Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Албан тушаалын гэмт хэргийн улмаас 69 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2017-12-25
0
ЖИРГЭХ

 

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газар сар бүрийн 25-ны өдөр иргэд, олон нийтэд зориулан үйл ажиллагааны мэдээллээ тогтмол хүргэж байхаар болсон билээ.

 

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2017 оны 12 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

 

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээллийг товчоор танилцуулъя.

 

  • Зөвлөмж өгөв. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгах, цаашид дахин гаргуулахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  Зөвлөмж гардуулав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус Зөвлөмж гардуулан өгсөн байна.

 

  • Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхлэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой Олон нийтийн дэд зөвлөл улсын хэмжээнд ажиллаж эхэллээ. Одоогийн байдлаар төрийн 99 байгууллагад 168 иргэн хяналт тавьж ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар “Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдвийн дор аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлагийн болон тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдэд сургалт хийв.

 

  • “Олон нийтийн төв” нээгдлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор “Олон нийтийн төв” байгуулсан. Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв” нь иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд зориулан эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, мэдээллийг чөлөөтэй, нээлттэй өгөх бөгөөд албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авна.

 

  • Хүүхэд, залуучууд авлигын эсрэг нэгдэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран ажиллаж эхэллээ. “Авлигатай тэмцэхэд залуу үеийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Монголын залуу үеийн төлөөлөл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихад залуу үеийг татан оролцуулах, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжиж хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлэв. 

 

  • Оффшор бүсийн жагсаалт шинэчлэгдэв. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг улс нэмэгдэж орсон байна. Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны байгуулагуудад холбогдох зөвлөмж, чиглэлийг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн.

 

  • Төрийн албаны шилжилт, хөдөлгөөний мэдээлэл. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 766  этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 627 мэдүүлгийг нь хянан шийдвэрлэсэн.

 

  • Өргөдөл, гомдлын хяналт шалгалт. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 58 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 

  • Төлөвлөгөөт хяналт шалгалт. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа зарим агентлагийн холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 9 албан тушаалтан, мэдүүлгээ томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн Увс аймгийн Өлгий, Түргэн, Тэс, Хяргас сумын удирдах албан тушаалтнууд,  Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 9 буюу нийт 18 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасны дагуу “сануулах, “албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

 

  • Мөрдөн шалгах хэлтэс нь 2017 онд иргэд, байгууллага, албан тушаалтнаас тус газарт ирүүлсэн нийт 1288 гомдлын 640 өргөдөл, гомдол буюу 49.7 хувийг хүлээн авч Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн.

 

  • Хуульд заасан харьяаллын 1286 үйлдэлтэй, 639 холбогдогчтой 412 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 24.6 гомдол, мэдээлэл, 15.9 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

 

  • Эрүүгийн хэрэгт холбогдон 639 хүн шалгагдсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.2 хувиар өссөн үзүүлэлт юм. 2017 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 69.546.211.566 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,412,008,181 төгрөгийг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх, хөдлөх байр орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 29,338,941,434 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Өмнөх онтой харьцуулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал нь 21 хувиар өссөн, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 175 хувиар өссөн байна. 2017 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 46 хэрэгт 7 тэрбум 789 сая 113 мянга 800 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан.  
0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.26.26)
    Увсын онцгойтой холбоотой гэсэн сураг дуулдсан гэсэн үнэн үү.
    2017 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.228.131.113)
    Байгууллагаа бензин шатахууны өрөнд оруулж өтөнд бариулсан үйлдэл хийсэн дарга ямар хариуцлага хүлээх вэ. 120.000 сая төгрөгийн бензин шатахууны өрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 60.000 сая төгрөгийн өрийг хааж зохицуулж өгч байгаа гэнэ. Энд тухайн байгууллагын гадаад дотоодод аялсан бензин шатахууны зардал орсон гэнэ. Арай байгаа биз.
    2017 оны 12 сарын 26 | Хариулах
  • иргэн (43.228.131.113)
    Аа яа. Энэ доорх комментэд юу бичээд байна. Улсын зардал ёстой гарын салаагаар урсаж байна даа. Авлигатай тэмцэх газрынхан анхаарал хандуулж шалгавал ямар вэ.
    2017 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.228.131.113)
    2016 оны салбарын ажлаараа С, D дүгнүүлсэн гэх зарим нэг дарга 2017 оны эхний хагас жилд гадаадын 3 оронд улсын зардлаар шагналаар аялсан байна. Бас болоогүй 2017 оны 6, 7 дугаар сард төрийн дээд одон медалиар хүртэл шагнуулсан гэнэ. Ямар ид шидтэй дарга нь ажил сайн биш мөртлөө ингэж жаргадаг байнаа. Увсад л болсон явдал гэж хүмүүс яриад байх юм. Үүнийг шалгадаг газар гэж байна уу.
    2017 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.182.39)
    HORT UGAARAAS BIDNIIG DARUI ANGIJRUULAHIIG SHAARDAJ BNA!!! 2000 onoos hoishhi unuudriig hurtelh buh zasgiin gazar uund hamaaragdah bolno!!! ...Enkhbold, Bayar, Batbold, Altanhuyag, Saihanbileg, Erdenebat, Hurelsukh! D.E.N.D.E.J. B.A.I.N.A.!!!!!!!!!
    2017 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.160.29)
    Баасан даргатай олон нийтийн зөвлөлийн ажлыг дэмжмээр юм байна шүү. Энэ зөвлөл л ажиллаж байж энэ байгууллагын ажлыг арай хөнгөн шуурхай ил тод болгож байгаа юм биш үү
    2017 оны 12 сарын 25 | Хариулах
  • зочин (66.181.160.29)
    Баасан даргатай олон нийтийн зөвлөлийн ажлыг дэмжмээр юм байна шүү. Энэ зөвлөл л ажиллаж байж энэ байгууллагын ажлыг арай хөнгөн шуурхай ил тод болгож байгаа юм биш үү
    2017 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    12 цаг 25 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    12 цаг 25 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    12 цаг 29 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    12 цаг 42 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    12 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    12 цаг 57 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    13 цаг 4 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    13 цаг 10 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    15 цаг 53 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    16 цаг 3 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК