсан байж болзошгүй иргэний өргөдөл ТЕГ-т ирснийг АТГ-т харъяаллын дагуу шилжүүлж, үүргээ биелүүлсний төлөө төрийн нууц задруулсан гэж үзсэн/, БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛСЭН /БНХАУ-ын иргэн О.Цэнгэлээс 20 сая төгрөг авахаар сүрдүүлсэн хэмээн 5 жил хорих ял оноосон/  гэсэн зүйл ангиар тус тус яллаж, 1 жил 9 сар хорьсны эцэст 2015 онд Өршөөлийн хуулиар сулласан байна. Хэдийгээр Д.Цогтбаатарын хэргийг нууцын зэрэглэлд хамруулсан ч гэлээ түүний өмгөөлөгч уг хэргийг нууцлах шаардлага, үндэслэл байхгүй гэдгийг хэлсэн юм.

 

Д.Цогтбаатарын өргөдлийн дараа Нийслэлийн татварын газрын Шуурхай хяналтын тасгийн дарга, БГД-ийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлстийн даргаар тус тус ажиллаж байсан Даваагийн Энхбатын хилсээр гэмт хэрэг хүлээлгэсэн талаарх өргөдлийг сонсон хэлэлцлээ. Д.Энхбат өргөдөлдөө “Б.Хурц нь хувийн өс хонзонгийн сэдлээр намайг зохиомол хэрэг үүсгэн шалгуулж, хилс хэрэгт унагаж, улмаар АТГ, Прокурорын газар, бүр цаашлаад шүүхийн байгууллагын шийдвэрт нөлөөлж чадаж байснаас үзэхэд энэ хүн зөвхөн иргэн намайг биш Монгол Улсын хууль хяналтын байгууллага, хууль хамгаалах системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүчгүйдүүлж байсныг илтгэн харуулж байна. Иймд Б.Хурцын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, намайг хууль бусаар ял оногдуулсан энэхүү хууль бус үйл ажиллагааг нийтийн сонсголд оруулж, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж, улмаар надад холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокурорт шилжүүлэх асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор шийдвэрлүүлж өгнө үү” хэмээн хүссэнээ хэллээ.

 

Эл асуудлын хүрээнд Д.Энхбатаас авлига авсан гэгдэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргалын өргөдлийг мөн хэлэлцэв. Б.Жаргал нь Даваа овогтой Энхбатаас авлига авсан бөгөөд түүгээрээ Лексус 470 машин болон зуслангийн байшин авсан болох нь гүйцэтгэх ажиллагааны үр дүнд тогтоогдсон гэж 151 хоног хоригдсон. Шүүхийн эцсийн шийдвэр шинжээчийн дүгнэлт буруу гаргасан гээд хорьсон хугацааг торгох ялаар шийтгэсэн. Миний дүгнэлт буруу байвал Д.Энхбат ял авах учиртай бөгөөд Б.Хурц, Д.Энхбат нарын хоорондын өс хонзонгоос болж төрийн албаны бүх шатанд насаараа ажилласан энгийн нэг эмэгтэй хэрэгтэн болсон талаараа Б.Жаргал ярилаа.  

 

Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хууль бусаар баривчлагдан Монголд хүргэгдэн, тамлуулан байцаагдаж, эрүүл мэндээрээ хохирч, улмаар амь насаа алдсан Дамирангийн Энхбатын гэр бүлийнхний өргөдлийг хэлэлцсэн юм. Талийгаачийн хөвгүүд болон эхнэр нь хилийн чанадад амьдарч байгаа тул тэднийг төлөөлж эхнэр С.Эрдэнэцэцэгийн дүү С.Мөнхчимэг, талийгаачийн нагац дүү Э.Хулан нар сонгсолд оролцсон юм. Тэд Д.Энхбат нэгэнт хэрэг хийгээгүй нь нотлогдсон байхад Монголын төр өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүйд гомдолтой байдгаа илэрхийллээ.

 

Б.ХУРЦ ТӨРИЙН АЛБЫГ ХУВИЙН ЗОРИЛГООР УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙНА

 

Нээлттэй сонсголд бизнес эрхлэгчдийг төлөөлж, иргэн Ш.Бат-Ирээдүй, түүний өмгөөлөгч  Р.Мэндсайхан нар оролцож, Б.Хурцаас болж хэрхэн хохирсон талаараа мэдээлэл өглөө. Ш.Бат-Ирээдүй нь “Зэлэм” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа /2013 онд/ нэр бүхий хүмүүсийн хамт “Хээл хахууль авах” гэмт хэргийн хамжигчаар оролцсон хэмээн буруутгагдаж, 5 жил нэг сар хорих ялаар шийтгүүлж, биеэр эдэлсэн аж. “Зэлэм” ХХК 2010 онд “Саусгоби сэндс” ХХК-аас 5261Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, төлбөр хийгдэх үед иргэн Ш.Бат-Ирээдүй нь тухайн компанид ямар нэг албан тушаал эрхэлдэггүй байсан атал уг хэрэгт хамжигчаар татсан нь илэрхий хууль зөрчин, хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа талаараа ярилаа.

           

Б.Хурцаас болж хохирсон талаараа өргөдөл гаргасан хэд хэдэн бизнес эрхлэгчийг энэ сонсголд оролцохыг урьсан ч тэд хангалттай их дарамт, шахалт амссан болохоор дахин тагнуулынхны нүдэнд өртөхөөс айж байна гэдгээ хэлсэн юм.

 

Б.ХУРЦ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ САНААРХЛАА

 

Сонсголын үеэр Монгол Улсын иргэн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гаргасан өргөдлийг мөн хэлэлцлээ.  

 

Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрхээ эдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед нэр дэвшигчийн гэрт түүний таньдаг монгол иргэний хамт тусгай албаны ажилтан болон гадаадын иргэнийг оруулсан. Энэ үеэр зохион байгуулалттайгаар хандивын яриа өрнүүлэн, тусгай албаны ажилтнаараа бичлэг хийлгэж, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр цацуулсан. Энэхүү гүйцэтгэх ажиллагааг ТЕГ болон ЭЦГ-ын эрх бүхий ажилтнуудын оролцоотойгоор гадаадын иргэнтэй хууль бусаар хамтран явуулсан гэж үзэж буйгаа нэр дэвшигч өмгөөлөгч Л.Мөнхсайхан илэрхийлсэн юм.

 

Ийнхүү сонсголд оролцогчид Б.Хурцыг шагналын журмаар элчингээр томлох биш харин олон хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, хохироосных нь төлөө түүнд хариуцлага тооцох ёстой гэдэг дээр санал нэгдэж байлаа. Сонсголын төгсгөлд хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг уншиж танилцуулан, Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ гэдгээ хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    14 цаг 13 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    14 цаг 13 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    14 цаг 17 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    14 цаг 30 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    14 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    14 цаг 44 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    14 цаг 52 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    14 цаг 58 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    17 цаг 41 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    17 цаг 51 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК