Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын хүүхдийн зовлон

2017-12-27
0
ЖИРГЭХ

 

Нүүдэлчин соёлтой монголчуудын хувьд суурьшлын төв болсон улсын нийслэл сайхан. Улаанбаатараас зочин ирлээ гэхүй дор хөдөөх жаалууд чихэр, боорцог горьдон гүйж, үүдээр булталзан, хөгшид өвгөд хотын юм амсуулах л учиртай хүү дээ хэмээн сэмхэн харуулддаг асан цаг бий. Басхүү нийслэлд эрдэм сурахаар одсон оюутан залуус нутагтаа үлдсэн андууддаа уран зохиолын ном, мөн бүтэн зунжингаа ярих сонин хачинтай очих нь бий.

 

Товчхондоо хотын хүн, хот руу одох, хотоос ирэхийн давуу тал, яагаад гэдгийг нь ч мэдэхгүй хүндлэл хүлээдэг  нэг тийм “заншил” монголчуудад байсансан. Харин одоо хотын хүн байх нь тийм ч сайхан, сайрхмаар хэрэг биш болж байна. Хэдийгээр Монгол Улсын агаарын бохирдол, утаа сүүлийн дөрвөн жилд үлэмж их хэмжээнээсээ 26 хувиар буурсан гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн ч өглөө оройд суунагладаг утаа угтаа янзаараа... Саяхан хэсэг гадны эрдэмтэд, Сүхбаатар дүүрэгт амьдардаг 540 ээж буюу жирэмсэн эмэгтэйг сонгоод нэг хэсэгт нь агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж суулгаж, ээжүүдийг хоёр хуваан, харьцуулж судалсан байна. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс гарсан нярайн биеийн хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга ашиглаагүй ээжүүдээс мэндэлсэн нярайгаас 0.4 сантиметрээр урт, 80 грамм илүү жинтэй байжээ. Түүнчлэн  2020 он хүртэл дээрх судалгаанд хамрагдсан нийт нялхсаа дөрвөн нас хүртэл тандаж, агаарын бохирдол тэдний амьсгалах эрхтэн, уушги, мэдрэлийн систем буюу сэтгэн бодох чадварт нь хэрхэн сөргөөр нөлөөлж буйг ялган гаргаж ирэх аж. Бас нэг баримт сөхье.

 

Амьсгалын замын өвчнөөр өвдсөн нийт иргэдийн 10 мянган тутам нь утаа, тоосжилтоос болдог. Зуны улиралд гарсан амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд хоёр дахин нэмэгддэг. Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн тайлбарласан. Түүнчлэн Улаанбаатар хотын хамгийн их утаатай цэг, цагийг Цаг уур, орчны шинжилгээний газраас нэрлэлээ. Тухайлбал өглөө 05.30-10.00, орой 18.00-21 цаг буюу ахуйн галлагааны ид үед Толгойт, Зурагт, Баянхошуу, 32 тойргийн орчимд агаарын бохирдол хамгийн их байдаг аж.

 

Уг нь Монгол Улсын төр утаандаа анхаарлаа хандуулж, улсын төсвөөс агаарыг бохирдлыг бууруулахад жил бүр 30 тэрбум төгрөгийг гаргадаг байжээ. Хотын гэр хороололд 180 мянган айл өрх амьдардаг гэвэл тэдний 58,1 хувь буюу 94 мянга орчмыг утаагүй зуухаар хангаж, утааг багасгасан гэх. Мөн цахилгааны шөнийн төлбөрийг 50 хувиар бууруулж, гурван мянган өрх цахилгаанаар дулаанаа шийджээ. Харин урт хугацааны дараа буюу 10, 20 жилийн дараа үр дүнгээ өгөх гэр хорооллыг орон сууцжуулах, галлагааг халж, газны хийг ашигладаг болох зэрэг дэвшилтэт ажлууд хийгдэж эхэлснийг албаныхан онцолдог. За ямартай ч Улаанбаатар хотын агаарын бохирдол олон улсын стандартаас 8-15 дахин их. Нэг хүн, нялх хүүхэд хүртэл өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх хорыг агаараасаа авч байгааг тогтоожээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээлснээр Улаанбаатарын агаар дахь тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин их байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл, хүхэрт устөрөгч, азотын дан болон давхар исэл, озон, хар тугалга зэргийг агуулсан агаарын бохирдлын 90 гаруй хувь нь гэр хорооллын дутуу шатсан нүүрснээс эх үүсвэртэй аж. Эцэст нь тэмдэглэхэд, агаарын бохирдол ихтэй хотын хүүхдүүдийн 72.7 хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгддэг бөгөөд Улаанбаатарын хүүхдүүдийн дунд бронхит өвчин агаарын бохирдолгүй хот суурин, орон нутагт амьдардаг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад 5-15 дахин их байдаг нь тогтоогдсон юм.

 

Нобелийн шагналт  Кирк Смит. Орчны эрүүл мэндийн ухааны профессор тэрбээр Гватемалийн нэгэн тосгонд 2003 онд жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чип гэх төхөөрөмжийг биед нь зүүлгэжээ. Найман жилийн дараа тэдгээр хүүхдэд бүрэн шинжилгээ хийж, агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлснийг тогтоосон байна. Агаарын бохирдолттой газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судалгаагаар тогтоосон гэсэн үг л дээ. Тухайлбал, агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны системийн функциональ үйл ажиллагааны өөрчлөлтүүд илэрдэг. Амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны сорил хийхэд уушгины амьдралын багтаамж багасах, артерийн бага даралтын хувьд хэвийн бус хариу урвал үзүүлэх, судасны цохилтын тоо цөөрч байгаа нь тогтоогдсон. Мөн Улаанбаатар хотын (677) хүүхдүүдэд хийсэн зүрхний цахилгаан бичлэгийн дүнгээр эрүүл хүүхдүүдэд зүрхний булчингийн агшилт, цахилгаан дамжуулах чанар өөрчлөгдөж, зүрхний цохилт олшрох, цөөрөх зэрэг үйл ажиллагааны өөрчлөлтүүд илэрснээр барахгүй хотын төвийн дөрвөн дүүрэгт жилдээ 4,000-5,000 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн байх юм.

 

Саяхан Улаанбаатар хотноо болсон ДЭМБ-ын болоод Монгол, БНХАУ тэргүүтэй зургаан орны  шийдвэр гаргах төвшний 160 гаруй төлөөлөгчийн зөвлөгөөний үеэр  НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын зөвлөх Руфис Эдвардс "Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдсэн өвчний дарамт ба арга хэмжээ авахгүй байх үеийн өртөг" сэдэвт илтгэлдээ, “Олон улсын эрүүл мэндэд суурилсан зөвлөмжид заасан хэмжээнээс долоо дахин их, Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд төвшингээс гурав дахин өндөр байна” гэж дурдсан. Ер нь дэлхийн  хэмжээнд жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алдаж байна гэсэн тооцоо байдаг. Эцэст нь тэмдэглэхэд, Улаанбаатар хотын хүүхдүүд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10-100 дахин их бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Хэрэв агаарын бохирдол энэ байдлаараа цаашид 10 жил үргэлжилбэл одоо төрж байгаа болон 5-10 жилийн өмнө төрсөн хүүхдүүд бүгд амьсгалын замын ямар нэг эмгэгтэй болох аюултай гэсэн үг. Ингээд бодохоор хотын хүүхэд, хүн байхын давуу тал, хөдөөгийн жаалыг атаархуулдаг “соёл”-ын хүндлэлийн оронд хөөрхий дөө гэх эмзэглэл л хүлээдэг болж байна даа.

 

З.Урсгал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (202.9.43.133)
    хотын гэр хорооллынхноос нүүрсний утаа үнэртдэг харин хөдөөний хүүхдүүдээс салхи үнэртдэг
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    11 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    11 цаг 24 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    11 цаг 28 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    11 цаг 41 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    11 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    11 цаг 56 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    12 цаг 3 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    12 цаг 9 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    14 цаг 52 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    15 цаг 2 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК