Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баавгайнаас айж, өрөөсөн ботинкоо гээсэн анхны шинэ жил

2017-12-30
0
ЖИРГЭХ

 

Аавыгаа дагаж Харшийн сүлд модны наадам үзсэн шинэ жил эдүгээ сэтгэлд минь өчигдөр оройн үйл явдал мэт тодоос тод дурсамж болон үлджээ.Он цагийн хувьд хөөгөөд үзэх аваас 1975 он. Аав минь тэгэхэд хар хөх өнгийн нимгэн атласыг цагаан гялгар торгоор эмжээрлэсэн монгол нимгэн тэрлэгний хормойг дэрвүүлсэн зэгзийсэн урт хөлтэй бяцхан охиноороо гоён байгууллагынхаа шинэ жилийн баярын цэнгүүнд очсон юмдаг.  Хүмүүс намайг өхөөрдөн, хүүхдүүддээ авч очих өвлийн өвгөний бэлэгнээс хувь хүртээхэд би энгэрээ дүүргэж аваад үлдсэнийг нь хормойлж, газар унагаахгүй гэсэндээ байдгаараа бөгтийснөөс царай нь минчийтлээ улайчихсан амьтан аавынхаа албан тасалгааны давхар хаалгыг онгойлгож дийлэхгүй уйлаад зогсч байсан гэдэг.  Энэ ч гайгүй, шинэ жилийн арга хэмжээ албан ёсоор эхэлж, өвлийн өвгөн аав цасан охин, ан амьтнаа дагуулсаар хурлын заалны том хаалгаар орж ирэн дарга нарын тухалсан ширээний урдуур явж мэндчилж. Алиалагч, цасан охид, туулай тэргүүтнийг харан баясч суусан би баавгайг хараад гэнэт ээрэн орилж, тэр чигээрээ танхимаас гараад гүйхдээ өрөөсөн ботинкоо гээчихсэн гэж байгаа. Миний ботинкийг цэвэрлэгч  хоёр хоногийн дараа хурлын заалны буланд хураалгаастай байсан үзүүлэнгийн самбаруудын доороос олж, “Даргааа, охины тань гутал гэсээр авчирч өгчээ.  Бас нэг инээдэмтэй шинэ жилийг би ер мартдаггүй юм. Аав, ээж хоёр шинэ жил дэхээр явчихсан, ах бид хоёр гэрээс ахиж үлдлээ.Гэтэл ах маань  “Ах нь найзындаахурдхан оччихоодирье. Миний дүү  шанд нь ёолкон дээрх бүх мөнгийг аваарай. Хаалга сайн түгж. Унтаж болохгүй шүү” гээд бүх өрөөний гэрэл асааж өгчихөөд гараад явчихав. Мөнгөний сургаар гэртээ ганцаар үлдсэн хүн чинь гацуур модныхоо өмнө сандал тавин дээр нь гарч байгаад мялаалгын бүх мөнгийг нэг бүрчлэн барьж үзсэн санагдаж байна. Төд удалгүй уйдаж, толины өмнө жаал эргэлдэв.Гэтэл толинд хөргөгчин дээр тавьсан гурван литрийн паалантай бидонтой бараашик нүдэнд тусах нь тэр.  Өмнө нь ах тэр хавиар эргэлдэн бидоны тагийг сөхөн пэлцийтлээ хөөсөн хар чавга гаргаж ирээд амттайхан нь аргагүй идэж байхыг би харсан хэрэг. Тэгээд “надаа” гээд гуйхаар “Энэ бол эрэгтэй хүний иддэг зүйл.  Аав бид хоёр л идэж болно” гээд хавьтуулаагүй юм.Тиймээс боломжийг ашиглахыг хичээн хөргөгчнийхөө өмнө  гал тогооныхоо ширээг тулгаж тавьж байгаад тухалж авав, ширээнээсээ ч буусангүй. Эхлээд хаалга нүдэхээс өмнө гээд чавганыхаа амтыг ч мэдэрч амжилгүй хоёр гурваар ньгулсуулж орхихгүй яав гэж. Тэгсэнээ тайвширч  хундага шиг болтлоо хөөчихсөнхар чавгыг хуруундаа өлгөн дөмөгчлөн тоглосоор ихэнхийг нь идчихлээ. Хамгийн инээдэмтэй нь шөнө дунд гэдэс минь үлээсэн бөмбөлөг шиг хөөн ,амьсгаа авч чадахгүйд хүрч гэрийнхнийгээ санадаргасан явдал. Түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэн гэдсээ угаалган улмаар хоолны хорионд орж билээ. Маргааш нь арванхоёрдугаар сарын 31, миний төрсөн өдөр байж таарсан ч агшаасан будаанаас өөр зүйл идэж чадахгүй өвлийн өвгөн, төрсөн өдрийн бэлгүүдээ гунигийн нүдээр харсаар шинэ онтой золгосон юмдаг.  Аав ээж хоёр түүнээс хойш шинэ жил болохоор л “Элдвийн юм идэхээр яадаг билээ” хэмээн айлгадаг болсон.Энэ бол хүүхэд насны гэнэн томоогүй үйлдэл юм хойно яалтай.Тэр үеийн хар чавга одоогийнх шиг утаа үнэртдэггүй, дэлгүүрээс аваад угааж цэвэрлэхгүйгээр шууд ханид чихэд гэдэс ходоод өвддөггүй, цэвэрхэн, амттайхан эд байжээ.Сургуульд орж, арван жилийн сурагч болсноос хойш аравдугаар анги төгстлөө шинэ жилийн арга хэмжээний салшгүй нэг хэсэг байлаа. Бага ангидаа цасан охин, амьтан, шинэ, хуучин он, хөтлөгч гээд л. Сургуулийн шинэ жилийн арга хэмжээнд оролцсон гэж,  онц сурсан гэж хоёр бэлэгтэй харих мөртөө аав ээжийн ажлын газраас бэлэг горьдоостой. Шинэ жил ойртохоор онц дүнгээр гацуур модоо чимэх гэж ангиараа өрсөлдөгсөн. Ямар ч гоё байсан юм бэ. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол би түүнд суун тавдугаар ангидаа хоёр хичээл сайн дүнтэй гарсны балгаар авч чадаагүй өвлийн өвгөний бэлгээ авахсан.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    11 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    11 цаг 24 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    11 цаг 28 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    11 цаг 41 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    11 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    11 цаг 56 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    12 цаг 3 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    12 цаг 9 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    14 цаг 52 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    15 цаг 2 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК